Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мидзо
Худалдааны нэр
Англи
Цианамид
Үйлдвэрлэгч
Special Product's Line S.p.A
Гарал үүслийн улс
Итали
Тун хэмжээ
60мг/мл-15мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛСАН,  ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗААВАР

 

МИДЗО

Худалдааны нэр: МИДЗО

Эмийн бүлгийн нэр: Цианамид

Эмийн хэлбэр: дуслаар ууж хэрэглэхэд зориулсан шингэн

Найрлага:

Үйлчлэгч бодис:

Цианамид-60,0 мг;

Туслах бодис:

Сорбины хүчил- 0,2 мг, цууны хүчил -0,47 мг, натрийн ацетатын тригидрад-0,47 мг, цэвэршүүлсэн ус -  1,0 мл хүртэл.

Харагдах байдал: цууны хүчлийн сул үнэр бүхий өнгөгүй, тунгалаг уусмал

Эмийн эмчилгээний бүлэг: архаг архидалтын эмчилгээнд хэрэглэх бодис

АТС код: V03AA

Фармакологийн шинж чанар

Фармакодинамик

Цианамидын үйлдлийн гол үндэс бол этилийн спиртийн хувиралд оролцдог ацетальдегиддегидрогеназа ферментийн идэвхийг дарангуйлах явдал юм. Ингэснээр этилийн  спиртийн завсрын бүтээгдэхүүн болох – ацетальдегидын цусан дахь түвшрүүлгийн хэмжээг ихэсгэх бөгөөд, энэ бэлдмэлийг уусан хүн, дараахан нь  архи уусан  тохиолдолд маш таагүй  (нүүр нь час улайн,  халуу оргиж чинэрэх, дотор муухайрч бөөлжис цутгах, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг) байдалд ордог. Хүн ийм байдалд байн байн орсноор,  нөхцөлт рефлексийн  замаар архи, согтууруулах ундааны амт ба үнэрийг жигших дадал суудаг.

Цианамидын,  архины  үйлдлийн гаж нөлөөг  сэдээгч үйлдэл дисульфирамтай харьцуулахад илүү эрт (45-60 минутын дараа) эхэлж арай богино хугацаанд (ойролцоогоор 12 цаг) үргэлжилдэг.

Хэрэглэх заалт

Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээнд болон дахин архидаж эхлэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хориглох заалт

Зүрх судасны болон уушгины хүнд өвчтэй ба бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс, элэгний хүнд эмгэгтэй хүн, жирэмсэн ба хөхүүл эмэгтэй, энэ бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн  хэрэглэж болохгүй

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга ба тун

Эмчилгээ хийсний улмаас гарч болох үр дүн ба хүндрэлээс сэргийлж, эмчилгээг хийхийн өмнө эмчлүүлэгчийг нягт нямбай үзэж шинжлэн хэрэглэх эсэх талаарх шийдвэрээ гаргана.  Бэлдмэлийг өдөрт 2 удаа 12 цагийн зайтай, 12-25 дуслаар (36-75 мг цианамид) ууж хэрэглэнэ.

Гаж нөлөө

Дээр нь нэмж архи хэрэглээгүй тохиолдолд уг эм ямар нэгэн гаж нөлөөний илрэлгүй байх ч зарим үед ядарч сульдах, нойрмоглох, арьсан дээр тууралт гарах, чих шуугих, түр зуур цусны цагаан эсийн тоо олшрох шинж ажиглагдаж болно.

Тун хэтрэлт

Тун хэтрэх үед гарч болох шинж тэмдгийн талаар, тэмдэглэгдсэн тохиолдол байхгүй ч  гаж нөлөөний илрэл нь хүчтэй болох магадлалтай. Хэрэв энэ бэлдмэлийг маш их хэмжээгээр уусан бол ходоод угаах болон зүрх судас, амьсгалын ба элэгний үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн  шинж тэмдгийн эмчилгээ хийх бөгөөд мөн цусны гематокритийн үзүүлэлтүүдийг хянаж, шаардлагатай гэж үзвэл  донорын цус юүлэх хүртэл арга хэмжээ авна.

Архины нөлөөгөөр үүсэх гаж урвалууд

Бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хамт хэрэглэсэн тохиолдолд дараах шинжүүд илэрдэг: бүх биеийн арьс мэнчийж улайх, толгойд ба гүрээний судсанд <<зүрхний цохилт>> мэдрэгдэх, дотор муухайрч бөөлжис цутгах, зүрх хүчтэй дэлсэх, зүрхний хэм түргэсэх, амьсгалахад хүндрэлтэй болох, бие сульдах, хараа бүүдийх, маш ихээр хөлрөх, цээжээр нь өвдөх зэрэг. Зарим илүү хүнд тохиолдолд бөөлжинө, артерийн даралт буурна, амьсгал дарангуйлагдана, муурч унаж ч болзошгүй. Илэрч буй шинж тэмдгийн хэлбэр ба хүнд хөнгөний байдал нь хэрэглэсэн эмийн тун ба архины хэмжээнээс хамаарна. Хүнд явцтай тохиолдолд амьсгал ба зүрх судасны үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн шинж тэмдгийн эмчилгээг хийхийн хамт судсанд гистамины эсрэг бэлдмэл тарина.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөх

МИДЗО бэлдмэлийг метронидазол, изониазид, фенотоин ба бусад дегидрогеназийн  альдегидыг дарангуйлагч эмүүдтэй  хамт хэрэглэж болохгүй. Учир нь эдгээр эмүүдийн нөлөөгөөр архи уусны дараах урвалын явц илүү хүндэрдэг. Дисульфирам хэрэглэж байсан хүмүүст МИДЗО бэлдмэлийг хэрэглэхээр болвол дунд нь 10 -с доошгүй хоног завсарлуулах хэрэгтэй.

МИДЗО  бэлдмэл нь альдегидийн бүлгийн (паральдегид ба хлоралын бүтээгдэхүүн) бодисуудтай үл нийцэлтэй.

Онцгой анхааруулга

МИДЗО бэлдмэлийг зөвхөн эмчийн хараа хяналтан дор, хэрэглэгчийн зөвшөөрснөөр хэрэглэнэ.

Зарим нэг спирт агуулсан эмийн бэлдмэл болон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн үед архи уусан мэт хариу урвал өгч болзошгүй.

МИДЗО бэлдмэлийг  хамгийн сүүлийн удаа архи ууснаас хойш 12 цагийн дараа хэрэглэж эхлэх ёстой. Цианамидыг хэрэглэсэн үедээ архи ууснаас болж урвал үүсэхэд, тухайн өвчтөнд ноцтой хүндрэл үүсгэж мэдэхээр эрсдэл бүхий (бамбай булчирхайн хордлого, чихрийн шижин, эпилепси, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг зэрэг суурь өвчтэй) хүнд энэ бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Энэ бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмчлүүлэгчийн бамбай булчирхайн үйл ажиллагааг хагас жил тутамд шалган үзэж байх хэрэгтэй.

Эмийн хэлбэр, савлалт

Дуслаар ууж хэрэглэхэд зориулагдсан,  1 мл-т  60 мг үйлчлэгч бодис агуулсан бэлдмэл.

Хүрэн өнгийн шилэн бортгонд 15 мл хэмжээгээр тугнан хийж,  дусаагууртай бөглөөгөөр бөглөн,  ба хамгаалах таглаагаар тагласан. Бортоготой 4 ширхэг бэлдмэл бүрийг цаасан хайрцагт хэрэглэх зааврын хамт хийж, хаяглан битүүмжилсэн.

Хадгалах нөхцөл

Нарны гэрлээс хамгаалагдсан газарт 25OC-с дээшгүй хэмд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал.

Хадгалах хугацаа

Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил. Баглаа боодол дээр нь бичигдсэн, хадгалалтын хугацаа нь дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгоно.

Үйлдвэрлэгч  

Итали улс. Ананьи хот (Фронзиноне муж ) Страда Падуни, 240-03012. СПЕШИАЛ ПРОДАКТС ЛАЙН, С.П.А. компани.

Бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч /хэрэглэгчдийн  санал, гомдлыг хүлээн авах байгууллага, хуулийн хариуцагч

ОХУ. Россиская Федерация, Москва муж. Подольск хот , Комсольскийн гудамж.  Дом 1- 1. ООО << Ласа Лабораторис,>> компани. Утасны дугаар: 8(495) 6792102