
Хэрэглэх заавар
Амокси-Денк 500 (Amoxi-Denk 500)
Ууж хэрэглэдэг шахмал
Антибиотик (өргөн хүрээний пенициллин)
Идэвхтэй бодис: амоксациллин
Хэрэглэгчид зориулсан мэдээлэл
Энэхүү зааварт чухал мэдээлэл агуулагдаж байгаа тул та уг эмийг хэрэглэж эхлэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
- Энэхүү зааврыг хадгална уу. Танд дахин унших шаардлага гарч болзошгүй.
- Хэрэв танд нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч, эмзүйчээсээ асууна уу.
- Уг эмийг зөвхөн танд зориулж жоронд бичсэн. Бусдад дамжуулж болохгүй. Өвчний шинж тэмдэг нь тантай адил илэрч байсан ч тухайн хүнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч, эмзүйчтэйгээ ярилцана уу. Үүнд энэ зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө багтана. 4-р хэсгийг харна уу.
Энэхүү зааварт:
- Амокси-Денк 500 гэж юу вэ?, Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Амокси-Денк 500-гхэрэглэхийн өмнө та юу мэдсэн байх шаардлагатай вэ?
- Амокси-Денк 500-г яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Амокси-Денк 500-гхэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
- Амокси-Денк 500 гэж юу вэ?, Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Амокси-Денк 500 бол антибиотик юм. Түүний идэвхтэй нэгдэл нь амоксациллин. Энэ нь "пенициллин" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг.
Амокси-Денк 500 –г юунд хэрэглэх вэ?
Амокси-Денк 500 нь биеийн янз бүрийн хэсэгт бактерийн улмаас үүссэн халдварыг эмчлэхэд хэрэглэгддэг. Амокси-Денк 500-г ходоодны шархыг эмчлэхэд бусад эмтэй хослуулан хэрэглэж болно.
- Амокси-Денк 500 хэрэглэхийн өмнө та юу мэдсэн байх шаардлагатай вэ?
Амокси-Денк 500 хэрэглэж болохгүй заалтууд:
- Хэрэв та амоксициллин, пенициллин эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан).
- Хэрэв та ямар нэгэн антибиотикт харшлын урвал үзүүлж байсан бол. Үүнд арьсны тууралт, нүүр, хоолой хавагнах зэрэг орно
Дээр дурдсан зүйлсийн аль нэг нь танд илэрч байвал Амокси-Денк 500-г хэрэглэж болоргүй. Хэрэв та итгэлгүй байгаа бол Амокси-Денк 500-г хэрэглэхээсээ өмнө эмч, эмзүйчтэйгээ ярилцаарай.
Анхааруулга, болгоомжлол
Хэрэв та дараах тохиолдолд Амокси-Денк 500-г хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай:
- булчирхайн халууралт (халуурах, хоолой өвдөх, булчирхай хавдах, хэт ядрах)
- бөөрний эмгэгтэй бол
- тогтмол шээдэггүй бол
Хэрэв дээрх зүйлсийн аль нэг нь танд хамааралтай эсэхэд эргэлзэж байвал Амокси-Денк 500-г хэрэглэхээсээ өмнө эмч, эмзүйчтэйгээ ярилцаарай.
Цус, шээсний шинжилгээ
Хэрэв та дараах шинжилгээ өгөх бол:
- шээсний шинжилгээ (глюкоз), цусанд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт эстриолын шинжилгээ (жирэмсэн үед хүүхдийн хэвийн хөгжлийг шалгах зорилгоор ашигладаг) өгөх бол эмч, эм зүйчдээ Амокси-Денк 500 ууж байгаагаа хэлээрэй.
Учир нь Aмокси-Denk 500 нь эдгээр шинжилгээний үр дүнд нөлөөлж чаддаг.
Амокси-Денк 500 бусад эмтэй харилцан үйлчлэл
Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэж магадгүй бол эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй:
- Хэрэв та Амокси-Денк 500-тай хамт аллопуринол (тулайд хэрэглэдэг) уух бол арьсанд харшлын урвал үүсэх магадлал өндөр байж магадгүй юм.
- Хэрэв та пробенецид (тулай өвчний үед хэрэглэдэг) ууж байгаа бол таны эмч Амокси-Денк 500-ийн тунг тохируулах шийдвэр гаргаж болно.
- Хэрэв та цусны бүлэгнэлт саатуулах эм (варфарин гэх мэт) хэрэглэж байгаа бол нэмэлт цусны шинжилгээ авах шаардлагатай байж магадгүй юм.
- Хэрэв та өөр антибиотик (тетрациклин гэх мэт) авч байгаа бол Амокси-Денк 500 үр дүн багатай байж болзошгүй.
- Хэрэв та метотрексат (хорт хавдар, хүнд хэлбэрийн хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэдэг) ууж байгаа бол Амокси-Денк 500 нь гаж нөлөөг ихэсгэж болзошгүй.
Жирэмсэн, хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн бол энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч, эмзүйчээсээ зөвлөгөө аваарай.
Жолоо барих, машин механизмтай ажиллах
Амокси-Денк 500 нь гаж нөлөө үзүүлдэг ба шинж тэмдгүүд (харшлын урвал, толгой эргэх, таталт гэх мэт) нь таны жолоодох чадварт нөлөөлж болзошгүй.
Хэрэв таны мэдрэмж буурвал жолоо барих, машин механизм ажиллуулахгүй байх нь зүйтэй.
- Амокси-Денк 500 -г яаж хэрэглэх вэ?
Эмч, эмзүйчийнхээ зөвлөсний дагуу энэ эмийг үргэлж хэрэглээрэй. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.
- Тунг усаар даруулж ууна.
- Тунг өдрийн турш жигд, дор хаяж 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Ердийн тун:
40 кг-аас бага жинтэй хүүхдүүдүх тунг хүүхдийн биеийн жингээс хамаарч килограммаар тооцдог.
- Эмч танд амоксициллиныг нярай хүүхэд эсвэл хүүхдэд хэр хэмжээгээр өгөхийг зөвлөж байна.
- Ердийн тун нь өдөрт биеийн жингийн килограмм тутамд 40 мг-90 мг тунгаар тооцож, хоёр эсвэл гурван тунд хуваадаг.
- Зөвлөмж болгох хоногийн хамгийн өндөр тун нь биеийн жингийн килограмм тутамд 100 мг байна.
Насанд хүрэгчид, өндөр настан өвчтөнүүд, 40 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдүүд
Амоксициллины ердийн тун нь халдварын хүндрэл, хэлбэрээс хамааран 250 мг - 500 мг-аар өдөрт гурван удаа эсвэл 750 мг- 1 г тунг 12 цагаар хэрэглэнэ.
- Хүнд хэлбэрийн халдварууд: 750мг-1г тунг өдөрт 3 удаа
- Шээсний замын халдвар: 3 г тунг өдөрт 2 удаа 1 өдөр хэрэглэнэ.
- Лаймын өвчин (хачиг гэж нэрлэгддэг шимэгчээр дамждаг халдвар): хязгаарлагдмал эритемын шилжилт (эрт үе шат – улаан эсвэл ягаан өнгийн дугуй тууралт): хоногт 4г тун, системийн шинж тэмдэг (хожуу үе шат – илүү ноцтой шинж тэмдгүүд эсвэл өвчин ихээр тархсан): хоногт 6 г тунг хэрэглэнэ.
- Ходоодны шархлаа: Ходоодны шархыг эмчлэх бусад антибиотик, эмүүдтэй хамт 750 мг тун эсвэл 1 г тунгаар өдөрт 2 удаа 7 хоног хэрэглэнэ.
- Зүрхний хагалгааны үед халдвараас сэргийлэхийн тулд: мэс заслын төрлөөс хамааран тунг өөрөөр тогтооно. Бусад эмийн хамт өгч болно. Таны эмч, эмзүйч, сувилагч танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
- Хоногийн дээд тун 6г байна.
Бөөрний эмгэг
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол тун нь ердийн тунгаас бага байж болно.
Хэрэв та Амокси-Денк 500 тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Хэрэв та Амокси-Денк 500-ийн тунг хэтрүүлсэн бол ходоодны хямрал (өвчлөх, өвдөх, суулгах) эсвэл шээсэнд талст үүсэх, шээс тунадастай гарах, шээсний ялгарал хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эмчтэйгээ аль болох хурдан ярилцаарай. Эмч нарт ямар эм ууснаа үзүүлнэ.
Хэрэв та Амокси-Денк 500 тунг уухаа мартсан тохиолдолд
- Хэрэв та эм уухаа мартсан бол санасан даруйдаа ууна.
- Дараагийн тунг хурдан ууж болохгүй ба тунг авахын өмнө 4 цаг орчим хүлээнэ үү.
- Мартагдсан тунг нөхөхийн тулд давхарлан ууж болохгүй
Амокси-Денк 500-ийг хэр удаан хэрэглэх вэ?
- Амокси-Денк 500-г эмчийн зааж өгсөн хугацаанд ууж хэрэглэнэ.. Халдвартай тэмцэхийн тулд танд тун бүр хэрэгтэй. Хэрэв зарим бактери устахгүй бол халдвар дахих боломжтой.
- Эмчилгээ дууссаны дараа бие тавгүйрхсэн хэвээр байвал эмчид хандаарай.
Амокси-Денк 500-г удаан хугацаагаар хэрэглэвэл мөөгөнцөртөлт (биеийн чийглэг ихтэй хэсгүүдэд өвдөж, загатнах, цагаан ялгадас үүсгэдэг мөөгөнцрийн халдвар) үүсч болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол эмчдээ хэлээрэй.
Хэрэв та Амокси-Денк 500-г удаан хугацаагаар хэрэглэвэл эмч таны бөөр, элэгний үйл ажиллагаа хэвийн, цусны үзүүлэлт хэвийн байгаа эсэхийг шалгах нэмэлт шинжилгээ хийлгэнэ.
Хэрэв танд энэ эмийн хэрэглээний талаар нэмэлт асуулт байвал эмч, эмзүйчээсээ асуугаарай.
- Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрт тохиолддоггүй.
Амокси-Денк 500-г хэрэглэсний дараах ноцтой гаж нөлөөний аль нэг илэрвэл хэрэглээг зогсоож, шууд эмчид хандаарай. – Танд яаралтай эмчилгээ шаардлагатай байж магадгүй.
Маш ховор илрэх (10,000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Харшлын урвал, шинж тэмдгүүд нь: арьс загатнах, тууралт гарах, нүүр, уруул, хэл, бие хавагнах болон амьсгалахад хүндрэлтэй болно. Эдгээр нь ноцтой байж болох бөгөөд заримдаа үхэлд хүргэж болзошгүй.
- Арьсны гадаргууд тууралт гарах, хавтгай улаан дугуй толбо үүсэх, арьс хөхрөх. Энэ нь харшлын урвалын улмаас цусны судасны хананы үрэвсэл үүссэнтэй холбоотой юм. Мөн мөчний өвдөлт (үе мөчний үрэвсэл), бөөрний асуудалтай холбоотой байж болно
- Амоксиклин ууснаас хойш 7-12 хоногийн дараа харшлын урвал, зарим шинж тэмдгүүд удаашрах: тууралт, халуурах, үе мөч өвдөх, ялангуяа чихний арын тунгалагийн зангилаа томрох.
- "Олон хэлбэрт улайлт" гэж нэрлэгддэг арьсны урвал: арьсан дээр загатнаат улаавтар ягаан толбо, ялангуяа гарын алга эсвэл хөлийн уланд загатнах, арьсан дээр "зөгийнд хатгуулсан" шиг томорсон хавдсан хэсгүүд, арьсны эмзэг хэсгүүд ам, нүд, бэлэг эрхтэний гадаргууд гарах. Та халуурч, маш их ядарч магадгүй.
- Арьсны бусад хүнд хэлбэрийн урвалууд нь: арьсны өнгө өөрчлөгдөх, арьсан доорх овойлт, цэврүүтэх, идээт тууралт, халцрах, улайх, өвдөх, загатнах. Эдгээр нь халуурах, толгой өвдөх, бие өвдөх зэрэгтэй холбоотой байж болно
- тууралт, халууралт, булчирхай хавдах, цусны шинжилгээний хэвийн бус үзүүлэлт (цусны лейкоцит (эозинофили) болон элэгний ферментийн хэмжээ ихсэх) зэрэг томуу төст шинж тэмдэг (Эозинофили болон системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал (DRESS)).
- халуурах, жихүүдэс хүрэх, хоолой өвдөх эсвэл халдварын бусад шинж тэмдэг, амархан хөхрөх. Эдгээр нь цусны эсүүдтэй холбоотой асуудлын шинж тэмдэг байж болно.
- Лаймын өвчний үед Амокси-Денк 500-г эмчилгээнд халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх, арьсны тууралт үүсгэдэг Жариш-Херксхаймерын урвал
- суулгалт (заримдаа цустай), өвдөлт, халууралт бүхий бүдүүн гэдэсний үрэвсэл (бүдүүн гэдэсний)
- элэгний ноцтой гаж нөлөө илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж буй хүмүүс, эрэгтэй, өндөр настанд илэрнэ. Хэрэв танд дараах зүйл тохиолдвол та эмчдээ яаралтай мэдэгдэнэ үү:
- их хэмжээгээр цустай суулгах
- арьс цэврүүтэх, улайх, тууралт гарах
- шээс хар, өтгөн цайвар гарах
- арьс, нүдний цагаан хэсэг шарлах (шарлалт).
- Мөн шарлалт үүсгэж болзошгүй цус багадалтыг дороос үзнэ үү
Эдгээр нь эмийг хэрэглэх үед эсвэл хэдэн долоо хоногийн дараа тохиолдож болно.
Дээрх зүйлсийн аль нэг нь тохиолдвол эм уухаа зогсоож, эмчид нэн даруй хандаарай.
Заримдаа танд арьсны хөнгөн урвал илэрч болно:
- Бага зэрэг загатнаат тууралт (дугуй, ягаан-улаан толбо), чих, хөл, алга, гар, хөл "зөгийнд хатгуулсан төст" хавдах. Энэ нь ховор тохиолддог (100 хүн тутмын 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй).
Хэрэв танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл Амокси-Денк 500-г зогсоох шаардлагатай тул эмчтэйгээ ярилцаарай.
Илэрч болох бусад гаж нөлөө:
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй )
- арьсны тууралт
- бие хямрах (дотор муухайрах)
- суулгах
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- өвчтэй байх (бөөлжих)
Маш ховор илрэх (10,000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- мөөгөнцөртөх (үтрээ, амны хөндий, арьсны нугалам мөөгөнцрийн халдвар), та эмч, эм зүйчээс эмчилгээг авах боломжтой.
- бөөрний эмгэгүүд
- өндөр тунгаар ууж байгаа эсвэл бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд таталдаа (таталт) үүсдэг
- толгой эргэх
- хэт идэвхжил
- шээсэнд талст, тунадас үүсэх эсвэл шээс ялгаруулахад хүндрэлтэй, таагүй мэдрэмж төрүүлэх. Эдгээр шинж тэмдгийг бууруулахын тулд их хэмжээний шингэн уух хэрэгтэй
- хэлний өнгө шар, хүрэн эсвэл хар болж өөрчлөгдөж, өнгөр үүсч болно.
- цусны улаан эсийн хэт их задрал нь нэг төрлийн цус багадалт үүсгэдэг. Шинж тэмдгүүд нь: ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, толгой эргэх, арьс, нүдний цагаан хэсэг нь цайвар, шаргал өнгөтэй болно.
- цусны цагаан эсийн тоо цөөрөх
- цусны бүлэгнэлтэнд оролцдог эсийн тоо цөөрөх
- цус бүлэгнэхэд ердийнхөөс илүү удаан хугацаа шаардагдана. Хэрэв таны хамраас цус гоожих эсвэл өөрийгөө зүсэх тохиолдолд үүнийг анзаарч магадгүй юм.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч, эмзүйчдээ хэлнэ үү. Үүнд энэ зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө хамаарна.
Та гаж нөлөөг мэдээлснээр энэ эмийн аюулгүй байдлын мэдээллийг илүү хангахад туслах болно.
- Амокси-Денк 500-г хэрхэн хадгалах вэ?
- Уг эмийг хүүхэд хүрэхгүй, харахгүй газар хадгална.
- Цаасан хайрцаг болон блистер дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш уг эмийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг хүртэл дуусах хугацааг заана.
- Хадгалах хугацаа: 36 сар.
- 250С -ээс бага хэмд хуурай газар хадгална.Гэрлээс хамгаална.
- Ямарваа эмийг бохир усны шугам дамжуулан устгахыг хориглоно. Цаашид хэрэглэхгүй эмүүдээ хэрхэн устгах талаар эмзүйчээс асууна уу. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно.
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Фармакодинамик
Эмийн эмчилгээний бүлэг: өргөн хүрээний пенициллин;
ATХкод: J01CA04.
Үйлчлэлийн механизм:
Амоксициллин нь бактерийн эсийн хананы бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох бактерийн пептидогликаны бионийлэгжилтийн замд нэг буюу хэд хэдэн ферментийг (ихэвчлэн пенициллин холбогч уураг, PBP гэж нэрлэдэг) дарангуйлдаг хагас нийлэг пенициллин (бета-лактамантибиотик) юм. Пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлах нь эсийн хананы бат бөх чанарыг сулруулахад хүргэдэг бөгөөд ингэснээр ихэвчлэн бактерийн эсийн задрал, үхэлд хүргэдэг. Амоксициллин нь тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн бета-лактамазын нөлөөгөөр задралд өртөмтгий байх тул амоксициллины үйлчлэлийн хүрээнд эдгээр ферментийг үүсгэдэг организмууд дангаараа хамаарахгүй.
Фармакокинетик Шимэгдэлт
Амоксициллин нь физиологийн рН бүхий усан уусмалд бүрэн задардаг. Энэ нь уухад хурдан сайн шимэгддэг. Амоксициллин уусны дараа биохүрэхүй нь ойролцоогоор 70% байна. Цусны сийвэн дэх хамгийн дээд концентрацид хүрэх хугацаа (Tmax) ойролцоогоор нэг цаг байна. 250-3000 мг-ийн хооронд биохүрэхүй нь тунтай шугаман пропорциональ байна (Cmaxба AUC-аар хэмжигддэг). Хоололт эмийн шимэгдэлтэнд нөлөөлдөггүй.
Тархалт
Цусны сийвэн дэх нийт амоксициллины 18 орчим хувь нь уурагтай холбогддог ба тархалтын хэмжээ нь ойролцоогоор 0.3-0.4 л/кг байдаг. Судсанд тарьсны дараа амоксициллин нь цөсний хүүдий, хэвлийн хөндийн эд, арьс, өөх, булчингийн эд, үений болон хэвлийн хөндийн шингэн, цөс, идээ бээрээс илэрсэн. Амоксициллин нь тархи нугасны шингэнд хангалттай тархдаггүй. Амоксициллин нь ихэсийн хориг нэвтэрдэг болохыг харуулсан.
Био тээвэрлэлт
Амоксициллин нь эхний тунгийн 10-25% -тай тэнцэх хэмжээний идэвхгүй пенициллины хүчил хэлбэрээр хэсэгчлэн шээсээр ялгардаг.
Элиминаци
Амоксициллин бөөрөөр дамжин гадагшилдаг. Амоксициллины хагас ялгаралын хугацаа нь ойролцоогоор нэг цаг, эрүүл хүмүүст 25л/цаг орчим байдаг. Амоксициллины 60-70% нь нэг удаа 250 мг эсвэл 500 мг тунгаар ууснаас хойш эхний 6 цагийн дотор шээсээр хувираагүй хэлбэрээр ялгардаг. Төрөл бүрийн судалгаагаар 24 цагийн турш амоксициллины шээсээр ялгаралт 50-85% байсан.
Амокси-Денк 500 найрлага
Идэвхтэй бодис нь амоксациллин юм. Шахмал бүрд 574мг амоксациллин тригидрат, 500 мг амоксициллинтэй тэнцэхүйц агуулагддаг.
Бусад: макрогол 6000, натрийн кроскармеллоз, магнийн стеарат, өндөр тархалттай цайрын давхар исэл.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгодог эмийн бэлдмэл.
Амокси-Денк 500 дүрслэл, савлалт
Амокси-Денк 500 шахмал нь цагаанаас бага зэрэг шаргал өнгөтэй, гонзгой хэлбэртэй, голдоо ховилтой. Ховил шугам нь шахмалыг бүхлээр залгихад хүндрэлтэй байгаа нөхцөлд түүнийг хуваахад туслах болно.
Амокси-Денк 500 нь 20 шахмалаар савлагдсан.
Амокси-Денк 500-г ПВХ/ПВДХ хөнгөн цагаан блистерт савлан гаргана.
Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч
DENK PHARMA GmbH & Co. KG
Prinzregentenstr. 79
81675 München Germany
Үйлдвэрлэгч
PenCef Pharma GmbH Breitenbachstr. 13-14
13509 Berlin Germany
Заавар шинэчилсэн огноо: 08/ 2018.
Антибиотик хэрэглээтэй холбоотой ерөнхий зөвлөмжүүд
Антибиотикийг бактерийн улмаас үүссэн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ. Тэд вирусын улмаас үүссэн халдварын эсрэг ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Заримдаа бактерийн улмаас үүссэн халдвар нь антибиотикийн курс эмчилгээнд хариу үйлчлэл үзүүлэхгүй. Үүний хамгийн түгээмэл шалтгаануудын нэг нь халдварыг үүсгэгч бактери нь авч буй антибиотикт тэсвэртэй байдагтай холбоотой юм. Энэ нь тэдгээр нян антибиотикийн хэрэглээг үл харгалзан устахгүй харин бүр үржиж чадна гэсэн үг юм.
Бактери нь олон шалтгааны улмаас антибиотикт тэсвэртэй болдог. Антибиотикийг болгоомжтой хэрэглэх нь бактериудад тэсвэртэй болох магадлалыг бууруулахад тусална.
Таны эмч антибиотик зөвлөхдөө зөвхөн одоогийн өвчнийг эмчлэх зорилготой юм. Дараах зөвлөмжийг анхаарвал антибиотикийн үйлчлэлийг зогсоох тэсвэртэй бактери үүсэхээс сэргийлнэ.
- Антибиотикийг зөв тунгаар, зөв цагт, зөв өдөр хэрэглэх нь маш чухал. Шошгон дээрх зааврыг уншаад та ойлгохгүй байвал эмч, эмзүйчээсээ тайлбарлахыг хүснэ үү.
- Антибиотикийг танд тусгайлан зааж өгөөгүй бол та үүнийг хэрэглэж болохгүй бөгөөд түүнийг зөвхөн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ.
- Таныхтай төстэй халдвартай байсан ч бусдад антибиотикийг хэрэглэж болохгүй.
- Танд зөвлөсөн антибиотикийг бусдад дамжуулахыг хориглоно.
- Хэрэв танд эмчийн зааврын дагуу хэрэглэсэн антибиотикоос үлдсэн бол үлдэгдлийг эмийн санд аваачиж зохих ёсоор устгуулна уу.
Vers: 4834/002





































































































































































































































































































