
Хэрэглэх заавар
ПРОСПАН
PROSPAN
Ууж хэрэглэх дусал
Проспан бэлдмэлийг хэрэглэх заавар
Худалдааны нэр: Проспан
Эмийн хэлбэр: ууж хэрэглэх дусал
Найрлага:
1 мл бэлдмэлд идэвхитэй бодис: мөлхөө ногоон ургамлын навчны хуурай экстакт (5-7, 5:1)-0,02 г, туслах бодис: цэвэршүүлсэн ус, натрийн сахарин, этанол 96%, аньсны тос фенхелийн тос, гааны тос зэрэг агуулагдана.
Дүрслэл:
Фенхель, спиртийн үнэртэй хүрэн бор өнгийн шингэн. Хадгалах явцад бага зэрэг тунадас үүсч, булингартаж болно.
Эмийн эмчилгээний бүлэг:
Ургамлын гаралтай цэр ховхлох бэлдмэл
Эм судлалын үйлдэл:
Цэр ховхлох, цэр шингэлэх, агчил тавиулах үйлдэлтэй ханиалгалтын эсрэг ургамлын бэлдмэл. Цэрний зуурамтгай чанарыг бууруулж, түүнийг гадагшлуулах нөлөөтэй.
Хэрэглэх заалт:
Ховхороход бэрхшээлтэй цэртэй ханиалгах зовиур бүхий амьсгалын дээд замын болон уушигны үрэвсэлт өвчний эмчилгээнд цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт:
Эмийн бэлдмэлийн найрлаганд орсон бодисын аль нэгт хэт мэдрэг хүмүүст, 1-ээс доош насны хүүхдэд, архи огт хэрэглэж болохгүй заалттай болон архинд донтох өвчний үед бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэх:
Жирэмсэн, хөхүүл үед энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэж болох талаар шинжилгээ судалгааны ажил хийгдээгүй учраас заавал эмчээс урьдчилан зөвлөгөө авсны дараа эмийг ууж хэрэглэх шаардлагатай.
Хэрэглэх арга, тун:
1-3 насны хүүхдэд 10 дуслаар өдөрт 3-5 удаа, 4-7 насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3-5 удаа, сургуулийн насны хүүхдэд болон насанд хүрэгсдэд 20 дуслаар өдөрт 3-5 удаа тус тус ууж хэрэглэнэ. Дуслыг хоол идэхээс өмнө уух хэрэгтэй. Бага насны хүүхдэд дуслыг бага хэмжээний усаар даруулж өгөхийг зөвлөж байна. Өвчний хүнд хөнгөн явцаас шалтгаалж ээлж эмчилгээг тогтоох бөгөөд ээлж эмчилгээний хамгийн бага хугацаа нэг долоо хоног байна. Эмчилгээний үр нөлөөг бататгах зорилгоор өвчний шинж тэмдэг арилснаас хойш эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлэн хийнэ. Биеийн байдал сайжраагүй тохиолдолд заавал эмчид хандаарай.
Проспан дусал бэлдмэлийг утлага эмчилгээнд ашиглах:
Проспан дусал бэлдмэлээр утлага эмчилгээ хийхэд халааж ууршуулах зориулалт бүхий бүр төрлийн стандарт утлагын аппарат хэрэгслүүдийг ашиглаж болно. Бэлдмэлд агуулагдах спиртийн цочроох гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд Проспаныг 1:2 харьцаатай ундны усаар шингэлж хэрэглэнэ. Тусгай зориулалтын утлагын аппаратанд 20-25 дусал бэлдмэлийг хийж, 1:2 харьцаатайгаар тасалгааны хэмтэй ундны усаар шингэлэн өдөрт 3-5 удаа утлага хийнэ.
Гаж нөлөө:
Харшлын урвал өгч болох талтай.
Тун хэтрэх:
Хоногт хэрэглэвэл зохих тунгаас хэт давсан (3-с дээш дахин) хэмжээгээр хэрэглэвэл дотор муухай оргих, бөөлжих, суулгах зэрэг шинжүүд илрэнэ. Энэ тохиолдолд өвчтөн заавал шууд эмчид хандах хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх
Ханиалга дарах бусад эмийн бэлдмэлтэй хамт уухад шингэрсэн цэрийг гадагшлуулах үйлдэлд хүндрэл учруулдаг тул хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Анхааруулга:
Бэлдмэл 47 хувь эзэлхүүн спиртийг агуулна. Чихэргүй, даршлагч болон будагч бодисгүй. Хадгалах явцад шингэн эм бага зэрэг булингартах, тунадас үүсэх болон амт ялимгүй өөрчлөгдөх зэрэг өөрчлөлтүүд илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийн эмчилгээний үйлдэлд нөлөөлөхгүй.
Савлалтын хэлбэр
Дусаагууран бөглөөтэй, гадуураа эргэгддэг тагтай бараан өнгийн шилэн флаконд 20 мл-р савласан ууж хэрэглэхэд зориулсан дусал. Флакон бүрийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд хийж савласан байна.
Хадгалах нөхцөл
+25оС-с дээшгүй хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгал.
Хадгалах хугацаа
4 жил. Хүчинтэй байх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас гаргах нөхцөл
Жоргүйгээр олгоно.
Үйлдвэрлэгч
Энгельхард Арцнаймиттель ГмбХ ба Ко.КГ, Херцбергштрассе, 3, Д-61138 Нидердорфэльден, Герман улс







































































