Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Унитаксим
Худалдааны нэр
Англи
Цефотаксим
Үйлдвэрлэгч
Union Korea Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэх заавар

Жороор олгоно.

Унитаксим 1 г тарилга

Дүрслэл:

Шилэн флаконд савласан бүдэг цайвар шар нунтаг.

Найрлага:

1 флаконд: Цефотаксим натри 1 г агуулна.

Туслах бодис агуулаагүй.

Хэрэглэхийн өмнө эмийн зааврыг сайтар уншина уу. Цаашид эмчийн зөвлөгөө авна уу. Хүүхдээс хол байлгана уу.

Эмийн фармакологи:

Цефотаксим нь 3-р үеийн Цефлоспориний бүлгийн эм бөгөөд бусад цефалоспорин болон пенициллиний бүлгийн эмүүдийн адил нянгийн эсийн хананы нийлэгжилтэд  нөлөөлдөг.

Нянгийн эсрэг хүрээ: Цефотаксим нь in vitro орчинд грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Цефотаксим нь грам эерэг болон сөрөг нянгийн пенициллиназа, цефолоспориназа түүнчлэн β-лактамазад  дээд зэргийн тогтвортой.

Цефотаксим натри нь дараахь нянгуудад идэвхитэй:

Грам эерэг агаартан  

Staphylococcus aureus, түүний пенициллиназа үүсгэдэг болон үүсгэдэггүй эгнээнүүд, Staphylococcus epidermis, Streptococcus pyogenis, Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae.

Грам сөрөг агаартан

Citrobacter spp, Enterobacter spp, Escherichia coli, Haemophilus influenza, түүнчлэн ампициллинд тэсвэртэй эгнээнүүд, Klebsiela spp, Klebsiela pneumoniae, Neisseria gonorrhoeae түүний пенициллиназа үүсгэдэг, үүсгэдэггүй эгнээнүүд, Proteus mirabilis, Proteus vulgaris, Morganella morgani, Providencia rettgeri, Serratia spp, Acinetobacter spp.

Цефотаксим нь Pseudomonas aeruginosa-ийн зарим эгнээнд идэвхитэй.

Агааргүйтэн:

Bacteroides sp, B.fragilis-ийн зарим эгнээнүүд, Clostridium spp, Peptococcus spp, Peptostreptococcus spp, Fusobacterium spp.

Фармакокинетик

Цефотаксим нь булчинд тарихад хурдан шингэдэг. 500 мг болон 1 г Цефотаксимийг тарьж хэрэглэхэд 30 минутийн дараа сийвэнгийн концентраци 12 болон 20 µг/мл тус тус байсан. Сийвэнгээс гадагшлах хагас задралын хугацаа нь 1 цаг болно. Тарьж хэрэглэсэн Цефотаксимийн 40% нь сийвэнгийн уурагтай холбогдоно. Цефотаксим болон Десацетил цефотаксим нь биеийн эдэд сайн тархана. Тарьж хэрэглэсэн Цефотаксимийн 60% нь 24 цагийн дараа шээсэнд хувираагүй хэлбэрээр тодорхойлогдоно. 20% нь десацетил метаболит байдлаар биеэс гадагшилна.

Хэрэглэх заалт:

Цефтотаксимийг түүнд мэдрэг хүнд хэлбэрийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Эмчилгээ:

  • Амьсгалын замын халдвар
  • Шээс-бэлгийн замын халдвар
  • Септицеми,  нянгийн гаралтай эндокардит, менингит
  • Ясны халдвар, үе, арьс, зөөлөн эдийн халдвар, хэвлийн халдвар / перитонит, сувгийн халдвар, хоол боловсруулах замын халдвар/
  • Бэлгийн замын халдвар, заг хүйтэн
  • Биеийн эсэргүүцэл суларсан өвчтөнүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Эмчилгээний өмнө үүсгэгчийн мэдрэг байдлыг тодорхойлно.

Гэвч өвчтөний биеийн байдал антибиотикийг яаралтай хэрэглэх нөхцөл үүсгэж, эмнэлзүйн шинж тэмдгүүд цефотаксимд мэдрэг үүсгэгчээр үүссэн халдвар байх магадлалтайг илэрхийлж байвал цефотаксим эмчилгээг үүсгэгчийн мэдрэг чанарыг урьдчилан тогтоолгүй эхэлнэ.

Хэрэглэх арга, тун:

Энэхүү бэлдмэлийг эмчийн жорын дагуу хэрэглэнэ.

Тун:

Тун, хэрэглэх арга, хэрэглэх хугацаа, давтамж зэрэг нь халдварын хэр хүнд зэрэг, үүсгэгчийн мэдрэг байдал, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарна. Хоногийн дээд тунг 12 г-аас хэтрүүлж болохгүй.

Насанд хүрэгсэд болон 12 наснаас дээш хүүхэд:  

Цефотаксимийг булчинд эсвэл судсаар тарьж хэрэглэнэ.

Халдварын төрөл

1 удаагын тун/г/

Тунгын давтамж/цаг/

Хоногийн тун /г/

Хэрэглэх арга

Хүндрэлгүй халдвар

1

12

2

Булчинд эсвэл судсаар

Дунд эсвэл хүнд халдвар

1-2

8

3-6

Булчинд эсвэл судсаар

Өндөр тунтай антибиотик шаардлагатай халдвар, септицеми

2

6-8

6-8

Судсаар

Амь насанд аюултай халдвар

2

4

12

Судсаар

 

Заг хүйтэний эмчилгээний үед булчинд 1 г-аар нэг удаа тарьж хэрэглэнэ.

Эмчилгээг эхлэхийн өмнө тэмбүүгийн халдвар хавсарсан эсэхийг тогтооно.

Нярай болон 12-аас доош насны хүүхэд :

Халдварын зэргээс хамаарч 50-100 мг/кг тунгаар хоногт 2-4 удаа хоногийн тунг ижил хувааж судсаар тарьж хэрэглэнэ.

Амь насны аюултай халдварын үед  150-200 мг/кг тунгаар хоногт тарьж хэрэглэнэ.

Дутуу нярайн хоногийн тун 50мг/кг-аас ихгүй байна.

Бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд:

Хүнд хэлбэрийн бөөрний эмгэгийн үед тунг бууруулна. Креатининий клиренс ≤5мл/мин үед ердийн тунгийн хагасаар эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Судсаар тарьж хэрэглэх:

 1 г цефотаксимийг 4 мл тарианы усанд найруулж 3-5 минутийн турш  судсаар тарьж хэрэглэнэ.

Судсаар дуслаар тарьж хэрэглэх:

Өндөр тунгаар эмчилж байх үед дуслаар тарьж хэрэглэнэ.

Богино хугацаанд тарьж хэрэглэхдээ 1 г Цефотаксимийн 2 флаконыг 40 мл уусмалд / жишээ нь, 10%-ийн глюкозийн уусмал/ найруулж 20 минутийн турш тарьж хэрэглэнэ.

Удаан судсаар тарьж хэрэглэхдээ 1 г Цефотаксимийн 2 флаконыг 100 мл изотоник уусмал эсвэл глюкозийн уусмалд найруулж 50-60 минутын турш судсаар дуслаар тарьж хэрэглэнэ. Цефотаксимийг содын уусмал буюу бикарбонат содын уусмалд найруулахгүй.

Булчинд тарьж хэрэглэх:

0,5 г эсвэл 1 г Цефотаксимийг 2 мл болон 4 мл ариун тарианы уусмалд найруулж том булчинд гүн тарьж хэрэглэнэ. Урьд нь тарьсан газар давтан тарих бол насанд хүрэгсдэд 4 мл, хүүхэд болон нярайд 2 мл-ээс ихгүй уусмал найруулж тарина.

Хэрэв Цефотаксимийн хоногийн тун насанд хүрэгсдэд 2 г/хоног, хүүхэд болон нярайд 100мг/кг-аас их эсвэл хоногт 1г-аар 2 удаа булчинд тарьж байгаа тохиолдолд  Цефотаксим натрийг судсаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд өвдөлтөөс зайлсхийхийн тулд 1г Цефотаксимийг 4 мл 1%-ийн лидокаиний уусмалд найруулж  булчинд тарьж хэрэглэнэ. Лидокайний уусмалаар найруулж судсаар тарьж хэрэглэхгүй.

Эсрэг заалт:

Цефотаксим болон цефалоспориний бүлгийн антибиотикт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй.

Анхааруулга, болгоомжлол:

Анхааруулга:

Эмчилгээг эхлэхээс өмнө өвчтөн цефотаксим натри, цефлоспорин болон пенициллинд өмнө нь харшил өгч байсан мэдрэг зэргийг нягтлан тогтооно. Харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно.

Цефлоспориний бүлгийн өргөн хүрээний антибиотикаар эмчилж байх явцад псевдомембраны колит буюу бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хандлагатай. Антибиотик хэрэглэж байх үед гүйлгэлт илэрвэл бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн эсэхийг оношлоно.

Болгоомжлол:

Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд шээс ялгарал буурснаас хэвийн тунгаар тарьж хэрэглэх явцад сийвэнд эмийн тун өндөр хэмжээгээр удаан байх хандлагатай тул ийм өвчтөнүүдэд эмийн тунг бууруулж эмчилгээнд хэрэглэнэ.

Эмийн хэрэглэх үеийн болгоомжлол:

Цефотаксимийг найруулсны дараа удалгүй хэрэглэнэ.

Найруулсан уусмалыг 2-8 хэмд хадгалж байгаа тохиолдолд 24 цагийн дотор хэрэглэх шаардлагатай. 25 хэмээс доош хэмд хадгалж байгаа тохиолдолд 8 цагийн дотор хэрэглэх ёстой.

Жирэмсэн болон хөхүүл эхэд:

Жирэмсэн эхэд хэрэглэхэд аюулгүй нь тогтоогдоогүй. Жирэмсэн эхэд зайлшгүй Цефотаксим эмчилгээ шаардлагатай үед л хэрэглэнэ.

Эхийн сүүгээр бага концентрациар ялгарна. Хөхүүл эхэд Цефотаксимийг эмчилгээнд хэрэглэж байх явцад болгоомжлох шаардлагатай.

Эмийн харилцан үйлчлэл:

Цефалоспоринийг аминогликозидтай хавсарч эмчилгээнд хэрэглэхэд бөөр гэмтэх эрсдэл өндөрсөнө.

Пробенецидтай хавсарч хэрэглэхэд цефотаксимийн сийвэн дэх концентраци нэмэгдэж үйлчлэх хугацаа нь уртасна.

Клинитест, Бенедиктийн уусмал, Фелингийн уусмал ашиглаж байх явцад шээсэнд хуурамч эерэг байдлаар глюкоз илэрдэг. Түүнчлэн, Цефалоспориний бүлгийн антибиотик хэрэглэх явцад Кумбс-ийн урвал эерэг гарч болно.

Жирэмсэн болон хөхүүл эхэд:

Жирэмсэн эхэд хэрэглэхэд аюулгүй нь тогтоогдоогүй. Жирэмсэн эхэд зайлшгүй Цефотаксим 1гр тарилгийн эмчилгээ шаардлагатай үед л хэрэглэнэ.

Эхийн сүүгээр бага концентрациар ялгарна. Хөхүүл эхэд Цефотаксим 1гр тарилгийг эмчилгээнд хэрэглэж байх явцад болгоомжлох шаардлагатай.

Гаж нөлөө:

Шок: Ховор тохиолдолд шок үүснэ.

Хэт мэдрэг урвал, харшил: Тууралт, улайлт, халууралт зэрэг харшлын урвал илэрч болно.

Цусанд: Гранулоцитозис, цус задралын анеми, цус багадалт, тромбоцитопени, эозинофили, нейтропени, түр зуурын лейкоцитопени, агранулоцитозис илэрч болно.

Бөөрөнд: Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, цочмог бөөрний дутагдал, интерстициаль нефрит ховор тохиолдолд үүснэ.

Элгэнд: Ховор тохиолдол шарлалт үүсч , ГПТ, ГОТ, ЛДГ, алкалайн фосфатаза өндөр гарна.

Хоол боловсруулах замд: Эмчилгээний явцад эсвэл дараа псевдомембраны колит үүсч болно. Гүйлгэх, бөөлжих зовиурь гарч болно.

Амьсгалын замд: PIE  хамшинж буюу уушгинд эозинофилийн нэвчдэс үүсэх, интерстициаль пневмонийн улмаас ханиалгах, амьсгал хямрах, халуурах зэрэг эмнэлзүй илэрч болно.

Аминдэмийн дутмагшил: Ховор тохиолдолд К витаминий дутагдлын улмаас гипопротромбинеми үүсч цус алдаж болно. В-ийн төрлийн витаминий дутагдлын улмаас мэдрэлийн ёзоорын үрэвсэл, хоолонд  дургүй болох, глосит, хүүхэн хэл үрэвсэх, амны хөндийн үрэвсэл илэрч болно.

Суперинфекци: Амны хөндийн үрэвссэл, мөөгөнцөр үүсч болно.

 

Бусад гаж нөлөө: Амьсгал хямрах, хаван, толгой өвдөх, бие сульдах, үтрээний үрэвсэл, мөөгөнцөртөх, хараа өөрчлөгдөх,  мөчдийн булчингийн агчил зэрэг бусад гаж нөлөө илэрч болно.

Дээрхи гаж нөлөө илэрвэл эмчдээ хандана уу.

Тун хэтрэх, эмчилгээ:

Тун хэтэрсэн тохиолдол тэмдэглэгдээгүй. Өвөрмөц антидот байхгүй тул тун хэтэрсэн үед шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.  Таталт өгвөл Цефотаксим 1 г тарилгын эмчилгээг зогсоож уналт таталтын эсрэг эмчилгээ хийнэ.

    Хадгалах нөхцөл:

Битүү савлагаатай хэлбэрээр 30-аас доош хэмд хадгална.

Хадгалах хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш  24 сар.

Савлагаа болон тунгийн хэлбэр:

 10 флаконоор савлагдсан.

Чанарын онцлог:

USP 38.

Үйлдвэрлэгч:

Union Korea Pharm Co.,Ltd.

246, Munmakgongdan-gil, Munmak-eup, Wonju-si, Gangwon-do, Korea.

 

Хуваарилагдсан: Анар-Арвижих ХХК

 

Хавсралт хуудас 2016 оны 5 сарын 15-д дахин  хянагдсан.