Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амбис-120
Худалдааны нэр
Англи
Висмутын триоксид
Үйлдвэрлэгч
Ambrosia Remedies (P) Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
120мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жороор

АМБИС-120

Коллоид Висмутын Субцитрат шахмал

Бурхүүлтэй шахмалын найрлага:

Висмут Триоксидтой дүйцхүйц Коллоид Висмутын Субцитрат 120 мг

Туслах бодис: хүрэлцэхүйц хэмжээгээр

Будагч бодис: титаны диоксид IР

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээнд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ ТУН:

Хоногт 4 удаа хооллохын өмнө 120 мг тунгаар 4 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд 8 долоо хоног хүртэл эмчилгээг үргэлжлүүлнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

Бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй. Ходоодны хүчлийг саармагжуулагч болон сүүтэй хамт хэрэглэхгүй.

ТУСГАЙ АНХААРУУЛГА:

Өндөр тунгаар, удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ. Цусан дахь эмийн бодисын хэмжээ 100нг/мл-ээс их бол эмчилгээг зогсооно. 50-100 мг/мл хэмжээг “сэрэмжлүүлэх бүс” гэж тооцно.

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ:

Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэл хэрэглэхийг зөвлөхгүй.

ГАЖ НӨЛӨӨ:

Дотор муухайрах, бөөлжих, хэл харлах, өтгөн хар өнгөтэй гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

САВЛАЛТ:

Савлагаанд 8 ширхэг шахмал савлагдсан хөнгөн цагаан блистер 10 ширхэг байна.

Энэтхэг улсад үйлдвэрлэв:

Амбросия Ремедиес (П.) Лтд.

Плот №188/14, GIDC, ВАГХОДИА - 391760 Дист- Вадодара (Гуджарат муж)