
Хэрэглэх заавар
ОЛЕДРО ХОТ EFE GRN PRS (AL)
Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
"Оледро хот®" гранул эмийг хэрэглэх заавар
1 тун уутанд агуулагдах үйлчлэгч бодис: Парацетамол 500мг, Фенилэфрин гидрохлорид 10мг, Хлорфенирамин малеат 2мг, Оксоламин цитрат 100мг
Туслах бодис: Тартарийн хүчил, Нимбэгний хүчил, Натрийн бикарбонат, Натрийн карбонат, Хинолейний будагч бодис, Нимбэгний амт оруулагч, Колидин К-30, Сахарин, Сахар
Уг эмийг ууж эхлэхээсээ өмнө энэ зааврыг бүхэлд нь анхааралтай уншина уу. Учир нь энэхүү хуудас нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа болно. - Энэхүү зааврыг хадгалаарай. Учир нь танд дахин унших шаардлага гарч болох юм. - Хэрэв танд асуулт байвал эмч, эм зүйч, сувилагчаас асуугаарай. - Энэ эмийг эмч зөвхөн танд зориулж бичсэн. Үүнийг бусдад дамжуулж болохгүй. Өвчний шинж тэмдэг нь таныхтай адилхан байгаа ч тэдэнд хортой нөлөө үзүүлж болох юм. - Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйч болон сувилагчдаа заавал хэлээрэй. Үүнд энэхүү хуудсанд бичигдээгүй гаж нөлөө ч хамаарна. 4-р хэсгийг үзнэ үү. |
Энэ зааврын хуудсанд дараах мэдээлэл агуулагдаж байгаа болно. Үүнд:
- ОЛЕДРО ХОТ® гэж юу болох, түүнийг юунд зориулж хэрэглэдэг талаар
- ОЛЕДРО ХОТ® -г хэрэглэхээс өмнө та юуг мэдэх ёстой вэ
- ОЛЕДРО ХОТ® -г хэрхэн хэрэглэх
- ОЛЕДРО ХОТ® -н гаж нөлөө
- ОЛЕДРО ХОТ® -г хэрхэн хадгалах
- ОЛЕДРО ХОТ® -н савлалтын агууламж болон бусад мэдээлэл
1.ОЛЕДРО ХОТ® гэж юу болох, түүнийг юунд зориулж хэрэглэдэг талаар
ОЛЕДРО ХОТ® нь ханиад шуухинааны шинж тэмдгийг түр намдаахад хэрэглэгдэнэ. Үүнд:
- Томуу (Вирусын цочмог ринит)
- Ханиад
- Салхинд цохиулах
- Ринит (Харшлын, харшлын бус ургамлын гаралтай халууралт, эозинофилик харшлын бус ринит, вазаматор ринит)
- Фарингит, синусит, бронхит, амьсгаадалт, толгой өвдөх, өндөр халуурах, үнэрлэх мэдрэмж алдагдах ба найтаах үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.
2. ОЛЕДРО ХОТ® -г хэрэглэхээс өмнө та юуг мэдэх ёстой вэ
Ямар тохиолдолд ОЛЕДРО ХОТ® -г хэрэглэж болохгүй вэ?
- Хэрэв та ОЛЕДРО ХОТ® эсвэл энэ эмийн аль нэг найрлагад харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан),
- Хэрэв та 3-аас дээш сартай жирэмсэн бол (ОЛЕДРО ХОТ® -г жирэмсний эрт үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй – Жирэмсний үед хэрэглэх заалтыг үзнэ үү),
- Хэрэв та хөхүүл бол,
- Хэрэв хүнд хэлбэрийн артерийн гипертинзитэй бол хаалттай өнцөгт глауком, титэмийн артерийн судасны эмгэг, түрүү булчирхайн гипертрофи, давсагны гаралтын бөглөрөл, цочмог астма, гипертиреоидизм, зүрхний хэм алдагдал, тархины судасны эмгэгшилтэй бол,
- Хэрэв та МАО (мономиноксидаз) фермент-д хориг үүсгэдэг бэлдмэлүүдтэй ОЛЕДРО ХОТ® -ын хамт хэрэглэхгүй бөгөөд дээрх бэлдмэлийн эмчилгээг зогсоосноос хойш 21 хоног хүртэл энэ бэлдмэлийг хэрэглэхгүй,
- Хэрэв та давсаг султай эсвэл элэгний фермент (G6PD) төрөлхийн дутмагшилтай байх, бөөр болон уушги ба зүрхний эмгэгтэй бол,
Анхааруулга ба сэрэмжлүүлэг
ОЛЕДРО ХОТ® -г хэрэглэхийн өмнө эмч, эм зүйч, сувилагчаас зөвлөгөө аваарай.
- Бөөр болон элэгний үйл ажиллагааны алдагдал бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Хлорфенирамин малеат нь хүүхдэд парадокситал өдөөлтийг үүсгэж болно.
- ОЛЕДРО ХОТ® -г 6 нас хүрээгүй хүүхдэд хэрэглэж болохгүй.
- Өндөр настай өвчтөнүүд м-холинолитикүүд болон вазопрессор нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг тул настай өвчтөнүүд хэрэглэхдээ анхаарна.
- Оксоламин цитрат нь дотор муухайрах ба бөөлжих шалтгаан болж болзошгүй. Хүүхдэд хий юм үзэгдэх магадлалтай.
- Бөөр ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
- Цус багадалт, уушгины өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Энэ эм нь нэг дор өндөр тунгаар хэрэглэвэл элгэнд ноцтойгоор хортой нөлөө үзүүлнэ.
- Насанд хүрэгчдэд хоногийн тунгаар удаан хэрэглэвэл элэгний гэмтэл үүсгэж болзошгүй.
- Архины шалтгаант элэгний эмгэгшилтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Төрөлхийн QT уртсах хам шинж эсвэл Torsades de Pointes бүхий буюу тийм байж болохуйц өвчтөнд түүнийг хэрэглэхээс зайлсхийх ёстой.
Энэ эм нь нойр булчирхай болон элэгний үйл ажиллагаанд нөлөөлж элэг нойр булчирхайн ферментийг ихэсгэх шалтгаан болдог. Фенилэфрин нь захын болон чацархайн судасны тромбоз бүхий өвчтнүүдэд хэрэглэхгүй бөгөөд учир нь ишеми үүсч болно. Өндөр настай болон гипертироид эсвэл брадикарди, зүрхний хэсэгчилсэн хориг, миокардийн эмгэг ба хүнд хэлбэрийн атерозслерозтой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Энэ эмийн бүтээгдэхүүн нь нэг тун тутамд 4,732 ммоль натри агуулдаг. Натри хориглох дэглэмтэй өвчтөнд үүнийг анхаарч хэрэглэнэ.
Фруктоз-д тэсвэргүй тохиолдолд ховорхон удамшлын эмгэг бүхий өвчтөнүүд, глюкоз-галазтозын шимэгдэлт дутагдлын хам шинж эсвэл сухроз изоматазын дутагдалтай өвчтөнд энэ эмийг хэрэглэж болохгүй.
Хүүхэд болон өсвөр насныханд:
Хлорафенирамин малеат нь хүүхдэд парадоксиал өдөөлт үүсгэж болно.
Оксаламин цитрат нь хүүхдэд дотор муухайрах, бөөлжих ба хий үзэгдэх шинж тэмдэг үүсгэж болзошгүй.
ОЛЕДРО ХОТ® -г 6-гаас доош насны хүүхдэд уулгаж болохгүй. Эмийн тухай илүү их мэдээллийг эмчээс сайтар лавлаарай.
ОЛЕДРО ХОТ® болон бусад эм
Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол эм зүйчдээ хандаж зөвлөгөө аваарай.
Хэрэв та дараах эмүүдийг эмчилгээнд хэрэглэж байгаа бол онцгой анхаарах хэрэгтэй.
- Хлорафенирамины дарангуйлах үйлдлийг Фенотиазинууд 3 цагирагт антидепрессант эмүүд ихэсгэдэг.
- Хлорафенирамины м-холитик үйлдлийг атропан, амантадин, галоперидол, фенотиазинууд прокайнамид ба кининүүд нь ихэсгэж болно.
- Архаг архидалттай өвчтөнд парацетамол нь элэгийг хордуулж болзошгүй.
- Элэгний ферментийн индукторууд (барбитуратууд, пиратидон) парацетамолын хувиралыг хурдасгаж эмнэлзүйн үр нөлөөг бууруулж болзошгүй.
- Хлорафенираминтай хамт архи, фенотиазиныг хэрэглэхэд төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж болзошгүй.
- Хлорафенирамин нь парамомицин, салицилатууд болон ванкомицинтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн аутотоксик нөлөөг далдалж болох юм.
ОЛЕДРО ХОТ® -г хоол ундны хамт хэрэглэх нь
ОЛЕДРО ХОТ® нь хооллосон болон өлөн аль ч үед хэрэглэж болно.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд
Жирэмсэн үед:
Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэж болохгүй, учир нь ургийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж болох юм.
Эм зүйч эсвэл эмч танд жирэмсэн үед хэрэглэх үеийн ашиг тус болон эрсдлийг үнэлсэний үндсэн дээр энэ эмийг өгөх эсэхийг шийднэ.
Хөхүүл эхчүүдэд:
Хөхүүл ба хөхүүлж эхэлж байгаа эсэхээ эмчдээ хэлэх хэрэгтэй. ОЛЕДРО ХОТ® -ын хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд хэрэв та хүсвэл эмч эмчилгээний өөр сонголтыг зааж өгөх болно.
Машин жолоодох үед үзүүлэх нөлөө
Машин жолоодох болон машин механизмтай ажиллах үед татгалзах нь зүйтэй.
ОЛЕДРО ХОТ® нь натри агуулсан
ОЛЕДРО ХОТ® нь натри агуулсан ба уг эм нь нэг тун тутамд 4,732 ммоль натри агуулдаг. Натри хязгаарласан хоолны дэглэмтэй өвчтөнүүдэд үүнийг тооцох хэрэгтэй.
3. ОЛЕДРО ХОТ® -г хэрхэн хэрэглэх
Нэг уут бэлдмэлийг аяганд хийж дээр нь 2/3 хэмжээтэй халуун ус дүүргэж уустал нь хутгана. Үүнийг 6 цаг тутамд уудаг, харин өдөрт 4-с илүү тунг хэрэглэж болохгүй.
Уг эмийг эмч буюу эм зүйчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хэрэв ОЛЕДРО ХОТ® -ийн нөлөө хэтэрхий хүчтэй, хэтэрхий сул санагдвал эмч, эм зүйчдээ хэлээрэй.
Хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэх нь
6-аас доош насны хүүхдүүдэд
ОЛЕДРО ХОТ® -г 6-аас доош насны хүүхдүүдэд хэрэглэж болохгүй.
12-оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд
ОЛЕДРО ХОТ® -г 1 уутаар 6 цагийн зайтай найруулж ууна. Өдөрт 4 тунгаас дээш хэрэглэхгүй.
Хэрэглэх арга
1 уут бэлдмэлийг аяганд хийж дээр нь 2/3 хэмжээтэй халуун ус дүүргэж уустал нь хутгана. Халуунаар нь ууна.
Хэрэв та ОЛЕДРО ХОТ® -г зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол
Хэрэв та ОЛЕДРО ХОТ® -г зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэсэн бол эмчид яаралтай хандаарай. Хэрэв хэтрүүлэн хэрэглээд удаагүй бол бөөлжих болон ходоод угаах хэрэгтэй, Энэ нь хүүхдэд амьсгалын замын бөглөрөл үүсгэж болзошгүй. Ходоод угаасны дараа дэмжих болон шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй (шингэн хэрэглэх, хүчилтөрөгч хэрэглэх г.м).
Хэрэв гипотензитэй бол вазопрессор хэрэглэж болно. Адреналиныг өгч болохгүй, учир нь тэрээр хүчдэл бууруулж болзошгүй. Цусны даралт унасан бол судас агшаагчдыг хэрэглэж болохгүй. Аналептик эмтэй хэрэглэхгүй, учир нь таталт үүсгэж болно. 10гр буюу түүнээс дээш парацетамол хэрэглэсэн насанд хүрэгчдэд элэг гэмтээх эрсдэлтэй.
Хэрэв та ОЛЕДРО ХОТ® -г уухаа мартсан бол
Хэрэв та ОЛЕДРО ХОТ® -ын өдрийн тунгаа санаандгүй уухаа мартсан бол дараагийн тунгийн цагт ердийнхөөрөө хэрэглэнэ. Мартсан тунгаа нөхөхийн тулд давхарлаж хэрэглэж болохгүй. Хэрэв танд энэхүү эмийн талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол эмч, эм зүйч, сувилагчдаа хандаарай.
4. ОЛЕДРО ХОТ® -ын гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адилаар энэхүү эм нь хүн болгонд биш ч гэсэн гаж нөлөө үүсгэж болзошгүй. Хэрэв танд дараах гаж нөлөө илэрвэлОЛЕДРО ХОТ® -ыг хэрэглэхээ зогсоон эмч эсвэл аль нэг ойр байгаа эмнэлэгт хандаарай. Үүнд: хүнд хэлбэрийн харшлын урвал (тууралт, загатнах, нүүр, уруул, ам, хоолой хавагнах буюу амьсгалахад хүндрэл учруулах, юм залгих ба амьсгалын бачуурал үүсэх гэх мэт)
Энэ нь маш ховор тохиолдол боловч 10,000 өвчтөнд 1-ээс дээш илэрдэг ба харин цөөвтөр тохиолдолд 1000 өвчтөнд 1-ээс илүү илэрнэ. Эдгээр тохиолдолд та яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Гаж нөлөөний давтамжийг доорх жагсаалтаар үнэлсэн. Үүнд:
Маш түгээмэл: 10 хүн тутамд 1-ээс их илэрвэл
Түгээмэл: 100 хүн тутамд 1 буюу 10 хүн тутамд 1-ийн хооронд байвал
Цөөвтөр: 1000 хүн тутамд 1 буюу 100 хүн тутамд 1-ийн хооронд байвал
Ховор: 10000 хүнд 1 болон 1000 хүнд 1-ийн хооронд байвал
Маш ховор: 10000 хүн тутамд 1-ээс цөөн байвал
ОЛЕДРО ХОТ® -ыг хэрэглэхэд дараах гаж нөлөө үүсч байсан нь мэдээлэгдсэн. Үүнд:
Түгээмэл (100 хүн тутамд 1 буюу 10 хүн тутамд 1-ийн хооронд байвал)
- Толгой өвдөх
- Амьсгалын дээд замын халдваруудын шинж тэмдэг
- Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, ходоод өвдөх, өтгөн хатах
Цөөвтөр (1000 хүн тутамд 1 буюу 100 хүн тутамд 1-ийн хооронд байвал)
- Ходоод гэдэсний цус алдалт
- Эмчилгээнд удаан хугацаагаар хэрэглэвэл бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг
Ховор (10000 хүнд 1 болон 1000 хүнд 1-ийн хооронд байвал)
- Нойрмоглох
- Толгой эргэх
- Нойргүйдэх
- Ам хатах
- Арьс улайх
- Шээсний замын хүндрэл
- Хоолонд дургүй болох (хоолны дуршилгүй болох)
- Зүрх дэлсэх
- Амьсгаадах
- Чих шуугих
- Гэрэлд мэдрэмтгий болох
Маш ховор (10000 хүн тутамд 1-ээс цөөн байвал)
- Ляйллын хам шинж (давшилтат хэлбэрээр илэрч байгаа арьсны эмгэгшилүүд ба төрөл бүрийн халдварууд)
- Цусны цагаан эсийн тоо хэмжээг бууруулна
5. ОЛЕДРО ХОТ® -г хэрхэн хадгалах
Энэ эмийг хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Шошгонд бичсэн хүчинтэй хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Хүчинтэй хугацаа нь тухайн сарын эцсийн өдрөөр тооцогдоно.
Өөрийн савлагаанд гэрэл ба чийгшилтээс хамгаалж хадгална. Уг эмийг хэрэглэхээсээ өмнө задлахгүй.
ОЛЕДРО ХОТ® -г 250С дээшгүй хэмд хадгална.
Хэрэглэгдээгүй эмийг бохир усны суваг болон ахуйн хаягдалд хаяж болохгүй. Уг эмийг удаан хугацаагаар хадгалахгүйгээр хаяхыг эм зүйчээсээ лавлаарай. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
6. ОЛЕДРО ХОТ® -н савлалтын агууламж болон бусад мэдээлэл
ОЛЕДРО ХОТ® -ын агууламж
Идэвхит бодисууд нь парацетамол, фенилэфриний гидрохлорид, хлорфенирамин малеат, оксоламин цитрат.
Нэг уутан дахь идэвхит бодисууд нь парацетамол 500мг, фенилэфриний гидрохлорид 10мг, хлорфенирамин малеат 2мг, оксоламин цитрат 100мг.
Бусад туслах бодисууд нь Тартарийн хүчил, нимбэгний хүчил, натрийн бикарбонат, натрийн карбонат, хинолейны будагч бодис, нимбэгний амт, колидон К-30, сахарин, сахар
ОЛЕДРО ХОТ® -ын савлалт
ОЛЕДРО ХОТ® нь PET/AL/PE сав баглаа боодол болгон хайрцганд савлагдсан
Боодлын хэмжээ нь 6 ба 12 үйлдэл үзүүлэгч гранулаар боодолд савлагдана.
Зах зээлд савлалтын бүх хэмжээ байхгүй байж болно.
Үйлдвэрлэгч:
Drogsan İlaçları San. ve Tic. A.Ş.
Esenboğa Merkez Mah. 3ubuk Cad. No:31
3ubuk - Ankara / TURKEY
Худалдааны эрх эзэмшигч:
Drogsan İlaçları San. ve Tic. A.Ş.
Oğuzlar Mah. 1370. Sok. 7/3
Balgat – Ankara / TURKEY