
Хэрэглэх заавар
Хүүхдэд зориулсан хамрын Колдвон сироп (Coldwon Kids Nose syrup)
[Найрлага · Агууламж] Уг бэлдмэлийн 5мл-т:
Идэвхтэй бодис: Хлорфенирамины малеат (КР) 1мг, Псевдоэфедриний гидрохлорид (КФ) 15мг.
Туслах бодис: (Тогтворжуулагч) Натрийн бензоат (КР) 3мг, Бусад туслах бодис: Ксантаны давирхай, d-Сорбитолын уусмал, Стевион 100S, конц. Глицерин, Сукралоз, Нимбэгний хүчлийн гидрат, Натрийн цитрат гидрат, Гүзээлзгэний охь, Алимны гааны амт оруулагч 514165, Цэвэршүүлсэн ус агуулна.
[Хэрэглээ ба эзлэхүүн]
Дараах тунгаар 4-6 цагийн хугацаанд хэрэглэх ба 24 цагийн хугацаанд 4-с олон удаа хэрэглэхгүй.
Нас |
Жин |
Тун |
2-6 |
11-21кг |
5мл (1 уут) |
6-12 |
22-43кг |
10мл (2 уут) |
12-Насанд хүрэгсэд |
Over 44кг |
20мл (4 уут) |
2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Хэрэв шаардлага гарвал зөвхөн эмчид хандаж зөвлөнө.
[Дүрслэл] Хөнгөн цагаан фольги уутанд савласан гүзээлзгэний амттай, цагаан эсвэл цайвар шар өнгөтэй сироп.
[Үр дүн-үр нөлөө]: Дараах шинж тэмдгийг түр зуур хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ: Нүд загатнах, нулимс гарах, нус гоожих, хамар эсвэл хоолой загатнах, найтайлгах, хамар битүүрэх.
[Хэрэглэх үеийн болгоомжлол]
1. Псевдоэфедрин агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа үед цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл зэрэг арьсны хүнд явцтай гаж нөлөө үүсэж болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Хэрэв өвчтөнд халуурах, улайрал, арьсны идээт үрэвсэл ажиглагдвал уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна.
2. Дараах өвчтөнд хэрэглэж болохгүй.
1) МАО-г саатуулагч эм (сэтгэл гутрал, сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн эмгэг, Паркинсоны эсрэг зарим эм) хэрэглэж байгаа эсвэл 2 долоо хоногийн дотор хэрэглэхээ зогсоосон хүмүүс
2) Хэрэв өвчтөн МАО-г саатуулагчийг эмийн жоронд оруулсныг мэдээгүй бол эмч эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй.
3. Дараах өвчтөн уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчид хандах хэрэгтэй.
1) Зүрхний өвчин, цусны даралт ихсэх эмгэг, бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин, нүдний даралт ихсэх өвчин, эсвэл багтраа, архаг бронхит өвчтэй хүмүүс
2) Тайвшруулах эсвэл сэтгэл засах бүлгийн эм хэрэглэж байгаа өвчтөн
4. Уг бэлдмэлийг хэрэглэж байгаа үедээ болгоомжлох хэрэгтэй.
1) Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.
2) Уг бэлдмэл нь ялангуяа хүүхдэд хөөрөл үүсгэж болно.
3) Уг бэлдмэлийг хэрэглэх үед илэрхий нойрмоглох шинж илрэх ба тайвшруулах болон сэтгэл засах эмтэй хамт хэрэглэх үед нойрмоглох шинж нь ихсэж болно.
4) Хэрэв өвчтөнд нойргүйдэх, сэтгэл түгших, толгой эргэх шинж илэрвэл уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмч эсвэл эм зүйчид хандана.
5) Цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл, халуурах, улайрал, эсвэл арьсны хүнд явцтай гаж нөлөө, идээт үрэвсэл илэрвэл уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмч эсвэл эм зүйчид хандана.
6) Хэрэв өвчний шинж тэмдэг 7 хоногийн хугацаанд сайжрахгүй эсвэл халуурч байвал бэлдмэлийг хэрэгэлхээ зогсоож эмч эсвэл эм зүйчид хандана.
7) Хэрэв хоолойн (хүзүүний) өвдөлт 2 өдрөөс удаан хугацаагаар үргэлжлэх эсвэл толгой өвдөх, халуурах, тууралт гарах, дотор муухайрах эсвэл бөөлжих зэрэг шинж илэрвэл уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмч эсвэл эм зүйчид хандана.
5. Хэт их хэмжээгээр хэрэглэх
1) Хэрэв өвчтөн санамсаргүйгээр хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол яаралтай эмч эсвэл эм зүйчийн тусламж авна.
2) Шинж тэмдэг илрээгүй байсан ч яаралтай эмнэлгийн тусламж авна.
6. 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Хэрэв шаардлага гарвал зөвхөн эмчтэй зөвлөнө.
7. Хадгалалттай холбоотой болгоомжлол
1) Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
2) Бэлдмэлийг үйлдвэрийн савлагаанаас нь гаргах болон өөр саванд хадгалснаар буруу хэрэглэх эсвэл чанар нь муудах шалтгаан болж улмаар золгүй явдалд хүргэж болно. Үүнээс сэргийлэхийн тулд үйлдвэрийн савлагаанд нь хадгална.
[Хадгалах нөхцөл] 25°С-аас доош тасалгааны хэмд гэрэлд тэсвэртэй битүүмжилсэн саванд хадгална.
[Савлалтын нэгж] 5мл/уут х 10
· Савлалтын хэсэг нь зүсэж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй.
· Хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй.
· Хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэж байгаа тохиолдолд түүнийг тэдний асран хамгаалагчийн хяналтан дор хэрэглэх хэрэгтэй.







































































