
Хэрэглэх заавар
Брезол
СИРОП
Тодорхойлолт: Брезол сироп нь харшлын гаралтай амьсгалын замын эмгэгт хэрэглэгдэх ургамлын найрлагатай нийлмэл бэлдмэл бөгөөд харшлын гаралтай бронхит, ринитийн үед илрэх эмгэг шинж тэмдгүүдийг намдаана.
Найрлага: 5мл Брезол сиропд: Ханд. Curcuma longa 100.5, Ocimum sanctum 50мг, Adhatoda vasica 50 мг, Trikatu 8 мг, Embelia ribes 8 мг, Cyperus rotundus 8 мг, Cinnamomum zeylanicum 5 мг, Elettaria cardamomum 5 мг, Cinnamomum tamala 5 мг, Mesua ferrea 5 мг агуулагдана.
Үйлдлийн механизм ба эм судлалын онцлог:
Брезол нь гистамины эсрэг, хөөнгө эсийн мембраныг бэхжүүлэх, интерлеикиныг багасгах, гуурсан хоолойг өргөсгөх, цэр шингэлэх, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хэт исэлдэлтийн эсрэг зэрэг үйлдэлтэй тул харшлын шалтгаантай амьсгалын замын эмгэгийн шинж тэмдгүүдийг намдаах нийлмэл үйлдэл үзүүлнэ.
Брезолын гистамины эсрэг үйлдэл нь амьсгалын замын эрхтэнүүдийн өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдийг намдаахад тустай.
Цэр шингэлэх болон гуурсан хоолойг өргөсгөх үйлдэл нь цэрийг шингэрүүлж, цэр ховхролтыг хөнгөвчилснөөр хамрын болон гуурсан хоолойн бөглөрлийг намдаана.
Брезолын нянгийн эсрэг үйлдэл нь грам-эерэг болон грам-сөрөг нянгаар үүсгэгдсэн халдварыг намдаана.
Хэрэглэх заалт:
- Тоосны харшил
- Харшлын гаралтай ринит
- Харшлын гаралтай бронхит
- Гуурсан хоолойн багтраа
Хэрэглэх тун:
Хүүхэд (6 сараас дээш): 1- 2 цайны халбагаар (5-10мл) өдөрт 2 удаа.
Насанд хүрэгсэд: 2 цайны халбагаар (10мл) өдөрт 2 удаа ууна.
Хэрэглэх арга: Уух хэрэглэнэ
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй.
Сөрөг урвал: Мэдээлэгдээгүй
Эмийн харилцан үйлчлэл: Бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Байхгүй.
Дуусах хугацаа: Үйлдюэрлэгдсэнээс хойш 2 жил
Болгоомжлол: Үгүй
Хориглох заалт: Туйлын хориглох заалт үгүй
Савлалт: Гадуураа цаасан хайрцагтай, шилэн саванд 100мл-ээр савлагдсан.
Хадгалалт: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хөргөгчинд хадгалж болохгүй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно







































































