Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Спектиномицин тарилга
Худалдааны нэр
Англи
Спектиномицины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Shin Poong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Спектиномицин тарилга

Спектиномицины гидрохлорид

Найрлага:

1 флаконд 2г спектиномицины гидрохлорид агуулагдана.

1 ампулд 0.9% бензил алькогольтой (уусгагч) бактерийн өсөлт үржлийг саатуулах тарианы ус агуулагдана.

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг N. gonorrhoeae-ын Спектиномицинд мэдрэг штаммаар үүсгэгдсэн эрчүүдийн цочмог уретрит ба проктит, эмэгтэйчүүдийн цочмог цервицит ба проктитийн эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

2г тун бүхий 5мл тарилгыг булчинд тарьж хэрэглэнэ. Өмнө нь хэрэглэсэн антибиотик эмчилгээ үр дүнгүй үед дээрх тунгаар хэрэглэнэ.

Антибиотикт дасал болсон газарзүйн бүсэд амьдарч буй өвчтөнд эмчилгээг 4г (10мл) тунгаар булчинд тарьж эхэлнэ. 10мл тарилгыг 2 хувааж хоёр өгзгөнд тарьж болно. Булчинд тарихдаа өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд гүн хийнэ.

Цээрлэлт:

Спектиномицины гидрохлоридыг бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга!

Спектиномицины гидрохлорид нь тэмбүүгийн эмчилгээнд үр дүнгүй. Заг хүйтэн өвчний эмчилгээнд антибиотикыг өндөр тунгаар богино хугацаагаар хэрэглэснээр далд явцтай тэмбүүгийн шинж хойшлогдон далдлагдаж болзошгүй. Тэмбүүгийн эмчилгээнд зарим үр дүнтэй антибиотикын эмчилгээг удаан хугацаагаар шаарддаг учир заг хүйтний эмчилгээ хийлгэсэн өвчтөний эмнэл зүйг нарийн ажиглана.

Заг хүйтэн өвчтэй  бүх өвчтөнд оношлогооны үед тэмбүүгийн серологийн шинжилгээг хийнэ.

Спектиномицины гидрохлоридоор эмчлэгдсэн өвчтөнд 3 сарын дараа тэмбүүгийн серологийн шинжилгээ хийнэ.

 

Болгоомжлол:

Харшилд өртөмтгий өвчтөнийг ажиглаж болгоомжилно. Бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг N. gonorrhoeae-ын дасал үүссэн эсэхээр хянана. Тарих тунг соруулж авахын өмнө уусгагчийг хийсний дараа флаконыг шууд хүчтэй сэгсэрнэ. Нэг удаагийн тариур зүү хэрэглэх үедээ пенициллиний үлдэгдлээр бохирдуулахаас (ялангуяа пенициллинд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэх үед) зайлсхийнэ. 20 номерын бүдүүн зүүгээр хийнэ.

Жирэмсэн үеийн хэрэглээ:

Жирэмсэн үед хэрэглэж болдог эсэх нь тогтоогдоогүй.

Гаж нөлөө:

Эмнэлзүйн судалгаагаар бэлдмэлийг 1 удаа тарьж хэрэглэхэд тарьсан хэсэг хөндүүрлэх, чонон хөрвөс, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих,  халуурах, чичрэх,  нойргүйдэх, шээс багасах зэрэг шинж илэрсэн байна.

Хадгалалт:

30°С-аас доош тасалгааны хэмд битүү саванд хадгална.

Эмийн хэлбэр, савлалт:

Флаконыг 1, 5 ба 10  ширхэгээр гаргана.