Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Колдавр
Худалдааны нэр
Англи
Цетиризин + Фенилэфрин + Парацетамол
Үйлдвэрлэгч
Syncom healthcare limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
5мг+5мг+325мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

КОЛДАВР

Ерөнхий шинж:

“0” гэсэн хэмжээтэй таглаа ба эх бие нь нил ягаан/цагаан өнгөтэй хатуу желатин капсул.

 

Найрлага:

Хатуу желатин капсул бүрийн агууламж:

  • Цетиризин гидрохлорид BP5мг
  • Фенилэфрин гидрохлорхид BP5мг
  • Парацетамол BP325мг


Хоосон капсул нь зөвшөөрөгдсөн өнгөтэй байна.

 

Эмнэлзүйн эм судлалын онцлогууд:

 

  • Фармакодинамик:

  • Үйлдлийн механизм:
  • Парацетамол нь циклооксигеназа хэмээн нэрлэгддэг бие махбодийн ферментийг хориглох үйлдэл үзүүлдэг. Цикло-оксигеназа нь өвдөлт, хаван болон үрэвслийг үүсгэдэг простагландиний нийлэгжилтэнд оролцдог фермент юм.
  • Фенилэфрин нь хамрын салст бүрхэвчийн цусны судсыг нарийсган, хөндийг өргөсгөн агаар дамжуулалтыг сайжруулдаг. Ихэнхи симпатамиметикүүд нь адренорецепторыг шууд сэргээх үйлдэл үзүүлдэг байна..
  • Цетиризин гидрохлорид нь тайвшруулах нөлөө үзүүлэлгүйгээр гистамины эсрэг нөлөөлдөг харшлын эсрэг хүчтэй үйлдэлтэй бэлдмэл юм. Тэрээр захын Н1 рецепторыг сонгомлоор дарангуйлах үйлдэл үзүүлдэг.

  • Фармакокинетик:
    Парацетамол:
    Парацетамол нь ходоод гэдэсний замаас түргэн ба бүрэн шимэгддэг. Цусны сийвэн дэх хамгийн өндөр концентрацидаа хэрэглэснээс хойш 0.5-5 цагийн хооронд хүрдэг. Уг эм элгэнд хувирна. 90% нь шээсээр ялгардаг.

  • Фенилэфрин:
    Фенилэфрин нь түргэн бөгөөд бүрэн шимэгддэг. Биологийн хагас ялгарлын хугацаа нь 2-3 цаг байдаг. Түүний дийлэнх нь бөөрөөр ялгардаг. Фэнилэфриний сийвэнгийн эмчилгээний концентраци нь 0.04-0.1мкг/мл байна.

  • Цетиризин гидрохлорид:
    • Шимэгдэлт: Ууж хэрэглэх бөгөөд цетиризин нь хурдан шимэгддэг ба цусан дахь эмчилгээний хамгийн өндөр концентрацидаа /Тmах/ ойролцоогоор 1 цагийн дараа хүрдэг.
    • Тархалт: Ойролцоогоор 93% нь уурагтай холбогдоно.
    • Хувиралт: Цетиризин гидрохлорид нь шимэгдэлтийн үеийн хувиралд ихээхэн өртдөг. Тэрээр О-деалкилжих замаар бага зэрэг хувиралд орох бөгөөд энэхүү метаболит нь гистамины эсрэг үл мэдэг үйлдэл үзүүлдэг.
    • Ялгаралт: Цетиризин гидрохлорид нь үндсэндээ бөөрөөр (70%) хувираагүй багахан хэсэг нь (10%) өтгөнөөр ялгардаг байна. Түүний хагас элиминацийн хугацаа нь ойролцоогоор 8.3цаг байдаг.

 

Хэрэглэх заалт:

  • Хамрын битүүрэлт болон дайвар хөндийн зогсонгишролтот хаванг арилгана.

  • Хамар хоолойн болон амьсгалын дээд замын харшлын шинж тэмдгүүдийг арилгана.

  • Дайвар хөндийн болон толгойн өвдөлтийг намдаана.

  • Дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл ба дунд чихний үрэвслийн үед бактерийн эсрэг эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг.

 

Хориглох заалт:

  • Бэлдмэлийн найрлаганд буй аль нэг бодисонд хэт мэдрэгшсэн өвчтөн.
  • Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үед:

  • Парацетамол нь зөвлөдөг тунгаараа хэрэглэхэд жирэмсэн үед хийгдсэн тархвар зүйн судалгаагаар ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
  • Гэхдээ парацетамолыг хэрвээ эмч зайлшгүй шаардлагатай хэмээн зөвлөөгүй бол жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Парацетамол нь хөхний сүүгээр ялгардаг боловч эмнэлзүйн нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр ялгардаггүй. Судалгааны хэвлэгдсэн материалаас үзвэл уг эм хөхүүл эхэд хориглох заалтгүй байна.

 

Анхааруулга ба болгоомжлол:

  • Хэт мэдрэгшлийн урвалууд ховор тохиолддог. Гэхдээ хэт мэдрэгшлийн урвал илэрвэл хэрэглээг зогсоох хэрэгтэй.
  • Уг капсул нь парацетамол агуулдаг тул түүнийг агуулсан бусад бүтээгдэхүүнүүдтэй найрлага давхцуулан хэрэглэж болохгүй.
  • Энэхүү бэлдмэлийг бөөр болон элэгний үйл ажиллагаа алдагдсан, чихрийн шижин, зүрх судасны эмгэгшил, эпилепситэй болон хаалттай өнцөгт глаукомтой өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
  • Колдавр капсул эмчилгээг хэрэглэж байгаа өвчтөнд машин техниктэй ажиллахгүй байхыг зөвлөх хэрэгтэй.

 

Эмийн харилцан нөлөөлөл:


Колдавр бэлдмэлийг моноамино оксидаза ферментийг хориглогчид, гурван цагирагт антидепресантууд, бетта адренорецепторт нөлөөлөх эмүүд болон метилдопа, резерпин ба Veratrum-ийн алколоидууд агуулсан бэлдмэлүүдтэй эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан нөлөөлөл үүсгэдэг тул эдгээрийг хамт хэрэглэдэггүй болно.

 

Гаж урвалууд:


Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, зүрх дэлсэх, тайван бус болох, цээж хорсох болон аюулхай орчим өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

 

Тун хэтрэлт ба эмчилгээ:


Парацетамолын тун хэтэрвэл элгийг гэмтээх аюултай.

 

Тун ба хэрэглэх арга:

  • 1 капсулаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ

 

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн ба хуурай газарт хадгална.
  • Эмийг хүүхэд хүрэхгүй газар хадгална.

 

Савлалт:

10x1x10 Капсулаар блистэрт цаасан хайрцагт савлагдана.

 

Хүчинтэй хугацаа: 3 жил.