
Хэрэглэх заавар
Бүрхүүлтэй шахмал
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
Антифлу
Бүрхүүлтэй шахмал
Өвдөлт намдаах, халуун бууруулах бусад бэлдмэл. Парацетамолыг бусад бэлдмэлтэй (сэтгэц нөлөөт эмээс бусад) хавсарсан бэлдмэл.
Тунгалаг нимгэн бүрхүүлтэй, нэг талдаа «Antiflu»гэсэн тэмдэг бүхий цайвар шаргал өнгийн бүрээс хэлбэрийн шахмал.
- шахмалд: үйлчлэгч бодис: ацетаминофен (ацетаминофены* мөхлөг хэлбэрээр) 325мг, фенилэфриний гидрохлорид 5мг хлорфенирамины малеат 2мг.
Туслах бодис: бичил талст целлюлоза, стеарины хүчил, натрийн кроскармеллоза, коллоид кремнийн хоёрч исэл, й&С шар №10 Лак (Е104) магнийн сеарат.
Бүрхүүл: гипроксипропилметилцеллюлоза, эрсдийн тос, магнийн силикат, полиэтиленгликоль
- мөхлөгийн найрлаганд: царцмагжуулалтын өмнөх цардуул, повидон, стеарины хүчил, цардуул натрийн гликолят орно.
Фармакодинамик
Ацетаминофен (парацетамол) нь өвдөлт намдаах, халуун бууруулах болон бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Түүний үйлдлийн механизм нь простагландины нийлэгжилтийг дарангуйлах болон гипоталамусын дулаан зохицуулгын төвд нөлөөлснөөр нөхцөлдөнө.
Хлорфенирамины малеат нь гистамины эсрэг бэлдмэл бөгөөд гистамины Н1-рецепторыг хориглоно. Харшлын эсрэг үйлдэл үзүүлэх ба хамрын дайвар хөндий, хамар залгиур, хамрын хөндийн салст бүрхүүлийн хавагналт ба улайлтыг багасгахын зэрэгцээ шуухинаа болон нулимс гоожих шинжийг багасгадаг.
Фенилэфриний гидрохлорид нь альфа-адреномиметик бэлдмэл бөгөөд судас нарийсгах үйлдэл үзүүлж хамрын дайвар хөндий болон амьсгалын дээд замын салст бүрхүүлийн улайлт, хаванг багасгана
Фа р м а ко ки н ети к
Ацетаминофен нь хоол боловсруулах замаар түргэн бүрэн шимэгддэг.
Цусны сийвэн дэх концентраци нь 30-60 минутын дараа дээд хэмжээндээ хүрнэ. Хашс ялгарлын хугацаа нь 2-2,5 цаг бөгөөд элэгний өвчтэй хүмүүст энэ нь уртасдаг. |
Ацетаминофен нь гол төлөв элгэнд глюкуроны хүчил ба хүхрийн хүчилтэй коньюгацид орох замаар метаболизмд орох ба зарим хэсэг нь ацетилгүйжих буюу гидроксилжих замаар метаболизмд ордог. Шээстэй ялгарна (24 цагийн турш 85% нь).
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед ялгаралт нь удааширч ацетаминофен болон түүний метаболизмын бүтээгдэхүүн нь бие махбодод хуримтлагдаж болно.
Хлорфенирамины малеат нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэх ба янз бүрийн эдэд (төв мэдрэлийн системийг оруулаад) нэвтэрдэг. Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг.
Ихэвчлэн элгэнд метаболимд ордог. Метаболитхэлбэрээр болон тодорхой хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй гадагшилдаг.
Фенилэфрин нь хоол боловсруулах замаар шимэгдэх боловч системийн өмнөх метаболизмд ордог учир биохүрэхүй нь бага байдаг.
Ханиад томуу ба амьсгалын замын цочимог өвчнүүдийн шинж тэмдгийн (халуурах, толгой, хоолой, булчин үе өвдөх, хамар битүүрэх, нус гоожих) эмчилгээнд хэрэглэнэ.
Шахмалыг бүтнээр нь усаар даруулж залгиж ууна.
Насанд хүрэгсэд: 1-2 шахмалаар хэрэглэх ба шаардлагатай үед 4-6 цагийн зайтай давтаж болох боловч хоногт 8-аас олон шахмал хэрэглэж болохгүй.
12-оос дээш насны хүүхдэд: 1 шахмалаар хэрэглэх ба шаардлагатай үед 4-6 цагийн зайтай давтаж хэрэглэж болно.
Бэлдмэлийг 12-ос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн хоногийн тунг багасгах буюу эсвэл хэрэглэх хоорондын зайг уртасгахыг зөвлөнө.
Ацетаминофен
Хоол боловсруулах замын зүгээс: ховор - дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх. аюулхай орчим өвдөх, Бэлдмэлийг их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл аюулхай орчим өвдөх, элэг хордуулах үйлдэл илэрч болзошгүй.
Цусны системийн зүгээс: маш ховор - цус задралын цус багадалт, метгемоглобинеми, тромбоцитын тоо цөөрөх, ганц нэг тохиолдолд цус төлжилгүйдлийн цус багадалт, цусны бүх эсийн тоо цөөрөх, сульфгемоглобинеми, нейтрофилийн тоо цөөрөх, агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх.
Шээс ялгаруулах системийн зүгээс: бөөрөөр хатгаж өвдөх, бактерийн бус гаралтай пиури, завсрын эдийн гломерулонефрит, маш ховор - бөөр хордуулах үйлдэл, хөхлөгийн үхжил.
Харшлын урвал: ховор - арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, улайх, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, ганц нэг ж-тохиолдолд - анафилаксын шок, судас мэдрэлийн хаван.
Хааяа багтрааны хөдлөл (ацетилсалицилын хүчил зохидоггүй хүмүүст)
зэрэг. харшлын урвал ажиглагдаж болно.
Бусад: ховор - цусан дахь сахарын хэмжээ багасах, ерөнхий сульдал, хөлс ялгаралт ихсэх.
Хлорфенирамины малеат
Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх, ам болон хоолой хатах
Харааны эрхтний зүгээс: маш ховор - хүүхэн хараа өргөсөх, нүдний зохирол өөрчлөгдөх, нүдний дотоод даралт ихсэх
Зүрх судасны системийн зүгээс: ганц нэг тохиолдолд - зүрхний цохилт олшрох.
ТМС-ийн зүгээс: ховор - нойрмоглох, толгой өвдөх, салганах
Шээс ялгаруулах замын зүгээс: маш ховор - шээс саатах, странгури (шээхэд хүндрэлтэй болох)
Фенилэфриний гидрохлорид
ТМС-ийн зүгээс: ховор - толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх, ухаан балартах
Зүрх судасны системийн зүгээс: ганц нэг тохиолдолд - зүрхний цохилт олшрох, рефлексийн замаар зүрхний цохилт цөөрөх, амьсгаадах, зүрх өвдөх, артерийн даралт ихсэх (ялангуяа артерийн гипертензитэй өвчтөнд), зүрхний хэмнэл алдагдах
Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, суулгах
Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, элэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт, глюкоза-6-фосфатдегидрогеназ ферментийн дутагдал, цусны өвчин, зүрх судасны системийн хүнд явцтай өвчнүүд, артерийн гипертензи, судасны нарийсалд өртөмтгий хүмүүс, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, түрүү булчирхайн аденомын үед шээсний ялгаралт хүндрэлтэй болох, уушгины эмфизем, архаг бронхит, чихрийн шижин, гипертирөоз, бронхын багтраа, МАО (моноаминооксидаза) ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэх буюу эсвэл уг бэлдмэлийг зогсоосноос хойш
- долоо хоногийн хугацаанд, жирэмсэн болон хөхүүл хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд парацетамолыг 10г-аас их тунгаар хэрэглэх үед элэг гэмтэж болно. Парацетамолыг 5г тунгаар хэрэглэхэд дараах эрсдэл хүчин зүйлтэй өвчтөний элэг гэмтэж болно.
- Карбамазепин, фенобарбитал, фенитоин, примидон, рифампицин, Алтан цэгцүүхэйн болон элэгний ферментийг идэвхжүүлдэг бусад бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээ
- Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс
- Глютатионы дутагдлын шинжтэй (хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал, муковисцидоз, ХДХВ-ын халдвар, өлсөх, тураал зэргийн үед ажиглагдаж болно)
Парацетамолын хордлогын шинж: Эхний өдөр арьс цайх, дотор муухайрах,
бөөлжих, хролонд дургүй болох, хэвлий орчим өвдөх зэрэг шинж илэрнэ.
Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 12-48 цагийн дараа элэгний гэмтэл ажиглагдаж болно. Глюкозын солилцооны өөрчлөлт болон бодисын солилцооны хүчилшил үүсэж болно.
Хүнд хэлбэрийн хордлогын үед элэгний дутагдал нь энцефалопати үүсэх, цус алдах, цусан дахь сахарын хэмжээ багасах, тархи хавагнах, шээстэй уураг ялгарах, нас барах хүртэл дамжирч болно. Өвчтөнд бүсэлхий орчим өвдөх, шээстэй цус ба уураг гарах зэрэг шинж илэрвэл хөхлөгийн цочмог үхжил бүхий бөөрний цочмог дутагдлыг сэжиглэх хэрэгтэй ба элэгний гэмтэлгүй үед ч ажиглагдаж болно.
Эмчилгээ:
Эмчилгээг яаралтай эхэлнэ. Эрхтэн гэмтэх эрсдэлтэй тул шинж тэмдгийн илрэлийн зэргээс хамааралгүйгээр эмнэлэгт хэвтүүлнэ.
Парацетамолыг хэрэглэснээс хойш 1-с илүү цаг өнгөрөөгүй бол идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 4 цагийн дараа үнэлэх хэрэгтэй.
Парацетамолыг хэрэглэснээс хойш 24 цагийн хугацаанд N1- ацетилцистеины эмчилгээг (шаардлагатай үед судсанд) явуулж болно. Дээд үр нөлөө нь парацетамолыг илүүдэл тунгаар хэрэглэснээс хойш 8 цагийн хугацаанд илрэх ба дараа нь багасдаг. Бөөлжилт илрээгүй үед метионин уулгаж хэрэглэж болно
Фенилэфрин
Фенилэфриний тун хэтрэлтийн шинж - “гаж нөлөө” гэсэн хэсэгт тэмдэглэсэн гаж нөлөөг үз. Үүнээс гадна цусны даралт ихсэх, рефлексийн замаар зүрхний цохилт цөөрөх шинж илэрч болно. Хүнд явцтай хордлого үүсгэж чадах фенилэфриний хэмжээ нь элэг хордуулахад хангалттай парацетамолын тохирох хэмжээнээс хэтэрхий бага байдаг.
Эмчилгээ. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Цусны даралт илэрхий ихэсвэл фентоламин зэрэг альфа-адреноблокатор хэрэглэнэ.
Хлорфенирамин
Тун хэтрэлтийн шинж - тайвшруулах үйлдэл ба ТМС-ийн парадоксаль хөөрөл, таталт, амьсгаадах, холинолитик үйлдэл, дистонийн урвал, зүрхний хэмнэл алдагдал илэрнэ.
Эмчилгээ. Шинж тэмдгийн болон барих эмчилгэ эхийнэ. Зүрх, амьсгал, бөөр. элэгний үйл ажиллагаа, ус ба электролитийн тэнцвэрийг онцгой анхаарах хэрэгтэй.
Хэрэв эсрэг заалтгүй болон тунг хэтрүүлж хэрэглээд удаагүй байгаа бол идэвхжүүлсэн нүүрс уулгаж хэрэглэнэ. (бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 1-с илүү цаг өнгөрөөгүй бол энэ нь ихэвчлэн үр дүнтэй байдаг).
Цусны даралт ихсэх болон зүрхний хэмнэл алдагдах эмгэгийн эмчилгээг яаралтай эхэлнэ. Таталт илэрсэн тохиолдолд диазепам үр дүнтэй байдаг. Хүнд хэлбэрийн хордлогын үед гемоперфузи хийж болно.
Болгоомжлол!
Эмчилгээ 3 хүртэл өдөр үргэлжилнэ. Эмчилгээний хангалттай үр нөлөө үзүүлэхгүй буюу өндөр халууралт эмчилгээний явцад 3-аас олон хоног үргэлжлэх болон шинэ шинж тэмдэг илэрвэл илүү хүнд явцтай эмгэг байж болзошгүй тул яаралтай эмчид хандана.
Тун хэтрэх эрсдэлтэй тул бэлдмэлийг элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Зүрх. судасны системийн өвчин, эпилепси, Рейно-ийн хам шинжтэй, түрүү ;булчирхай нь томорсон өвчтөн зэрэгт бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Бэлдмэлийг зогсонгишил арилгадаг эм, ханиад томууны шинж тэмдгийг хөнгөвчилдөг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
Эмчилгээний үед согтууруулах ундаа, нойрсуулах эм, тайвшруулах эм хэрэглэхээс зайлсхийнэ.
Жирэмсэн болох хөхүүл үеийн хэрэглээ
Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үөд хэрэглэхгүй
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Эмчилгээний явцад жолоо барих, машин механизмтай ажиллах, анхаарал болгоомжлол шаардлагатай ажил хийхээс зайлсхийнэ.
Эмийн болон бусад харилцан үйлчлэл:
Ацетаминофены элэг ба бөөр хордуулах үйлдэл нь барбитурат болон согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэх үед ихсэнэ.
Ацетаминофен бие махбодоос ялгарах антибиотикын ялгаралтыг удаашруулна.
Тетрацикпин нь ацетаминофен хэрэглэж байгаа үеийн цус багадалт метгемоглобинеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Ацетаминофены шимэгдэлтийн хурд метокпопрамид, домперидонтой хамт хэрэглэх үед ихсэх ба холестираминтай хамт хэрэглэх үед багасдаг.
Ацетаминофенийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэх үед варфарин болон бусад кумарины бүлгийн бэлдмэлийн цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэл ихсэж цус алдах эрсдэл нэмэгддэг. Ховор хэрэглэх үед илэрхий нөлөө үзүүлдэггүй.
Нойрсуулах, тайвшруулах, солиорлын эсрэг эм; сэтгэл засах эм, согтууруулах ундааны зүйл нь хлорфенирамин малеатын ТМС-ийг дарангуйлах үйлдлийг илэрхий хүчжүүлнэ.
Хлорфенирамин нь фенитоины метаболизмыг дарангуйлж хортой нөлөөний эрсдлийг нь ихэсгэж болно.
Лопинавир цусны сийвэн дэх хлорфенирамины концентрацийг ихэсгэж болно.
Хлорфенирамин нь атропин, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл гутралын эсрэгэм, агчил тавиулагч эм, паркинсоны эсрэг эмийн холинолитик үйлдлийг ихэсгэнэ.
Фенилэфрины гидрохлорид нь резерпин ба октадины даралт бууруулах үйлдлийг сулруулна.
МАО ферментийг хориглогч бэлдмэл ба фенилэфрины гидрохлоридыг хамт хэрэглэх үед гипертензийн криз үүсэж болно.
Фенилэфринийг бусад симпатомиметик аминуудтай хамт хэрэглэх үед зүрх судасны системийн гаж нөлөөний эрсдэл ихсэж болно.
Фенилэфрин нь бета-адреноблокатор, цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулж артерийн гипертензи үүсэх эрсдэл болон зүрх судасны системийн зүгээс илрэх бусад гаж нөлөөний эрсдлийг ихэсгэж болно.
3 цагирагт бүтэцтэй сэтгэл гутралын эсрэг эм (амитриптилин)-ийг фенилэфринтэй хамт хэрэглэх үед зүрх судасны системийн зүгээс гаж нөлөө илрэх магадлал нэмэгддэг.
Амьсгалын замаар мэдээгүйжүүлэлт хийхийн өмнө фенилэфринийг хэрэглэх үед зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэл ихэсдэг.
Фенилэфринийг дигоксин болон зүрхний гпикозидтой хамт хэрэглэх үед 7 зүрхний хэмнэл алдагдал, зүрхний булчингийн шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг.
Хадгалалт:
25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа:
- жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн хэлбэр савлалт:
12 шахмалыг ПВХ/хөнгөн цагаан блистертэй гаргана. Блистерийг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.
Эмийн сангаас олгох журам:
Жоргүй олгоно.
Компаний нэр - мэдүүлэгч/үйлдвэрлэгч, хаяг
Байер Консьюмер Кэр АГ,
Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель, Швейцария
Контракт Фармакал Корпорейшн,
135 Адамс Авеню, Хопог, Нью-Йорк 11788, АНУ