
Хэрэглэх заавар
АМОКСАН®
Амоксициллин ууж хэрэглэх хөвмөл USP,
Амоксициллин капсул USP болон
уусдаг шахмал
Капсул, Хуурай сироп,
Хүүхдэд хэрэглэх дусал, Уусдаг шахмал
ТАНИЛЦУУЛГА
АМОКСАН® 250 капсул
Капсулт бэлдмэлийг 10 × 10 цаасан хайрцагт савласан.
Бүртгэлийн дугаар:
АМОКСАН®500 капсул
Бүрээст бэлдмэлийг 10 × 10 цаасан хайрцагт савласан.
Бүртгэлийн дугаар:
АМОКСАН®Хуурай сироп
Саванд 60мл усанд уусгах хуурай сиропыг савласан.
Бүртгэлийн дугаар:
АМОКСАН®Форте Хуурай сироп
Саванд 60мл усанд уусгах хуурай сиропыг савласан.
Бүртгэлийн дугаар:
АМОКСАН®Хүүхдэд хэрэглэх дусал
Саванд 15мл усанд уусгах хуурай сиропыг савласан.
Бүртгэлийн дугаар:
АМОКСАН® 250 Уусдаг шахмал
Шахмалыг 10 × 10 цаасан хайрцагт савласан.
Бүртгэлийн дугаар:
НАЙРЛАГА
Капсул: Капсул бүрт Амоксициллин 250мг/500мг –тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.
Хуурай сироп: Усанд уусгасан 5мл тутамд Амоксациллин 125мг/250мг –тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.
Хүүхдэд хэрэглэх дусал: Усанд уусгасан мл тутамд Амоксициллин 100мг –тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.
Уусдаг шахмал: Шахмал бүрт Амоксициллин 250мг–тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.
ЭМ СУДЛАЛ
Амоксициллин нь хүчилд тэсвэртэй, хагас нийлэг пенициллиний уламжлалд багтана. Үүний бактерийн эсрэг үйлдэл нь ампициллинтэй ижил.
Амоксициллин нь хоол боловсруулах замаар хурдан, сайн шимэгддэг. Хоолноос хамааралгүй хэрэглэхэд уусанаас хойш нэг цагийн дараа цусанд өндөр түвшинд хүрнэ. Шимэгдэлт нь ампициллинээс илүү сайн байдаг.
Амоксициллин нь голлон бөөрөөр ялгарч, шээсэнд идэвхитэй хэлбэрт дахин шилжинэ.
Амоксициллин нь грам эерэг, грам сөрөг бичил биетний эсрэг үр нөлөөтэй.
Дараах бактериуд Амоксициллинд мэдрэг байдаг:
- Staphylococcus
- Streptococcus
- Diplococcus pneumonia
- Bacilius anthracis
- Enterococcus
- Corynebacterium diphtheria
- Salmonella spp
- Shigella spp
- Haemophilus influenza
- Proteus mirabilis
- E.coli
- N.gonorrhaeae
- Neisseria meningitides
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэдсэн дараах халдваруудын эмчилгээнд:
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, Streptococcus, E. coli.
- Амьсгалын замын халдварууд: H. influenza, Streptococcus, Strep.pneumoniae, пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, E. coli.
- Шээс бэлгийн замын халдварууд: E. coli, P. Mirabilis, Strep.faecalis.
- Заг хүйтэн: Neisseria gonorrhoeae (пенициллиназа ялгаруулдаггүй)
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Пенициллин, цефалоспорины бүлэг зэрэг β-лактамын цагираг агуулсан антибиотикуудад харшилтай
- Пенициллинд харшилтай эхээс төрсөн хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
- Улайралт гүвдрүүт тууралтууд, чонон хөрвөс, арьсны тууралт, сийвэнгийн өвчин зэрэг хэт мэдрэгшлийн хариу урвалууд
- Пенициллинд харшилтай эмчлүүлэгчид хүнд хэлбэрийн, үхэлд хүргэх харшлын урвал болох анафилакси үүсэх
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын өөрчлөлт илрэх
- Цусанд өөрчлөлт гарах (ихэвчлэн эргэх шинжтэй)
БОЛГООМЖЛОЛ
- Амоксациллиныг эмчилгээнд хэрэглэхийн өмнө урьд нь пенициллинд харшил үүсч байсан эсэхийг сорилоор заавал тогтооно.
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Амоксациллиныг болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэгний үйл ажиллагаа, цусыг үе шаттайгаар хянах шаардлагатай
- Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчийн сийвэн болон шээсэнд эмийн хэмжээг хянах хэрэгтэй.
- Амоксациллиныг бусад антибиотиктой хавсруулан хэрэглэхэд давтан халдвар (Pseudomonas, Enterobacterium, S.aureus, Candida –ийн шалтгаант) авч болзошгүй. Ийм тохиолдолд эмчилгээг зогсоож тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.
- Амоксациллин нь тархи нугасны, үений шингэнд нэвтэрдэггүй тул тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл болон үений эмчилгээнд хэрэглэхгүй.
- Лимфотик лейкеми өвчтэй эмчлүүлэгчид Амоксациллины хэрэглэхэд арьсанд тууралт илэрч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
- Амоксациллин хэрэглэх үед бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэл үүсч болзошгүй.
ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
- Пробенецид нь Амоксациллины цусанд агуулагдах түвшинг ихэсгэж, удаашруулж болзошгүй.
- Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсанд үүсэх урвал ихсэж болно.
ТУН
- Насанд хүрэгчид, ≥ 20 кг жинтэй хүүхдэд: 250 мг – 500 мг тунгаар 8 цагаар.
- <20 кг жинтэй хүүхдэд: хоногт 20 – 40 мг/кг тунгаар тооцон хувааж 8 цагаар
- Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд тунг багасган хэрэглэнэ. Хэвлийн диализ хийлгэж буй өвчтөнүүдэд санал болгох хамгийн их тун нь өдөрт 500 мг байна.
- Шээсний замын гонококкын халдварт: Амоксациллин 3г тунгаар нэг удаа.
- 8кг-с дээш жинтэй хүүхдэд хуурай сироп өгнө.
Хөвмөл болон уусдаг шахмал бэлтгэх аргачлал
60 мл хэмжээтэй хуурай сироп.
Тэмдэглэгээнээс бага зэрэг доогуур ус хийнэ. Лонхыг сайтар таглана. Лонхыг бүх мөхлөгүүд уустал дээш доош нь сэгсэрнэ. Дахин хангалттай ундны ус (60 мл) нэмээд сайтар сэгсэрнэ. Усаар дүүргэсний дараа хөвмөлийг 7 хоногийн дотор хэрэглэнэ.
Гэрлийн тусгалаас хамгаалан 2° - 8°C хэмд хадгална.
15 мл хэмжээтэй хүүхдийн дусал.
8мл ус нэмнэ. Лонхыг сайн таглана. Лонхыг бүх мөхлөгүүд уустал дээш доош нь сэгсэрнэ. Усаар дүүргэсний дараа хөвмөлийг 7 хоногийн дотор хэрэглэнэ.
Гэрлийн тусгалаас хамгаалан 2° - 8°C хэмд хадгална.
Уусдаг шахмал
Шахмалыг нэг халбага усанд (цайны халбага эсвэл халбага) хийн жижиг мөхлөгт бүрэн уусах хүртэл 30-40 секунд хүлээнэ. Хөвмөлийг өвчтөнд шууд өгч, дараа нь ус уулгаж болно.
ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Гэрлийн тусгалаас хамгаалан 30°C ихгүй хэмд хадгална.
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.
Үйлдвэрлэгч: PT SANBE FARMA (Нэгж 2)
Jalan Mahar Martanegara No.162 (Jl. Leuwigajah No. 162)
RT.01 RW.12, Kelurahan Baros, Kecamatan Cimahi Tengah,
Kota Cimahi – Indonesia
PT Caprifarmindo labs зориулан үйлдвэрлэсэн
Jl. Industri Cimareme No.8, Desa Cipeundeuy, Kecamatan Padalarang, Kabupaten Bandung Barat - Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142





































































































































































































































































































