Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Оми бродерхүүд ментарм Ку
Худалдааны нэр
Англи
Метилсалицилат + Л-ментол+ Эвкалиптийн тос+ Терпентинний тос
Үйлдвэрлэгч
The Omi Brotherhood LTD
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
12%+6%+2%+1.5%-65г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хянасан: 2012 оны 3-р сар

Хэрэглэхийн өмнө энэхүү зааврыг анхааралтай уншина уу. Танд дахин унших шаардлага гарч болзошгүй тул зааврыг хадгална уу.

 

Ангилал: 3 ОТС эм

 

Булчин болон мэдрэлийн өвдөлтийг намдаагч

OMI BROTHERHOOD MENTURM Q OINTMENT

 

  • Булчингийн өвдөлт ба үе мөчний өвдөлтийн эмчилгээнд хэрэглэх, илааршуулах иллэгийн тосон түрхэц.
  • OMI BROTHERHOOD MENTURM Q OINTMENT нь метилсалицилатийг  агуулж, арьсан доорх судсанд амархан нэвтэрч үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлж, өвдөлтийг намдаадаг. Өөр нэгэн найрлага болох ментол нь загатнааг намдаан, сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлж, хэсэг газарт нөлөөлөн гипоэстези үүсгэнэ.
  • OMI BROTHERHOOD MENTURM Q OINTMENT нь  анхилуун үнэртэй, наалдахгүй, даавуунд толбо үүсгэдэггүй,  хуурайшилт үүсгэдэггүй  чийгшүүлэгчтэй,  цагаан өнгөтэй тос юм.   Хэрэглэх үед арьсанд бүрэн шингэж  бусад хүмүүст  анзаарагдахгүй.

 

Анхааруулга ба болгоомжлол

Дараахь зүйлсээс болгоомжлох(эсвэл шинж тэмдэг арилахгүй буюу илааршихгүй,  эсвэл гаж нөлөө илэрвэл):

OMI BROTHERHOOD MENTURM Q тосон түрхэцийг дараахь хэсэгт түрхэхийг хориглоно;

      (1)  Нүд буюу салт бүрхэвч.

      (2)  Намарс(экзем),  тууралт, ил шархтай бол.

 

Шаардлагатай зөвлөмжүүд

1. Хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.  Ялангуяа:

   (1) Хэрэв та эмнэлэгт эмчийн хяналтанд байгаа бол;

   (2) Хэрэв та аль нэгэн эмэнд харшлын урвал илэрч байсан бол;

   (3)  Хэрэв та чийглэг намарс ба арьсны эмгэгшилтэй бол;

 

2. Хэрэв дараахь шинж тэмдэгүүдийн аль нэг нь илэрвэл хэрэглэхээ даруй зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

   Байрлал

           Шинж тэмдэг

    Арьс

Туурах, улайх, загатнах

 

3. Хэрэв 5-6 хоногийн дотор эмчилгээний үр дүн гарахгүй тохиолдолд хэрэглэхээ зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

 

Хэрэглэх заалт

Үе мөчний ба хэрэх өвчний өвдөлт, гэмтэлийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, үений үрэвсэл, булчингийн бэртэнгэт өвдөлт, шөрмөс ба холбоосны өвдөлт, хүзүү хөших, нуруу,  ууцаар өвдөх, шүд өвдөх, цээжний хэсгээр өвдөх, загатнах, гүйлсэн булчирхайн үрэвсэл, толгой өвдөх, булчин өвдөх, ядарч хөших үед хэрэглэнэ.

 

Тун болон хэрэглэх арга

OMI BROTHERHOOD MENTURM Q тосон түрхэцийг хөшингө ба өвдөлтийг намдаах хэмжээгээр хэрэглэнэ.

(1)  OMI BROTHERHOOD MENTURM Q  тосон түрхэцийг зааврын дагуу хэрэглэнэ.

(2)   Бэлдмэл нүдэнд орохоос болгоомжлох хэрэгтэй. Хэрэв нүдэнд орвол нүдээ хүйтэн буюу бүлээн усаар угаана. Хэрэв ноцтой шинж тэмдэг илэрвэл нүдний нарийн мэргэжлийн эмчид хандан тусламж авах хэрэгтэй.

(3)   Эцэг эхийн буюу асран хамгаалагчийн хяналтан дор хүүхдэд хэрэглэнэ.

(4)   OMI BROTHERHOOD MENTURM Q тосон түрхэцийг зөвхөн гадуур хэрэглэнэ.

(5)   Усанд орсны дараа бэлдмэлийг хэрэглэх нь үр дүнтэй боловч, таны арьсыг цочроож магадгүй.

           

Найрлага ба орц

Метилсалицилат              12%

L-ментол                            6%

Эвкалиптийн  тос              2%

Турпентиний тос               1.5%

 

Туслах бодис

Цэвэршүүлсэн ланолин, стеарил алкохол, шингэн парафин, стеариний хүчил, триэтаноламин, пропилен гликол, кармелоз натри ба анхилуун үнэртүүлэгч, силиконы тос.

 

Эмчилгээний ашигтай үйлдэл

Булчин ба үе мөчний өвдөлтийг болон мөн  хөшингөнөөс үүдэлтэй өвдөлтийг намдаах.

Өвдөлт ба  загатнааг намдаах.

Өвдөлтийг намдаах ба цусны эргэлтийг дэмжих.

 

Хадгалах, тээвэрлэх болон хэрэглэх үеийн анхааруулга

(1) Өөрийн савлагаанд нь сайтар таглан, хуурай, сэрүн газарт нарны гэрлээс хамгаалж хадгална.

(2) Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

(3)  Буруу хэрэглэх ба чанар алдагдахаас сэргийлэх үүднээс өөр саванд хийж болохгүй.  

(4)  Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа дуусаагүй үед ч гэсэн таглааг нээсэн тохиолдолд аль болох удаахгүйгээр хэрэглэвэл зохино.

 

Савалгаа

65 гр шахдаг саванд,  430 гр полиэтилен саванд

 

Мэдээлэл авах хаяг

Үйлчлүүлэгчтэй харилцах, OMI BROTHERHOOD Co.,Ltd.

Утас:                                      0748-32-3135

Цагийн хуваарь:                   Даваа-Баасан гарагт 8:30-17:30 (баярын өдрүүдэд амарна)

Үйлдвэрлэгч ба түгээгч:     OMI BROTHERHOOD Co.,Ltd.  29 Uwaicho Moto, Omihachiman, Shiga,

                                               Japan