Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Эрибру 500
Худалдааны нэр
Англи
Эритромицин
Үйлдвэрлэгч
Brawn laboratories limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жороор олгоно

ЭРИБРУ-500

Эритромицин Стеарат шахмал BP 500мг

Худалдааны нэршил

ЭРИБРУ-500

Патентын бус олон улсын нэршил

Эритромицин Стеарат шахмал BP

Эмийн хэлбэр

Хальсан бүрхүүлт шахмал

Найрлага

Хальсан бүрхүүлт шахмал бүрд:

Эритромицин Стеарат BP

Эритромицин х.х.         500мг

Бүрхүүлд батлагдсан өнгө хэрэглэсэн.

Эмийн дүрслэл

Ягаан өнгөтэй, урт, хоёр тал гүдгэр, хальсан бүрхүүлт шахмал.

Хэрэглэх зам

Дотуур ууж хэрэглэнэ.

Эм судлалын шинж чанар

Фармакодинамик

Эритромицин нь түүнд мэдрэг бичил биетний уургийн нийлэгжилтийг дарангуйлах,  рибосомын 50S дэд нэгжтэй холбогдон микробын эсрэг үйлдэл үзүүлнэ.   Эритромицин in vitro, эмнэл зүйн халдварууд үүсгэх ихэнх омгуудад идэвхтэй нөлөөлнө:

Грам эерэг бактер - Listeria monocytogenes, Corynebacterium diphtheriae (антитокиснд нэмэлт болгон), Staphylococci spp, Streptococci spp (Enterococci).

Грам сөрөг бактер - Haemophilus influenzae, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Legionella pneumophila, Moraxella (Branhamella) catarrhalis, Bordetella pertussis, Campylobacter spp.

Микоплазм - Mycoplasma pneumoniae, Ureaplasma urealyticum.

Бусад  - Treponema pallidum, Chlamydia spp, Clostridia spp, L-хэлбэр, лимфгранулом, трахом үүсгэдэг бодисууд

Тэмдэглэл: ихэнх Haemophilus influenzae омог ердийн тунд мэдрэг байдаг.

Фармакокинетик

Эритромицин этилсукцинат мөхлөгийн тунгийн нэг цагийн дараа цусан дах тун дээд түвшинд хүрнэ. Хагас ялгарлын хугацаа ойролцоогоор хоёр цаг байна. Тунг өдөрт хоёр, гурав, дөрвөн удаа ууна.

Эритромицин этилсукцинат нь эритромицины ходоодны хүчилд үзүүлэх гаж нөлөө үзүүлэлт багатай. Бие махбодын эдэд сайн тархана. Хувирлын багахан хэсэг ойролцоогоор 5% шээсээр ялгарна. Энэ нь голдуу элгээр ялгарна.

Хэрэглэх заалт

Эритромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

Эритромицин эмнэл зүйн дараах халдваруудад өндөр идэвх үзүүлнэ:

  1. Vincent's angin

Тун

Дотуур ууж хэрэглэнэ.

Насанд хүрэгчид, 8-с дээш насны хүүхдэд: Хөнгөн, дунд хэлбэрийн халдваруудад өдөрт 2 г тунг хуваан ууна. Хүнд хэлбэрийн халдварын үед өдөрт тунг 4г хүртэл нэмэгдүүлнэ.

Өндөр настан: тусгай заагдсан тун байхгүй.

Тэмдэглэл: бага насны хүүхэд, нярайд эритропед, эритромицин этилсукцинат хөвмөл хэрэглэж болно. 2-8 насны хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 1 г тунг хуваана. Нярай, хөхүүл хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 500мг тунг хуваан уулгана. Хүнд хэлбэрийн халдварын үед тунг хоёр дахин нэмэгдүүлэн өгнө.

Хориглох заалт

Эритромицинд хэт мэдрэг өвчтөнд хориглоно.  

Эритромициныг симвастатин, толтеродин, мизоластин, амисулприд, астемизол, терфенадин, домперидон, цизаприд, пимозид хэрэглээт өвчтөнүүдэд хориглоно. Эритромициныг эрготамин, дигидроэрготаминтай хамт хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө

Цус, тунгалагын системийн эмгэгүүд:

Эозинофили

Зүрхний эмгэгүүд

QTc интервал уртсах, torsades de pointes, зүрх дэлсэх, зүрхний хэм алдах эмгэгүүд ялангуяа ховдлын тахиаритми

Чих, сонсголын эмгэгүүд

Дүлийрэх, чих шуугих

Бөөрний дутагдал эсвэл өндөр тунгаар эмийн хэрэглээт өвчтөнүүдэд ихэвчлэн эргэлтгүй сонсгол алдагдах шинж үүссэн талаар мэдээлэгдсэн.

Ходоод гэдэсний эмгэгүүд

Эритромициныг дотуур ууж хэрэглэхэд ходоод гэдэсний замд тунгаас хамааран их давтамжтай гаж нөлөө илэрдэг. Дараах гаж нөлөө бүртгэгдсэн:

Хэвлийн дээд хэсгээр хямрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, нойр булчирхайн үрэвсэл, анорекси, нялхасын пилорын гипертрофит нарийсал.

Эритромицины эмчилгээнд ховор тохиолдолд хуурамч бүрхүүлт колит үүсдэг.

Ерөнхий болон хэрэглэсэн газарт үүсэх өөрчлөлтүүд

Цээж өвдөх, халуурах, сэтгэл гутрал

Элэг цөсний эмгэгүүд

Цөс зогсонгшлийн элэгний үрэвсэл, шарлалт, элэгний үйл ажиллагаа алдагдах, элэг томрох, элэгний эмгэг, элэгний эсийн гепатит.

Дархлалын системийн эмгэгүүд

Харшлын урвал болох чонон хөрвөс, арьсны хөнгөн тууралтаас анафилакси үүсэх.

Шинжилгээнд

Элэгний энзимийн эзлэхүүн ихсэх

Мэдрэлийн системийн эмгэгүүд

Түр зуур мэдрэлийн системийн гаж нөлөөнүүдэд төөрөгдөл, таталдаа, толгой эргэх зэрэг шинжүүд тусгаарлагдсан мэдээлэлд байдаг. Гэхдээ эдгээрийн шалтгаан, харилцан нөлөө тогтоогдоогүй.

Сэтгэцийн эмгэгүүд

Хий юм харах

Нүдний эмгэгүүд

Митохондрын харааны невропати

Бөөрний шээсний замын эмгэгүүд

Бөөрний завсрын эдийн үрэвсэл

Арьс, зөөлөн эдийн эмгэгүүд

Арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, экзантем, судасны хаван, Стевенс-Жонсын хам шинж, эпидермийн хоруу үхжил, олон хэлбэрт улайралт.

Судасны эмгэгүүд

Гипотензи

Эмийн харилцан нөлөө

Цитохромын Р450 системийн нөлөөнд хувиралд ордог дараах эмүүдийн сийвэн дэх агууламж ихсэж болно: эритромицинтэй дараах эмүүд хамт хэрэглэхэд:  аценокумарол, алфентанил, астемизол, бромкриптин, карбамазепин, цилостазол, циклоспорин, дигоксин, дигидроэрготамин, дисопирамид, эрготамин гексобарбитон, метил преднизолон, мидазолам, омепразол, фенитоин, хинидин, рифабутин, силенафил, такролимус, терфенадин, домперидон, теофиллин, триазолам, валпроат, винбластин, мөөгөнцрийн эсрэг флуконазол, кетоконазол, итроконазол.  Хяналтыг сайтар хийн тунг тохируулна. ЗЦБ-т QTc интервал уртасгах эмүүдийн хэрэглээнд болгоомжлох ёстой.

CYP3A4 өдөөгч эмүүд (рифампицин, фенитоин, карбамазепин, фенобарбитал, St John's Wort) нь эритромицины хувиралыг идэвхжүүлнэ. CYP3A4 өдөөгчидтэй эмчилгээг зогсоосны хоёр долоо хоногийн дараа өдөөх нөлөө буурдаг. Эритромициныг CYP3A4 өдөөгчидтэй хамт болон эмчилгээний хоёр долоо хоногийн хугацаанд эритромицины хэрэглэхгүй.

HMG-CoA редуктаза саатуулагчид: эритромицин нь HMG-CoA редуктаза саатуулагчидыг (ловастатин, симвастатин) ихэсгэдэг. Эдгээр эмүүдийг хамт хэрэглэснээр өвчтөнд рамбдомиолиз үүссэн талаарх мэдээлэл ховор байдаг.  

Жирэмслэлтээс хамгаалах эмүүд: зарим антибиотикууд ховор тохиолдолд коньюгацлагдаагүй стероидын эргэн шимэгдэлт, гэдсэнд стероид коньюгацын бактерийн гидролизд саад болно. Үүний дүнд сийвэн дэх идэвхтэй стероидын түвшин буурч болно.

Антигистамин H1 антагонист: эритромицины нөлөөнд Н2 антагонист болох терфенадин, астемизол, мизоластины хувирал өөрчлөгдөх тул эритромициныг хамт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. 

Эритромицин нь терфенадин, астемизол, пимозидын хувиралыг хамтад нь өөрчилдөг. Ноцтой ховор тохиолдолд нас баралт, зүрхний талаас, зүрх зогсох, torsade de pointes ховдлын хэм алдалт үүсдэг.

Бактерийн эсрэг эмүүд: in vitro-д эритромицин нь бактерцид үйлдэлт бета-лактамын антибиотикуудад (пенициллин, цефалоспорин) антагонист нөлөө үзүүлсэн. Эритромицин нь клиндамицин, линкомицин, хлрамфениколын үйлдэлд антагонист нөлөө үзүүлнэ. Стрептомицин, тетрациклин, колистинтэй төстэй нөлөө үзүүлнэ.

Протеаза саатуулагчид: Эритромицин ба протеаза дарангуйлагч эмчилгээнд хэрэглэхэд эритромицины декомпенсацыг хориглох нь ажиглагдсан.

Ууж хэрэглэх антикоагулянтууд: эритромициныг антикоагулянтуудтай хамт хэрэглэхэд (варфарин) антикогаулянтуудын идэвхийг нэмэгдүүлнэ.

Триазолобензодиазепам (триазолам, алпразолам), бензодиазепам: эритромицин нь триазолам, мидазоламын клиренсыг бууруулах, холбогдох бензодиазепамуудтай хамт хэрэглэхэд бензодиазепамуудын эм судлалын үйлдлийг ихэсгэж болно.

Эмнэл зүйн дараах мэдээлэлд эритромициныг эрготамин, дигидроэрготаминтай хамт хэрэглэхэд эрготын цочмог хордлогын шинж судас агчих, бусад эд, төв мэдрэлийн системийн ишеми үүсгэнэ.

Эритромицин цизаприд хамт хэрэглэхэд өвчтөнд цизапридын түвшинг ихэсгэнэ. Үүний дүнд QTc уртсах, зүрхний хэм алдалт, ховдлын тахикарди, ховдлын жирвэлзээ, torsades de pointes үүснэ. Үүнтэй ижил нөлөө пимозид, кларитромицин, бусад макролидын антибиотикуудын хослолд үүснэ.

Эритромициныг теофиллин өндөр тунгаар хэрэглээт өвчтөнд хэрэглэхэд теофиллины сийвэн дэх түвшин ихсэн хордлого үүсгэж болно. Теофиллин хордлого, теофиллины сийвэн дэх түвшин ихсэх тул эритромицинтэй хамт хэрэглэх бол түүний тунг бууруулна. Хэвлэл мэдээлэлд эритромициныг теофиллинтэй хамт хэрэглэхэд сийвэн дэх эритромицины төвшрүүлэг буурдаг нь ажиглагдсан. Ингэснээр эритромицины эмчилгээний тун буурч болно.

Эмнэл зүйн дараах судалгаанд эритромицин колчицины хослолд колчицины хордлого үүссэн талаар тэмдэглэгдсэн.

Верапамил, кальцийн суваг хориглогчид хамт хэрэглэхэд өвчтөнд гипотензи, брадиаритми, сүүний хүчилшил үүсдэг.

Циметидин эритромицины хувиралыг саатуулснаар түүний сийвэн дэх төвшрүүлэгийг ихэсгэнэ.

Эритромицин нь зопиклоны клиренсыг бууруулснаар эмийн фармакодинамикийн нөлөө ихэсгэсэн гэж мэдээлэгдсэн.

Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ  

Эритромицин голдуу элгээр ялгарах тул элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эсвэл элэг хордуулах нөлөөтэй эмүүдтэй хамт антибиотикуудыг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Элэгний энзимүүд ихэссэн элэгний үйл ажиллагааны алдагдал, цөс зогсонгшлийн гепатит, шарлалт зэрэг нь эритромицины хэрэглээнд үүссэн гэж бүртгэгдсэн. 

Ихэнх антибиотикууд ялангуяа макролидуудад хуурамч бүрхүүлт колит, бага зэрэг аминд аюултай шинж үүссэн.  Clostridium difficile-шалтгаант суулгалт (CDAD) эритромицин ихэнх антибиотикт хөнгөн хэлбэрийн суулгалтаас аминд аюултай колит үүсэлт бүртгэгдсэн.  Бактерийн эсрэг эмчилгээний үед гэдэсний хэвийн флоруудыг устгах, C. difficile өсөх боломж бүрддэг. CDAD нь антибиотик хэрэглээт өвчтөнд суулгалтаар илэрнэ. Эмийн шалтгаант CDAD үүссэн гэх өгүүлэмжтэй өвчтөнд бактерийн эсрэг эмийн хэрэглээний дараах хоёр сарын хугацаанд ажиглалт сайтар хийх шаардлагатай.

Эритромициныг QT интервал уртасгах эмтэй хамт сайтар хяналтанд болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр эмүүдийг эритромицинтэй хамт хэрэглэхийг хориглоно.

Мөн төрөлхийн тэмбүү үүсэхээс урьдчилан сэргийлэх хангалттай тунгаар урагт хүрдэг. Ураг төрөх хүртэл жирэмсний хугацаанд эмэгтэйд ургийн эрт үеийн тэмбүүгээс сэргийлэхийн тулд эритромициныг пенициллины горимоор хэрэглэнэ.

Эритромицин нь myasthenia gravis бүхий өвчтөнүүдийн сул дорой байдлыг улам дордуулж болох тухай тайлангууд байдаг.

Эритромицин нь шээсний катехоламинуудыг флуорометрийн аргаар тодорхойлоход нөлөөлдөг.

Бөөрний үйл ажиллагаа алдагдсан эсвэл хэвийн өвчтөнд эритромициныг статинтай өвчтөнд хамт хэрэглэхэд рамбдомиолиз үүсэлт бүртгэгдсэн.

Нярайд эритромицины эмчилгээнд нялхасын гипертрофи пилорын нарийсал үүсэлт бүртгэгдсэн. Шинэ төрсөн нярайд хийгдсэн кохорт судалгаанд ханиалгаас сэргийлэх зорилгоор эритромицин хэрэглэсэн 157 нярайн долоод (5%) цөсний бус бөөлжис, цочромтгой байдлын шинж тэмдэг илэрч байсан ба дараа нь мэс заслын пилоротоми шаарддаг гипертрофи пилорын нарийсал оношлогдсон. Эритромициныг нас баралт үүсэх ноцтой халдварын эмчилгээнд хэрэглэх ч (хөхүүл ханиад, хламид), эритромицины эмчилгээний үр нөлөө, гипертрофи пилорын нарийсал үүсэх эрсдлийг сайтар тооцох нь зүйтэй.  Хооллох үед бөөлжиж, цочромтгой болвол эмчид даруй мэдэгдэнэ.

Жирэмсэн, хөхүүл

Жирэмсэн эмэгтэйд хяналттай хангалттай судалгаа байхгүй. Гэхдээ ажиглалт судалгаагаар жирэмсний эрт үед эритромицин хэрэглэснээр зүрхэнд гаж нөлөө үүсгэж буй нь ажиглагдсан. 

Эритромицин хүний ихэсийн хориг нэвтрэх хэдий ч ургийн цусны сийвэнд бага түвшинд тодорхойлогдоно.

Эх долоо хоногийн хугацаанд макролидын антибиотик хэрэглэснээр нярайд пилорийн гипертрофи нарийсал үүсэх өндөр эрсдэл үүсгэнэ. 

Эритромицин хөхний сүүгээр ялгардаг. Иймд хөхүүл эх эритромицин хэрэглэснээр хөхүүл нярайд пилорийн гипертрофи нарийсал үүсэх боломжтой тул маш болгоомжтой хэрэглэнэ. 

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: сонсгол буурах, ноцтой дотор муухайрах, бөөлжих, суулгах.

Эмчилгээ: ходоод угаах, ерөнхий дэмжих эмчилгээ хийнэ.

Савлалт

Хайрцагт 100 шахмалаар багцлан савлана.

Хүчинтэй хугацаа: 36 сар.

Хадгалах нөхцөл:

25°C ихгүй хэмд хадгална. Гэрлээс хамгаална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Олгох нөхцөл

Зөвхөн бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлэг, лабораторид хэрэглэнэ.

Үйлдвэрлэгчийн хаяг

BRAWN LABORATORIES LIMITED

13 New Industrial Township, Faridabad - 121001,

Haryana - India.