
Хэрэглэх заавар
Амоксициллин 500 мг капсултай эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Амоксициллин
Олон улсын нэршил: Амоксициллин тригидрат
Эмийн хэлбэр: Капсултай эм
Найрлага, тун хэмжээ: 1 капсулд
Үйлчлэгч бодис: Амоксициллин тригидрат 500 мг
Туслахбодис: Магнийн стеарат тус тус агуулагдана.
Эм судлалын бүлэг: Бетта лактамын бүлгийн антибиотик
Фармакологийн үйлдэл: Амоксициллин нь пенициллины бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд бактерийн эмийн ханын дотор байрлах пенициллин холбогч өвөрмөц уурагтай холбогдон бактерийн эсийн ханын нийлэгжлийг III үе болон эцсийн шатанд нь дарангуйлах бактерцид үйлдэл үзүүлнэ.
Өргөн хүрээт үйлдэлтэй. Олон тооны грам эерэг ба грам сөрөг микроб (стафилококк, стрептококк, пневмококк, энтерококк, хөхүүл ханиадны ба гэдэсний савханцар, протей, шигелла, сальмонеллын үүсгэгчид г.м)-д нөлөөлнө.
Амоксициллин тригидрат нь пенициллиназад тэсвэргүй.
Хэрэглэх заалт: Амьсгал болон шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Грам эерэг ба грам сөрөг микробоор үүсгэгдсэн системийн халдвар, шээс ялгаруулах замын хурц ба архаг халдварын үед:
- Насанд хүрэгчид ба 20 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 250 мг-500 мг-аар 8 цагаар ууна.
- 20 кг-аас доош жинтэй хүүхдэд: хоногт 20 мг/кг-аар 8 цагаар /3 хувааж/ ууж ба ноцтой хүнд халдварын үед хоногт 40 мг/кг-ыг 8 цагаар ууна.
Хүндрэлгүй заг хүйтэнд:
- Насанд хүрэгчид ба 45 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 3гр-ыг 1гр. Пробенецидын хамт нэг удаа ууна.
Хүндрэлгүй цочмог заг хүйтэн өвчнийг эмчлэхэд 3000мг-аар нэг удаа уулгана. Ингэхдээ 1000 мг пробенецидтэй хамт хэрэглэвэл сайн. Эмэгтэйчүүдэд дээрх тунгаар давтан хэрэглэнэ.
Хориглох заалт: Пенициллины бүлгийн эмэнд харшилтай бол хэрэглэхгүй. Цефалоспорины бүлгийн эмэнд харшилтай болон жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, анафилакси, цус багадалт, арьсны тууралт, нүдний салст үрэвсэх зэрэг харшлын урвал илэрч болно. Хааяа халуурах, үе өвдөх гаж нөлөө үүсч болзошгүй.
Анхааруулга: Пенициллины бүлгийн эмэнд харшилтай бол хэрэглэхгүй. Жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэвэл зохино.
Эмийн хэлбэр, савлалт: Амоксициллин капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын хатуу блистрт савлаж, 10 блистерээр цаасан хайрцагт хийж, битүүмжлэнэ. 78 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК- ний ”Тунфарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 3-1
Вэйб сайт: www. munkhiintun.mn





































































































































































































































































































