Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Диклофенак натри
Худалдааны нэр
Англи
Диклофенак натри
Үйлдвэрлэгч
Тунфарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Диклофенак 100 мг капсултай эм

Худалдааны нэр: Диклофенак натри

Олон улсын нэршил: Diclofenac natrium

Эмийн хэлбэр:         100 мг-аар ногоон өнгийн капсулд савлагдсан, цагаан өнгийн нунтаг.

Найрлага тун хэмжээ: 1 капсулд:

Үйлчлэгч бодис: Дихлорфениламино-фенил ацетат натри 100 мг

Туслах бодис: Лактоз, эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат, тальк.

Эм судлалын бүлэг: Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл.

Фармакологи үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах, үйлдэлтэй бэлдмэл. Эдгээр үйлдлийн гол механизм нь циклооксигеназа ферментэд хориг үүсгэснээр простагландины нийлэгжилтийг саатуулж, байгаатай холбоотой. Учир нь өвдөх, үрэвсэх, халуурах бүх үзэгдэл нь простагландин ихээр нийлэгжсэнтэй холбоотой.

Хэрэглэх заалт: Үе мөчний хэрлэг (ревматизм), спондилоартит (Бехтеревийн өвчин) үе ясжиж хэлбэр дүрсээ алдах, үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл, булчингийн хурц үрэвсэл, мэдрүүлийн өвдөлт, булчингийн хурц үрэвсэл зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Бэлдмэлийг 25 мг ба 50 мг-аар өдөрт 2-3 удаа хооллосны дараа буюу хооллох үедээ бага зэргийн шингэнээр даруулж залгиж ууна. Хоногийн дээд тун 150 мг, 100 мг -ийн капсултай эмийг өдөрт 1 удаа уух бөгөөд хоногийн дундаж тун 100 мг.

Хориглох заалт: Ходоод, гэдэсний шархлаа, жирэмсний эхний 3 сар, бага насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс тус тус хэрэглэхийг цээрлэнэ.Ходоод гэдэс, элэг бөөрний өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэхээс гадна удаан хугацаагаар хэрэглэх хүмүүс удаан хугацаагаар хэрэглэхийг цээрлэнэ. Ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэхгүй.

Гаж нөлөө: Эмийг хэрэглэсэн эхний өдрүүдэд өрц орчим өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрч болох бөгөөд энэ нь аяндаа арилна. Зарим үед харшил илэрч болзошгүй.

Анхааруулга: Диклофенак ходоодны орчинд задрахгүй гэдсэнд задарч шимэгдэх тул шарх үүсгэх гаж нөлөө багатай. Бехтеревийн өвчний үед преднизолон, индометацин үр нөлөө үзүүлэхгүй байгаа үед үр дүн сайтай.

Эмийн хэлбэр, савлалт: Капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистрт савлаж, 20 блистрээр цаасан хайрцагт хийж битүүмжилнэ.

Хүчинтэй хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс  хамгаалж хадгална.

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК-ний “Тунфарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цэргийн их сургуулийн гудамж – 1тоот.

Вэйб сайт: www.munkhiintun.mn