Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нитроконтин 2.6
Худалдааны нэр
Англи
Нитроглицерин
Үйлдвэрлэгч
Modi Mundipharma Private Limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
29.9 мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Албан ёсны зөвшөөрөлтэй эмч, эмнэлэг болон лабораторийн хэрэгцээнд зориулав.
Rx
Нитроглицериний зохицуулсан задралтат шахмал
НИТРОКОНТИН™ 2.6/6.4
CONTINUS™ зохицуулсан задралтат систем

Найрлага:
НИТРОКОНТИН™ Continus™ шахмал нь 2.6мг болон 6.4мг-ын тунтай, хавтгай гадаргуутай, ягаан өнгөтэй бөгөөд 2.6мг Нитроглицеринтэй тэнцэхүйц шингэрүүлсэн Нитроглицерин USP агуулсан нь нэг талдаа “NS” үсэг, нөгөө талдаа гэсэн тэмдэгтэй 6.4 мг Нитроглицеринтэй тэнцэхүйц шингэрүүлсэн Нитроглицерин USP агуулсан нь нэг талдаа “NS 6.4” үсэг, нөгөө талдаа гэсэн тэмдэгтэй.
Хэрэглэх заалт:
Нитроконтин™ Continus™ шахмалыг зүрхний бах өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Эмнэлзүйн эм судлалын онцлог:
Нитроглоцериний үйлдлийн үндсэн зарчим нь судасны гөлгөр булчинг сулруулан захын артер, венийг, түүний дотор венийн судсыг өргөсгөн үйлчилдэгт оршино. Капиллярын дараах венийн судас, том венийг өргөсгөсний улмаас зүрхэнд эргэн ирэх цусны хэмжээ багасч зүүн ховдлын төгсгөлийн даралт (зүрхний өмнөх ачаалал) буурдаг байна. Артерийн судсыг өргөсгөсний улмаас судасны системийн эсэргүүцэл бууран артерийн даралт (зүрхний дараах ачаалал) багасдаг. Нитроглицерин артерийн болон венийн судас өргөсгөснөөр зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ буурдаг ба хангамж-хэрэгцээний харьцаа зохистой болдог. Титэм судасны урсгалаар нитратууд коллатераль сувгуудад хүрч зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалтай (ишеми) хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг байна. Нитроглицериний нөлөөгөөр зүрхний эпикард хэсгийн титэм артери өргөсгөдөг боловч энэ нь зүрхний бахыг эмчлэх үйлдэлд нь дэмжлэг үзүүлдэг эсэх нь тодорхойгүй болно. Нитроглицерин эмчилгээний тунгаараа систол, диастолын артерын дундаж даралтыг буруулна. Титэм артерийн нэвчилт тогтворждог ба артерийн даралт буурсны улмаас зүрхний хэм түргэсэн диастолын дүүргэх хугацаа богиносдог.
Нитроглицериний эмчилгээний нөлөөгөөр төвийн венийн болон уушгины капиллярын салаалсан хэсгийн даралт нэмэгдэх ба уушгины судасны ерөнхий эсэргүүцэл болон судасны системийн эсэргүүцэл багасдаг. Артерийн даралт буурах үед рефлексийн замаар зүрхний хэм үл мэдэг олширдог. Зүрхний индекс ихсэж багасаж эсвэл өөрчлөгдөхгүй үлдэж болдог. Зүүн ховдлын дүүргэх даралт болон судасны системийн эсэргүүцэл ихэссэн өвчтөнд зүрхний индекс буурч болох бөгөөд яваандаа зүрхний индекс ихсэж болох нь туршилтаар нотлогдсон. Нөгөө талаас зүрхний дүүргэх даралт болон болон зүрхний индекс нь хэвийн үлдэж болох бөгөөд нитроглицеринийг судсаар хэрэглэсэн үед үл мэдэг буурч болно. Нитроглицерин нь бие махбодид сайтар тархах бөгөөд насанд хүрсэн эрэгтэй хүнд түүний тархалтын эзэлхүүн ойролцоогоор 3 литр/кг байх ба хурдан хугацаанд хувирч динитрат (1,2 динитроглицерол ба 1,3 динитроглицерол) болон мононитратыг үүсгэнэ. Түүний хагас элиминацын хугацаа нь богино буюу 1-4 минут байдаг.
Нитроглицеринийг метаболит болгон хувирагахад юуны түрүүнд элэгний редуктаза фермент голлох үүрэгтэй. Динитрат нь мононитрат болох бөгөөд эцэстээ глицерол болон нүүрсний давхар исэл болон хувирна. Түүний сийвэнгийн концентраци нь 50-100 нанограм/миллитр хооронд байх ба ойролцоогоор 60% байдгийн дотор 1,2 динитролицерол нь 60% байдаг, харин динитроглицерол нь 30% байдаг. Динитратууд нь судас өргөсгөх үйлдлийн хүчээрээ мононитратуудаас сул байна.
Хэрэглэх арга, тун:
Өвчтөний онцлог болон өвчний хүнд хөнгөнөөс хамааруулан тунг зохицуулан хэрэглэх нь зүйтэй.
Насанд хүрэгчид: Нитроконтин™ Continus™ 2.6мг шахмалыг 1 ширхэгээр өглөө, оройд өлөн үедээ ууна. Хэрэв шинж тэмдэг намдахгүй буюу засрал өгөхгүй бол 7 хоногийн дараа тунг ихэсгэн 6.4мг шахмалыг 1 ширхэгээр өглөө болон оройд ууна.
Хүүхдэд: Хэрэглэхгүй
Өндөр настанд: Насанд хүрэгсэдтэй адилаар хэрэглэнэ. Шахмалыг зажлахгүй, бүхлээр нь залгиж ууна.
Хориглох заалт:
Органик нитратуудад харшлын урвал маш ховор илэрдэг. Нитроглицерин буюу бусад органик нитратуудад хэт мэдрэгшсэн болон идеосинхразийн урвал илэрдэг өвчтөнд мөн түүний найрлаганд агуулагдах аль нэг туслах бодист харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Нитроконтин™ Continus™ шахмалыг зүрхний булчингийн цочмог шигдээстэй, илэрхий цус багадалттай, тархинд цус харвалт үүссэн буюу хаалттай өнцөгт глаукоматай өвчтөнд хэрэглэхгүй. Түүнтэй азотын ислийн донор болон фосфодиэстераза тип-5-ыг саатуулах (силденафил, тадалфил, варденафил зэрэг) эмүүдтэй хамт хэрэглэвэл артерийн даралт бууруулах нөлөө нь ихэсдэг. Иймээс дээр дурьдсан эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Хэрэв дээрх эмүүдийг (силденафил, тадалфил, варденафил зэрэг) эмчилгээнд хэрэглэж байгаа өвчтөнд нитратыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд (зүрхний бах өвчний цочмог хөдлөл) яаралтай эмнэлэгт хэвтүүлэн асуудлыг шийдэх шаардлагатай.
Анхааруулга, болгоомжлол:
Бусад эмүүдийн нэгэн адил зүрхний бахын эмчилгээнд нитроглицеринийг хэрэглэж байгаад гэнэт зогсоовол шинж тэмдэг дахидаг. Удаан хугацааны эмчилгээнд хэрэглэж байгаад зогсоохдоо тунг хэдэн өдрийн туршид аажим багасгах ба өвчтөнийг сайтар хянаж байх шаардлагатай.
НИТРОКОНТИН™ Continus™ шахмал нь эмнэлзүйн судалгаагаар дасал үүсгэдэггүй болох нь тогтоогдсон боловч түүнийг өндөр тунгаар ойрхон хэрэглэж байгаа үед эмийн дасал үүсэх магадлалтай. Зүрхний цочмог шигдээсийн эмчилгээнд нитроглицериний аль нэг хэлбэрийг хэрэглэж байгаа эхний өдрүүдэд даралт ноцтой унах болон зүрхний хэм олшрох зэрэг сөрөг нөлөөнөөс зайлсхийхийн тулд өвчний эмнэлзүйн байдал болон гемодинамикийг сайтар хянаж байх шаардлагатай.
Нитроглцеринийг бага тунгаар хэрэглэж байгаа үед ч гэсэн даралт унах, ялангуяа байрлалаас шалтгаалсан даралт уналтын шинж илэрч болно. Иймээс уг эмийг ялангуяа шээс хөөх эмчилгээ зэрэг шингэний эзэлхүүн багасах эмчилгээ хийлгэж байгаа буюу систолын даралт багатай (90мм МУБ-аас доош) хүмүүст ихээнхэн болгоомжтой хэрэглэнэ. Нитроглицериний хамааралтай даралт унах үед зүрхний хэм олширч, зүрхний бах хүндэрч болзошгүй. Нитрат эмчилгээ нь гипертрофик кардиомиопатийн улмаас үүссэн зүрхний бахыг хүндрүүлдэг. Уг эмэнд болон бусад нитратуудад зөрмөл дасал үүсэж болох юм. Нитратуудад судасны болон зүрхний бахын эсрэг үйлдэл нь дасал үүсдэг болох нь эмнэлзүйн судалгаагаар мөн түүнчлэн лабораторийн нөхцөлд тусгаарласан эрхтэнгүүдэд хийгдсэн судалгаагаар нотлогдсон байна. Органик нитратууд бүхий үйлдвэрийн нөхцөлд удаан хугацаагаар ажиллаж байгаа хүмүүст илэрхий дасал үүсдэг. Нитроглицеринд бие махбодийн хамаарал үүссэн үйлдвэрийн ажилчид ажлын байранд зүрх хүчтэй хатгаж өвдөх, зүрхний булчингийн инфарктын улмаас гэнэт нас барах тохиолдол байдаг. Зүрхний бахтай өвчтөнүүдэд хийдсэн эмнэлзүйн олон төрлийн судалгаагаар нитратуудыг хэрэглээд дууссны дараа зүрхний бах амархан дахих буюу гемодинамикийн өөрчлөлт үүсэх шинж илэрдэг болох нь бүртгэгдсэн.
Жирэмсэн ба хөхүүл үед:
Жирэмсний категор –С. Жирэмсэн болон хөхүүл үед нитратууд аюулгүй, хор нөлөөтэй эсэх нь тодорхойгүй. Хэрэв эмч зайлшгүй шаардлагатай хэмээн зөвлөөгүй бол нитратуудыг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй байх нь зүйтэй.
Хүүхдэд:
НИТРОКОНТИН™ Continus™ шахмал нь хүүхдэд үр дүнтэй, аюултай эсэх нь тогтоогдоогүй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Алкохолтой хамт хэрэглэвэл уг бэлдмэлийн артерийн даралт буруулах нөлөө хүчжинэ. В адреноблокатор зэрэг артерийн даралт буруулах эмүүд болон фенодиазеламын эмүүдийг нитратуудтай хамт хэрэглэвэл артерийн даралт буруулах нөлөө нь ихэснэ. Кальцийн суваг хориглогч эмүүдтэй хамт хэрэглэвэл байрлалаас хамааралт даралт уналтын шинж ноцтойгоор илэрдэг болох нь мэдээлэгдсэн. Энэ тохиолдолд аль нэг эмийн тунг зохицуулах нь зүйтэй. Аспирин нь нитроглицериний гемодинамикийн нөлөөг ихэсгэж, ялгаралтыг саатуулдаг. Нитроглицеринийг гепаринтай хамт хэрэглэвэл түүний эмчилгээний нөлөө буурна. Нитратууд нь дигидроэрготамины биохүрэхүйг ихэсгэдгийн зэрэгцээ тэдгээр нь өөр хорондоо үйл ажиллагааны антигонист нөлөөтэй тул зогсоо байрлалд байх үед систолын дундаж даралтыг ихэсгэх тул хамт хэрэглэвэл нитратын зүрхний бахын эсрэг үйлдэл нь буурна.
Нитратууд нь Zlatkis-Zak өнгөт урвалын илрэлтийг саатуулах нөлөөтэй тул шинжилгээнд сийвэнгийн холестрол буурсан мэт хуурамч үр дүн үүсгэх боломжтой.
Гаж нөлөө:
Нитроглицерин нь тунгийн хамааралтайгаар буюу түүний судас өргөсгөх үйлдлийн хамааралтайгаар гаж нөлөө үүсгэнэ. Толгой өвдөх нь хамгийн элбэг тохиолддог гаж нөлөө бөгөөд хэрэглэх бүрт ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд илэрдэг. Тархины цусан хангамжийн түр зуурын өөрчлөлтийн хам шинж илэрч болох бөгөөд энэ нь дийлэнхдээ цусны даралтын өөрчлөлтөөс шалтгаалдаг юм. Артерийн даралт буурах шинж илэрч ба зарим өвчтөнд энэ нь ноцтой илэрдгийн улмаас эмчилгээг зогсоох шаардлага ч гардаг. Муужрах, зүрхний бах даамжрах болон артерийн даралт ихсэх, анафилакси тест хам шинж илрэх зэрэг гаж нөлөө ховор тохиолдолд бүртгэгдсэн. Харшлын урвал цөөн илэрдэг бөгөөд тэр нь хавьталт дерматит хэлбэрээр илрэх ба ялангуяа нитроглицерины тосон түрхэц болон наалтыг хэрэглэсэн өвчтөнд хэсэг газрын улайлт байдлаар илэрнэ.
Маш ховор тохиолдолд органик нитратууд нь өвчтөнд метгемоглобинеми үүсгэсэн ба метгемоглобинемийн тунгаас болон эмчилгээнээс хамааралтай байдаг эсэхийг судалж байгаа юм. Уг эмийг хэрэглэж байсан өвчтөний 1%-иас цөөн хэсэгт нь зүрхний хэм олшрох дотор муухайрах, бөөлжих, тайван бус болох, булчин чичигнэх, өвчүүний араар эвгүй оргих, зүрх дэлсэх, толгой эргэх болон хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрдэг байна. Гэхдээ дээрх гаж нөлөө нь зохицуулсан задралтат систем бүхий НИТРОКОНТИН™ Continus™ шахмал эмчилгээний үед бараг илэрдэггүй.
Тун хэтрэлт:
Тун хэтрэх үед бөөлжих, артерийн даралт буурах, тайван бус болох, муужрах, хөхрөлт үүсэх, метгемоглобинеми үүсэх шинж илэрнэ. Энэ үед ходоод угаах, амьсгалын ба зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, цусны эргэлтийн хамааралт эмгэгийг засах шаардлагатай. Хүнд хэлбэрийн тохиолдолд хүчилтөрөгч хэрэглэх, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих бусад арга хэмжээг хавсруулан авч хэрэглэнэ. Метгемоглобинеми үед мэтилен хөхийг судсаар тарьж болно. Ухаангүй байгаа өвчтнийг хөлийг нь өндөрлөн, толгой талыг намсгасан байрлалд хэвтүүлнэ. Эмч энэхүү шахмал нь нарийн гэдсэнд хэдэн цагийн турш байж шимэгдэж болно гэдгийг санаж байх хэрэгтэй.
Өвчтөнд зориулсан мэдээлэл:
Нитроглицерин эмчилгээний үед заримдаа өдрийн турш толгой өвдөж болно. Гэхдээ энэхүү толгой өвдөх шинж нь эмийн эмчилгээний үйлдэлтэй холбоотой байдаг гэдгийг мэдэх нь зүйтэй.
Өвчтөн энэхүү толгой өвдөх шинжээс тун болон дэглэмийг өөрчлөх замаар зайлсхийж болох юм. Нитроглицерин эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн толгой манас хийх шинж ялангуяа сууж байгаад гэнэт босох нөхцөлд илэрж болдог. Энэ шинж өвчтөн согтуу байгаа үед илүү олонтой илэрнэ. Эмч өвчтөндөө нитроглицеринийг силденафил, тадалфил, варденафил эмтэй хамт хэрэглэх нь цээрлэлттэй болохыг тайлбарлана.
Эмзүйн анхааруулга:
Тусгайлсан зөвлөмж байхгүй.
Хадгалах хугацаа: 24 сар
Хадгалалт: 25°C-ээс доош хэмд, хуурай газарт гэрлээс хамгаалж хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлалт:
2.6мг шахмал: 25 ширхэг шахмалаар полипропилен хуванцар саванд савлагдсан. 6.4мг шахмал: 25 ширхэг шахмалаар полипропилен хуванцар саванд савлагдсан.
Үйлдвэрлэгч:
MODI-MUNDIPHARMA PVT.LTD.
Mfd.at: Modipuram – 250 110, UP., India
Regd. Off.: 1400, Modi Tower,
98, Nehru Place, New Delhi-110 019, India.

Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор:
“Цахиур Төмөр” Компани
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө-32
TM: Худалдааны тэмдэг