Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Диклосан Эс
Худалдааны нэр
Англи
Диклофенак
Үйлдвэрлэгч
Rubie Pharm Arzneimittel GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
лаа
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэх заавар

ДИКЛОСАН SS

Шулуун гэдэсний лаа 100 мг

Идэвхтэй нэгдэл

Диклофенак натри (үрэвслийн эсрэг стероид бус / хэрлэгийн эсрэг бодис = ҮЭСББ).

НАЙРЛАГА

Идэвхтэй нэгдэл: 1 ширхэг лаанд 100 мг диклофенак натри.

Бусад: хатуу тос.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Өвдөлт, үрэвсэлт дараах тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээнд: цочмог артрит, үүнд тулайн сэдрэл; архаг артрит, ялангуяа хэрлэгийн артрит (архаг полиартрит); Бехтерийн өвчин (спондилит анкилоз), бусад үрэвсэлт хэрлэгийн спондилит; тархмал артропатийн цочромтгой тохиолдол, спондилопати (артроз, спондилоартроз); үрэвсэлийн бус үений үрэвсэл; гэмтэлийн өвдөлт зэрэгт хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Дараах тохиолдолд эмийг хэрэглэхийг хориглоно: диклофенак болон бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг бол; амьсгалын булчингийн чангарал, багтраа, хамрын салст хавагнах, ацетилсалицилын хүчил бусад ҮЭСББ хэрэглээний дараа арьсаны урвал үүсэх; шалтгаан тодорхойгүй цусны эсийн үүсэлт алдагдах; ходоодны шархлаа, цус алдалтын өгүүлэмжтэй өвчтөн (шархлаа, цус алдалтын хоёр өөр тохиолдол); ҮЭСББ- эмчилгээний улмаас ходоодны цоорол, ходоод гэдэснээс цус алдалт үүссэн; тархины судасны болон цус алдалттай үед; элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдал, зүрхний хүнд хэлбэрийн дутагдал; зүрх болон тархины судасны эмгэг үүсэлт, зүрх зогсох, цус харвалт, бичил цус харвалттай өвчтөн эсвэл зүрх, тархины цусны бөглөрөлттэй, бөглөрөл арилгах мэс ажилбар хийлгэсэн; өвчтөн цусны эргэлтийн талаас асуудалтай (захын судасны эмгэг); жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэхгүй.

Энэ бүтээгдэхүүний идэвхтэй бодисын агууламж хэт өндөр тул хүүхэд, 18-с доош өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.

Анхааруулга урьдчилан сэргийлэлт

Өвчтөн диклофенак хэрэглэхээс өмнө эмчид урьдчилан мэдэгдэнэ: тамхи татдаг, чихрийн шижин, зүрхний бах, цусны эсүүд цөөрсөн, цусны даралт өндөр, холестерол, триглицерид ихэссэн бол мэдээлнэ. Гаж нөлөөг бууруулахын тулд хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.

Хоол боловсруулах замын аюулгүй байдал: Энэ эмийг ҮЭСББ, тэр дундаас ЦОГ-2 саатуулагчидтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ.

Шинж тэмдгийг арилгахад шаардлагатай хамгийн богино хугацаанд хамгийн бага үр дүнтэй тунгаар хэрэглэх нь гаж нөлөөг багасгах боломжтой.

Бусад өвчтөн

Өндөр настай өвчтөнд ҮЭСББ хэрэглээний дараа ходоод гэдэснээс цус алдах, цоорох аминд аюултай шинжүүд үүсдэг. Тиймээс ахмад өвчтөнүүдэд нарийн хяналт тавих шаардлагатай. Өндөр настай болон бага жинтэй өвчтөнүүдэд хамгийн бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө.

Ходоод гэдэснээс цус алдах, шархлаа, цооролт:

ҮЭСББ хэрэглээнд үхэлд хүргэсэн тохиолдолууд бүртгэгдсэн. Эдгээр нь эмчилгээний бүхий л үе шатанд ходоод гэдэсний хүнд хэлбэрийн урьдал шинжүүд өмнө байсан байгаагүй нөхцөлд үүсч болно.

Ходоод гэдэсний шархлаа, цус алдалт, цоорол үүсэлт ҮЭСББ хэрэглээнд өмнө нь цус алдалт, цоорол үүссэн өгүүлэмжтэй өвчтөнд  өндөр эрсдэлтэй („хориглох заалт үзнэ үү). Эдгээр өвчтөнүүд хамгийн бага тунгаар эмчилгээг эхлэх ёстой.

Эдгээр өвчтөнүүдэд болон ходоод гэдэсний өвчний эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй эмийн эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд ходоодны салстыг хамгаалах эмийг хослуулан (мизопростол, протоны шахуурга саатуулагчид) хэрэглэнэ.  

Өвчтөнүүд, ялангуяа өндөр настай хүмүүст, ходоод гэдэсний гаж нөлөөний талаар мэдэгдэн хэвлийн болон хэвлийн бус (ялангуяа ходоод гэдэсний цус алдалт) ямар ч шинж тэмдэг илэрвэл эмч, эм зүйчид эмчилгээний эхэнд энэ талаар мэдээлэх ёстой.

Шарх, цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлж болох зарим эмийг ялангуяа кортикостероидууд, варфарин төст антикоагулянтууд, сонгомолоор серотонин эргэн сэргэлтийг саатуулагчид, ялтас эсийн бөөгнөрөлийг саатуулагчид хамт хэрэглэх тохиолдолд болгоомжтой байхыг зөвлөж байна („Харилцан нөлөөүзнэ үү).

Хэрвээ энэ бүтээгдэхүүний хэрэглээнд ходоод гэдэсний цус алдалт, шархлаа үүсдэг бол хэрэглэж болохгүй.

Өмнө нь ходоод гэдэсний эмгэгтэй өвчтөнд (шархлаат колит, Кроны өвчин) нөхцөл муудаж болох тул ҮЭСББ-г болгоомжтой хэрэглэнэ („гаж нөлөө үзнэ үү).

Зүрх судасны системд үзүүлэх нөлөө: Энэ бүтээгдэхүүн төст эмүүд нь зүрхний булчингийн шигдээс, цус харвалтын эрсдэл багатай байх магадлалтай. Аливаа эрсдэл нь өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр ихсэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгаж болохгүй.

Зүрхний эмгэг, өмнөх цус харвалт, эдгээр өвчинд учрах эрсдлийн үед (даралт ихдэлт, чихрийн шижин, холестерол өндөртэй, тамхичин) эмчилгээний талаар эмч, эм зүйчтэй ярилцана.

Арьсны урвал: ҮЭСББ эмчилгээний үед маш ховор тохиолдолд үхэлд хүргэх хүнд хэлбэрийн арьсны цэврүүт, гүвдрүүт тууралт (эксфолиатив дерматит, Севенс-Жонсын хам шинж, эпидермийн хорт үхжил / Лайлын хам шинж; „гаж нөлөө үзнэ үү) илэрсэн талаар бүртгэгдсэн. Ихэнхдээ эмчилгээний эхний хугацаанд эдгээр гаж нөлөө үүсэх эрсдэл өндөр байдаг. Хэрэв эксантемийн эхний шинж тэмдэгийн илрэл, салст бүрхүүлийн гэмтэл, хэт мэдрэгшлийн бусад шинжүүд үүсвэл эмийн хэрэглээг зогсоон эмчид яаралтай мэдэгдэнэ.

Элгэнд үзүүлэх нөлөө: Элэгний үйл ажиллагааны алдагдал бүхий өвчтөнд диклофенакын эмчилгээг эхлэхээс өмнө (эмч, эм зүйчийн зөвлөгөөгөөр) анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв энэ бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар эсвэл дахин давтан хэрэглэвэл урьдчилан сэргийлэх зорилгоор элэгний үйл ажиллагааг байнга хянана. Элэгний өвчний шинж тэмдэг илэрвэл энэ бүтээгдэхүүнийг нэн даруй зогсооно.

Бусад тэмдэглэл: Энэ бүтээгдэхүүнийг төрөлхийн цусны эсүүдийн үүсэлт алдагдсан үед үр дүн эрсдлийн харьцааг сайтар тооцсоны дүнд (цочмог порфири); ауто-иммуны эмгэг (системийн чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг) хэрэглэнэ.

Эмнэл зүйн онцгой хяналт шууд шаардагдана: харшил (бусад эмүүдэд арьсны урвал, багтраа, халууралт үүссэн), хамрын салст хавагнах, амьсгалын замын архаг бөглөрөлт эмгэгтэй эдгээр өвчтөнүүдэд харшлын урвал ихсэх эрсдэлтэй байдаг.

Эдгээр урвалууд нь дараах байдлаар илэрнэ: хэт мэдрэгшийн урвал, багтраа хөдлөл (өвдөлт намдаалтын багтраа гэх), арьс, салстын өвчин, чонон хөрвөс; ходоод гэдэсний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд элэг бөөрний үйл ажиллагаа буурсан тохиолдол байна.

Артерийн даралт ихдэлттэй, өндөр настан, бөөрний үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурсан шээс хөөх эм хэрэглэж буй өвчтөнд онцгой анхааралтай урьдчилан сэргийлэлт хийнэ. Ажилбар эхлэхээс өмнө биеийн шингэний хэт дутагдалтай өвчтөнд эмчилгээг анхааралтай хийхийг зөвлөж байна. Энэ тохиолдолд бөөрний үйл ажиллагааны урьдчилан сэргийлэх хяналтыг зөвлөнө. Хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал маш ховор үүснэ (анафилаксийн шок).  Өмнө нь ҮЭСББ хэрэглэж байгаагүй өвчтөнд үүсч болно. Хэрэв энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хэт мэдрэгшлийн урвалын анхны шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож, эмч зохих арга хэмжээг авах шаардлагатай.

Диклофенак нь ялтас эсийн бөөгнөрөлийг саатуулдаг. Цусны бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнийг анхааралтай хянах шаардлагатай.

Нэгэнт антикоагулянт, сахар бууруулах эмүүдийг хамт хэрэглэх бол цусны бүлэгнэлт, цусан дахь сахарын хэмжээг хянах нь зүйтэй. Энэ бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх бол бөөрний үйл ажиллагаа, цусны үзүүлэлтийг тогтмол хянах шаардлагатай байдаг. Эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөлдөнө.

Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд толгой өвдөлт үүсч болох ба энэ үед тунгийн эмчилгээ шаардлагагүй. Хэрэв энэ эмийн хэрэглээнээс хойш толгойн өвдөлт үүсвэл эмчид хандана уу.

Ерөнхийдөө өвдөлт намдаах эмийн хэрэглээ, ялангуяа, хэд хэдэн өвдөлт намдаах эмийг хослуулан хэрэглэснээр бөөрний дутагдал үүсэх эрсдэлтэй ба бөөрний гэмтэл үүсгэдэг (өвдөлт намдаах эмээс шалтгаалсан нефропати).

Бусад ҮЭСББ-ийн адилаар диклофенакд халдварын шинж тэмдэг илэрдэг. Хэрэв энэ бүтээгдэхүүний хэрэглээний үед халдварын (жишээ нь: улайлт, хавдар, гипертерми, өвдөлт, халууралт) шинжүүд илэрвэл эмчид даруй мэдэгдэнэ.

Простогландины нийлэгжилт саатуулагчид, Диклофенак S нь жирэмслэхэд хүндрэл учруулж болзошгүй. Хэрэв өвчтөн жирэмслэхэд хүндрэлтэй бол эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Хүүхэд, өсвөр насныханд: Диклосан S бүтээгдэхүүний идэвхтэй бодисын агууламж хэт өндөр тул хүүхэд, 18-с доош өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Хэрэв та саяхан болон одоо эм хэрэглэж байгаа бол эмчид, эм зүйчид мэдэгдэнэ үү. Дигоксин, фенитоин, лити бэлдмэлүүд: эдгээр эмүүдийн сийвэн дэх түвшин ихсэж болно.  Сийвэнгийн литийн түвшинг хянах шаардлагатай. Сийвэн дэх дигоксин болон фенитоины түвшинг хянах шаардлагатай.

Шээс хөөх, даралт ихдэлтийн эсрэг эмүүд: үр нөлөөг ижил хэмжээгээр бууруулж болно.

АХФ саатуулагчид, ангиотензин - II антагонистууд: бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэл ялангуяа өндөр настанд үүсэх, эмийн үр нөлөө буурч болно. Энэ төрлийн өвчтөний цусны даралт, бөөрний үзүүлэлтийг хянах шаардлагатай. Өвчтөн шингэнийг хангалттай уух хэрэгтэй.

Кали баригч шээс хөөх эмүүд, циклоспорин, такролимус, триметоприм: сийвэн дэх кали түвшин ихсэнэ. Иймээс байнгын хяналт шаардагдана.

Глюкокортикоидууд, бусад ҮЭСББ: ходоод гэдэсний шархлаа, цус алдах эрсдлийг ихэсгэнэ.

Ялтас эсийн бөөгнөрөлийг саатуулагчид, сонгомолоор серотонин эргэн сэргэлтийг саатуулагчид: ходоод гэдэснээс цус алдах эрсдлийг ихэсгэж болно.

Метотрексат: Метотрексатыг хэрэглэхээс өмнө эсвэл дараа 24 цагийн дотор энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх нь цусан дахь метотрексатыг ихэсгэн түүний гаж нөлөөг нэмэгдүүлдэг.

Циклоспорин: бөөр хордуулах нөлөөг ихэсгэнэ.

Пробенецид, сулфинпиразон бэлдмэлүүд: диклофенакын элиминаци удааширч бие махбодод диклофенакын хуримтлал үүсэн гаж нөлөөг нэмэгдүүлнэ.

Антикоагулянтууд, варфарин төст бэлдмэлүүд: антикоагулянт нөлөөг ихэсгэн цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ.

Фермент, CYP2C9 саатуулагчид вориконзол: бие махбодод диклофенакын хуримтлал үүсгэснээр гаж нөлөөний илрэлийг нэмэдүүлнэ.

Цусан дах сахар бууруулах бэлдмэлүүд: цусан дах сахарын түвшинд нөлөөлж болно. Чихрийн шижингийн үед цусан дах сахар бууруулах эм хэрэглэх шаардлагатай. Иймээс дикофенакын эмчилгээний үед цусан дах сахарын хэмжээг байна хянах нь зүйтэй.

Хинолоны антибиотикууд: хинолоны антибиотикууд (төв мэдрэлийн таталдаа [тархины] таталт) түвшин аажим нэмэгдэнэ.

Диклосан S, согтууруулах ундаа: энэ эмийн эмчилгээний явцад хоол боловсруулах систем, төв мэдрэлийн системийн зүгээс гаж нөлөө ихсэж болох тул согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ.  

Жирэмсэн, хөхүүл, төрөлт: жирэмсэн, хөхүүл эмэгтэй, жирэмслэхээр төлөвлөж буй бол эм хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.

Жирэмсэн: Хэрэв эмчилгээний үед жирэмсэн болвол эмчид мэдээлнэ. Жирэмсний эхний болон хоёрдох гурван сард зөвхөн эмчтэй зөвлөлдсөний эцэст хэрэглэнэ. Жирэмсний сүүлийн гурван сард эх, нярайд хүндрэлийн эрсдэл нэмэгдэх тул хэрэглэхгүй.

Хөхүүл үе: идэвхтэй бодис диклофенак, түүний задралын бүтээдэхүүний багахан хэсэг хөхний сүүгээр ялгарна. Өнөөдрийг хүртэл нярайд гаж нөлөө үзүүлээгүй тул хөхүүл үед богино хугацааны эмчилгээнд тасалдалгүй хэрэглэнэ. Урт хугацааны эмчилгээнд болон тунгаар хэрэглэх бол хөхөөр хоололтыг зогсооно.

Төрөлт: простогландины нийлэгжилт саатуулагчид, Диклосан S нь жирэмслэхэд хүндрэл учруулж болзошгүй. Хэрэв өвчтөн жирэмслэхэд хүндрэлтэй бол эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Замын хөдөлгөөний анхааруулга тэмдэглэл: Энэ эмийн эмчилгээний үед ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд тө мэдрэлийн зүгээс гаж нөлөө болох ядрах, харааны өөрчлөлт үүсч болох ба замын хөдөлгөөнд оролцох сонор сэрэмж, сэтгэхүйн хурд алдагдаж болно.  Энэ нь ялангуяа согтууруулах ундааг хослуулан хэрэглэхэд хамаарна.

Уг бүтээгдэхүүний бусад найрлагатай холбоотой чухал мэдээлэл: Байхгүй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эмчийн жорыг сайтар баримтлана уу. Хэрэв танд сайжрал мэдэгдэхгүй бол эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Эмч өөр зөвлөгөө өгөөгүй бол: Диклофенакын тунг өвчтөний хүндрэлийн зэргээс хамаарна. Зөвшөөрөгдсөн тунгийн хүрээ насанд хүрэгчидэд диклофенак натри өдөрт 50, 150мг тунгаар ууна. Насанд хүрэгчид энэ бүтээгдэхүүнийг өдөрт нэг удаа 1 лааг хэрэглэнэ (100 мг диклофенак натри х.х.). Энэ бүтээгдэхүүнийг бие зассаны дараа анусд гүнд оруулна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа эмчийн жоронд тусгасан байна. Хэрлэг өвчний үед шаардлагатай бол хэрэглэгээг уртасгаж болно. Хэрэв энэ бүтээгдэхүүний нөлөө хэтэрхий хүчтэй, хэтэрхий сул байвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөлд.

Тун хэтрэлт:

Өвчтөн эмчийн бичсэн болон энэхүү хэрэглэх заавыг сайтар дагах ёстой. Өвдөлт намдаах зорилгоор тунг нэмэгдүүлэх шаардлагагүй. Энэ тохиолдолд эмчтэй зөвлөлдөнө. Тун хэтэрсэн үед төв мэдрэлийн системийн алдагдал болох толгой өвдөх, бие сулрах, нойрмоглох, чих шуугих, ухаан балартах (ялангуяа хүүхдэд миоклоник таталт үүсэх), хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, огих шинж тэмдэг үүснэ.  Үүнээс гадна ходоод гэдэснээс цус алдах, элэг бөөрний үйл ажиллагааны дутагдал, цусны даралт буурах, амьсгал дарангуйлагдах, хөхрөх шинжүүд үүсч болно. Хүнд хордлогын үед гэнэт бөөрний дутагдал, элэгний гэмтэл үүсч болно. Өвөрмөц ерөндөг байхгүй. Хэрэв бүтээгдэхүүний тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчид даруй хандана уу.

Хэрэв та эмийн хэрэглээг мартсан бол:

Хэрэв та эмийн хэрэглээг мартсан бол тунг давхарлан ууж болохгүй.

Эмийн хэрэглээтэй холбоотой асуулт байвал эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.

ГАЖ НӨЛӨӨ

Бусад бүх эмийн адил энэ эмийн хэрэглээнд хувь хүнд харилцан адилгүй гаж нөлөө илрэнэ. Гаж нєлєєний давтамжийг тайлбарлахын тулд дараах ангиллыг авч үзэх болно: Маш элбэг: 10-д 1-с их. Элбэг: 100-д 1 – 10,  цөөн: 1000-д 1 -10, ховор: 10,000-д 1-10; маш ховор: 10,000-д 1; тодорхойгүй: боломжит өгөгдлөөс тооцоолох боломжгүй байна.

Илэрч болох гаж нөлөө

Дараах гаж нөлөө нь диклофенак ходоодонд-тэсвэртэй шахмал болон диклофенакийн бусад тунгийн хэлбэрүүдээр богино болон урт хугацааны эмчилгээний явцад мэдээлэгддэг.

Дараах гаж нөлөө нь өвчтөнөөс өвчтөнг харьцуулахад болон голдуу тунгаас хамааран илэрсдэг.  

Ходоод гэдэсний замд гаж нөлөө элбэг илэрдэг. Ходоод гэдэсний (ходоод) шархлаа, цоорол, цус алдалт зарим тохиолдолд голдуу өндөр настанд үүсдэг („урьдчилан сэргийлэлт үзнэ үү). Дотор муухайрах, огих, суулгах, ядрах, өтгөн хатах, диспепси, өтгөн хар гарах, бөөлжилт шархлаат стоматит,  колит даамжирах, Кроны өвчин („урьдчилан сэргийлэлт үзнэ үү) илэрдэг талаар мэдээлэгдсэн. Ходоодны үрэвсэл үүсэлт ажиглагдсан.

ҮЭСББ эмчилгээнд хаван, даралт ихдэлт, зүрхний дутагдал бүртгэгдсэн.

Үүнтэй ижил эмийн бодисууд өндөр тунгаар, урт хугацааны эмчилгээнд хэрэглэхэд зүрхний булчингийн шигдээс, харвалт үүсэлт багатай.

Зүрх: маш ховор: зүрх дэлсэх, хаван, зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, цээжээр өвдөх.

Цус тунгалагийн систем: Маш ховор: цусны эсийн үүсэлт алдагдах (анеми, лейкопени, тромбоцитопени, панцитопени, агранулоцитоз). Эхлээд халуурах, хоолой өвдөх,  аманд өнгөц шарх үүсэх, томуу төст шинж, хүчтэй халуун оргих, хамраас цус гоожих, арьснаас цус шүүрэх энэ тохиолдолд эмийн хэрэглээг даруй зогсоон эмчид хандана. Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор дур мэдэн хэрэглэхгүй. Удаан хугацаааны эмчилгээний үед цусны шинжилгээг сайтар хянана.

Маш ховор: гемолитик анеми (улаан эсийн бие гүйцэлтийн катаболизмтай холбоотой анеми), апластик анеми (цусны эсийн бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй цус багадалт).

Мэдрэлийн систем: Элбэг: төв мэдрэлийн эмгэг, толгой өвдөх, нойрмоглох, цочрох, ядрах.

Маш ховор: мэдрэлийн эмгэг, амтны мэдрэхүй өөрчлөгдөх, санах ой алдагдах, орчны баримжаа алдагдах, цочрох, салганах.

Нүд: Маш ховор: дизопи (нүд бүрэлзэх, хоёрчилж харагдах).

Чих, дунд чих: Маш ховор: чих шуугих, сонсгол алдагдах.

Хоол боловсруулах зам: Маш элбэг: ходоод гэдэсний талаас дотор муухайрах, огих, суулгах, онцгой тохиолдолд анеми үүсгэж болох ходоод гэдэснээс цус алдах.

Элбэг: диспепси, хэхрэх, ходоод өвдөх, хэвлий чангарах, хоолны дуршил буурах, ходоод гэдэсний шархлаа (заримдаа цус алдалт, цооролт хамт байх).

Цөөн: хэхрэх, цусархаг суулгалт. Хэрэв өрц орчим хүчтэй өвдөх, цустай бөөлжих, өтгөн цсуархаг хар гарвал эмийн хэрэглээг зогсоон эмчид мэдэгдэнэ.

Ховор: гастрит.  

Маш ховор: стоматит, глосит, улаан хоолойн гэмтэл, өтгөн хатах, колит, цус алдалтын колит (цус алдалтын колит), Кроны өвчин даамжирах / шархлаат колит, панкреатит

Давтамж тодорхойгүй: Диклосан S эмчилгээг эхлүүлснээр түргэн хугацаанд хэвлий зөөлрөх шинж үүсэн ихэвчлэн 24 цагийн дотор цусархаг суулган, ходоод өвдөнө.

Бөөр, шээсний замд: Цөөн: ялангуяа хэт мэдрэг болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд хаван үүснэ.

Маш ховор: бөөрний эдийг гэмтээснээр (бөөрний завсрын эдийн үрэвсэл, үхжил) бөөрний цочмог дутагдал, протейнури / гематури; нефроз хам шинж (хаван, хүчтэй протейнури), бөөрний цочмог эмгэг үүснэ. Шээсний гарц буурч хаван, ерөнхий эмгэгшил нь бөөрний өвчин бөөрний дутагдал болно хэрэв энэхүү дурдсан шинж тэмдэг үүсэх болон даамжирвал эмийн хэрэглээг зогсоон эмчтэй зөвлөлдөнө.

Арьс, арьсан доорх эд: Элбэг: арьсны үрэвсэлт өөрчлөлт,

Цөөн: үс унах.

Маш ховор: улайлтат арьсны хордлого (экзем, эритем, эксантем), гэрэлд мэрэгших, жижиг толбот хэлбэрээр арьсан цус шүүрэх, хүнд хэлбэрийн арьсны цэвүүт тууралт (Стевенс-Жонсын хам шинж, эпидермийн хорт үхжил / Лайлын хам шинж), арьсны үрэвсэлт өвчин, арьс томоор гуужих, хавагнах, загатнах, хэт мэдрэгших, чичрүүдэс (эксфолиатив дерматит), эритродерми.

Халдвар шимэгчийн өвчин: Маш ховор: үрэвслийн эсрэг тодорхой бодисын (ҮЭСББ) хэрэглээтэй холбоотой түр зуурын шинжтэй халдвараас үүсэх үрэвсэл (үхжилт нөхцөл бүрэлдэх) – хэрэв шинээр болон даамжирсан  халдварын шинж тэмдэг үүсвэл (улайх, хавагнах, халуун оргих, өвдөх, халуурах) эмчид яаралтай мэдэгдэнэ; асептик менингитын шинж тэмдэгүүд болох толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших, ухамсар алдах дархлаа суларсан өвчтөнд эрсдэл ихсэнэ (системийн чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг).

Цусны судас: Маш ховор: гипертензи.

Хэрэглэсэн газарт: Элбэг: хэсэг газар цочрох, салстаас цус шүүрэх, өвдөлт үүсэх.

Дархлалын систем: Элбэг: харшил, загатнаа зэрэг хэт мэдрэгшлийн урвал. Цөөн: чонон хөрвөс.

Ховор: хэт мэдрэгшлийн урвал (цусны даралт буурах, шок)

Маш ховор: хүнд хэлбэрийн хэт мэдрэгийн урвал: нүүр, хэл, хавагнах, амьсгалын зам хөөж хавагнах, амьсгаадах, тахикарди цусны даралт буурах, шок эдгээрийн эхний шинж тэмдэг үүссэн даруй яаралтай тусламжинд хандах шаардагатай. Эдгээр тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг нэн даруй зогсоож, эмчээс зөвлөгөө аваарай.

Маш ховор: харшлын улмаас васкулит, уушигны хатгаа үүснэ.

Элэг, цөсний эмгэг: Элбэг: элэгний ферментүүд цусанд ихсэх.

Цөөн: элэгний гэмтэл, ялангуяа удаан хугацааны хэрэглээнд шарлалттай, шарлалтгүй элэгний цочмог үрэвсэл (маш ховор тохиолдолд) үүснэ. Иймээс удаан хугацааны хэрэглээний явцад элэгний үйл ажиллагааг хянах шаардлагатай.  

Маш элбэг: элэгний эмгэг, элэгний эсийн үхжил

Сэтгэцийн эмгэг: Маш ховор: сэтгэцийн урвал, сэтгэл гутралт, сэтгэл түгшил, хар дарж зүүдлэх, нойргүйдэх.

Амьсгалын замын эмгэг: Ховор: багтраа (амьсгаадах)

Маш ховор: уушигны үрэвсэл (уушигны хатгаа)

Зарим гаж нөлөөний илрэлд зааврыг дагах хэрэгтэй. Хэрэв танд хүнд хэлбэрээр үүсэх болон зааварт тусгагдаагүй шинж үүсвэл эмч, эм зүйчид мэдээлэх шаардлагатай.

Тэмдэглэл

Хадгалах хугацаа дууссан эмийг хэрэглэхийг хориглоно. Гэрлийн шууд тусгалгүй, 25°C ихгүй нөхцөлд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгал!

Зааврыг сүүлд өөрчилсөн: 2016 оны 8-р сар