Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Уроксин 500
Худалдааны нэр
Англи
Ципрофлоксацин
Үйлдвэрлэгч
Unison Laboratories Co.,LTD
Гарал үүслийн улс
Тайланд
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

УРОКСИН 500 (UROXIN 500)

Бактерийн эсрэг бэлдмэл

Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрт: 500 мг ципрофлоксацинтай тэнцүү ципрофлоксацины гидрохлорид агуулагдана.

Үйлдлийн механизм:

Фармакологийн шинж

Ципрофлоксацины бактерийг үхүүлэх үйлдэл нь бактерийн эсрэг фторхинолоны уламжлалын бэлдмэлийн нэгэн адилаар бактерийн ДНХ-ын хоёрчлогдох, транскрипци, сэргээн засагдах, рекомбинаци явагдахад шаардлагатай II болон IV типийн топоизомераза /ДНХ-гираза/ ферментийн аль алиныг нь дарангуйлсанаар нөхцөлддөг.

Фармакокинетик/фармакодинамик харилцан хамаарал

Бэлдмэлийн цусан дахь дээд концентраци (Сmах) болон бактерийг дарангуйлах хамгийн бага концентрацийн (MIC) харьцаа, зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) болон эмгэг төрүүлэгч бактерийг дарангуйлах хамгийн бага концентрацийн хоорондын харьцаа зэргээс ципрофлоксацины үйлдлийн идэвх хамаардаг.

Тэсвэржилтийн механизм

In vitro орчинд ципрофлоксацинд тэсвэржилт үүсэх нь ДНХ-гираза болон топоизомераза IV-ын аль аль нь мутаци болох замаар үе шаттай явагдаж болно. Ципрофлоксацин ба бусад фторхинолонуудын хооронд солбицсон тэсвэржилт үүсэх түвшин нь үүний үр дүнд хувирамтгай байдаг. Нэг мутаци нь эмнэлзүйн тэсвэржилтэнд хүргэхгүй боловч олон мутаци нь уг бүлэг доторх олон эсвэл бүх идэвхттэй бодист эмнэлзүйн тэсвэржилтийг бий болгодог. Тэсвэржилтийн үл нэвтрүүлэгч /эсвэл идэвхт бодисыг нэвтрүүлэх шахуургын механизм нь фторохинолонд мэдрэг байхад олон янзын нөлөө үзүүлж болох ба энэ нь үйлчлэгч бодис бүрийн тээвэрлэлтийн системийн адил төст чанар болон тухайн бүлэг дэх янз бүрийн үйлчлэгч бодисын физик-химийн шинж чанараас хамаарна. In vitro орчин дахь тэсвэржилтийн бүх механизм нь эмнэлзүйн тусгаарлагдмал орчинд ихэвчлэн ажиглагддаг. Нэвтрэхийг хориглох (Pseudomonas aeruginosa-д түгээмэл тохиолддог) болон эффлюкс механизм зэрэг бусад антибиотикуудыг идэвхгүй болгодог тэсвэржилтийн механизм нь ципрофлоксацинд мэдрэг байдалд нөлөөлж болзошгүй.

Qnr-генээр кодлогдсон плазмид-хамааралт тэсвэржилтийн талаар тэмдэглэгдсэн байна.

Фармакокинетик

Шимэгдэлт: Ципрофлоксациныг 250мг, 500мг, 750мг нэг удаагийн тунгаар ууж хэрэглэсний дараа тэрээр үндсэндээ нарийн гэдэсний ханаар түргэн бөгөөд их хэмжээгээр шимэгдэнэ. 1-2 цагийн дараа цусны сийвэн дэх концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг.

100-750 мг тунгаар нэг удаа хэрэглэхэд тунгаас хамааралтайгаар сийвэн дэх дээд концентраци (Cmax) 0,56-3,7 мг/л-н хооронд байна. Цусны сийвэнгийн концентраци нь 1000 мг хүртэл тунгаар хэрэглэхэд тунгаас хамааралтайгаар нэмэгддэг.

Туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 70-80% байна.

Бэлдмэлийг 500мг тунгаар 12 цаг тутамд уулгаж хэрэглэхэд илрэх зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) нь 400мг тунгаар 60 минутын турш 12 цагийн зайтай судсанд дуслаар тарих үеийнхтэй адил байсан байна.

Тархалт: Ципрофлоксацины уурагтай холбогдолт бага (20-30%). Ципрофлоксацин нь ионжоогүй хэлбэрээр цусны сийвэнд их хэмжээгээр тодорхойлогддог ба тэнцвэрт байдал дахь тархалтын эзэлхүүн нь их буюу 2-3л/кг байна.

Ципрофлоксацин нь уушги (эпителийн шингэн, цулцангийн макрофаг, биопсийн эд), дайвар хөндий, үрэвссэн эмгэг өөрчлөлт (кантаридын цэврүүний шингэн) болон шээс бэлгийн зам (шээс, түрүү булчирхай, эндометрийн) зэрэг

эдэд өндөр концентрациар хүрдэг ба цусны сийвэнгийнхээс өндөр концентрациар тодорхойлогддог байна.

Метаболизм: Дезэтиленеципрофлоксацин (M1), сульфоципрофлоксацин (M2), оксоципрофлоксацин (M3), формилципрофлоксацин (M4) гэсэн дөрвөн метаболит бага концентрациар тодорхойлогдоно. Метаболитууд нь in vitro орчинд микробын эсрэг идэвхтэй боловч үндсэн нэгдлээс бага хэмжээтэй байна.

Ципрофлоксацин нь CYP 450 1A2 изоферментийг дунд зэрэг дарангуйлах үйлдэлтэй болох нь тэмдэглэгдсэн байна.

Ялгаралт: Ципрофлоксацин их хэмжээгээр өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр ялгарах ба бага хэмжээгээр өтгөнтэй гадагшилдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн хүний сийвэнгийн хагас задралын хугацаа нь ойролцоогоор 4-7 цаг.

Ципрофлоксацины ялгаралт (тун %)

Ууж хэрэглэх                          Шээс         Өтгөн

Ципрофлоксацин                 44.7           25.0

Метаболитууд (M1-M4)        11.3            7.5

Бөөрний клиренс нь 180-300 мл/кг/цаг ба биеийн нийт клиренс нь 480-600 мл/кг/цаг байна. Ципрофлоксацин түүдгэнцрийн фильтраци болон сувганцрын шүүрлийн аль алинд нь орно. Хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед ципрофлоксацины хагас задралын хугацаа 12 цаг хүртэл уртсана.

Ципрофлоксацины бөөрний бус клиренс нь ихэвчлэн гэдэсний идэвхтэй шүүрэл болон метаболизмоор нөхцөлдөнө. Тунгийн 1% нь цөсний замаар ялгардаг. Ципрофлоксацин нь цөсөнд өндөр концентрациар тодорхойлогддог.

Хүүхэд: Хүүхдийн фармакокинетикийн мэдээлэл хязгаарлагдмал байдаг.

Хэрэглэх заалт:

Дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээг эхлэхээс өмнө Ципрофлоксацины тэсвэржилтийн талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Бактерийн эсрэг эмийг зохистой хэрэглэхийн тулд тусгай эмчилгээний удирдамжийг анхаарах хэрэгтэй.

Насанд хүрэгсэд:

Грам сөрөг бактераар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд

- уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэл

- уйланхайт хатуурал (cystic fibrosis) эсвэл бронхоэктазын үеийн гуурсан хоолой-уушгины халдвар

- уушигны үрэвсэл

Дунд чихний архаг явцтай идээт үрэвсэл

Ялангуяа грам-сөрөг бактераар үүсгэгдсэн дайвар хөндийн архаг үрэвслийн цочмог сэдрэл

Шээсний замын халдвар

Бэлгийн замын халдвар

- Бэлдмэлд мэдрэг Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн гонококкийн гаралтай уретрит ба цервицит

- Бэлдмэлд мэдрэг Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн тохиолдлыг оруулаад эпидидимо- орхит

- Бэлдмэлд мэдрэг Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн тохиолдлыг оруулаад аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд

Ходоод гэдэсний замын халдвар (жишээ нь:аялагчдын суулгалт)

Хэвлийн хөндийн халдвар

Грам-сөрөг бактераар үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн халдвар

Гадна чихний хорт явцтай үрэвсэл (malignant external otitis)

Үе мөч болон ясны халдвар

Neisseria meningitidis-р үүсгэгдсэн инвазив халдварын урьдчилан сэргийлэлт

Боомын уушигны хэлбэр (хавьтлын дараах сэргийлэлт болон эмчилгээ)

Тэмдэглэл: Ципрофлоксациныг бактерийн халдвар гэж сэжиглэж буй халуурал бүхий неитропенитэй өвчтөний эмчилгээнд хэрэглэж болно.

Хүүхэд болон өсвөр насныхан:

Pseudomonas aeruginosa-р үүсгэгдсэн уйланхайт хатуурлын үеийн гуурсан хоолой-уушгины халдвар

Пиелонефрит болон хүндэрсэн шээсний замын халдвар

Боомын уушгины хэлбэр (хавьтлын дараах сэргийлэлт болон эмчилгээ)

Тэмдэглэл: Ципрофлоксациныг зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүүхэд болон өсвөр насныхны хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэж болно. Эмчилгээг зөвхөн хүүхэд болон өсвөр насныхны уйланхайт хатуурал (cystic fibrosis) / эсвэл хүнд халдварын эмчилгээний туршлагатай эмч эхлэх хэрэгтэй.

Хэрэглэх арга, тун:

Ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийн тунг тогтоохдоо хэрэглэх заалт, халдварын хүндийн зэрэг, халдварын байрлал, өвчин үүсгэгч бичил биетний ципрофлоксацинд мэдрэг чанар, өвчтөний бөөрний үйл ажиллагаа, хүүхэд болон өсвөр насныханы биеийн жин зэргийг харгалзана.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц, эмнэлзүйн болон бактериологийн шинжилгээний байдлаас хамаарна.

Тодорхой бактериар (Pseudomonas aeruginosa, Acinetobacter эсвэл Staphylococci) үүсгэгдсэн халдварын эмчилгээнд ципрофлоксациныг өндөр тунгаар хэрэглэх ба тохирох бактерийн эсрэг бусад эмүүдтэй хамт хэрэглэх шаардлага гарна.

Зарим халдварын (жишээлбэл, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, хэвлийн хөндийн халдвар, нейтропенитэй өвчтөний халдвар, яс, үе мөчний халдвар) эмчилгээнд эмгэг төрүүлэгчдээс хамааран тохирох бактерийн эсрэг бусад эмүүдийг эмчилгээнд хамт хэрэглэх шаардлагатай.

Насанд хүрэгсэд

Хэрэглэх заалт Хоногийн тун, мг , Эмчилгээний үргэлжлэх нийт хугацаа (ципрофлоксацины эхний тарилгын эмчилгээг оруулж болно)

Амьсгалын доод замын халдвар: 500мг тунгаар өдөрт 2 удаа - 750мг тунгаар өдөрт 2 удаа 7-14 өдөр

Амьсгалын дээд замын халдвар: Дайвар хөндийн архаг үрэвслийн цочмог сэдрэл 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа 7-14 өдөр Дунд чихний идээт архаг үрэвсэл 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа 7-14 өдөр Гадна чихний хорт явцтай үрэвсэл 750 мг тунгаар өдөрт 2 удаа 28 өдрөөс 3 сар хүртэл

Шээсний замын халдвар: Хүндрэлгүй цистит 250 мг тунгаар өдөрт 2 удаа -500 мг тунгаар өдөрт 2 удаа 3 өдөр Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүдэд 500 мг тунгаар нэг удаа хэрэглэж болно. Хүндэрсэн цистит, хүндрэлгүй пиелонефрит 500 мг тунгаар өдөрт 2 удаа 7 өдөр Хүндэрсэн пиелонефрит 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа Хамгийн багадаа 10 өдөр, зарим онцгой нөхцөлд (буглаа гэх мэт) 21 хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлж болно. Түрүү булчирхайн үрэвсэл 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа 2-4 долоо хоног (цочмог), 4-6 долоо хоног (архаг)

Бэлгийн замын халдвар: Гонококкын гаралтай уретрит ба цервицит 500мг тунгаар 1 удаа 1 өдөр (нэг удаагийн тун) Эпидидимо-орхит болон аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд 500мг тунгаар өдөрт 2 удаа - 750мг тунгаар өдөрт 2 удаа Хамгийн багадаа 14 өдөр

Ходоод гэдэсний замын халдвар ба хэвлийн хөндийн халдвар: Shigella dysenteriae 1-р хэлбэрээс бусад эмгэг төрүүлэгч бактераар үүсгэгдсэн (Shigella spp.-ыг 500мг тунгаар өдөрт 2 удаа 1 өдөр

оруулаад) суулгалт болон аялагчдын хүнд хэлбэрийн суулгалтын эмпирик эмчилгээнд Shigella dysenteriae 1-р хэлбэрээр үүсгэгдсэн суулгалт 500 мг тунгаар өдөрт 2 удаа 5 өдөр Vibrio cholerae-р үүсгэгдсэн суулгалт 500 мг тунгаар өдөрт 2 удаа 3 өдөр Балнад 500 мг тунгаар өдөрт 2 удаа 7 өдөр Грам-сөрөг бактераар үүсгэгдсэн хэвлийн хөндийн халдвар 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа 5-14 өдөр

Арьс, зөөлөн эдийн халдвар: 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа 7-14 өдөр

Яс, үений халдвар: 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа Үргэлжлэх дээд хугацаа - 3 сар

Бактерийн халдвар гэж сэжиглэж буй халуурал бүхий нейтропенитэй өвчтө:

Ципрофлоксациныг тусгай удирдамжийн дагуу зохих бактерийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэнэ. 500 мг тунгаар өдөрт 2 удаа - 750 мг тунгаар өдөрт 2 удаа Эмчилгээг нейтропенийн бүх хугацаанд үргэлжлүүлнэ.

Neisseria meningitidis-р үүсгэгдсэн инвазив халдварын урьдчилан сэргийлэлт 500 мг тунгаар 1 удаа хэрэглэнэ. 1 өдөр (нэг удаагийн тун)

Боомын уушгины хэлбэрийн хавьтлын дараах сэргийлэлт ба эмчилгээ, эмнэлзүйн хувьд тохиромжтой үед ууж хэрэглэх боломжтой хүмүүст

Бэлдмэлийг бактерийн халдвар авсан нь сэжиглэгдэж байгаа эсвэл батлагдсаны дараа аль болох хурдан эхлэх хэрэгтэй. 500 мг тунгаар өдөрт 2 удаа Bacillus anthracis-р үүсгэгдсэн нь батлагдсанаас хойш 60 өдөр

Хүүхэд болон өсвөр насныханд:

Хэрэглэх заалт,  Хоногийн тун, мг,  Эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа (ципрофлоксацины эхний тарилгын эмчилгээг оруулж болно)

Уйланхайт хатуурал

(Cystic fibrosis) Биеийн жинд 20 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, дээд тун 750 мг тунгаар нэг удаа 10-14 өдөр

Шээсний замын хүндэрсэн халдвар болон пиелонефрит Биеийн жинд 10 мг/кг тунгаар өдөрт 2 удаа -биеийн жинд 20 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, дээд тун 750мг тунгаар нэг удаа 10-21 өдөр

Боомын уушгины хэлбэрийн хавьтлын дараах сэргийлэлт ба эмчилгээ, эмнэлзүйн хувьд тохиромжтой үед ууж хэрэглэх боломжтой хүмүүст

Бэлдмэлийг бактерийн халдвар авсан нь сэжиглэгдэж буй эсвэл батлагдсаны дараа аль болох хурдан эхлэх хэрэгтэй. Биеийн жинд 10 мг/кг тунгаар өдөрт 2 удаа - биеийн жинд 15 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, дээд тун 500 мг тунгаар нэг удаа Bacillus anthracis-р үүсгэгдсэн нь батлагдсанаас хойш 60өдөр

Бусад хүнд хэлбэрийн халдвар;  Биеийн жинд 20 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, дээд тун 750 мг тунгаар нэг удаа.  Халдварын төрлөөс шалтгаална.

Өндөр настан:

Өндөр настанд халдварын явц болон өвчтөний креатининий клиренсийг тооцон тунг сонгох хэрэгтэй.

Бөөр болон элэгний үйл ажиллагааны дутагдал:

Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүдэд дараах эхлэх болон барих тунг зөвлөнө.

Креатининий клиренс (мл/мин /1.73 м2) Сийвэнгийн креатинин (µмоль/л) Уух тун (мг)

>60 <124 Ердийн тунг үз.

30-60 124-168 250-500мг тунгаар 12 цаг тутамд

<30 >169 250-500мг тунгаар 24 цаг тутамд

Гемодиализ хийлгэж байгаа өвчтөн >169 250-500мг тунгаар 24 цаг тутамд (диализын дараа)

Хэвлийн диализ хийлгэж

байгаа өвчтөн >169 250-500мг тунгаар 24 цаг тутамд

Элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаарлагагүй.

Бөөр болон/эсвэл элэгний үйл ажиллагааны дутагдалтай хүүхдэд хэрэглэх тунгийн талаар судлагдаагүй байна.

Тэмдэглэл: Шахмалыг шингэнээр даруулан зажлалгүй залгина. Хоолноос хамааралгүй хэрэглэнэ. Хэрэв хоосон ходоодон дээр ууж хэрэглэвэл үйлчлэгч бодис илүү түргэн шимэгдэнэ. Ципрофлоксацины шахмалыг сүүн бүтээгдэхүүн (жишээ нь, сүү, тараг) эсвэл эрдсээр баяжуулсан жимсний жүүс (жишээ нь кальциар баяжуулсан жүржийн жүүс)-тэй хамт ууж хэрэглэж болохгүй.

Хүнд тохиолдолд эсвэл өвчтөн шахмалыг уух боломжгүй бол (жишээ нь гэдсээр тэжээгдэж буй өвчтөнүүд) өвчтөнг ууж хэрэглэх боломжтой болох хүртэл ципрофлоксацины судсаар тарих эмчилгээг зөвлөнө.

Болгоомжлол

Хүнд явцтай халдвар болон грам эерэг ба агааргүйтэн эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн холимог халдвар:

Ципрофлоксацины дан эмчилгээ нь грам эерэг болон агааргүйтэн эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн байж болох халдвар болон хүнд халдварын эмчилгээнд тохиромжгүй байдаг. Ийм халдварын үед ципрофлоксациныг тохиромжтой бусад бактерийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэх шаардлагатай.

Стрептококкийн халдвар (Streptococcus pneumoniae-ыг оруулаад): Ципрофлоксацин нь хангалттай үр нөлөө үзүүлдэггүй учир түүнийг стрептококкийн халдварын эмчилгээнд зөвлөдөггүй.

Бэлгийн замын халдвар:

Гонококкын гаралтай уретрит, цервицит, эпидидимо-орхит, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин зэрэг эмгэг нь фторхинолонд тэсвэртэй Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн байж болно. Иймээс ципрофлоксациныг гонококкын шалтгаантай уретрит эсвэл цервицитийн эмчилгээнд зөвхөн ципрофлоксацинд тэсвэртэй Neisseria gonorrhoeae-г үгүйсгэсэн тохиолдолд л хэрэглэнэ.

Эпидидимо-орхит болон аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний үед эмпирик ципрофлоксациныг зөвхөн тухайн орон нутгийн тархалтын мэдээлэлд үндэслэн ципрофлоксацинд тэсвэртэй Neisseria gonorrhoeae-ыг үгүйсгэх боломжгүй тохиолдолд бусад тохирох бактерийн эсрэг эмтэй (жишээ нь цефалоспорин бүлэг) хавсран хэрэглэхийг анхаарна. Хэрэв эмчилгээ хийснээс хойш 3 хоногийн дараа эмнэлзүйн сайжрал илрэхгүй бол эмчилгээг дахин хянаж үзэх шаардлагатай.

Шээсний замын халдвар:

Шээсний замын халдварын хамгийн түгээмэл үүсгэгч болох эмгэг төрүүлэгч Escherichia coli –ийн флюорохинолоны бүлэгт тэсвэртэй байх нь Европын холбооны орнуудад янз бүр байдаг. Эмч Escherichia coli-н нутгийн омог фторхинолины бүлэгт тэсвэртэй байж болохыг анхаарна. Ципрофлоксацины нэг удаагийн тунгийн эмчилгээний үр дүн нь удаан хугацааны эмчилгээнээс бага үр дүнтэй байж болно. Энэ нь Escherichia coli хинолонуудад тэсвэртэй байх түвшин улам нэмэгдэж буйг илэрхийлж байна.

Хэвлийн хөндийн халдвар:

Мэс заслын дараах хэвлийн хөндийн халдварын эмчилгээнд ципрофлоксацин нь үр дүнтэй талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдаг.

Аялагчдын суулгалт:

Ципрофлоксациныг сонгохдоо зорчсон орнуудын холбогдох эмгэг төрүүлэгчдийн ципрофлоксацинд тэсвэртэй байх талаарх мэдээллийг харгалзан үзэх шаардлагатай.

Яс ба үе мөчний халдвар:

Ципрофлоксациныг бичил амь судлалын шинжилгээний үр дүнгээс хамааран бусад бактерийн эсрэг эмүүдтэй хослуулан хэрэглэнэ.

Боомын уушгины хэлбэр:

Хүний мэдээлэл хязгаарлагдмал байдаг учир in vitro орчны мэдрэг чанарын мэдээлэл болон амьтан дээр хийсэн туршилтын мэдээлэлд үндэслэж хүнд хэрэглэнэ. Эмчлэгч эмч боомын эмчилгээний талаарх үндэсний болон олон улсын удирдамжийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэд, өсвөр насныхан:

Ципрофлоксациныг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхдээ тусгай удирдамжийг анхаарах ёстой. Ципрофлоксацины эмчилгээг хүүхэд болон өсвөр насныханд уйланхайт хатуурал (cystic fibrosis) / эсвэл хүнд халдварын эмчилгээний туршлагатай эмч явуулах хэрэгтэй.

Хэт мэдрэгшил байдал:

Хэт мэдрэгшлийн болон харшлын урвал (анафилакс ба анафилакс төст урвал) бэлдмэлийг нэг удаагийн тунгаар хэрэглэсний дараа тохиолдож болох бөгөөд амь насанд аюултай байж болно. Хэрэв ийм урвал илэрвэл ципрофлоксацины эмчилгээг зогсоож тохиромжтой эмийн эмчилгээ хийх шаардлагатай.

Яс болон булчингийн систем:

Ципрофлоксациныг хинолоны бүлгийн бэлдмэлийн эмчилгээтэй холбоотой үүссэн шөрмөсний өвчин/эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй. Гэсэн хэдий ч маш ховор тохиолдолд эмгэг төрүүлэгч бичил биетний микробиологийн шинжилгээний үр дүн болон эрсдэл / үр ашгийн тэнцвэрийг үнэлсний дараа ципрофлоксациныг эдгээр өвчтөнүүдэд тодорхой хүнд халдварын эмчилгээнд (ялангуяа эмчилгээний үр дүн гараагүй эсвэл бактерийн тэсвэржилт үүссэн тохиолдолд), микробиологийн мэдээлэлд үндэслэн Ципрофлоксациныг хэрэглэж болно.

Ципрофлоксациний эмчилгээний эхний 48 цагийн дотор шөрмөсний үрэвсэл болон шөрмөс тасрах (ялангуяа ахиллын шөрмөсний) шинж илэрч болох ба заримдаа 2 талд ажиглагдаж болно. Шөрмөсний үрэвсэл болон шөрмөс тасрах шинж нь ципрофлоксацины эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараа ч үүсч болно. Шөрмөс гэмтэх эрсдэл нь өндөр настай өвчтөнүүдэд эсвэл кортикостероидтой хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд нэмэгддэг.

Шөрмөсний үрэвслийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн (жишээлбэл хавдаж өвдөх, үрэвсэх) үед ципрофлоксацины эмчилгээг зогсоох хэрэгтэй. Тайван үед гэмтсэн мөчийг хамгаалахын тулд болгоомжлох хэрэгтэй. Булчин сульдалтай өвчтөнд ципрофлоксациныг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Гэрэлд мэдрэгших байдал:

Ципрофлоксацин нь гэрэлд мэдрэгших урвал үүсгэдэг болохыг тогтоосон. Ципрофлоксациныг хэрэглэж буй өвчтөнд эмчилгээний явцад нарны хэт ягаан туяа эсвэл хэт ягаан туяаны шууд нөлөөллөөс зайлсхийхийг зөвлөх хэрэгтэй.

Төв мэдрэлийн систем:

Бусад хинолонуудтай адилаар ципрофлоксацин нь уналт таталт үүсгэх ба эсвэл уналт таталтын босгыг багасгадаг болох нь тогтоогдсон. Эпилепсийн статусын тохиолдол бүртгэгдсэн байна. Ципрофлоксациныг уналт таталт үүсэхэд өртөмхий төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв уналт таталт үүссэн үед ципрофлоксацины эмчилгээг зогсооно. Ципрофлоксациныг анх удаа хэрэглэсний дараа ч сэтгэцийн урвал үүсч болно. Ховор тохиолдолд сэтгэл гутрал эсвэл солиорол нь амиа хорлох бодол болон / амиа хорлох оролдлого хийх эсвэл амиа хорлолт үүсгэж болно. Эдгээр тохиолдолд ципрофлоксацины эмчилгээг зогсооно.

Ципрофлоксациныг хэрэглэж байгаа өвчтөнүүдэд олон мэдрэлийн эмгэгийн тохиолдол (өвдөлт, халуун оргих, мэдрэхүй өөрчлөгдөх, булчингийн сулрал, дангаараа эсвэл хавсарч үүссэн мэдрэлийн шинж тэмдгүүд дээр үндэслэсэн) тэмдэглэгдсэн байна. Эргэшгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд невропатийн шинж тэмдэг илэрч буй өвчтөнүүдэд, (өвдөлт үүсэх, халуу оргих, мэдээгүй болох, бадайрах, эсвэл булчин сулрах) ципрофлоксацины эмчилгээг зогсооно.

Зүрхний эмгэг:

Хинолоны бүлгийн бэлдмэлүүдийг (ципрофлоксациныг оролцуулаад) QT интервал уртсах эрсдэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Тухайлбал:

- QT интервал уртсах төрөлхийн хам шинж

- QT интервал уртсахыг нөхцөлдүүлдэг эмийн бэлдмэлтэй (жишээ нь IA ба III бүлгийн зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл гутралын эсрэг эм, макролидын бүлгийн антибиотик, солиорлыг эсрэг эм ) хамт хэрэглэх

- Зохицуулагдаагүй электролитийн тэнцвэрийн алдагдал (цусан дах калийн болон магнийн хэмжээ буурах)

- Зүрхний өвчин (жишээ нь зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, зүрхний цохилт цөөрөх)

Өндөр настай өвчтөн болон эмэгтэйчүүд QT интервалийг уртасгадаг бэлдмэлийн үйлдэлд илүү мэдрэг байж болно. Иймээс энэ бүлэг өвчтөнүүдэд хинолоны бүлгийн бэлдмэлийг (ципрофлоксациныг оролцуулаад) маш болгоомжтой хэрэглэнэ.

Хоол боловсруулах систем:

Эмчилгээний үед болон дараа нь (эмчилгээг зогсоосноос хойш хэдэн долоо хоногийн дарааг оруулаад) хүнд ужиг явцтай суулгалт үүсч болох ба энэ нь антибиотик хэрэглэснээс үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл (үхэлд хүргэх хүртэл аюултай) байж болох тул нэн даруй эмчлэх шаардлагатай. Ийм тохиолдолд ципрофлоксацины эмчилгээг шууд зогсоож, тохирсон эмчилгээг хийнэ. Энэ үед гэдэсний гүрдэлзэх хөдөлгөөнийг багасгадаг эмүүд эсрэг заалттай.

Бөөр болон шээсний зам:

Ципрофлоксацин хэрэглэсэнтэй холбоотойгоор шээстэй талст ялгардаг талаар тэмдэглэгдсэн байна. Ципрофлоксацин хэрэглэж байгаа өвчтөн шингэн их хэмжээгээр хэрэглэх ба шээс хэт шүлтжихээс зайлсхийнэ.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт:

Ципрофлоксацин нь бөөрөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр их хэмжээтэй ялгардаг тул тунг тохируулах шаардлагатай байдаг.(4.2-р хэсэгт дурдсан). Ципрофлоксацин хуримтлагдсанаас үүдэлтэй эмийн гаж нөлөө ихсэхээс зайлсхийх хэрэгтэй.

Элэг ба цөсний систем:

Ципрофлоксациныг хэрэглэх үед элэгний үхжил, амь насанд аюул учруулах элэгний дутагдал үүссэн тохиолдол тэмдэглэгдсэн байна. Элэгний өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл (хоолонд дургүй болох, шарлах, шээс бараан болох, загатнах, хэвлий орчим эмзэг болох) эмчилгээг зогсоох хэрэгтэй.

Глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай өвчтөн:

Глюкоз-6-фосфат дегидрогеназ ферментийн дутагдалтай өвчтөнүүдэд ципрофлоксациныг хэрэглэхэд цус задралын урвал илэрсэн тухай тэмдэглэгдсэн байна. Үүсэж болох эрсдэл болон эмчилгээний ашигтай үйлдлийг харьцуулахад эрсдэл нь илүү аюултай гэж үзсэн тохиолдолд эдгээр өвчтөнүүдэд ципрофлоксациныг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ тохиолдолд цус задралын урвал илэрч болох учир хянах шаардлагатай.

Тэсвэржилт:

Ципрофлоксацины ээлж эмчилгээний үед эсвэл дараа нь эмнэлзүйн хувьд илэрхий суперинфекци илэрсэн эсвэл илрээгүйгээр бактер ципрофлоксацинд тэсвэртэй болж болно. Staphylococcus, Pseudomonas-ын төрлийн бактераар үүсгэгдсэн халдвар /эсвэл эмнэлгийн дотоод халдварын эмчилгээний үед болон удаан хугацааны эмчилгээний үед ципрофлоксацинд тэсвэртэй бактерит сонгох үед онцгой эрсдэл гарч болзошгүй.

Цитохром р450:

Ципрофлоксацин нь CYP1A2 ферментийг дарангуйлдаг тул уг ферментээр метаболизмд ордог бэдмэлүүдтэй (жишээ нь: теофиллин, клозапин, оланзапин, ропинирол, тизанидин, дулоксетин) хамт хэрэглэхэд цусны сийвэн дэх концентраци нь ихсэж болно. Ципрофлоксациныг тизанидинтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ. Иймээс эдгээр бодисыг ципрофлоксацинтай нэгэн зэрэг ууж хэрэглэж байгаа өвчтөнд тун хэтэрснээс үүсэх эмнэлзүйн шинж тэмдгийг сайтар хянаж байх шаардлагатай бөгөөд цусны сийвэн дэх концентрацийг (жишээ нь теофиллин) тодорхойлох шаардлагатай байж болно.

Метотрексат:

Ципрофлоксацин болон метотрексатыг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.

Шинжилгээний харилцан үйлчлэл:

Ципрофлоксацин нь in vitro орчинд сүрьеэгийн микобактерийн эсрэг идэвхтэй учир ципрофлоксациныг хэрэглэж байгаа өвчтөнөөс авсан бактериологийн шинжилгээний үр дүн хуурамчаар сөрөг гарч болно.

Жирэмсэн болон хөхүүл:

Жирэмсэн үе:

Ципрофлоксациныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэсэн мэдээлэлд тэрээр ураг/ нярайд хортой нөлөө үзүүлдэггүй гэж тэмдэглэгдсэн байна.

Амьтанд хийсэн судалгаагаар нөхөн үржих чадварт шууд болон шууд бус хортой нөлөө үзүүлээгүй байна. Хинолон хэрэглэсэн залуу амьтад болон урагт мөгөөрсний дутуу хөгжил ажиглагдсан учир хүний ураг болон гүйцэт хөгжөөгүй бие махбодод үений мөгөөрсний гэмтэл үүсгэж болохыг үгүйсгэж болохгүй. Урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн үед ципрофлоксациныг хэрэглэхээс зайлсхийх нь хамгийн зохистой.

Хөхүүл үе:

Ципрофлоксацин нь хөхний сүүгээр ялгардаг. Үе мөчний гэмтэл үүсэх эрсдэлтэй тул ципрофлоксациныг хөхүүл үед хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Хамгийн их тэмдэглэгдсэн гаж нөлөө нь дотор муухайрах болон суулгах шинж тэмдэг юм.

Эмнэлзүйн судалгаа болон зах зээлийн дараах тандалт судалгаагаар илэрсэн гаж нөлөөг давтамжийн үзүүлэлтээр нь ангилж дараах хүснэгтэд харууллаа.

Ципрофлоксациныг ууж болон судсаар хэрэглэх аль алиных нь мэдээлэлд давтамжийн шинжилгээ хийсэн.

Эрхтэн системийн ангилал Олонтаа ≥1/100-<1/10 Хааяа ≥1/1000-<1/100 Ховор ≥1/10000 <1/1000 Маш ховор <1/10000 Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр тооцох боломжгүй)

Халдварт

болон

шимэгчийн

өвчин  мөөгөнцрийн суперинфекц Антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (маш ховор тохиолдолд амь насанд аюултай)

Цус болон

лимфийн

системийн

зүгээс

илрэх

өөрчлөлт Эозинофилийн тоо олшрох Лейкопени, цус багадалт, нейтропени, лейкоцитийн тоо олшрох, тромбоцитопени, тромбоцитеми Цус задралын цус багадалт, Агранулоцитоз Цусны бүх эсийн тоо цөөрөх (амь насанд аюултай) Ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах (амь насанд аюултай)

Дархлалын

системийн

зүгээс

илрэх

өөрчлөлт Харшлын урвал, харшлын хаван, судасны хаван Анафилаксийн урвал, анафилаксийн шок (амь насанд аюултай), ийлдсийн өвчин-төст урвал

Бодисын

солилцооны

зүгээс

илрэх болон

тэжээлийн

өөрчлөлт Хоолонд дургуй болох Цусан дах сахарын хэмжээ ихсэх

Сэтгэцийн

өөрчлөлт Сэтгэц хөдөлгөөний хэт идэвхжил / түгшүүрэл Ухаан балартах, баримжаа алдагдах, түгшүүрлэх урвал, хар дарах, сэтгэл гутрал (амиа хорлох бодол болон / амиа хорлох оролдлого хийх эсвэл амиа хорлох), хий үзэгдэл Солиорлын урвал (амиа хорлох бодол болон / амиа хорлох оролдлого хийх эсвэл амиа хорлох)

Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт Толгой өвдөх, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, амтлах мэдрэхүйн өөрчлөлт Мэдрэхүйн өөрчлөлт, мэдрэхүй багасах, салганах, Уналт таталт (эпилепсийн статусыг оруулаад), толгой эргэх Мигрень, биеийн тэнцвэр алдагдах Алхаа өөрчлөгдөх, үнэрлэх мэдрэлийн эмгэг, гавлын дотоод даралт ихсэлт Захын мэдрэлийн эмгэг

Харааны

эрхтний

зүгээс

илрэх

өөрчлөлт Харааны өөрчлөлт (жишээ нь:нүдэнд юм хоёрлож харагдах) Харааны өнгө өөрчлөгдөх

Чих болон

тэнцвэрийн

эрхтний

зүгээс

илрэх

өөрчлөлт Чих шуугих, сонсголгүй болох/сонсголын өөрчлөлт

Зүрхний

зүгээс

илрэх

өөрчлөлт Зүрхний цохилт олшрох Ховдлын аритми, трепетани-мерацани (QT интервал уртсах эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд), ЗЦБ-т QT интервал уртсах

Судасны

зүгээс

илрэх

өөрчлөлт Судас өргөсөх, цусны даралт багасах, ухаан балартах Судасны үрэвсэл

Амьсгалын

систем,

цээжний

хөндий ба

голтын

зүгээс

илрэх

өөрчлөлт Амьсгаадах (багтраат байдлыг оруулаад)

Ходоод

гэдэсний

замын

зүгээс

илрэх

өөрчлөлт Дотор муухайрах, суулгах Бөөлжих, ходоод-гэдэсний ба хэвлийн өвдөлт, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, гэдэс дүүрэх Нойр булчирхайн үрэвсэл

Элэг цөсний

замын

зүгээс

илрэх

өөрчлөлт Трансаминазын түвшин ихсэх, билирубины хэмжээ ихсэх Элэгний дутагдал, цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл Элэгний үхжил (маш ховор тохиолдолд үхэлд хүргэх элэгний дутагдал үүсгэх)

Арьс, арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт Тууралт, загатнаа, чонон хөрвөс Гэрэлд мэдрэгших урвал Цус харваж хөхрөх, зангилаат улайрал, олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, (амь насанд аюултай) эпидермийн хордлогот үхжил (амь насанд аюултай) Цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез

Булчин-яс-

холбогч

эдийн

зүгээс

илрэх

өөрчлөлт Араг яс, булчингийн өвдөлт (жишээ ньүе мөчний өвдөлт, нурууны өвдөлт, цээжний өвдөлт) үений өвдөлт Булчингийн өвдөлт, үений үрэвсэл Булчингийн агшилт болон хүчдэл ихсэх Булчингийн сулрал, шөрмөсний үрэвсэл, шөрмөс тасрах (ялангуяа ахиллын шөрмөс) булчин сульдлын шинж сэдрэх

Бөөр ба

шээсний

замын

зүгээс

илрэх

өөрчлөлт Бөөрний үйл ажиллагаа алдагдах Бөөрний дутагдал, цустай шээс, шээстэй талст ялгарах, бөөрний сувганцар завсрын эдийн үрэвсэл

Ерөнхий

өөрчлөлт ба

хэрэглэсэн

хэсэгт

илрэх

өөрчлөлт Сульдал, халуурал Хаван, хөлрөх, (хэт хөлрөх)

Шинжилгээ Цусан дах шүлтлэг фосфатаза-ын түвшин ихсэх Амилаза ферментийн түвшин ихсэх Олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх (Витамин К-ын эсрэг бэлдмэл хэрэглэж байгаа өвтөнд)

Хүүхэд:

Дээр дурдсан үений эмгэгийн тохиолдол нь насанд хүрэгсдэд хийсэн судалгааны мэдээлэлд хамаарна. Хүүхдэд үений эмгэг олонтаа тохиолддог гэж тэмдэглэгдсэн байна.

Цээрлэлт:

- Бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодис, бусад хинолоны бэлдмэл, бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс

- Ципрофлоксацин болон тизанидинийг хамт хэрэглэхийг цээрлэнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

Бусад бэлдмэлийн ципрофлоксацинд үзүүлэх нөлөө:

QT интервалыг уртасгадаг эмийн бэлдмэл:

Ципрофлоксациныг фторхинолоны бүлгийн бусад бэлдмэлтэй нэгэн адилааар QT интервалыг уртасгадаг эмийн бэлдмэлийг (IA ба III бүлгийн зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл гутралын эсрэг эм, макролидын бүлгийн антибиотик, солиорлыг эсрэг эм) хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Хелат бүрдэл үүсгэгч:

Ципрофлоксацины ууж хэрэглэдэг бэлдмэлийг олон валенттай катион агуулсан эмийн бэлдмэл болон эрдэс агуулсан бэлдмэл (кальци, магни, хөнгөнцагаан, төмөр), полимер холбогч фосфат (Севеламер), сукральфат болон ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл, магни, хөнгөн цагаан, кальци агуулсан өндөр буфер бүхий систем (диданозины шахмал) зэрэг эмүүдтэй хамт хэрэглэхэд ципрофлоксацины шимэгдэлт буурна. Иймээс ципрофлоксациныг эдгээр бэлдмэлийг хэрэглэхээс 1-2 цагийн өмнө буюу эсвэл хэрэглэснээс хойш дор хаяж 4 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.H2 рецептор хориглогч бүлгийн бэлдмэлд хамаарах антацидуудад хязгаарлалт байхгүй.

Хүнсний зүйл болон сүүн бүтээгдэхүүн:

Хоолны нэг хэсэг болох кальцийн агууламж нь шимэгдэлтэд илэрхий нөлөө үзүүлдэггүй. Гэвч ципрофлоксациныгсүүн бүтээгдэхүүн болон эрдсээр баяжуулсан ундаатай (сүү, тараг, кальциар баяжуулсан жүржийн жүүс)хамтхэрэглэхээс зайлсхийнэ. Учир ньципрофлоксацины шимэгдэлт буурдаг.

Пробенецид:

Пробенецид нь ципрофлоксацины бөөрний сувганцрын шүүрлийг саатуулдаг.Ципрофлоксациныг пробенецидтэй хамт хэрэглэвэл ципрофлоксацины сийвэнгийн концентраци ихэсдэг.

Метоклопрамид:

Метоклопрамид нь ципрофлоксацины (ууж хэрэглэдэг) шимэгдэлтийг хурдасгаснаарцусны сийвэнконцентраци дээд хэмжээндээ хүрэх хугацааг нь богиносгодог. Ципрофлоксацины биохүрэхүйд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

Омепразол:

Ципрофлоксациныг омепразол агуулсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд ципрофлоксацины Cmax ба AUC-ыг бага зэрэг бууруулдаг.

Ципрофлоксацины бусад бэлдмэлд үзүүлэх нөлөө:

Тизанидин:

Тизанидинийг ципрофлоксацинтай хамт хэрэглэж болохгүй. Эрүүл хүмүүст хийсэн эмнэлзүйн судалгаагаар ципрофлоксацинтай хамт хэрэглэх үед тизанидины цусны сийвэн дэх концентраци ихэснэ(Сmах- 7 дахин ихсэнэ, хүрээ: 4-21 дахин,AUC -10 дахинихсэнэ, хүрээ: 6-24 дахин их).Тизанидиний цусны сийвэн дэх концентраци нэмэгдсэнээрцусны даралт бууруулах болон тайвшруулах үйлдэл нь хүчжинэ.

Метотрексат:

Ципрофлоксацинтай хамт хэрэглэх үед метотрексатын бөөрний сувганцраар тээвэрлэгдэх нь дарангуйлагдажметотрексатын цусны сийвэн дэх хэмжээ нэмэгдэх бөгөөд метотрексаттай холбоотой хортой урвал үүсэх эрсдэл нэмэгддэг. Иймээс хамт хэрэглэхийг зөвлөж болохгүй.

Теофиллин:

Ципрофлоксацин болон теофиллиныг нэгэн зэрэг хэрэглэхэд цусны сйивэн дэх теофиллины концентраци нэмэгддэг. Энэ нь теофиллин-хамааралт ховор тохиолдох амь насанд аюултай эсвэл үхэлд хүргэх гаж нөлөө үүсгэж

болно.Бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа тохиолдолд теофиллины цусан дах концентрацийг хянах ба шаардлагатай бол теофиллиний тунг бууруулна

Ксантины бусад уламжлал

Ципрофлоксацин болон кофеин эсвэл пентоксифиллин (Окспентифиллин)-ыг нэгэн зэрэгхэрэглэх үед эдгээр ксантины уламжлалын бэлдмэлүүдийн сийвэнгийн концентраци нэмэгдсэн талаар тэмдэглэгдсэн байна.

Фенитоин:

Ципрофлоксацин болон Фенитоиныг хамт хэрэглэхэд фенитоины цусны сийвэн дэх концентраци ихэсч эсвэл буурч болзошгүй тул цусан дахь эмийн түвшинг хянахыг зөвлөнө.

Циклоспорин:

Ципрофлоксациныг циклоспорин агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэх үед сийвэн дэх креатинины хэмжээ түр зуур ихэсдэг болох нь ажиглагдсан. Иймээс эдгээр өвчтөний цусны сийвэн дэх креатинины хэмжээг долоо хоногт 2 удаагийн давтамжтай хянах шаардлагатай.

Витамин К-ын эсрэг бэлдмэл:

Ципрофлоксациныг Витамин К-ын эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэх үед түүний цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэл нэмэгдэж болно. Эрсдэл нь үндсэн халдвар, өвчтөний нас, өвчтөний биеийн ерөнхий байдал зэргээс шалтгаалан өөр өөр байж болох тул ципрофлоксацины ОУТХ (олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа)-г ихэсгэх нөлөөг үнэлэхэд хүндрэлтэй байдаг. Ципрофлоксациныг витамин К–ын эсрэг бэлдмэл (жишээ нь, варфарин, аценокумарол, фенпрокумон, эсвэл флуиндион)-тэй хамт хэрэглэснээс хойш богино хугацаанд болон хамт хэрэглэж байгаа үед ОУТХ (олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа)-г байнга хянах хэрэгтэй.

Глибенкламид:

Глибенкламид агуулсан эмийн бэлдмэлийг ципрофлоксацинтай зэрэг хэрэглэсэн тохиолдолд глибенкламидийн идэвхийг (гипогликеми) нэмэгдүүлдэг.

Дулоксетин:

Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд флувоксамин зэрэг CYP450 1A2 изоферментийг хүчтэй дарангуйлагчтай дулоксетиныг хамт хэрэглэхэд дулоксетины AUC болон Cmax-ийн хэмжээ нэмэгддэг болохыг тогтоожээ. Ципрофлоксацинтай харилцан үйлчлэх боломжийн талаар эмнэлзүйн ямар нэгэн мэдээлэл байдаггүй боловч хамт хэрэглэхэд үүнтэй төстэй үр нөлөө ажиглагдаж болно.

Ропинирол:

Ропиниролыг CYP450 1A2 изоферментийн дунд зэргийн дарангуйлагч ципрофлоксацинтай зэрэг хэрэглэсэн эмнэлзүйн судалгаагаар ропиниролын Cmax ба AUC нь 60%, 84%-аар тус тус нэмэгддэг болохыг тогтоосон байна. Бэлдмэлийг ципрофлоксацинтай хамт хэрэглэх үед болон хэрэглэснээс хойш хэсэг хугацааны дараа ропиниролтой холбоотой гаж нөлөөг хянах ба шаардлагатай бол тунг тохируулахыг зөвлөнө.

Лидокаин:

Лидокаин агуулсан эмийн бэлдмэлийг CYP450 1A2 изоферментийн дунд зэргийн дарангуйлагч ципрофлоксацинтай хамт хэрэглэхэд судсанд тарих үеийн лидокаины клиренсийг 22%-р бууруулдаг болохыг эрүүл хүмүүст хийсэн судалгаагаар нотолсон. Хэдийгээр лидокаины эмчилгээ зохимж сайтай боловч хамт хэрэглэж байгаа үед ципрофлоксацины харилцан үйлчлэлтэй холбоотойгоор гаж нөлөө илэрч болно.

Клозапин:

250 мг ципрофлоксациныг клозапинтай 7 хоногийн турш хамт хэрэглэсний дараа клозапин ба N десметилклозапины сийвэн дэх концентраци ойролцоогоор 29% ба 31% -р тус тус нэмэгдсэн. Ципрофлоксацинтай хамт хэрэглэж байгаа үед болон хэрэглэснээс хойш удалгүй эмнэлзүйн ажиглалт хийх ба клозапины тунг тохируулах хэрэгтэй.

Силденафил:

Эрүүл хүмүүст хийсэн судалгаагаар 50мг силденафилыг 500мг ципрофлоксацинтай хамт хэрэглэсний дараа силденафилын Cmax ба AUC нь хоёр дахин нэмэгдсэн байна. Иймээс ципрофлоксацин болон силденафилыг хамт эрсдэл болон ашиг тусыг харгалзан үзэж болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө болон эмчилгээ:

Бэлдмэлийн тунг хэтрүүлэн 12г-аар хэрэглэхэд бага зэргийн хордлогын шинж илэрсэн байна. 16г-аар хэрэглэсэн цочмог хордлогын үед бөөрний цочмог дутагдалд орсон талаар тэмдэглэгдсэн байна. Тун хэтэрсний улмаас илрэх шинж тэмдэгт толгой эргэх, салганах, толгой өвдөх, ядарч сульдах, таталдаа үүсэх, хий үзэгдэл, ухаан балартах, хэвлийгээр эвгүй оргих, бөөр болон элэгний дутагдал, түүнчлэн шээстэй талстууд ялгарах болон цустай шээх зэрэг шинж орно. Бөөрөнд түр зуур хортой нөлөөтэй талаар тэмдэглэгдсэн байна.

Энэ үед ердийн яаралтай тусламжийн арга хэмжээ авахаас гадна идэвхжүүлсэн нүүрс хэрэглэсний дараа ходоодыг хоослох мөн шээсний рН болон хүчиллэгийг хянах ба шаардлаагтай бол шээстэй талст ялгарахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөнө. Өвчтөнд их хэмжээний шингэн хэрэглэнэ. Кальци болон магни агуулсан ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл нь онолын хувьд ципрофлоксацины тун хэтрэлтийн үед шимэгдэлтийг нь бууруулна.

Ципрофлоксацин нь гемодиализ, хэвлийн диализаар бага хэмжээгээр (<10%) гадагшилдаг.

Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг хийх хэрэгтэй. QT интервал уртсах боломжтой тул ЭКГ-р хяналт хийх шаардлагатай.

Хадгалалт: 30°С-аас доош хэмд хадгална.

Савлалт: 10х10-ийн блистер.