Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синурхон
Худалдааны нэр
Англи
Фенилэфрин + Хлорфенирамин малеат+ Парацетамол+ Коффеин
Үйлдвэрлэгч
Leben laboratories Pvt.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
5мг+2мг+500мг+30мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗААВАР

Синургон  (Sinurhon)®

Хлорфенирамин, фенилэфрин, парацетамол. Хөвмөл.

Хлорфенирамин, фенилэфрин, парацетамол, кофеин. Шахмал

ТОДОРХОЙЛОЛТ:

Синургон нь парацетамол ба фенилэфриныг гистамины эсрэг бэлдмэл болох хлорфенираминтай хамт агуулсан, эмнэлзүйн туршилтаар батлагдсан өвдөлт намдаах, халуун бууруулах эм юм.

Синургон нь риносинусит, ханиад томууны үед илрэх олон шинж тэмдгийг арилгахад тусалдаг.

 

НАЙРЛАГА:

5 мл хөвмөл тус бүрт:

Хлорфенирамины малеат BP 1мг              

Фенилэфрины гидрохлорид BP 5мг

Парацетамол BP  125 мг

Ургамлын хандмал суурь..... хүрэлцэхүйц хэмжээгээр

Өнгө: Хинолины шар

Бүрхүүлгүй шахмал тус бүрт:

Хлорфенирамины малеат BP 2 мг

Фенилэфрины гидрохлорид BP 5 мг Парацетамол BP 500 мг

Кофеин (хуурай) BP  30 мг

Өнгө: Хинолины шар WS

 

ЭМНЭЛЗҮЙН ЭМ СУДЛАЛЫН ШИНЖ ЧАНАР:

Хлорфенирамин нь хамрын салстын үрэвсэл (ринит), чонон хөрвөс зэрэг харшлын шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг, гистамины эсрэг (ангистамин) эхний эгнээний эм юм. Түүний тайвшруулах нөлөө нь бусад эхний эгнээний антигистаминуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Хлофенирамин нь амьсгалын дээд замд харшлын улмаас үүсдэг нүд загатнах, нус гоожих, найтаах, хамар хоолой загатнах зэргийг түргэн хугацаанд арилгана.

 

Фенилэфрин нь альфа-рецепторууд дээр үйлчилж хамрын хөндий ба түүний дайвар хөндийнүүдийн салст бүрхэвч дэх цусны судсыг нарийсгадаг. Ингэснээр хамрын салстын хөөнгийг багасгаж, агаар нэвтрэлтийг чөлөөтэй болгон хамрын бөглөрлийг арилгадаг. Мөн салс ба шингэний ялгарлыг бууруулдаг.

 

 

Парацетамол бол сайн гэдэг нь батлагдсан өвдөлт намдаах ба халуун бууруулах бодис юм. Гэмтэл болон зарим өвчний хариуд бие махбодид простагландин үүсгэдэг бөгөөд энэ нь мэдрэлийн төгсгөлийг мэдрэмтгий болгож, өвдөлт үүсгэдэг.

Парацетамол нь эдгээр мэдрэлийн төгсгөлийг мэдрэмтгий болгодог простагландины үйлдвэрлэлийг бууруулж, өвдөлтийн босго хэмжээг дээшлүүлдэг. Парацетамол нь гипоталамусын дулаан зохицуулах төвд нөлөөлж халууралтыг бууруулдаг.

Кофеин (хуурайшуулсан) - ксантины алкалоид болох кофеин нь сэтгэл санааг өргөж, сайхан  болгодог. Кофеин нь хурдан бөгөөд бараг бүрэн шингэх бөгөөд их хэмжээгээр хувиралд ордог. Метаболитууд нь ихэвчлэн шээсээр дамжин гадагшилдаг. Сийвэн дэх хагас задралын хугацаа нь 3.5 цаг орчим, уурагтай холбогдох хувь нь 35% байна.

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ Ханиад нусгай, харшлын ринит, улирлын чанартай болон удаан хугацааны харшлын ринит, томуугийн үед хэрэглэнэ.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ:

Синургоныг энэ бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэмтгий буюу харшилтай, хүнд хэлбэрийн эсвэл идэвхтэй явцтай пепсины (ходоодны хүчил ихдэлтийн шалтгаант) шархлаа, элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.

 

ГАЖ НӨЛӨӨ: Синургон нь ерөнхийдөө зохимж сайтай эм бөгөөд гаж нөлөө нь ховор байдаг. Хэт мэдрэмтгий хүмүүст зүрхний хэм түргэсэх, зүрх дэлсэх, толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг эфедриний нөлөөтэй төстэй урвал үзүүлж болно. Симпатомиметик эмүүдийг хэрэглэх үед айдас, түгшүүр төрөх, тайван бус байдал, чичирч салгалах, сул дорой байдалд орох, шээсний гарц өөрчлөгдөх, нойргүйдэл, хий үзэгдэлд автах, таталт зэрэг гаж нөлөө илэрдэг.

 

АНХААРУУЛГА БА СЭРЭМЖЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

Синургоныг бөөр, элэгний үйл ажиллагаа нь буурсан өвчтөнүүд болон элгэнд нөлөөлдөг бусад эм хэрэглэж байгаа өвчтөнүүдэд болгоомжтой өгөх хэрэгтэй. Синургоныг ханиад, шуухинаа, хамрын битүүрлийг намдаах зорилгоор хэрэглэдэг (парацетамол агуулсан) бусад эмүүдтэй нэг зэрэг хэрэглэж болохгүй.

 

ТУНГИЙН ТОХИРУУЛГА:

Хөвмөлийг:  2-5 насны хүүхдэд: ½ цайны халбагаар өдөрт 3-4 удаа.

                        6-12 насны хүүхдэд: 1 цайны халбагаар өдөрт 3-4 удаа, эсвэл эмчийн зааснаар хэрэглэ.

Шахмалыг:  1 шахмалаар өдөрт 3 удаа, эсвэл эмчийн зааснаар  хэрэглэ.

 

ХАДГАЛАЛТ: 300С -с ихгүй хэмд, нарны гэрлийн шууд тусгал ба  чийгнээс хамгаалж, өөрийн нь саванд, сайтар таглаж хадгална. ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХЭЭРГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛ.

ХАДГАЛАЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 36 сар

САВЛАЛТ:           

Хөвмөл:     60 мл бэлдмэлийг хуван өнгөт нийлэг саванд хийж цаасан хайрцагт савласан .

                     100 мл бэлдмэлийг хуван өнгөт нийлэг саванд, хэмжээст халбаганы хамт хийж цаасан хайрцагт савласан.

Шахмалыг:

6 шахмалаар багцалж савласан 20 ширхэг бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт.

12х2 шахмалаар багцалсан 10 блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт

             12 шахмалаар багцалсан 40 блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт                            

             500 шахмалыг нийлэг (HDPE) эдээр хийсэн саванд тус тус хийж савласан.

 

 

®Бүртгэгдсэн худалдааны тэмдэг                                   PIL/L+T/SIN/02/KPA/09/19

 

Үйлдвэрлэгч

Энэтхэг улсын

Оффис: 11, Mahavir Mansion, 70 Trinity Street, MUMBAI-400002 INDIA

Ажлын газар: Plot No. L-4 & L-15, Phase-III, M.I.D.C., AKOLA-444104 (M.S.) INDIA

E-mail : info@lebenlab.com                                      Website: www.lebenlab.com

Үйлдвэрлүүлэхээр захиалсан:

RP International,

50/51 Mona Shopping Center, Andheri West,

Mumbai, India.

Монгол дахь албан ёсны ханган нийлүүлэгч

Moнгол Эм Импекс Концерн ХХК

Сүхбаатар дүүрэг, Монгол улс.