Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Фагио
Худалдааны нэр
Англи
Пио бактериофаг
Үйлдвэрлэгч
Biochimpharm JSC
Гарал үүслийн улс
Гүрж
Тун хэмжээ
20мл
Эмийн хэлбэр
шингэн
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийг эмчилгээний

зориулалтаар ашиглах заавар

 

 

ФАГИО®

PHAGYO®

(Pyo Bacteriophagum Liquidum)

 

Худалдааны нэршил

ФАГИО® (PHAGYO)

 

Патентлагдаагүй олон улсын нэршил

Pyo Bacteriophagum Liquidum

 

Эмийн хэлбэр

Дотуур, гадуур, түрхлэг хэлбэрээр хэрэглэх зориулалттай 20 мл лонх бүхий савлагаатай ариутгасан шингэн.

 

Найрлага

идэвхит бодис – Streptococcus, Staphylococcus, Escherichia coli (E.Coli), Pseudomonas aeruginosa, Proteus бактерийн фаголизатын ариутгасан шүүгдсийн холимог

туслах бодис

1 мл бэлдмэл дараах агууламжтай:

Streptococcus

Staphylococcus

Escherichia coli (E.Coli)

Pseudomonas aeruginosa

Proteus бактерийн фаголизатын ариутгасан шүүгдсийн холимог  нь 105-аас багагүй.

 

Тодорхойлолт

Онцгой амт бүхий шар өнгийн тунгалаг шингэн, нягтшил тогтмол бус.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Бактерийн эсрэг бусад төрлийн бэлдмэлүүд

Код АТС J 01 XX

 

 

Хэрэглэх заалт:

ФАГИО-г Streptococcus, Staphylococcus, E.Coli, Pseudomonas aeruginosa, Proteus бактериудаас үүдэлтэй идээт үрэвслийн өвчлөлийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор насны болон эрсдэлийн бүх ангиллын өвчтөнүүдэд хэрэглэнэ.

Эмчилгээ:

  1. Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдвар: хамрын самсаа, дунд чихний үрэвсэл, ангин, фарингит, ларингит, трахеит, бронхит, пневмония, плеврит;
  2. Мэс засалд: идээт шарх, түлэнхий, абсцесс, флегмон, фурункул, карбункул, гидраденит, панариции, парапроктит, мастит, бурсит, остеомиелит;
  3. Бөөр судлалд: шээс бэлгийн халдварууд: уретрит, цистит, пиелонефрит, кольпит, эндометрит, сальпингоофрит;
  4. Ходоод гэдэс судлалд: энтероколит, холецистит, дизбактериоз;
  5. Ерөнхий үжилт өвчнүүд;
  6. Нярайн идээт үрэвслүүд: омфалит, пиодермия, конъюнктивит, сепсис;
  7. Дээр дурдагдсан бактериудаас үүдэлтэй бусад өвчнүүд.

Урьдчилан сэргийлэлт:

  1. Ахуйн болон эмчилгээний нөхцөлд шинэ шархыг ариутгах;
  2. Мэс заслын үйл ажиллагааны үед идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх;
  3. Амьсгалын вирусийн хүнд өвчнүүдийн үед бактерийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх:
  4. Бактерийн бохирдол болон эмнэлгийн байгууллагын тасалгааны доторх халдварыг ариутгах.

 

Хэрэглэх аргачлал ба тун:

Бактериофагийн төрлийн бэлдмэлийг амжилттай ашиглах гол нөхцөл нь өдөөгчийн мэдрэмтгий чанарыг (фагочувствительность) зөв тогтоож аль болох эрт хэрэглэж эхлэх явдал юм. Бэлдмэл нь өвчлөлийн эхэн үе шатанд үрэвслийн эх үүсвэрт шууд хэрэглэвэл илүү үр дүнтэй. ФАГИО-г дотуур /амаар, клизм/, гадуур /зайлах, норгох, чийглэх/, хөндий рүү шахах /шарх, буглаа, хэвлийн болон гялтангийн хөндий, нэвчдэс, хамар, дунд чих, давсаг, умай, үтрээн самсаанууд/.

Газар авсан шархтай идээт үрэвслийг эмчлэхийн тулд Фагиог дотуур болон гадуур хэлбэрээр зэрэг хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа  5-10 хоног.

Тунг тусгайлан тохируулах бөгөөд шархалсан хэсгийн хэмжээнээс хамаарна. Бэлдмэлийг үрэвслийн голын хөндий рүү хатгаж идээг цэвэрлэсний дараа шахна. Шахах бэлдмэлийн хэмжээ цэвэрлэсэн идээний хэмжээнээс харьцангуй бага хэмжээтэй байх ёстой.

Дараагийн өдрүүдэд нь бэлдмэлийг халдвар авсан хөндий рүү шингэн зайлуулах суваг /дренаж/-ийн тусламжтай хийнэ. Энэхүү процедурыг өдөрт нэг удаа 3-5 хоногийн туршид хийж гүйцэтгэнэ.

  1. Цистит, пиелонефрит, уретрит-ийн үед бэлдмэлийг дотор хэлбэрээр хэрэглэнэ. Давсаг болон давсагны тэвшний хөндийд урсгуур хийсэн бол бактериофагийг өдөрт 2 удаа давсагны хөндийд 20-30 мл-ээр, давсагны тэвшинд 5-10 мл-ээр шахна.
  2. Эмэгтэйчүүдийн бэлгийн идээт үрэвслийн үед бэлдмэлийг умай, үтрээн хөндийд өдөр тутам нэг удаа 5-10 мл тунгаар хийнэ.
  3. Чих, хамар, хоолойн идээт үрэвслийн үед бэлдмэлийг 2-10 мл тунгаар өдөрт 1-3 удаа хэрэглэнэ. Бактериофагийг зайлах, угаах, дусаах, эсвэл норгосон хөвөн хийх (1 цагийн хугацаанд байлгана) зориулалтаар ашиглана. Идээт Тонзиллит-г эмчлэхийн тулд бэлдмэлээр зайлах бөгөөд түүний зэрэгцээ дотор хэрэглэхээр давхар ашиглаж болно.
  4. Стоматит болон архаг пародогтит-ийг эмчлэх үед бэлдмэлийг амны хөндийг 10-30 мл-ээр өдөрт 3-4 удаа зайлах замаар ашиглана.

 

Тун хэтрэлт

 

Бактериофагийн төрлийн бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн шинж тэмдэг илэрч байгаагүй.

 

Савлалт

20 мл хэмжээтэй эмнэлгийн шилэн лонх. Картонон хайрцагт 4 лонх, үйлдвэрлэгч улсын ба орос хэл дээрх эмчилгээний хэрэглээний зааврын хамт савлагдсан.

 

Хадгалах болон тээвэрлэх нөхцөл

2оС-оос  25оС хэмд хадгална. Бага насны хүүхэд хүрэх боломжгүй газарт хадгална!

Бактериофагийн бэлдмэлийг булингартсан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

 

Хадгалах хугацаа

2 жил

Сав баглаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

 

Олгох нөхцөл

Жоргүй

 

Үйлдвэрлэгч

“Биохимфарм ХК”, Гүрж улс

Хаяг: Л. Готуагийн гудамж, 3, Тбилиси хот 0160, Гүрж улс

Утас: +995 32 2 244777 / 2 244778, факс: +995 32 2 380895

Цахим шуудан: biochimpharm@geophage.ge;

Вэб хуудас: www.biochimpharm.ge

 

Бүртгэлийн гэрчилгээний эзэмшигч

“Биохимфарм ХК”, Гүрж улс