Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефтриаксон натри
Худалдааны нэр
Англи
Цефтриаксон
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

CEFTRIAXONE SODIUM FOR INJECTION, 1g

Цефтриаксон натрийн тариа, 1гр

 

Улсын бүртгэлийн дугаар: F051014JP01333

 

Найрлага: Флакон бүрд 1.0гр цефтриаксон натри агуулагдана.
Эм судлалын үйлдэл:

  • Цефтриаксон нь цефалоспорины 3-р эгнээний антибиотик болно. Тэрээр Гэдэсний бүлийн бактерийн эсрэг идэвхтэй сайн нөлөөлдөг.

 

Хэрэглэх заалт:

  • Цефтриаксонд мэдрэг эмгэгтөрүүлэгчээр үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
  • Сепсис,
  • Нярай болон дутуу нярайн менингит,
  • Мэс заслын халдварын урьдчилан сэргийлэлт,
  • Бөөр, давсагны үрэвсэл,
  • Уушгины хатгалгаа болон чих-хамар-хоолойн халдварууд,
  • Яс, үе мөч, зөөлөн эд, арьс болон шархны халдварууд,
  • Хэвлийн гялтангын үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл,
  • Хүндрэлгүй заг хүйтэн өвчин зэрэг болно.

Хориглох заалт:
Цефтриаксон натрийг цефалоспорины бүлгийн антибиотикуудад харшилтай болох нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Стандарт тунгийн дэглэмээр:
  • Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд: Цефтриаксоныг 1-2гр тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ (24 цагаар). Хүнд хэлбэрийн халдварын үед буюу эгэгтөрүүлэгч нь зөвхөн цефтриаксонд нилээд мэдрэг байгаа тохиолдолд хоногийн тунг 4.0гр хүртэл ихэсгэж болно.
  • Нярай болон бага насны хүүхдэд биеийн жинд хоногт халдварын хүнд хөнгөнөөс хамааран 20-80мг/кг тунгаар тооцон ерөнхийдөө 12-24 цагаар хэрэглэдэг. Дутуу нярайд хоногийн тунг 50мг/кг-аас хэтрүүлж болохгүй.
  • Өндөр настанд: Насанд хүрэгсдэд зөвлөдөг тунг өндөр настанд өөрчлөхшаардлагагүй.
  • Эмчилгээний хугацаа: Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байдлаас хамааран ялгаатай байж болзошгүй. Цефтриаксоныг бактеийн халдвар дарангуйлагдан халуунгүй болсноос хойш хамгийн багадаа 48-72 цаг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Ходоод-гэдэсний өөрчлөлтүүд: Баас шингэрэн/суулгах, дотор муухайрах, бөөлжих, ходоод болон хэл үрэвсэх.
  • Арьсны тууралт, харшил, загатнах, чонон хөрвөс туурах, хаван үүсэх, олон хэлбэрт улайлт үүсч болох юм.
  • Түүнээс гадна мөн толгой өвдөх, толгой эргэх, элэгний фермент өндөрсөх, шээс багасах, сийвэнд креатинин ихсэх, бэлгийн замын мөөгөнцөр, халуурах, чичрэх болон анафилаксын буюу анафилакси төст урвалууд үүсч болох юм.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 2 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Co., Ltd.
  • No. 388 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China