
Хэрэглэх заавар
Үйлдвэрлэгчийн нэр: “НАХИА” Эмийн үйлдвэр
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, 20090-р байр.
Утас: 70285510
Е-mail: nakhia@live.com
ЦЕФАЗОЛИНЫ НАТРИЙН ДАВС
CEFAZOLIN SODIUM
Эмийн худалдааны нэр, тун хэмжээ:Цефазолин-Нахиа 1 г
Эмийн олон улсын нэр: Цефазолины натри
Эмийн хэлбэр: Флаконтой тарилгын нунтаг
Эмийн найрлага:
Нэг флаконд 1 г цефазолинтой шүтэлцэххэмжээнийцефазолины натрийн давсагуулагдана.
Гадаад байдал: Цагаан өнгийн нунтаг.
Эмийн эмчилгээний бүлэг: Антибиотик
Эм судлалын үйлдэл:
- Цефалоспорины 1 дүгээр үеийн антибиотик, бактерийн эсрэг өргөн хүрээт үйлдэлтэй.
- Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар бактерийг шууд үхүүлэх буюу бактерцид үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
Пенициллиназа агуулсан грам эерэг коккууд Staphylociccus aureus, streptococcus pneumonia, A бүлгийн бетта гемолитик streptococci, Klebsiella, Escherichia Coli, Enterobacteriaceae, Gonococci, Proteus mirabilis ба Haemophilus influenza үүсгэгчдээр үүсгэгдсэн амьсгал, цөс, шээс бэлгийн зам, арьс, зөөлөн эд, яс, холбогч эдийн үрэвсэлд хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтнүүдэд хэрэглэхгүй. Пенициллинд харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Жирэмсэн болон хөхүүл эх, бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд тун зохицуулалт хийнэ.
Гаж нөлөө:
Нойрмоглох, толгой өвдөх, мэдэрхүй өөрчлөгдөх, харшлын урвал, ялангуяа анафилакси, псевдомембранозот колит, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бөөлжис цутгах, бэлэг эрхний орчмын загтнаа, амны мөөгөнцөр, түр хугацааны нейтропени, лейкопени, эозинофили, анеми илэрч болзошгүй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Варфарин: Антикоагулянт нөлөө нь ихсэж болзошгүй.
Аминогликозидын антибиотиктэй үйлдлийн идэвх сайжирна. Харин бөөр гэмтээх эрсдэл ихсэнэ.
Хэрэглэх арга:
Булчин ба судсанд тарина.Булчинд тарих бэлдмэлийг 4мл-ын 0.9%-ийн натрийн хлоридын уусмалаар эсвэл тарилгын нэрмэл усаар найруулж булчинд тарина. Судсанд урсгалаар тарих бэлдмэлийг 10 мл натрийн хлоридын уусмалаар найруулж 3-5 минутын хугацаагаар аажим тарих ба судсанд дуслаар тарих бэлдмэлийг (0.5-1 г) 100-250мл натрийн хлоридын изотоник уусмал буюу 5%-ийн глюкозын уусмалд шингэлж 20-30 минутын хугацаанд дуслаар тарина.
Насанд хүрэгчдэд 250 мг-аас 1 г –аар булчин болон судсанд тарих ба хоногийн дээд тун хоногт 12 гр байна. Хэрэв өвчин үүсгэгч нь грамм эерэг нян байвал насанд хүрэгсдийг 0.25-0.5г–р 8 цагийн зайтай тарина. Пневмококкоор үүсгэгдсэн амьсгалын замын өвчнүүд, цефазолинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн шээсний замын өвчнүүдийн үед 0.5-1г-аар 12 цагийн зайтай тарина. Грам сөрөг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд 0.5-1г-аар 6-8 цагийн зайтай тарина. Үжил, эндокардит ба бусад хүнд өвчнүүдийн үед хэрэглэх хоногийн тун 6г ба түүнээс дээш байна.Хүүхдэд хоногт 20-50мг/кг, хүнд тохиолдолд хоногт100мг/кг хүртэл тунгаар хэрэглэнэ.(хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ) хагалгааны дараах хүндрэлээс сэргийлэх зорилгоор хагалгаанаас 30 минутын өмнө 1г, хагалгааны үед 0.5-1.0г –аар хагалгааны дараа 0.5-1.0г-аар 6-8 цагийн зайтайгаар тарина. Бөөрний өвчтэй хүмүүст хэрэглэхдээ креатины үзүүлэлтийг харгалзан тун, тарилтын хоорондын зайг зөв зохицуулах хэрэгтэй.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 2.5 жил хүртэл хадгалж болно.
- Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
- Нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хуурай сэрүүн газарт хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Олгох нөхцөл:
- Жороор олгоно.





































































































































































































































































































