
Хэрэглэх заавар
ИБУФИЛ (IBUPHIL) 200
Эмийг хэрэглэхийн өмнө энэхүү эмийн зааврыг анхааралтай уншина уу.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална уу.
Эмийн хэрэглээтэй холбоотой ямар нэгэн гаж нөлөө илэрвэл нэн даруй эмч ба эм зүйчид хандана уу.
ӨВЧТӨНД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС НАЙРЛАГА:
Зэелен капсул бүрийн агууламж.
Идэвхтэй бодис: Ибупрофен 200мг
Идэвхгүй бодис: Полиэтилен гликол 600, Полисорбат 80, Калийн гидроксид, Бутилжүүлсэн гидрокситолүен, Желатин, Полисорб 85/70/00, Бриллиант хөх FCF, Хинолин, Цэвэршуулсэн ус.
ШИНЖ ЧАНАР:
Тунгалаг, тунгалагаас цайвар ногоон енгийн уусмал агуулсан ногоон энгетэй, зууван хэлбэртэй зеэлен желатинан капсул
САВЛАЛТ:
20 блистр хайрцаг х 10 зөөлөн капсул
10 блистр хайрцаг х 10 зөөлөн капсул
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ БОЛОХ:
Хэрх өвчин, булчин өвдөх, нуруу өвдөх, толгой өвдөх, шүд өвдөх, мигрень, мэдрэл дагаж өвдөх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, халуурах зэрэг шинж тэмдгийн хөнгөн ба дунд зэргийн өвдөлт намдаах ба ханиад, томуугийн шинж тэмдгийг арилгах зорилгоор хэрэглэнэ. Мөн ноцтой биш үе мөчний үрэвслийн өвдөлтийн шинж тэмдгийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
ЭМИЙГ ЯМАР ТУНГААР ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ БОЛОХ:
Зөвхөн богино хугацаагаар ууж хэрэглэнэ. Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илрэх магадлал багасах боломжтой
Насанд хүрэгсэд, өндөр настан, хүүхэд ба 12-оос дээш настай өсвөр үеийнхэний хэрэглээ.
Хэрэв энэхүү эмийг 12-18 настай хүүхэд ба өсвөр насныханд 3-аас олон хоног хэрэглэх шаардлагатай эсвэл шинж тэмдэг хүндэрсээр байвал эмчид хандах хэрэгтэй
18 ба түүнээс дээш настай насанд хүрэгсдэд шинж тэмдгийг арилгах хамгийн
богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Хэрэв өвчтний шинж тэмдэг хүндрэх ба илэрсээр байвал эсвэл энэхүү эмийг 10-аас олон хоног хэрэглэх шаардлагатай бол эм зүйч эсвэл эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Шаардлагатай хэмжээгээр 1-2 капсулыг өдөрт 3 хүртэлх удаа хэрэглэх боломжтой Тун хоорондын зайг илрэх шинж тэмдэг болон хоногт зөвлөсөн хамгийн дээд тун
зэрэгт үндэслэн тооцоолно. Тун хоорондын зайг хамгийн багадаа 4цаг байхаар тооцож, ойролцоогоор 6-8цаг тутам хэрэглэнэ. 24 цагийн хугацаанд ибупрофений нийт тунг 1200мг (6 капсул)-аас хэтрүүлж болохгүй
Капсулыг усаар даруулж ууж хэрэглэнэ
12-оос доош настай хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?
- Ибупрофен ба энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилтэй тохиолдолд
- раа, ринит, судаслаг хаван
ба чонон хөрвөс) өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно
- сч байсан бол)
- Стеройд бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний шалтгаант ходоод гэдэсний дээд замын цус алдалт ба цоорлын өгүүлэмжтэй өвчтөн
- Элэг, бөөр болон зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн (NYHA ангилал lV)
- г хориглоно.
ТААЛАМЖГҮЙ НӨЛӨӨ:
Зүрх судасны тромбоз үүсэх эрсдэлтэй (Болгоомжлол хэсгийг харна уу)
Хэт мэдрэгшлийн урвалууд мэдээлэгдсэн бөгөөд эдгээр нь дараах шинжээр илэрч болно.
- Харшлын өвөрмөц бус урвалууд ба анафилакси
- Гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн багтрааны хүндрэл, бронхоспазм мөн амьсгаадах зэрэг амьсгалын замын талаас илрэх урвалууд
- Загатнаа, чонон хөрвөс, судаслаг хаван мөн маш ховор тохиолдолд арьсны зулгаралтат ба цэврүүт үрэвсэл (хучуур эдийн үхжил ба олон хэлбэрт улайлтыг оролцуулан) зэрэг арьсны төрөл бүрийн урвалууд
Ибупрофеныг жоргүйгээр богино хугацаанд хэрэглэсэнтэй холбоотойгоор дараах гаж нөлөөнүүд илэрсэн. Архаг эмгэгшлийн үед удаан хугацааны эмчилгээ хийхэд нэмэлт гаж нөлөө илэрч болзошгүй. Хамгийн түгээмэл илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний замын талаас илрэх шинжүүд юм
Халдварууд ба шимэгчийн халдвар | Маш ховор: | Асептик менингит |
Цус ба тунгалгийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цус төлжилтийн талаас илрэх эмгэгшил (анеми цус задралын цус багадалт, апластик цус багадалт, лейкопени, тромбоцитопени панцитопени, агранулоцитоз). Эхэн үеийн шинж тэмдгүүд: халуурах, хоолой өвдөх, амны өнгөц шархлаа, томуу-төст шинж тэмдгүүд, бие ядарч сульдах, хамар ба арьснаас цус гарамтгай болох. |
Дархлаа тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Чонон хөрвөс болон загатнаа бүхий хэт мэдрэгшлийн урвалууд |
Маш ховор: | Аутоиммуны эмгэгтэй (тухайлбал, системийн улаан чонон яр өвчин, холбогч эдийн холимог өвчин гэх мэт) өвчтөнд ибупрофений эмчилгээ хийхэд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах мөн баримжаа алдагдах зэрэг шинж тэмдгээр илрэх асептик менингитийн нэг удаагийн тохиолдол мэдээлэгдсэн. Ноцтой хэт мэдрэгшлийн урвалууд. Илэрч болох шинж тэмдгүүд: нүүр, хэл ба төвөнх хавагнах, амьсгаадах, тахикарди Гуурсан хоолойн багтраа ба бронхоспазм хүндрэх. | |
Сэтгэцийн талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цочромтгой болох |
Мэдрэлийн тогголцооны талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Толгой өвдөх |
Нүдний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Хараа өөрчлөгдөх |
Чих ба тэнцвэрийн эрхтний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Чих шуугих, толгой эргэх |
Зүрхний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Зүрхний үйл ажиллагааны дутмагшил |
Судасны талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цусны даралт ихсэх |
Амьсгал, цээжний хэнхэрцэг ба голтын талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Гуурсан хоолойн багтраа бронхоспазм амьсгаадах ба хяхатнах амьсгал |
Ходоод гэдэсний замын талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дизпепси мөн дотор муухайрах |
Ховор: | Суулгах, гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах мөн бөөлжих | |
Маш ховор: | Ходоодны идэгдмэл шархлаа, ходоод гэдэсний замын цоорол ба цус алдалт, өтгөнд цус илрэх, цусаар бөөлжих зэрэг шинжүүд нь зарим тохиолдолд ялангуяа өндөр настанд үхэлд хүргэж болзошгүй. Шархлаат колит ба Кроны өвчин хүндэрч болзошгүй. Амны хөндийн шархлаа. | |
Элэг, цэсний талаас илрэх эмгэгщилүүд | Маш ховор• | Ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний үрэвсэл мөн шарлалт зэрэг элэгний эмгэгшилүүд |
Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Арьсны төрөл бүрийн тууралтууд, |
| Маш ховор: | Стивен-Жонсоны хам шинж зэрэг цэврүүт урвалууд, олон хэлбэрт улайлт мөн хучуур эдийн хорт үхжил зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд илэрч болзошгүй. |
Бөөр, шээсний замын талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд сийвэн дэх мочевины хэмжээ ихсэх ба хавагнах шинжтэй хамт илрэх бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил, бөөрний тэвшинцэрийн хөхлөгөнцөрийн үхжил. |
Ерөнхий ба тарьсан хэсэгт илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Хавагнах, захын хаван |
Шинжилгээнд үзүүлэх нөлөө | Маш ховор: | Гематокрит ба гемоглобины түвшин багасах |
Эмнэлзүйн судалгаанаас харахад ибупрофенийг ялангуяа, өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэл бага зэрэг илэрч болзошгүй талаар мэдээлэгдсэн (жишээлбэл, миокардийн шигдээс ба цус харвалт)
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ХЭРЭГЛЭХЭД ЗАЙЛСХИЙХ ШААРДЛАГАТАЙ ЭМ БА ХООЛ ХҮНС:
Ибупрофенийг дараах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно:
Судалгааны мэдээллээс харахад эдгээр хоёр эмийг хамт хэрэглэх заалттай тохиолдолд ибупрофен нь бага тунтай аспирины ялтсын бөөгнөрөлд үзүүлэх нөлөөг өрсөлдөх замаар бүрэн саатуулдаг байж болох юм. Хэдийгээр эдгээр Эмнэлзүйн мэдээлэл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй ч ибупрофенийг ердийн тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд бага тунтай аспирины зүрх хамгаалах нөлөөг бууруулах магадлалыг үгүйсгэхгүй. Ибупрофенийг хааяа нэг хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий нөлөө үзүүлээгүй
- Циклооксигеназа-2 сонгомлоор саатуулагчид зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг бусад эмүүд нь гаж нөлөөний эрсдлийг ихэсгэж болзошгүй
Ибупрофенийг дараах эмтэй халат хэрэглэхэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй:
- Кортикостеройдууд: Гаж урвалууд ялангуяа ходоод гэдэсний замын гаж урвал үүсэх эрсдэл ихсэж болзошгүй
- Цусны даралт бууруулах ба шээс хөөх эмүүд: Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь эдгээр эмийн үйлдлийг бууруулж болзошгүй. Шээс хөөх эмүүд нь стеройд бус үрэвслийн эсрэг эмийн бөөр хордуулах эрсдлийг ихэсгэдэг.
- цус алдалтын эрсдлийг ихэсгэдэг.
- Литий: Сийвэн дэх литийн түвшин ихэссэн талаар мэдээлэгдсэн.
- Метотрексат: Сийвэн дэх метотрексатын түвшинг ноцтойгоор ихэсгэдэг.
- Мифепристон: Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь мифепристоны үйлдлийг бууруулах боломжтой учраас стеройд бус үрэвслийн эсрэг эмийг мифепристон хэрэглэснээс хойш 8-12 хоног дотор хэрэглэхийг хориглоно.
ХЭРЭВ ТУН АЛГАССАН БОЛ:
Алгассан тунг санасан даруйдаа ууж хэрэглэнэ. Хэрэв дараагийн тунг хэрэглэх хугацаа дөхсөн бол алгассан тунг орхиж дараагийн ердийн тунгийн дэглэмийн дагуу эмээ ууж хэрэглэх хэрэгтэй. Алгассан тунг нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж
хэрэглэхийг хориглоно.
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ТАЛААР:
30оС-аас доош хэмд, хуурай ба сэрүүн газар, битүү савлагаанд хадгална.
ТУН ХЭТЭРСЭН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ БА ИЛРЭЛУУД
Хүүхдэд биеийн жингийн нэг кг тутам 400мг-аас дээш тунгаар хэрэглэхэд шинж тэмдэг илэрч болзошгүй. Насанд хүрэгсдийн тунгийн хариу урвалд үзүүлэх нөлөө харьцангуй тодорхойгүй байдаг. Тун хэтрэлтийн хагас ялгаралтын хугацаа 1.5-3 цаг байна
Шинж тэмдэг
Стеройд бус үрэвслийн эсрэг эмийг эмнэлзүйн ач холбогдол бүхий хэмжээгээр хэрэглэсэн ихэнх өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх мөн ховор тохиолдолд суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Чих шуугих, толгой өвдөх ба ходоод гэдэсний замаас цус алдалт үүсэх магадлалтай. Илүү ноцтой хордлогын үед толгой эргэх, тархи манасхийх, амьсгалын замын хямрал, амьсгаадах, нойрмоглох, зарим тохиолдолд сэтгэл хөөрөл, баримжаа алдагдах ба кома зэргээр төв мэдрэлийн тогтолцоонд хоруу чанар үзүүлнэ. Зарим тохиолдолд өвчтөнд таталт үүсч болзошгүй. Ноцтой хордлогын үед даралт унах, гиперкалиеми, бодисын солилцооны ацидоз илрэх боломжтой бөгөөд цусаар эргэлдэх бүлэгнүүлэх хүчин зүйлийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас протромбины хугацаа/Олон улсын тэнцвэржүүлэх харьцаа (lNR) уртасч болзошгүй. Бөөр болон элэгний үйл ажиллагааны хурц дутмагшил үүсч болзошгүй. Гуурсан хоолойн багтраатай өвчтний гуурсан хоолойн багтраа хүндрэх боломжтой
ТУН ХЭТЭРСЭН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Амьсгалын замыг чөлөөлөх, зүрх болон амин чухал эрхтний шинж тэмдгүүдийг хэвийн болтол хянах зэрэг шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийх хэрэгтэй. Хэрэв өвчтөн бэлдмэлийг хордлогын тунгаар хэрэглэснээс хойш 1 цагийн дотор эмнэлэгт ирсэн бол идэвхжүүлсэн нүүрс ууж хэрэглэх боломжтой. Хэрэв ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар таталт илэрвэл диазепам эсвэл лоразепамыг венийн судсанд тарьж хэрэглэх шаардлагатай. Гуурсан хоолойн багтрааны үед гуурсан хоолой тэлэх бэлдмэл хэрэглэнэ.
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН БОЛГООМЖЛОЛ:
Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
- Системийн улаан чонон яр өвчин болон холбогч эдийн холимог эмгэгтэй тохиолдолд асептик менингит үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Кроны өвчин)
- Бөөрний үйл ажиллагаа алдагдах мөн/эсвэл шингэн хуримтлагдсаны улмаас хавагнах, даралт ихсэх мөн/эсвэл зүрхний үйл ажиллагааны дутмагшил илэрч болох юм.
Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхэд тааламжгүй нөлөө багасах боломжтой.
Өндөр настанд ноцтой гаж урвалууд ялангуяа үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт ба цооролт илрэх өндөр эрсдэлтэй байдаг.
Гуурсан хоолойн багтраатай буюу өгүүлэмжтэй эсвэл харшлын эмгэгтэй өвчтний гуурсан хоолойн багтраа хүндэрч болзошгүй
Энэхүү бэлдмэлийг циклооксигеназа-2 сонгомлоор саатуулагч зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Зүрх судасны бүлэн үүсэх эрсдэл
Аспирин хэрэглэхгүйгээр системийн стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь үхэлд хүргэж болзошгүй миокардын шигдээс ба цус харвалт зэрэг зүрх судасны бүлэн үүсгэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Энэ эрсдэл нь эмчилгээний эхний долоо хоногт илэрч эмчилгээний хугацаа уртсах тусам ихсэх хандлагатай байдаг. Энэхүү бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд зүрх судасны бүлэн үүсэх эрсдэл хамгийн их ажиглагдсан.
Өмнөх зүрх судасны шинж тэмдэг илрээгүй байсан ч зүрх судасны үйл ажиллагааг тоггмол хянах шаардлагатай. Өвчтөнд зүрх судасны ноцтой шинж тэмдгийн талаар анхааруулах хэрэгтэй бөгөөд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
Зүрх судасны гаж нөлөө илрэх эрсдлийг багасгахын тулд ИБУФИЛ 200 бэлдмэлийг үр нөлөө үзүүлэх хамгийн бага хоногийн тунгаар боломжит богино хугацаанд хэрэглэх шаардлагатай
Зүрх судас ба тархины судсанд үзүүлэх нөлөө
Эмнэлзүйн судалгаанаас харахад ибупрофенийг ялангуяа, өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэл бага зэрэг илэрч болзошгүй талаар мэдээлсэн (жишээлбэл, миокардийн шигдээс ба цус харвалт) Ерөнхийдөө, тархвар зүйн бүхий л судалгаагаар ибупрофенийг бага тунгаар (жишээлбэл, хоногт 51200мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэлтэй хамааралгүй гэж мэдээлсэн
Хянагдахгүй байгаа даралт ихсэлт, зүрхний архаг дутагдал (NYHA ll-lll), зүрхний ишемийн өвчин, захын артерийн судасны эмгэг мөн/эсвэл тархины судасны эмгэг батлагдсан өвчтөнд ибупрофенийг зөвхөн сайтар судалсны үндсэн дээр өндөр тун (хоногт 2400мг)-аар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Зүрх судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс бүхий өвчтөнд (жишээлбэл, даралт ихсэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг) ялангуяа өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэх шаардлагатай бол удаан хугацааны эмчилгээг эхлүүлэхийн өмнө сайтар судалж үзэх хэрэгтэй
Циклооксигеназа/простагландины нийлэгжлийг саатуулдаг эмүүд нь овуляцид нөлөөлснөөр эмэгтэйн нөхөн үржихүйн алдагдал үүсгэж болох талаар
мэдээлэгдсэн. Энэ нь эмчилгээг зогсооход эргэх хэлбэртэй байна
Стеройд бус үрэвслийн эсрэг бүх эмүүд нь эмчилгээний хугацааны ямар ч үед анхааруулга бүхий шинж тэмдэг эсвэл ходоод гэдэсний замын ноцтой эмгэг (шархлаат колит, Кроны эмгэг зэргийг оролцуулан)-ийн өгүүлэмжтэй эсвэл байхгүй аль ч тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт, шархлаа ба
цооролт мэдээлэгдсэн
Ходоодны шархлаа ялангуяа цус алдалт ба цоорлын хүндрэлийн өгүүлэмжтэй өвчтөн мөн өндөр настанд стеройд бус үрэвслийн эсрэг эмийг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний замын цус алдалт, шархлаа ба цоорол үүсэх эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчтний эмчилгээг боломжит хамгийн бага тунгаар эхлүүлэх хэрэгтэй
Ходоод гэдэсний замын хордлогын өгүүлэмжтэй ялангуяа өндөр настай бол ихэвчлэн эмчилгээний эхэн үед хэвлийн ямар нэгэн хэвийн бус шинж (ялангуяа, ходоод гэдэсний цус алдалт) илэрвэл нэн даруй мэдэгдэх хэрэгтэй
Ходоод гэдэсний хордлого эсвэл цус алдалтын эрсдлийг ихэсгэх боломжтой кортикостеройдууд, варфарин зэрэг антикоагулянтууд, серотонины эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчид аспирин зэрэг ялтаст эсийн эсрэг бэлдмэл зэрэг эмүүдийг хавсарч хэрэглэж байгаа өвчтөнд анхаарал болгоомжлол шаардлагатай
Хэрэв ибупрофен хэрэглэж буй өвчтөнд ходоод гэдэсний цус алдалт эсвэл шархлаа илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай
Арьсны талаас үзүүлэх нөлөө
Маш ховор тохиолдолд стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны зулгаралтат үрэвсэл, Стивен-Жонсоны хам шинж мөн хучуур эдийн хорт үхжил, зарим тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй арьсны ноцтой урвалууд мэдээлэгдсэн. Эдгээр шинж тэмдгүүд нь эмчилгээний эхэн үед илрэх хамгийн өндөр эрсдэлтэй байна; энэхүү урвал нь ихэнх тохиолдолд эмчилгээний эхний нэг сарын дотор илэрч эхэлсэн байдаг. Арьсны загатнаа, салст бурхуулийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн ямар нэгэн шинж тэмдгийн анхны шинж тэмдэг илрэнгүүт ибупрофений хэрэглээг зогсоох шаардлагатай
Энэхүү эм нь кали агуулдаг. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай эсвэл калийн хяналттай дэглэмтэй өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
Шингэний дутагдалтай хүүхэд ба 12-18 настай өсвөр насныханд хэрэглэхэд бөөрний үйл ажиллагааны дутмагшил илрэх эрсдэлтэй байдаг.
Жолоо барих ба автомеханизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Энэхүү бэлдмэлийг зөвлөсөн тунгаар, заасан хугацаанд нь хэрэглэхэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй
Жирэмсэн үеийн хэрэглээ:
Амьтанд хийсэн судалгаагаар тератоген нөлөө илрээгүй боловч ибупрофенийг жирэмсний эхний 6 сард хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
Нярайн уушигны даралт ихсэлт үүсгэж болзошгүй ургийн артерийн суваг эрт хаагдах эрсдэлтэй учраас ибупрофеныг жирэмсний сүүлийн З сард хэрэглэхийг хориглоно. Төрөх хугацаа хойшлогдож, төрөлт үргэлжлэх хугацаа уртасч, эх болон нярайн цус алдах хандлага ихэсч болзошгүй.
Хөхүүл үеийн хэрэглээ:
Ибупрофен нь хүний хөхний сүүгээр их хэмжээгээр ялгардаггүй. Ердийн тунгаар хэрэглэхэд нярайд ямар нэг эрсдэл үзүүлэхгүй
ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧИД ХАНДАХ ВЭ?
- байгаа тохиолдолд
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд
- Хөхүүл үед
*Хэрэв танд нэмэлт асууж тодруулах зүйлс байвал эмч эсвэл эм зүйчээс лавлаарай.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:
Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.
*Хүчинтэй хугацаа дууссан өдрөөс хойш хэрэглэхийг хориглоно.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, ХАЯГ:
PHlL lNTER PHARMA СО., LTD
No.20, Huu Nghi Bld., Vietnam - Singapore lndustrial Park, Thuan Ап, Binh Duong
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
ФАРМАКОДИНАМИК
Эм судлалын бүлэг: Пропионы хүчлийн уламжлалын бэлдмэл
АТС код: МО1А Е01
Ибупрофен нь простагландины нийлэгжлийг саатуулах замаар үйлдлээ үзүүлдэг фенилпропионы хүчлийн уламжлалын стеройд бус үрэвслийн эсрэг эм юм Ибупрофен нь хүний бие махбодид үрэвслийн гаралтай өвдөлт, хаван мөн халуун бууруулах нөлөө үзүүлдэг. Үүнээс цаашид ибупофен нь ялтаст эсийн аггрегацийг эргэх шинж чанартайгаар саатуулна.
Нэг удаагийн тунгаар хэрэглэх эмнэлзүйн судалгаагаар ибупрофений шингэн гелийг хэрэглэснээс 30 минутын дараа өвдөлт намдаах нөлөө илэрч байгаа нь мэдээлэгдсэн, 400мг ибупрофений шингэн гел нь 1000мг парацетамол шахмалаас статистикийн хувьд үйлдэл үзүүлж эхлэх хурд ба өвдөлт намдаах хучээр илүү байдаг, үйлдэл үзүүлж эхлэх хугацааны ялгаа нь 0.6-14минутын хооронд байна.
Зарим судалгаанаас үзвэл нэг удаагийн 200мг тунг 1000мг парацетамолтой харьцуулахад өвдөлт намдаах үйлдлийн эхлэх хугацаанд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй
Эмнэлзүйн байдлаас харахад 400мг ибупрофен хэрэглэх үед өвдөлт намдаах нөлөө нь 8цаг хүртэл үргэлжлэх боломжтойг харуулж байна.
Судалгааны мэдээллээс харахад эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхэд ибупрофен нь бага тунтай аспирины ялтсын бөөгнөрөлд үзүүлэх нөлөөг өрсөлдөх замаар саатуулдаг байж болзошгүй. Фармакодинамикийн зарим судалгаанд аспирины тун (81 мг) чөлөөлөгдсөнөөс 30 минут дотор эсвэл 8 цагийн өмнө ибупрофенийг нэг удаагийн 400мг тунгаар хэрэглэхэд тромбоксан эсвэл ялтсын аггрегаци үүсгэх аспирины нөлөөг бууруулж байгаа нь ажиглагдсан. Хэдийгээр эдгээр эмнэлзүйн мэдээллүүд үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй ч ибупрофенийг ердийн тунгаар удаан
хугацаанд хэрэглэхэд бага тунтай аспирины зүрх хамгаалах нөлөөг бууруулах магадлалыг үгүйсгэхгүй, Ибупрофенийг хааяа нэг хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий нөлөө илрээгүй.
ФАРМАКОКИНЕТИК
Ибупрофенийг хэрэглэсний дараа маш хурдан шимэгддэг бөгөөд бүх биеэр маш хурдан тархдаг. Биеэс бөөрөөр хурдан ба бүрэн ялгарна. Стандарт шахмал хэлбэртэй харьцуулахад ибупрофеныг шингэнээр дүүргэгдсэн капсул хэлбэрээр хэрэглэхэд сийвэн дэх хамгийн дээд концентрацид харьцангуй хурдан хүрдэг байна Ибупрофений стандарт шахмал нь ойролцоогоор 90 минутад сийвэнгийн хамгийн дээд концентрацид хүрдэг байхад ибупрофений шингэн гел хэлбэр нь ойролцоогоор 35 минутын хугацаанд энэхүү түвшинд хүрдэг.
Ибупрофений хагас ялгаралтын хугацаа нь ойролцоогоор 2 цаг байдаг. Хязгаарлагдмал тооны судалгаанаас харахад ибупрофен нь хөхний сүүнд маш бага концентрацитай тодорхойлогддог
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Хэрх өвчин, булчин өвдөх, нуруу өвдөх, толгой өвдөх, шүд эвдэх, мигрень, мэдрэл дагаж өвдөх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, халуурах зэрэг шинж тэмдгийн хөнгөн ба дунд зэргийн өвдөлт намдаах ба ханиад, томуугийн шинж тэмдгийг арилгах зорилгоор хэрэглэнэ. Мөн ноцтой биш үе мөчний үрэвслийн өвдөлтийн шинж тэмдгийг намдаах зорилгоор хэрэглэнэ
ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Зөвхөн богино хугацаагаар ууж хэрэглэнэ, шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илрэх магадлал багасах боломжтой
Насанд хүрэгсэд, өндөр настан хүүхэд ба 12-оос дээш настай өсвөр үеийнхэний хэрэглээ:
Хэрэв энэхүү эмийг 12-18 настай хүүхэд ба өсвөр насныханд 3-аас олон хоног хэрэглэх шаардлагатай эсвэл шинж тэмдэг хүндэрсээр байвал эмчид хандах хэрэгтэй
18 ба түүнээс дээш настай насанд хүрэгсдэд шинж тэмдгийг арилгах хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Хэрэв өвчтний шинж тэмдэг хүндрэх ба илэрсээр байвал эсвэл энэхүү эмийг 10-аас олон хоног хэрэглэх шаардлагатай бол эм зүйч эсвэл эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй
Шаардлагатай хэмжээгээр 1-2 капсулыг өдөрт 3 хүртэлх удаа хэрэглэх боломжтой, тун хоорондын зайг илрэх шинж тэмдэг болон хоногт зөвлөсөн хамгийн дээд тун зэрэгг үндэслэн тооцоолно. Тун хоорондын зайг хамгийн багадаа 4цаг байхаар тооцож, ойролцоогоор 6-8цаг тутам хэрэглэнэ. 24цагийн хугацаанд ибупрофений нийт тунг 1200мг (6 капсул)-аас хэтрүүлж болохгүй Капсулыг усаар даруулж ууж хэрэглэнэ.
12-оос доош настай хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Ибупрофен ба энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилтэй тохиолдолд
- ) өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- (шархлаа эсвэл цус алдалт 2 ба түүнээс олон удаа үүсч байсан бол)
- Стеройд бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний шалтгаант ходоод гэдэсний дээд замын цус алдалт ба цоорлын өгүүлэмжтэй өвчтөн
- Элэг, бөөр болон зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн (NYHA ангилал lV)
БОЛГООМЖЛОЛ
Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай:
- Системийн улаан чонон яр өвчин болон холбогч эдийн холимог эмгэгтэй тохиолдолд асептик менингит үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Бөөрний үйл ажиллагаа алдагдаж болзошгүй бэгэед үүний улмаас бөөрний үйл ажиллагааны дутмагшил илэрнэ.
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил.
Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхэд тааламжгүй нөлөө багасах боломжтой.
Өндөр настанд ноцтой гаж урвалууд ялангуяа үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт ба цооролт илрэх өндөр эрсдэлтэй байдаг
Гуурсан хоолойн багтраатай буюу өгүүлэмжтэй эсвэл харшлын эмгэгтэй өвчтний гуурсан хоолойн багтраа хүндэрч болзошгүй
Энэхүү бэлдмэлийг циклооксигеназа-2 сонгомлоор саатуулагч зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Зүрх судасны бүлэн үүсэх эрсдэл
Аспирин хэрэглэхгүйгээр системийн стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь үхэлд хүргэж болзошгүй миокардын шигдээс ба цус харвалт зэрэг зүрх судасны бүлэн үүсгэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Энэ эрсдэл нь эмчилгээний эхний долоо хоногт илэрч эмчилгээний хугацаа уртсах тусам ихсэх хандлагатай байдаг, Энэхүү бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд зүрх судасны бүлэн үүсэх эрсдэл хамгийн их ажиглагдсан
өмнөх зүрх судасны шинж тэмдэг илрээгүй байсан ч зүрх судасны үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай өвчтөнд зүрх судасны ноцтой шинж тэмдгийн талаар анхааруулах хэрэгтэй бөгөөд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Зүрх судасны гаж нөлөө илрэх эрсдлийг багасгахын тулд ИБУФИЛ 200 бэлдмэлийг үр нөлөө үзүүлэх хамгийн бага хоногийн тунгаар боломжит богино хугацаанд
хэрэглэх шаардлагатай
Зүрх судас ба тархины судсанд үзүүлэх нөлөө
Эмнэлзүйн судалгаанаас харахад ибупрофенийг ялангуяа, өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэл бага зэрэг илэрч болзошгүй талаар мэдээлсэн (жишээлбэл, миокардийн шигдээс ба цус харвалт). Ерөнхийдөө, тархвар зүйн бүхий л судалгаагаар ибупрофенийг бага тунгаар (жишээлбэл, хоногт 51200мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэлтэй
хамааралгүй гэж мэдээлсэн
Хянагдахгүй байгаа даралт ихсэлт, зүрхний архаг дутагдал (NYHA ll-lll), зүрхний ишемийн өвчин, захын артерийн судасны эмгэг мөн/эсвэл тархины судасны эмгэг батлагдсан өвчтөнд ибупрофенийг зөвхөн сайтар судалсны үндсэн дээр өндөр тун (хоногт 2400мг)-аар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Зүрх судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс бүхий өвчтөнд (жишээлбэл, даралт ихсэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг) ялангуяа өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэх шаардлагатай бол удаан хугацааны эмчилгээг эхлүүлэхийн өмнө сайтар судалж үзэх хэрэгтэй
Циклооксигеназа/простагландины нийлэгжлийг саатуулдаг эмүүд нь овуляцид нөлөөлснээр эмэггэйн нөхөн үржихүйн алдагдал үүсгэж болох талаар мэдээлэгдсэн. Энэ нь эмчилгээг зогсооход эргэх хэлбэртэй байна.
Стеройд бус үрэвслийн эсрэг бүх эмүүд нь эмчилгээний хугацааны ямар ч үед анхааруулга бүхий шинж тэмдэг эсвэл ходоод гэдэсний замын ноцтой эмгэг (шархлаат колит, Кроны эмгэг зэргийг оролцуулан)-ийн өгүүлэмжтэй эсвэл байхгүй аль ч тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт, шархлаа ба цооролт мэдээлэгдсэн
Ходоодны шархлаа ялангуяа цус алдалт ба цоорлын хүндрэлийн өгүүлэмжтэй өвчтөн мөн өндөр настанд стеройд бус үрэвслийн эсрэг эмийг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний замын цус алдалт, шархлаа ба цоорол үүсэх эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчтний эмчилгээг боломжит хамгийн бага тунгаар эхлүүлэх хэрэгтэй.
Ходоод гэдэсний замын хордлогын өгүүлэмжтэй ялангуяа өндөр настай бол ихэвчлэн эмчилгээний эхэн үед хэвлийн ямар нэгэн хэвийн бус шинж (ялангуяа, ходоод гэдэсний цус алдалт) илэрвэл нэн даруй мэдэгдэх хэрэгтэй
Ходоод гэдэсний хордлого эсвэл цус алдалтын эрсдлийг ихэсгэх боломжтой кортикостеройдууд, варфарин зэрэг антикоагулянтууд, серотонины эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчид аспирин зэрэг ялтаст эсийн эсрэг бэлдмэл зэрэг эмүүдийг хавсарч хэрэглэж байгаа өвчтөнд анхаарал болгоомжлол шаардлагатай.
Хэрэв ибупрофен хэрэглэж буй өвчтөнд ходоод гэдэсний цус алдалт эсвэл шархлаа илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай
Арьсны талаас үзүүлэх нөлөө маш ховор тохиолдолд стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны зулгаралтат үрэвсэл, Стивен-Жонсоны хам шинж мөн хучуур эдийн хорт үхжил, зарим тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй арьсны ноцтой урвалууд мэдээлэгдсэн. Эдгээр шинж тэмдгүүд нь эмчилгээний эхэн үед илрэх хамгийн өндөр эрсдэлтэй байна; энэхүү урвал нь ихэнх тохиолдолд эмчилгээний эхний нэг сарын дотор илэрч эхэлсэн байдаг. Арьсны загатнаа, салст бурхуулийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн ямар нэгэн шинж тэмдгийн анхны шинж тэмдэг илрэнгүүт ибупрофений хэрэглээг зогсоох шаардлагатай
Энэхүү эм нь кали агуулдаг. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай эсвэл калийн хяналттай дэглэмтэй Өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
Шингэний дутагдалтай хүүхэд ба 12-18 настай өсвөр насныханд хэрэглэхэд бөөрний үйл ажиллагааны дутмагшил илрэх эрсдэлтэй байдаг.
Жолоо барих ба автомеханизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Энэхүү бэлдмэлийг зөвлөсөн тунгаар, заасан хугацаанд нь хэрэглэхэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй
Жирэмсэн үеийн хэрэглээ:
Амьтанд хийсэн судалгаагаар тератоген нөлөө илрээгүй боловч ибупрофенийг жирэмсний эхний 6 сард хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Нярайн уушигны даралт ихсэлт үүсгэж болзошгүй ургийн артерийн суваг эрт хаагдах эрсдэлтэй учраас ибупрофеныг жирэмсний сүүлийн З сард хэрэглэхийг хориглоно. Төрөх хугацаа хойшлогдож, төрөлт үргэлжлэх хугацаа уртсаж, эх болон нярайн цус алдах хандлага ихэсч болзошгүй.
Хөхүүл үеийн хэрэглээ:
Ибупрофен нь хүний хөхний сүүгээр их хэмжээгээр ялгардаггүй. Ердийн тунгаар хэрэглэхэд нярайд ямар нэг эрсдэл үзүүлэхгүй
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
Ибупрофенийг дараах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно:
- Аспирин
Судалгааны мэдээллээс харахад эдгээр хоёр эмийг хамт хэрэглэх заалттай тохиолдолд ибупрофен нь бага тунтай аспирины ялтсын бөөгнөрөлд үзүүлэх нөлөөг өрсөлдөх замаар бүрэн саатуулдаг байж болох юм. Хэдийгээр эдгээр эмнэлзүйн мэдээлэл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй ч ибупрофенийг ердийн тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд бага тунтай аспирины зүрх хамгаалах нөлөөг бууруулах магадлалыг үгүйсгэхгүй. Ибупрофенийг хааяа нэг хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий нөлөө үзүүлээгүй
- Циклооксигеназа-2 сонгомлоор саатуулагчид зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг бусад эмүүд нь гаж нөлөөний эрсдлийг ихэсгэж болзошгүй
Ибупрофенийг дараах эмтэй хамт хэрэглэхэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
- -
![]() |
- Кортикостеройдууд: Гаж урвалууд ялангуяа ходоод гэдэсний замын гаж урвал үүсэх эрсдэл ихсэж болзошгүй
- х эмүүд нь стеройд бус үрэвслийн эсрэг эмийн бөөр хордуулах эрсдлийг ихэсгэдэг
- лтсын эсрэг мөн серотонины эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулдаг эмүүд: Ходоод гэдэсний цус алдалтын эрсдлийг ихэсгэдэг.
- Литий: Сийвэн дэх литийн түвшин ихэссэн талаар мэдээлэгдсэн.
- Метотрексат: Сийвэн дэх метотрексатын түвшинг ноцтойгоор ихэсгэдэг.
- Циклоспорин: Бөөр хордуулах эрсдлийг ихэсгэнэ.
- г хориглоно.
- Зидовудин: ХДХВ эерэг гемофиллтэй тохиолдолд ибупрофеныг зидовудинтай хамт хэрэглэхэд гемартроз ба гематома үүсэх эрсдэл ихэссэн талаар мэдээлэгдсэн.
ХҮСЭЭГҮЙ ИЛРЭЛҮҮД
Зүрх судасны тромбоз үүсэх эрсдэлтэй (Болгоомжлол хэсгийг харна уу)
Хэт мэдрэгшлийн урвалууд мэдээлэгдсэн бөгөөд эдгээр нь дараах шинжээр илэрч болно.
- ·
![]() |
- бус урвалууд ба анафилакси
- Гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн багтрааны хүндрэл, бронхоспазм мөн амьсгаадах зэрэг амьсгалын замын талаас илрэх урвалууд
Ибупрофеныг жоргүйгээр богино хугацаанд хэрэглэсэнтэй холбоотойгоор дараах гаж нөлөөнүүд илэрсэн. Архаг эмгэгшлийн үед удаан хугацааны эмчилгээ хийхэд нэмэлт гаж нөлөө илэрч болзошгүй. Хамгийн түгээмэл илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний замын талаас илрэх шинжүүд юм
Халдварууд ба шимэгчийн халдвар | Маш ховор: | Асептик менингит | |||
Цус ба тунгалгийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цус төлжилтийн талаас илрэх эмгэгшил (анеми, цус задралын цус багадалт, апластик цус багадалт, лейкопени тромбоцитопени грнцитoгени, агранулоцитоз). Эхэн үеийн шинж тэмдгүүд: халуурах, хоолой өвдөх, амны өнгөц шархлаа, томуу-төст шинж тэмдгүүд, бие ядарч сульдах, хамар ба арьснаас цус гарамтгай болох. | |||
Дархлаа тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Чонон хөрвөс болон загатнаа бүхий хэт мэдрэгшлийн урвалууд. | |||
Маш ховор: | Аутоиммуны эмгэгтэй (тухайлбал, системийн улаан чонон яр өвчин, холбогч эдийн холимог өвчин гэх мэт) Өвчтөнд ибупрофений эмчилгээ хийхэд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах мөн баримжаа алдагдах зэрэг шинж тэмдгээр илрэх асептик менингитийн Ноцтой хэт мэдрэгшлийн урвалууд. Илэрч болох шинж тэмдгүүд: нуур, хэл ба төвөнх хавагнах, амьсгаадах, тахикарди даралт унах, (анафилакси, судаслаг хаван ба ноцтой шок). Гуурсан хоолойн багтраа ба бронхоспазм хүндрэх. | ||||
Сэтгэцийн талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цочромтгой болох | |||
Мэдрэлийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Толгой өвдөх | |||
Нүдний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Хараа өөрчлөгдөх | |||
Чих ба тэнцвэрийн эрхтний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Чих шуугих, толгой эргэх | |||
Зүрхний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Зүрхний үйл ажиллагааны дутмагшил | |||
Судасны талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Цусны даралт ихсэх | |||
Амьсгал, цээжний хэнхэрцэг ба голтын талаас илрэх эмгэгшилүүд Ходоод гэдэсний замын талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Гуурсан хоолойн багтраа, бронхоспазм, амьсгаадах ба хяхатнах амьсгал | |||
Цээвтер: | Хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дизпепси мөн дотор муухайрах | ||||
Ховор: | Суулгах, гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах мөн бөөлжих | ||||
Маш ховор: | Ходоодны идэгдмэл дархлаа, ходоод гэдэсний замын цоорол ба цус алдалт, өтгөнд цус илрэх, цусаар бөөлжих зэрэг шинжүүд нь зарим тохиолдолд ялангуяа өндөр настанд үхэлд хүргэж болзошгүй. Шархлаат колит ба Кроны өвчин хүндэрч болзошгүй. Амны хөндийн шархлаа. | ||||
Элэг, цөсний талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний үрэвсэл мөн шарлалт зэрэг элэгний эмгэгшилүүд. | |||
Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд | Цөөвтөр: | Арьсны төрөл бүрийн тууралтууд. | |||
| Маш ховор: | Стивен-Жонсоны хам шинж зэрэг цэврүүт урвалууд, олон хэлбэрт улайлт мөн хучуур эдийн хорт үхжил зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд илэрч болзошгүй. | |||
Бөөр, шээсний замын талаас илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд сийвэн дэх мочевины хэмжээ ихсэх ба хавагнах шинжтэй хамт илрэх бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил бөөрний тэвшинцэрийн хөхлөгөнцөрийн үхжил. | |||
Ерөнхий ба тарьсан хэсэгт илрэх эмгэгшилүүд | Маш ховор: | Хавагнах, захын хаван | |||
Шинжилгээнд үзүүлэх нөлөө | Маш ховор: | Гематокрит ба гемоглобины түвшин багасах | |||
|
Эмнэлзүйн судалгаанаас харахад ибупрофенийг ялангуяа, өндөр тунгаар (хоногт 2400мг) хэрэглэхэд артерийн судсанд бүлэн үүсэх эрсдэл бага зэрэг илэрч болзошгүй талаар мэдээлэгдсэн (жишээлбэл, миокардийн шигдээс ба цус харвалт),
ТУН ХЭТРЭЛТ БА АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Хүүхдэд биеийн жингийн нэг кг тутам 400мг-аас дээш тунгаар хэрэглэхэд шинж тэмдэг илэрч болзошгүй. Насанд хүрэгсдийн тунгийн хариу урвалд үзүүлэх нөлөө харьцангуй тодорхойгүй байдаг. Тун хэтрэлтийн хагас ялгаралтын хугацаа 1.5-3 цаг байна
Шинж тэмдэг
Стеройд бус үрэвслийн эсрэг эмийг эмнэлзүйн ач холбогдол бүхий хэмжээгээр хэрэглэсэн ихэнх өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим эвдэх мөн ховор тохиолдолд суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Чих шуугих, толгой өвдөх ба ходоод гэдэсний замаас цус алдалт үүсэх магадлалтай. Илүү ноцтой хордлогын үед толгой эргэх, тархи манасхийх, амьсгалын замын хямрал, амьсгаадах, нойрмоглох, зарим тохиолдолд сэтгэл хөөрөл, баримжаа алдагдах ба кома зэргээр тев
мэдрэлийн тогтолцоонд хоруу чанар үзүүлнэ. Зарим тохиолдолд өвчтөнд таталт үүсч болзошгүй. Ноцтой хордлогын үед даралт унах, гиперкалиеми, бодисын
солилцооны ацидоз илрэх боломжтой бэгээд цусаар эргэлдэх бүлэгнүүлэх хүчин зүйлийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас протромбины хугацаа/Олон улсын тэнцвэржүүлэх харьцаа (lNR) уртасч болзошгүй. Бөөр болон элэгний үйл ажиллагааны хурц дутмагшил үүсч болзошгүй. Гуурсан хоолойн багтраатай өвчтний гуурсан хоолойн багтраа хүндрэх боломжтой
АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Амьсгалын замыг чөлөөлөх, зүрх болон амин чухал эрхтний шинж тэмдгүүдийг хэвийн болтол зэрэг шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийх хэрэгтэй. Хэрэв өвчтөн бэлдмэлийг хордлогын тунгаар хэрэглэснээс хойш 1 цагийн дотор эмнэлэгт ирсэн бол идэвхжүүлсэн нүүрс ууж хэрэглэх боломжтой. Хэрэв ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар таталт илэрвэл диазепам эсвэл лоразепамыг венийн судсанд тарьж хэрэглэх шаардлагатай. Гуурсан хоолойн багтрааны үед гуурсан хоолой тэлэх бэлдмэл хэрэглэнэ .