Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Парсолет
Худалдааны нэр
Англи
Пароксетин
Үйлдвэрлэгч
Replek Farm Ltd Skopje
Гарал үүслийн улс
Хойд Македон
Тун хэмжээ
20мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ПАРСОЛЕТ

Эмийн бэлдмэлийг хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн худалдааны нэршил: Парсолет

Үйлчлэгч бодис (ОУН): пароксетин

Эмийн хэлбэр: бүрхүүлтэй шахмал

Найрлага:

Нэг шахмал тус бүрд:

Идэвхтэй бодис-пароксетин 20 мг (22,760 мг пароксетины гидрохлорид хагас гидрат байдлаар)

Туслах бодисууд-усгүйжүүлсэн кальцийн гидрофосфат, коповидон, микрокристал целлюлоз, кросповидон, магнийн стеарат, тальк, усгүйжүүлсэн коллоид цахиурын давхар исэл

Бүрхүүлийн найрлага: гидромеллоз, макрогол 6000, тальк, титаны давхар исэл

Дүрслэл: цагаан өнгийн бүрхүүлтэй, бөөрөнхий, хоёр талдаа гүдгэр, нэг талдаа хуваах ховилтой.

Эмийн эмчилгээний бүлэг: Мэдрэлийн тогтолцоо. Психоаналептик. Сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүд. Серотонины эргэн орохыг сонгомлоор саатуулагч. Пароксетин.

АТС код: N06АB05

Эм судлалын шинж чанар

Фармакодинамик

Пароксетин нь парсолетын үйлчлэгч бодис бөгөөд 5-гидрокситриптамины (5НТ, серотонин) мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм. Пароксетины 5НТ-ийг тархины нейронд эргэн орохыг саатуулах байдал нь түүний сэтгэл гутралын үйлдэл болон улигт байдал-албадлагын эмгэг, нийгэм-түгшүүрийн эмгэг/нийгмийн айдас, ерөнхий түгшүүрлэх эмгэг, гэмтлийн дараах стресс, сандрах эмгэг зэрэг эмгэгүүдийг эмчлэх үр дүнг тодорхойлдог.

Химийн бүтцээр пароксетин гурван цагирагт, дөрвөн цагирагт болон бусад антидепрессантын бүлэгт хамрана.

Бэлдмэл нь мускарин-холинидэвхт рецепторт бага зэргийн долоо хоногоос ажиглагддаг хамаарал үзүүлдэг.

Гурван цагирагт сэтгэл гутралын  эсрэг бэлдмэлүүдээс ялгарах нь пароксетин өөрийн сонгомол үйлдлээр α1  ба  α2  адренорецептор, допамины (D2), 5НТ1- 5НТ9 болон гистамины (Н1) рецепторт сул нөлөөлөх тул ТМС-ийн дарангуйлал болон гипотензи ажиглагддаггүй.

Пароксепин сэтгэц-хөдөлгөөний үйл ажиллагааг өөрчлөхгүй бөгөөд этанолын дарангуйлах үйлдлийг дэмждэггүй. Бэлдмэл зүрх судасны тогтолцоонд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй. (артерийн даралт, зүрхний агшилтын тоо болон КТ-д бага зэргийн өөрчлөлт үзүүлэх нөлөөтэй).

Судалгааны үр дүнгээс үзэхэд ноадреналины эргэн орохыг саатуулагч сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүдтэй харьцуулахад гуанетидины даралт бууруулах үйлдлийг дарангуйлах маш бага чадвартай.

Сэтгэл гутралын өөрчлөлтийн эмчилгээнд бусад стандарт сэтгэл гутралын бэлдмэлүүдтэй харьцуулахад дүйцэхүйц үр дүнтэй байдаг.

Пароксетиныг өглөө уухад стандарт сэтгэл гутралын эмүүдтэй харьцуулахад нойрны чанар болон үргэлжлэх хугацаанд дүйцэхүйц үр дүнтэй.

Түүнээс гадна өвчтөнүүдийн нойр сайжрах нь пароксетин эмчилгээний хариу нөлөөлөл юм.

Фармакокинетик

Шимэгдэлт

Ууж хэрэглэсний дараа сайн шимэгдэх бөгөөд анхдагч хувиралт ордог. Системийн өмнөх хувирлаас хамаарч ерөнхий цусны эргэлт орсон бэлдмэлийн хэмжээ хоол боловсруулах замаас шимэгдсэн хэмжээнээс бага байдаг. Нэг удаагийн өндөр тун эсвэл олон дахин давтан хэрэглэснээр анхдагч хувиралд хэсэгчлэн ханасны улмаас сийвэнгийн клиренс буурдаг. Гэвч түүний шугаман бус кинетик маш бага бөгөөд бага тунгаар хэрэглэж цусны сийвэнд пароксетины бага концентрац тодорхойлогдох л өвчтөнүүдэд ажиглагддаг.

Шууд болон хяналттай ялгарах пароксетин эмчилгээ эхэлснээс хойш 7-14 хоногийн дараа сийвэн дэх тогтвортой концентрацад хүрч фармакокинетикийн үзүүлэлтүүд урт хугацааны эмчилгээний үед өөрчлөгддөггүй.

Тархалт

Пароксетин эдэд өргөн тархах бөгөөд фармакокинетикийн тооцооллоос харахад бие махбодь дах пароксетины зөвхөн 1% сийвэнд үлддэг. Пароксетин эхийн сүү болон ихсэд нэвтэрдэг. Цусан дах пароксетины эмчилгээний тунгаар сийвэнгийн уурагтай нэгдэл 95% байдаг. Пароксетины сийвэн дэх концентрац болон эмнэлзүйн үр дүнгийн хооронд хамаарал тогтоогдоогүй. (гаж нөлөө ба үр дүн).

Биохувирал

Пароксетин ихэвчлэн элгэнд хувирдаг. Бие организмаас хурдан гадагшлах ба исэлдэлт ба метилжүүлэлтийн үр дүнгийн туйлт нэгдлүүд үндсэн метаболитууд болдог.

Метаболитууд эм судлалын идэвхгүй тул тэдгээр нь пароксетин эмчилгээний үр дүнд нөлөөлөх боломжгүй байдаг. Метаболизм пароксетины 5-НТ-ийг эргэн орохыг сонгон саатуулахад нөлөөлдөггүй.

Ялгарал

Пароксетины 64% орчим нь шээсээр (2%-өөрчлөлтгүй, 62% метаболит байдлаар), ойролцоогоор 36%-өтгөнөөр (урьдчилан таамаглахад цөсөөр) метаболит хэлбэрээр, <1% өтгөнөөр хувиралд оролгүй гадагшладаг. Метаболитын ялгарал эхлээд анхны шимэгдэлт болон дараах системийн цусны эргэлтийн метаболизмд орсны үр дүн гэсэн хоёр үе шаттай явагддаг.

Пароксетины хагас ялгарлын хугацаа тогтмол үзүүлэлт биш бөгөөд дунджаар 24 цаг байдаг.

Эмнэлзүйн онцгой тохиолдлын үеийн фармакокинетик

Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон настанд пароксетины сийвэн дах концентрац ихэсдэг.

Хэрэглэх заалт

-          Цочмог хүнд хэлбэрийн эндоген сэтгэл гутрал болон түгшүүртэй сэтгэл гутрал зэрэг сэтгэл гутралын бүхий эмгэгүүд

-          Айдас, агарофобитай хавсарсан байгаа болно.

-          Нийгмийн түгшүүрлэх эмгэг (нийгмийн айдас)

-          Ерөнхий түгшүүрлэх эмгэг

-          Гэмтлийн дараах стресс

Хэрэглэх арга ба тун.

Эмчилгээний тун өвчний хүндийн зэрэг, биеийн ерөнхий байдал, нас, жин болон өвчтөний элэг ба бөөрний үйл ажиллагаа зэргээс хамаардаг.

Парсолетыг хоолны хамт өглөө өдөрт нэг удаа ууна.

Шахмалыг зажлалгүй бүхлээр нь залгина.

Хүнд хэлбэрийн сэтгэл гутралын тохиолдлын эмчилгээ

Хоногт 20 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Өвчтөний биеийн байдал ерөнхийдөө долоо хоногийн дараа сайжирч эхлэх боловч мэдэгдэхүйц сайжрал 2 дах долоо хоногоос ажиглагддаг.

Бусад сэтгэл гутралын эмийн хэрэглээ нэгэн адил өвчтөний биеийн байдлаас үл хамааран тунлалтын дэглэмийг эмчилгээ эхэлснээс хойш 3-4 долоо хоногт шаардлагатай ба шинэчлэн цаашид энэ нь өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаардаг. 20 мг хоногийн тунгаар хэрэглэхэд хүссэн эмчилгээний үр дүнд хүрээгүй өвчтөнүүдэд тэдний эмчилгээнд өгөх хариу урвалаас хамаарч хоногийн  тунг долоо хоног тутамд 10 мг ихэсгэн эмчилгээний үр нөлөөнд хүрэх ба хоногийн дээд тун 50 мг байна.

Сэтгэл гутралтай өвчтөний шинж тэмдгүүд бүрэн дарангуйлах зорилгоор 6 сараас доошгүй хугацаанд эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай.

Улигт байдал-албадлагын эмгэгүүд

Зөвлөх тун хоногт 40 мг. Тунг 20 мг хоногт тунгаар эхлэн аажмаар 10 мг-аар долоо хоног тутамд нэмж зохих тунд хүрнэ. Хэрэв хэдэн долоо хоног эмчлэхэд үр дүн хангалтгүй байвал зарим өвчтөнд тунг аажмаар дээд тунд (60мг) хүртэл нэмнэ.

Улигт байдал-албадлагын эмгэгтэй өвчтөнийг хангалттай удаан хугацаанд шинж тэмдэг бүрэн дарангуйлагдах хүртэл эмчилнэ. Энэ хугацаа хэдэн сар эсвэл түүнээс урт хугацаанд үргэлжилдэг. (Фармакодинамик хэсгийг үзнэ үү)

Сандрах эмгэгүүд

Зөвлөх тун 40мг хоногт. Өвчтөний эмнэлзүйн хариу урвалаас хамаарч эмчилгээг 10 мг хоногт тунгаар эхлэн зөвлөж буй тунд аажим өсгөн хүргэдэг. Эмчилгээ эхлэх үеийн биеийн байдал дордохыг багасгахын тулд бага тунгаар эхэлдэг. Хэрвээ хэдэн долоо хоног эмийн бэлдмэл хэрэглэхэд хангалттай үр дүнд хүрээгүй бол зарим өвчтөний тунг дээд тун хүртэл өсгөх нь (60мг) үр дүнтэй байж болдог. Айдастай өвчтөнүүдийг бүрэн шинж тэмдэг нь арилах хүртэл урт хугацаанд эмчлэх шаардлагатай байж болно.

Нийгмийн айдас

Зөвлөх тун-хоногт 20мг. Хэрвээ 2 долоо хоногийн эмчилгээний дараа өвчтөний биеийн байдал мэдэгдэхүйц сайжрахгүй бол зарим өвчтөнд аажмаар (10 мг) дээд тунд хүртэл нэмэх (50мг/хоногт) нь үр дүнтэй байж болно.

Ерөнхий түгшүүрлэх эмгэг

Зөвлөх тун 20 мг хоногт.  Зөвлөсөн тунгаар хэдэн долоо хоног эмчлэхэд хангалтгүй байвал зарим өвчтөнд аажим (10 мг-р) дээд тунд (50мг/хоногт) хүргэх нь үр дүнтэй байж болно. Удаан хугацаанд хэрэглэх үед үе үе өвчтөний биеийг үнэлэх шаардлагатай.

Гэмтлийн дараах стресс

Хоногийн зөвлөх тун 20 мг. Хэдэн долоо хоног эмчилсний дараа хангалтгүй хариу өгч байвал зарим өвчтөнд тунг аажмаар (10 мг-аар) дээд тунд (50мг/хоногт) хүртэл өсгөж болно. Удаан хугацаанд эмчлэх шаардлагатай бол үе үе өвчтөний биеийн байдлыг үнэлэх шаардлагатай.

Ерөнхий мэдээлэл.

Параксетин эмчилгээ зогсоох шинж тэмдгүүд

Эмчилгээг огцом зогсоохоос зайлсхийх шаардлагатай. Эмнэлзүйн судалгаанд тунг долоо хоног тутамд 10 мг-аар бууруулсан.

Тун багасгах болон эмчилгээг зогсооход хүнд шинж тэмдгүүд үүсвэл анхны тунгаар эмчилгээг дахин эхэлж болно. Цаашид эмч илүү аажим тунг бууруулж болдог.

Онцгой эмнэлзүйн тохиолдолд хэрэглэх арга ба тунлалт

Өндөр насны өвчтөний хэрэглээ

Өндөр настан өвчтөний сийвэн дах концентрац ихэссэн байдаг хэдий ч өндөр настан болон илүү залуу өвчтөний концентрацын хүрээ давхцадаг.

Насанд хүрэгсдийн тунгаар эмчилгээг эхлэнэ. Зарим өвчтөнд тунг дур ихэсгэх нь ашигтай боловч хоногийн тунг 40мг-аас хэтэрч болохгүй.

Хүүхэд ба өсвөр үе (7-17 нас)

Хяналт бүхий эмнэлзүйн судалгаанд пароксетин амиа хорлох зан үйл болон дайсагнал үүсэх өндөр эрсдэлтэй өндөр эрсдэлтэй холбоотойг тогтоосон тул хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэх эсрэг заалттай. Түүнээс гадна судалгаагаар параксетины үр дүнтэй талаарх тодорхой нотолгоо олдоогүй.

7-оос доош насны хүүхэд

7-оос доош настай хүүхдэд параксетины хэрэглээг судлаагүй. Тухайн насны бүлэн пароксетины аюулгүй байдал болон үр нөлөөг тодорхойлоогүй тул эсрэг заалттай.

Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт

Бөөр (Креатинины клиренс 30мл/мин-аас бага) эсвэл элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлттэй өвчтөнүүдэд сийвэн дэх пароксетины концентрац ихэсдэг. Тиймд тунгийн  хүрээний доод хэсгээс тунг сонгоно.

Гаж нөлөө

Гаж нөлөө үүсэх давтамжийн ангилал: (ДЭМБ): түгээмэл >1/10; байнга           >1/100-ээс <1/10 хүртэлх; хааяа >1/1000-ээс 1/100 хүртэлх;  ховор>1/10000-ээс <1/1000 хүртэлх; маш ховор <1/10000 хүртэлх; зарим тодорхой мэдээллүдийг оролцуулан.

 Түгээмэл >1/10

-          Дотор муухайрах, бэлгийн үйл ажиллагаа алдагдах

Байнга >1/100-ээс <1/10 хүртэлх

-          холестерины төвшин нэмэгдэх, хоолны дуршил буурах

-          нойргүйдэл, нойрмоглох, түгшүүрлэх, эмгэг зүүдлэх /түүний дотор шөнийн айдас

-          толгой эргэх, толгой өвдөх, салганах, анхаарлын өөрчлөлт

-          хараа бүдгэрэх

-          эвшээх

-          ам хатах, бөөлжих, өтгөн хатах, гүйлгэх

-          хөлрөх

-          сульдах, биеийн жин нэмэгдэх

-          цусан дах холестирины хэмжээ нэмэгдэх, хоолны дуршил буурах

Хааяа >1/1000-ээс 1/100 хүртэлх

-          Ихэвчлэн арьсны болон арьсан доорх эдийн эмгэг цус алдалт (хөхрөлт болон эмэгтэйчүүдийн цус алдалт)

-          ухаан балайртах, хий юм үзэгдэх

-          экстрапирамидийн өөрчлөлт

-          миадриоз (хүүхэн хараа өргөсөх)

-          синусын тахикарди

-          артерийн даралт түр ихсэх болон багасах (артерийн даралт эсвэл түгшүүрэлттэй  өвчтөнүүдэд ажиглагддаг)

-          байрлалын гипотензи

-          арьсны тууралт, загатнаа

-          шээс хаагдах, шээс задгайрах

-          чихрийн шижинтэй өвчтөнд сахарын хяналт алдагдах

-          хөөрөх, дотор муухайрах, салганах, ухаан балайрах, хөорөх, сэтгэл хөдлөл тогтворгүйжих, өөрчлөгдөх, зүрх дэлсэх, гүйлгэх, цочромтгой болох

Ховор>1/10000-ээс <1/1000 хүртэлх

-          Сэтгэл хөөрөл, түгшүүрлэх, деперсонализаци, айдас, акатизи

-          гипонатриеми

-          “тайван бус хөлний” хам шинж

-          брадикарди

-          үе мөчөөр өвдөх, булчин өвдөх

-          элэгний ферментийн төвшин ихсэх

Маш ховор <1/10000 хүртэлх

-          ялтсан эсийн тоо буурах

-          хүнд болон амь насанд аюултай харшлын урвалууд (анафилаксийн урвал ба ангионевротик хаван)

-          антидиуретик гормоны ялгарал алдагдах

-          серитонины хам шинж (самуурах, ухаан балартах, хөлс ялгаралт ихсэх, хий юм үзэгдэх, гиперрефлекс, миоклонус, дагжин чичрэх, тахикарди ба салганах)

-          цочмог глауком

-          ходоод гэдэсний цус алдалт

-          элэгний эмгэгүүд (түүний дотор шарлалттай) шарлалтгүй элэгний үрэвсэл

-          элэгний ферментүүдийн идэвх ихсэлт. Зах зээлд нэвтэрсний дараах судалгаанд элэг гэмтсэн талаар маш ховор мэдээлэл гарсан (жишээлбэл: заримдаа шарлалт болон элэгний дутагдал, элэгний дутагдал

-          удаан хугацаанд элэгний шинжилгээ өндөр гараад байвал бэлдмэлийн хэрэглээг зогсоох  талаар шийдвэр гаргаж болно.

-          хүнд арьсны сөрөг урвалууд (олон хэлбэрт улайлт, Стивен-Жонсоны хам шинж ба эпидермисийн хордлогот үхжил), чонон хөрвөс, гэрэлд мэдрэгшлийн урвалууд

-          приапизм

-          захын хаван

Үл тодорхойлох давтамжтай

-          тиннит (чих шуугих)

-          амиа хорлох бодол ба амиа хорлох зан үйл

-          бичил бүдүүн гэдэсний үрэвсэл

-          төрсний дараах цус алдалт

Параксетины хэрэглээг зогсоох үеийн үгүйлэх хам шинж

Байнга: толгой эргэх, мэдрэхүйн өөрчлөлтүүд, нойр алдагдах, түгшүүрлэх, толгой өвдөх

Хааяа: сандрах, дотор муухайрах, ухаан балартах, хөлрөх, сэтгэл хөдлөл, тогтворгүйтэх, хараа муудах, зүрх дэлсэх, гүйлгэх, цочромтгой болох.

Пароксетины хэрэглээг зогсоох нь (ялангуяа огцом толгой эргэх, мэдрэхүйн өөрчлөлт (параестези, цахилгаанд цохиулсан мэдрэмж төрөх ба чихээр шуугих,  нойр алдагдах (түүний дотор тод зүүдлэх), сандрах эсвэл санаа зовох, дотор муухайрах, салганах, хөлрөх , ухаан балартах, толгой өвдөх, гүйлгэх, зүрх дэлсэх, сэтгэл хөдлөл тогтворгүйжих, цочромтгой болох хараа өөрчлөгдөх зэрэг үгүйлэх шинж тэмдгүүд үүсгэхэд хүргэдэг. Уг хүсээгүй илрэлүүдийг ерөнхийдөө хөнгөн эсвэл дунд зэргийн гэж ангилах боловч зарим өвчтөнд хүнд болон удаан хугацаанд үргэлжилж болно. Тиймээс эмчилгээ дахин шаардлагагүй бол эмийн бэлдмэлийг аажим зогсоож эхлэхийг зөвлөдөг.

Хүүхэд ба өсвөр үеийнхэн

Хүүхдийн эмнэлзүйн судалгаанд илрэх гаж нөлөө.

Дараах гаж нөлөө илэрч байсан. Үүнд: амиа хорлох зан үйлдэл (амиа хорлох оролдлого ба бодол), өөрийн бие гэмтээх болон дайсагнал ихсэх.

Амиа хорлох бодол болон оролдлого нь эмнэлзүйн судалгаанд үндсэндээ ноцтой сэтгэл гутралын өөрчлөлттэй өсвөр насныханд илэрсэн.

Дайсагнах нь улигт байдал-албадлагын өөрчлөлттэй, ялангуяа 12 наснаас доош настай хүүхдүүдэд илэрч байсан. Мөн дараах гаж нөлөө илэрсэн. Үүнд: хоолны дуршил буурах, салганах, хөлрөх, гиперкинез, сандрах ба сэтгэл хөдлөл тогтворгүйтэх (уйлагнах ба ааш хэлбэлзэх гэх мэт, цус алдамтгай байдал бүхий арьс салстад цус алдах).

Параксетины хэрэглээг зогсоох/аажим тунг багасгасны дараа дараах гаж нөлөө илэрсэн талаарх мэдээлэл гарсан. Үүнд: сэтгэл хөдлөл тогтворгүйтэх (үүний дотор уйламтгай болох, ааш хувирамтгай болох сэтгэлийн байдал хэлбэлзэх, өөрийн биед хохирол учруулах, амиа хорлох бодол ба оролдлого, толгой эргэх, дотор муухайрах ба хэвлийгээр өвдөх (онцгой заалт бүлгийг үзнэ үү).

Эсрэг заалт

-Пароксетин эсвэл бэлдмэлийн аль нэг туслах бодист хэт мэдрэг байх.

-Моноаминооксидаз дарангуйлагч бэлдмэлтэй хамт хэрэглэх. Зөвхөн онцгой тохиолдолд пароксетинтэй хамт ленезолид (МАО-г сонгомол бусаар түр зуур дарангуйлах антибиотик/серотонины хам шинж үүсэхийг нарийн ажиглах болон артерийн даралтыг хянах боломжтой үед л хэрэглэнэ.

Пароксетин эмчилгээг дараах үед эхэлж болно. Үүнд:

-Буцалтгүй үйлдэлтэй МАО дарангуйлагч хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа эсвэл түр үйлдэлтэй МАО дарангуйлагч хэрэглэснээс хойш багадаа 24 цагийн дараа (Моклобемид, линезолид, метилтионин хлорид буюу метилен хөх)

Пароксетин хэрэглээг зогсоох болон дурын МАО дарангуйлагч хэрэглээг эхлэхийн өмнө хооронд багадаа долоо хоног хугацаа өнгөрөх шаардлагатай пароксетин нь бусад элэгний изофермент СҮР4502D6-ийг дарангуйлагчдын адил тиоридазинтай хамт хэрэглэхэд тиоридазины цусны сийвэн дах концентрацыг ихэсгэж болно. (”эмийн харилцан үйлчлэл” бүлгийг үзнэ үү). Зөвхөн тиоридазон хэрэглэх үед QT интервал уртсаж, түүнтэй холбоотой ховдлын ноцтой хэм алдагдал ( жишээлбэл: пируэт хэлбэрийн) болон гэнэтийн үхэл учирч болно.

-Пароксепиныг пимозидын хамт хэрэглэхгүй (”Эмийн харилцан үйлчлэл” бүлгийг үзнэ үү).

-хүүхдийн болон 18 нас хүртэл өсвөр үе.

-жирэмсэн болон хөхүүл үе

Болгоомжлол

Бөөрний дутагдлын үед зөвлөх тун 20 мг(хоногт

Эмийн харилцан үйлчлэл

Серотонин идэвхт бэлдмэлүүд

Пароксетиныг серотонин идэвхт бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд 5-НТ-тэй (серотонины хам шинж “Онцгой заалт” бүлгийг үзнэ үү) хамааралтайг нөлөөг ихэсгэж болно.

Пароксетин болон серотонин идэвхт бэлдмэлүүд болох L-триптофан, тримадол, линезолид, метилтионины хлорид (метилен хөх) СЭОСС бэлдмэлүүд, лити, петидин ба Алтан цэгцүүхэйн бэлдмэлийн хамт хэрэглэхэд нарийн болгоомжлол сахиж эмнэлзүйн нарийн хяналт хийх шаардлагатай.

Мөн ерөнхий мэдээгүйжүүлэлт эсвэл архаг өвдөлтийг намдаах зорилгоор фентанил хэрэглэхэд болгоомжлол сахих шаардлагатай.

Серотонтны хам шинж үүсэх эрсдэлтэй тул пароксетин ба МАО-дарангуйлагчийг хамт хэрэглэх эсрэг заалттай. (Эсрэг заалт хэсгийг үзнэ үү). 

Пимозид.

Пимозид болон пароксетин хамт хэрэглэхэд цусан дах пимозидын концентрац дунджаар 2,5 дахин ихсэж болох нь пароксетин СҮР2D6 изоферменийн идэвхийг дарангуйлах  идэвхээр тайлбарлаж болно. Эмчилгээний индекс бага ба түүний QT интервалыг ихэсгэж чадвараас хамаарч пимозид ба пароксетиныг нэгэн зэрэг хэрэглэхийг хориглодог.

Эмийн хувиралд оролцох ферментууд

Эмийн метаболизмд оролцох ферментийн идэвхийг ихэсгэх болон дарангуйлахад пароксетины метаболизм ба фармакокинетик өөрчлөгдөж болдог. Парсолет бэлдмэлийг бусад фермент дарангуйлагч бэлдмэлүүдийн хамт (холинэстеразын эсрэг бэлдмэл, моноаминоксидаза дарангуйлагчид, карбоангидраза дарангуйлагчид) хэрэглэхэд Парсолетыг бага тунгаар хэрэглэнэ.

Ферментийн идэвх өдөөгч бэлдмэлүүд (карбомазепин, рифампизин, фенобарбитал, фенитоин) эсвэл фосампренавир/ритонавиртай хамт хэрэглэхэд Парсолет бэлдмэлийн анхны тунд өөрчлөлт хийх шаардлагагүй. Эмнэл зүйн үр дүнгээс хамааран (үр дүн ба даах чадвар) Парсолетын                   (ферментын индуктор хэрэглэж эхлэх болон түүнийг зогсоосны дараа)        тунгийн өөрчлөлт хийнэ.

Миорелаксантууд

СЭОСС бэлдмэлүүд сийвэнгийн холинэстеразын идэвхийг бууруулснаар мивакурий ба сукцинилхолин зэрэг миорелаксантын үйлдлийн үргэлжлэх хугацааг уртасгахад хүргэдэг.

Фосампренавир/ритонавир

Пароксетиныг фасампренавир/ритонавирын хамт хэрэглэхэд пароксетины сийвэн дэх концентрац ойролцоогоор 55%-аар мэдэгдэхүйц буурсан.

Пароксетин болон фосампренавир(ритонавир удаан хугацаанд (10-аас дээш хоног) хамт хэрэглэх талаарх мэдээлэл байхгүй.

Проциклидин

Пароксетин өдөр тутам хэрэглэхэд проциклидины сийвэн дэх төвийн мэдэгдэхүйц ихэсдэг. Антихолин идэвхт үйлдэл ихэсвэл проциклидины тунг бууруулах шаардлагатай.

Эпилепсийн эсрэг бэлдмэлүүд

Эпилепсийн эсрэг бэлдмэлүүдийг (карбамазепин, фенитоин, натрийн вальпроат) Парсолет бэлдмэлтэй хэрэглэхэдэпилексийн эсрэг эмүүдийн фармококинетик/фармакодинамик шинж чанарт нөлөөлдөггүй.

СҮР2D6 ферментийн дарангуйлах Пароксетины боломжит чадамж

Бусад сэтгэл гутралын эсрэг эмийн нэгэн адил Парсолет СҮР2D6 (цитохром Р450) ферментийн идэвхийг элгэнд дарангуйлдаг. СҮР2D6-г  дарангуйлснаар СҮР2D6 ферментээр хувирдаг бэлдмэлийг хамт хэрэглэх үед сийвэн дэх концентрац нь ихсэж болно. Ийм бэлдмэлүүдэд гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүд (кломипрамин, нортриптимин, дезинпрамин), фенотиазины уламжлал (перфеназин, тиоридазин) нейролептикууд,  рисперидон, атомоксетин 1С бүлгийн хэм алдагдлын эсрэг бэлдмэлүүд  (жишээлбэл, пропафенон ба флекаинид) ба метопролол хамаарна. Зүрх-судасны дутагдал оношлогдсон үед Парсолетыг метопрололтой хамт хэрэглэж болохгүй.

Тамоксифен

Хэвлэлийн тоймоос үзэхэд СҮР2D6 изофермент дарангуйлагчид ба тамоксифены фармакокинетикийн харилцан үйлчлэлээс хамааралтай тамоксифены идэвхтэй метаболит болох эндоксифены концентрац цусны сийвэнд 65-75%-иар буурсан мэдээлэл байна. СЭОСС бүлгийн сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед тамоксифены үйлдэл буурсан талаар зарим судалгаанд мэдэгдсэн. Тиймээс тамоксифены үр дүн буурахыг үгүйсгэхгүй тул хүчтэй СҮР2D6  изоферментийг дарангуйлагчидтай хамт хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй байдаг (Онцгой заавар бүлгийг үзнэ үү)

Алкоголь

Бусад сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлийн нэгэн Парсолет бэлдмэлээр эмчлэх үед өвчтөн алкоголь агуулсан ундаа хэрэглэхээс татгалзан нь зүйтэй.

Ууж хэрэглэх антикоагулянтууд

Пароксетин болон уух антикоагулянтыг хамт хэрэглэхэд антикоагулянт идэвх ихсэж цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Ууж хэрэглэх антикоагулянт хэрэглэж буй өвчтөнүүдэд пароксетиныг хэрэглэхэд болгоомжлол баримтлахыг зөвлөнө.

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ) ба ацетилсалицилын хүчил, бусад антиагрегантууд

Пароксетин болон ҮЭСББ/ацетилсалицилын хүчил хамт хэрэглэх цус алдалт үүсэх эрсдэл ихэсгэж болно.

СЭОСС бэлдмэл хэрэглэж буй өвчтөнүүдэд ууж хэрэглэх антикоагулянт, ялтсан эсийн үйл ажиллагаа эсвэл цус алдалтын эрсдэл ихэсгэх тодорхой үйлдэлтэй бэлдмэлүүд (жишээлбэл: өвөрмөц солиорлын эсрэг бэлдмэлүүдтэй клозапин, фенотиазин болон гурван цагирагт сэтгэл гутралын бэлдмэл, ацетилсалицилын хүчил, ҮЭСББ, ЦОГ-2 дарангуйлагчдын хамт хэрэглэх болон цус бүлэгнэлтийн өөрчлөлт эсвэл цус алдалт бүхий эмгэгтэй өвчтөнүүдэд болгоомжлол сахих шаардлагатай.

Провастатин

Пароксетин ба правастатин хамт хэрэглэх нь сийвэн дах глюкозын концентрацыг ихэсгэж болно. Пароксетин ба правастатин хэрэглэх гипогликемик бэлдмэл/инсулины тунг өөрчлөх шаардлага үүсч болно. (”Онцгой заавар”бүлгийг үзнэ үү)

Онцгой заавар.

Пароксетин эмчилгээг буцалтгүй үйлдэлтэй МАО дарангуйлагч бэлдмэл хэрэглэж дууссанаас 2 долоо хоног эсвэл түр үйлдэлтэй МАО дарангуйлагч хэрэглэж дууссанаас 24 цагийн дараа хэрэглэнэ. Зохистой хариу урвал эхлэх хүртэл пароксетины тунг аажим ихэсгэх нь зохимжтой. (”Эсрэг заалт” ба “Эмийн харилцан үйлчлэл” бүлгийг үзнэ үү)

Хүүхэд ба өсвөр нас

Пароксетиныг хүүхэд болон 18-аас доош насны өсвөр үеийнхэнд хэрэглэхгүй. Эмнэлзүйн судалгаанд амиа хорлох зан үйл (амиа хорлох ба амиа хорлох бодол) болон дайсагнал (ихэвчлэн түрэмгийлэл, хүчирхийлэл, эсэргүүцлийн зан үйл ба бухимдлын хэлбэрээр) плацебо бүлэгтэй харьцуулахад сэтгэл гутралын эм хэрэглэсэн хүүхэд ба өсвөр үеийнхэнд элбэг илэрсэн. Хэрвээ эмнэлзүйн заалтаар бэлдмэлийг хэрэглэхээр шийдвэрлэсэн бол амиа хорлох шинж тэмдэг илрэхийг нарийвчлан хянах шаардлагатай. Түүнээс гадна удаан хугацаанд хүүхэд өсвөр насныханд танин мэдэхүйн үйл ажиллагаа хөгжин боловсрох, өсөж хөгжихөд аюулгүй талаарх мэдээлэл байхгүй.

Амиа хорлох, амиа хорлох бодол эсвэл эмнэлзүйн байдал доройтох.

Сэтгэл гутрал нь амиа хорлох бодол, өөрөө өөртөө хор учруулах ба амиа хорлох (амиа хорлохтой холбоотой үйл явдал). Биеийн байдал мэдэгдэхүйц сайжрахаас нааш эрсдэл хадгалагддаг.

Эмчилгээний эхний 7 хоног эсвэл түүнэээс урт хугацаанд бие сайжрахгүй байж болох тул биеийн байдал сайжрах хүртэл сайтар хянах шаардлагатай. Сүүлийн үеийн эмнэл зүйн туршлагаас харахад эмчилгээний эхний үе шатанд амиа хорлох эрсдэл ихэсч болно.

Пароксетиныг хэрэглэх бусад сэтгэцийн эмгэгийн үед амиа хорлохтой холбоотой эрсдэл ихсэлттэй холбоотой байж болдог. Түүнээс гадна уг байдлууд нь хүнд сэтгэл гутралын өөрчлөлтийг дагалдаж болно. Иймд эдгээр өвчнийг эмчлэхэд бусад сэтгэл гутралын ихэнх эмгэгийг эмчлэхэд  болгоомжлолыг баримталдаг.

Амиа хорлох үйл явдлын түүхтэй эсвэл эмчилгээ эхлэхээс өмнө амиа хорлох бодол санаатай өвчтөнүүдэд амиа хорлох бодол эсвэл оролдлогын эрсдэл өндөр байдаг тул эмчилгээ хийгдэх нарийн хяналтад байх шаардлагатай. Сэтгэцийн өөрчлөлттэй насанд хүрсэн өвчтөнүүдэд явуулсан эмнэлзүйн плацебо хяналттай судалгааны мета-анализаас үзэхэд 25-аас доош настай өвчтөнүүдэд плацеботой харьцуулахад сэтгэл гутралын эсрэг эмээр эмчлэх үед амиа хорлох эрсдэл өндөр байгааг тогтоожээ. (Фармакодинамик бүлгийн үзнэ үү(

Амиа хорлох оролдлогын тохиолдолтой эсвэл амиа хорлох хандлагатай өвчтөнүүдэд, ялангуяа эмчилгээний эхэнд ба эмийн тунг өөрчлөх үед болгоомжтой эмчлэх шаардлагатай. Өвчтөнд (тэдгээрийг асрах хүмүүст) цаг тухайд эмнэлзүй хүндрэх, амиа хорлох зан үйл эсвэл бодох ба ердийн бус өөрчлөлт зан үйлдлийг цаг тухайд нь илрүүлэх зорилгоор шинж тэмдгийн өөрчлөлтийг ажиглах бөгөөд ийм шинж илэрвэл нэн даруй эмчид хандах тухай урьдчилан сануулсан байна.

Акатизи/ сэтгэл-хөдлөлийн өөрчлөлт

Парсолет элдмэлийг хэрэглэхэд дотоод түгшүүр ба сэтгэц хөдөлгөөний түгшүүр болох тайван сууж эсвэл зогсох чадваргүй болох акатизи илэрдэг. Энэ нь субьектив таагүй байдал мэдрэхтэй хамааралтай байдаг. Уг байдал илрэх нь эмчилгээ эхэлснээс хойш хэдэн долоо хоногт илрэх магадлалтай. Ийм өвчтөнүүдэд тун ихэсгэхэд шинж тэмдгүүд хүндэрдэг.

Серотонины хам шинж/хоруу нейролептик хам шинж

Ховор тохиолдолд пароксетиныг бусад серотонин идэвхт  эмийн бэлдмэл эсвэл хааяа нейролептиктэй серотонины хам шинж эсвэл хорон нейролептик хам шинж төстэй байдлууд нь амь насанд аюултай байж болох байдалд шилжих магадлалтай. Энэ нь дараах шинж тэмдгээр илэрдэг. Үүнд: гипертерми, булчин чангарах, миоклонус, вегетатив тогтворгүй байдал, сэтгэцийн байдал өөрчлөгдөх (сааталт, цочромтгой болох, тайван биш байдал дэмийрэл болж хүндрэх болон ком).

Дээрх тохиолдлуудад парсолет эмчилгээг зогсоож дэмжих шинж тэмдгийн эмчилгээг эхлэнэ.

Серотонин идэвхт хам шинж үүсэх эрсдэлтэй холбоотой.

Парсолетыг серотонины урьдал болох L-триптофан зэрэгтэй хослон хэрэглэхгүй.

Сэтгэл хөөрөл

Бусад сэтгэл гутралын эсрэг эмийн бэлдмэлийн нэгэн адил Парсолетийг сэтгэл хөөрөлттэй өвчтөнд хэрэглэхгүй. Сэтгэл хөөрлийн анхны шинж тэмдэг үүсэхэд бэлдмэлийн хэрэглээг зогсооно.

Бөөр/элэгний үйл ажиллагаа алдагдах.

Элэг бөөрний үйл ажиллагааны хүнд эмгэгтэй өючтөнүүдэд болгоомжлол сахихыг зөвлөнө. (”Хэрэглэх арга ба тун” бүлгийг харна уу)

Чихрийн шижин

СЭОСС бэлдмэлийн эмчилгээний үед чихрийн шижинтэй өвчтөнүүдэд гликемик хяналт өөрчлөгдөж болно. Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд серотонины эргэн булаалт дарангуйлагчаар эмчлэх үед инсулин болон ууж хэрэглэх гипогликемик эмийн тунг тохируулах шаардлагатай. Түүнээс гадна пароксетин ба правастатин хамт хэрэглэхэд глюкозын концентрац нэмэх боломжтой талаар судалгааны үр дүн байна. (”Эмийн харилцан үйлчлэл”бүлгийг үзнэ үү)

Эпилепси

Бусад сэтгэл гутралын бэлдмэл хэрэглэхтэй адил Парсолетийг эпилепситэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Таталт/уналт

Пароксетин хэрэглэн өвчтөнүүдийн дунд таталтын уналтын давтамж 0,1% бага тохиолддог. Таталт үүсэхэд пароксетин эмчилгээг зогсоох шаардлагатай.

Цахилгаан таталт эмчилгээ.

Цахилгаан таталт эмчилгээ ба Парсолет бэлдмэлийн хамт хэрэглэсэн эмнэл зүйн хангалттай эмнэлзүйн туршлага байхгүй.

Нүдний даралт ихсэх эмгэг

Пароксетин нь бусад СЭОСС-ийн адил мидриаз үүсгэх тул нарийн өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед болгоомжлол сахих шаардлагатай.

Зүрх-судасны эмгэгүүд

Зүрх-судасны эмгэгтэй өвчтөнүүдэд нарийн хяналтад байх шаардлагатай.

Бөөрний/элэгний үйл ажиллагааны өөрчлөлт

Бөөр болон элэгний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй өвчтөнд болгоомжлол сахих шаардлагатай.

Гипонатриеми

Зарим тохиолдолд ялангуяа шээс хөөх эм хэрэглэдэг өндөр настангуудад гипонатриеми ажиглагдсан. Бэлдмэлийг зогсоосны дараа цусан дах натрийн төвшин хэвийн болдог.

Цус алдалт

Серотонины эргэн булаагдахыг дарангуйлагч хэрэглэхэд эмгэг байдалтай эхкимоз ба цусан тууралт хэлбэрийн цусан хөхрөлт үүссэн мэдээлэл байдаг. Мөн ходоод-гэдэсний ба эмэгтэйчүүдийн цус алдалтын талаар мэдээлэл байдаг. Өндөр настай өвчтөн постменпаузын цус алдалтанд өртөх эрсдэл өндөр.

СЭОСС бэлдмэл хэрэглэж буй өвчтөнүүдэд антикоагулянт болон бусад ялтсан эсийн үйл ажиллагаа ба цус алдалтын эрсдлийг ихэсгэх бэлдмэлүүд (жишээлбэл, өвөрмөц солиорлын эсрэг бэлдмэлүүд болох клозапин, фенотиазин, ихэнх гурван цагирагт сэтгэл гутралын бэлдмэлүүд, ацетилсалицилын хүчил, үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүд, циклооксигенеза дарангуйлагчид (ЦОГ-2) хамт хэрэглэх ба цус бүлэгнэлтийн өөрчлөттэй эсвэл цус бүлэгнэлт ихэссэн өвчтөнүүдэд болгоомжлолтой байх шаардлагатай (Гаж нөлөө бүлгийг үзнэ үү).

Тамоксифентэй харилцан үйлчлэл

Пароксетин СҮРD6  изоферментийн хүчтэй дарангуйлсны улмаас тамоксифены идэвхтэй метаболит-эндоксифены концентрац буурч болно. Иймээс тамоксифен эмчилгээний үед пароксетин хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. (Эмийн харилцан үйлчлэл бүлгийг үзнэ үү)

Пароксетины хэрэглээг зогсооход үүсэх үгүйлэх шинж тэмдгүүд

Эмчилгээг зогссох (ялангуяа огцом зогсооход) үгүйлэх шинж тэмдгүүд үүсч болно. Эмчилгээг зогсооход гаж нөлөө плацебо бүлэгт 20% байсан бол өвчтөнүүдийн 30% үүссэн. Бэлдмэлийг үгүйлэх шинж тэмдэг эмийн хамаарлын байдлаас ялгаатай.

Үгүйлэгдэх шинж тэмдгүүд: толгой эргэх, мэдрэхүйн өөрчлөлтүүд (параестези, цахилгаанд цохиулсан мэт мэдрэмж ба чихээр шуугих, Нойрны өөрчлөлт (түүний дотор зүүдлэх), түгшүүрлэх, дотор муухайрах, салганах, ухаан балартах, хөлрөх, толгой өвдөх, гүйлгэх, зүрхээр дэлсэх, сэтгэл хөдлөл тогтворгүйжих, цочромтгой болох ба хараа өөрчлөгдөх. Зарим өвчтөнүүд уг шинж тэмдгүүдийг хүнд хүлээн авдаг хэдий ч тэдгээр хөнгөн эсвэл дунд зэргээр тохиолддог. Шинж тэмдгүүд эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараах анхны хэдэн хоногт ихэвчлэн илрэх бөгөөд маш ховор тохиолдолд санаандгүй нэг тунг алгасахад илэрч болдог. Ихэвчлэн уг шинж тэмдгүүд өөрөө 2 долоо хоногийн дотор арилдаг боловч зарим өвчтөнд удаан хугацаанд хадгалагдаж болно. (2-3 сар түүнээс дээш). Иймээс бэлдмэлийг аажмаар хэдэн долоо хоног эсвэл сарын хугацаанд долоо хоногт 10 мг-аар) тухайн өвчтөний хэрэгцээнээс хамаарч тунг бууруулахыг зөвлөдөг. Тунг багасгах эсвэл бэлдмэлийг зогсоосны дараа тэсэшгүй гаж нөлөө илэрвэл эмчилгээг өмнөх тунгаар дахин хэрэглэх хувилбарыг сонгож болно. Цаашид эмч илүү удаан эрчтэй бууруулах боломжтой.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Зарим тархвар судлалын судалгааны үр дүнгээс үзэхэд пароксетиныг жирэмсний эхний триместрт хэрэглэхэд зүрх судасны тогтолцоо зэргийн төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх эрсдэл ихсэж болно. (жишээлбэл: ховдол хоорондын эсвэл ихсэж тосгуур хоорондын таславчийн гажиг)

Уг үзэгдлийн үүсэх механизм тодорхойгүй. Эх нь пароксетин хэрэглэсний дараах зүрх-судасны тогтолцооны төрөлхийн гажигтай төрөх эрсдэл 2/100-аас бага байдаг бол нийт хүн амд 1/100 байдгийг мэдээллээс үзэж болно.

Жирэмсний хожуу үед пароксетин хэрэглэсэн эхээс төрсөн нярайд дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд: амьсгалын дистресс хам шинж, хөхрөлт, апноэ, таталт, биеийн хэм тогтворгүйтэх, хооллох үеийн хүндрэл, бөөлжилт, гипогликеми, гипертонус, гипотонус, гиперрефлекс, салганах, арвалзах, хэт цочромтгой байдал, идэвхгүй байдал, байнга уйлах, нойргүйдэл болон хүндрэлтэй нойрсолт.

Уг шинж тэмдгүүд серотонин идэвхт үйлдэлтэй эсвэл үгүйлэх хам шинжтэй холбоотой байх боломжтой. Ихэнх тохиолдолд хүндрэлүүд төрсөн даруй эсвэл удалгүй илэрдэг. (<24 цаг)

Автомашин болон нарийн механизм жолоодох чадварт үзүүлэх нөлөө

Эмчилгээ хийгдэх үед автомашин жолоодох ба бусад аюул учруулж болох анхаарал ихээр болон сэтгэц-хөдөлгөөний мэдрэмжийн хурд шаардсан үйл ажиллагааны үед болгоомжлолыг сахих шаардлагатай.

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, салганах, хүүхэн хараа нарийсах, ам хатах, цочромтгой болох, нистагм, түгшүүрлэх, таталт, брадикарди, артерийн даралт, зангилааны ритм маш ховор тохиолдолд бусад сэтгэц нөлөөт эмүүдтэй эсвэл алкогольтай хэрэглэхэд ЗЦБ-д өөрчлөлт гарах, комд орно.

Тунг мэдэгдэхүйц хэтрүүлэхэд-серотонины хам шинж. Ховор тохиолдолд- рабдомиолиз.

Эмчилгээ: шинж тэмдгийн. Өвөрмөц ерөндөг байхгүй. Бусад сэтгэл гутралыг эмчлэх эмийн тун хэтрэлтийн үеийнхтэй адил ерөнхий арга хэмжээ авна. Ходоод угаана. Тун хэтрүүлснээс хойш хэдэн цагийн дотор пароксетины шимэгдэлтийг бууруулах зорилгоор 20-30 мг идэвхжүүлсэн нүүрс хэрэглэнэ. Дэмжих эмчилгээ ба амин чухал эрхтний үйл ажиллагааг тогтмол хянахыг зөвлөдөг.

Эмийн хэлбэр

10 ширхэг бүрхүүлтэй шахмалыг үүрэн таславчтай хөнгөн цагаан ПВХ савлалтанд хийдэг. 

3 үүрэн таславчтай савлалтыг хэрэглэж зааврын хамт картон хайрцагт савлана.

Хадгалах нөхцөл

25 хэмээс ихгүй гэрэл тусахааргүй хуурай газар хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа.

3 жил.

Хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

Македони улс

Replek farm ltd. Skopje

Худалдааны тэмдэг болон бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч:

Spey medical ltd. Лондон, Их Британи