
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
ДУОВИТ®
DUOVIT®
Бүртгэлийн дугаар
Бэлдмэлийн худалдааны нэр: ДУОВИТ®
Эмийн хэлбэр: Драже
Найрлага:
Улаан өнгөтэй 1 дражийн витамины агууламж:
Идэвхтэй бодис:
- Ретинол пальмитат (витамин А) 2.94мг
концентрат, нийлэг, тосон хэлбэр (1.7 миоМЕ/г)
- Холекальциферол (витамин Д3) 0.20мг
концентрат, тосон хэлбэр (1 миоМЕ/г)
- Аскорбины хүчил (витамин С) 60.00мг
- Тиамин мононитрат (витамин В1) 1.00мг
- Рибофлавин (витамин В2) 1.20мг
- Пиридоксин гидрохлорид (витамин В6) 2.00мг
- Цианокобаламин 0.1% маннитолд 3.00мг
(3мкг витамин В12-той тэнцэхүйц)
- Никотинамид (витамин РР) 13.00мг
- Фолийн хүчил 0.40мг
- Кальцийн пантотенат (витамин В5) 5.00мг
- Альфа-токоферол ацетат (витамин Е) 10.00мг
Туслах бодис: лактоз моногидрат, жүржийн тос 05073, полисорбат 80, глицерол, касторын цэвэршүүлсэн тос, сорбитол, декстроз (глюкоз) шингэн, (хуурай бодис), пеногаситель 1510, магнийн стеарат, будагч Опалюкс AS-F-2833 G (будагч улаан Понсо 4R E124+жаргах наран шар Е110), цийдмэгшүүлсэн лав, сахароз.
Цэнхэр өнгөтэй 1 дражийн эрдэсийн агууламж:
Идэвхтэй бодис:
- Кальцийн гидрофосфат дигидрат 61.50мг
(15мг Са2+ ба 12мг Р5+-тай тэнцэхүйц)
- Төмрийн фумарат 30.30мг
- Зэсийн сульфат пентагидрат 4.00мг
(1мг Cu2+-тэй тэнцэхүйц)
- Цайрын сульфат пентагидрат 13.30мг
(3мг Zn2+-той тэнцэхүйц)
- Магнийн лактат дигитрат 200.0мг
- (20мг Mg2+-той тэнцэхүйц)
- Марганцын сульфат моногидрат 3.10мг
(1мг Mn2+-той тэнцэхүйц)
- Натрийн молибдинат дигидрат 0.22мг
(0.1мг Мо6+-тай тэнцэхүйц)
Туслах бодис: Лактоз моногидрат, жүржийн тос 05073, полисорбат 80, глицерол, касторын цэвэршүүлсэн тос, сорбитол, декстроз (глюкоз) шингэн, (хуурай бодис), пеногаситель 1510, магнийн стеарат, шингэн парафин, повидон, будагч индигокармин AS-20912 Blu (E132), цийдмэгшүүлсэн лав, сахароз.
Ерөнхий шинж:
- Улаан өнгийн бүрхүүлтэй витамины драже: Улаан өнгийн бүрхүүлтэй, хоёр тал нь гүдгэр, дугуй драже.
- Цэнхэр өнгийн бүрхүүлтэй эрдэсийн драже: Цэнхэр өнгийн бүрхүүлтэй, хоёр тал нь гүдгэр, дугуй драже.
Эмийн эмчилгээний бүлэг:
- Поливитаминууд + олон төрлийн эрдэс.
АТС код: А11АА04
Эм судлалын онцлог:
- Бодисын солилцоонд чухал үүрэгтэй 11 зүйлийн витамин болон 8 төрлийн эрдэс агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.
- Улаан болон цэнхэр өнгийн нэг дражед бие мах бодын хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээний витамин болон эрдэс агуулагдана. Идэвхтэй үндсэн бодис болох витамин-эрдэсийн бүрдлийг өөр хооронд нь ялгахын тулд драже нь өнгийн ялгаатай савлагдсан.
- Витаминууд нь улаан өнгийн дражед, эрдэсүүд нь цэнхэр өнгийн дражед агуулагдана.
- Витамин А төрөл бүрийн бодисын нийлэгжилтэнд (уураг, өөх тос, мукополисахарид) оролцох бөгөөд арьс, салст бүрхэвч мөн түүнчлэн харааны үйл ажиллагааны хэвийн байх нөхцөлийг хангана.
- Витамин Д3 бие мах бодын кальци ба фосфорын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдийн кальцийг агууламж багасдаг (яс сийрэгжинэ).
- Витамин В1 зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад тустай.
- Витамин В2 эдийн нөхөн төлжилт түүний дотор арьсны эсийн нөхөн төлжих үйл ажиллагаанд тустай.
- Витамин В6 яс, шүд, буйлны бүтэц үйл ажиллагааг дэмжихэд тустай дээр эритропоэзд нөлөөлнө, мөн түүнчлэн мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад туслана.
- Витамин В12 эритропоэзд оролцохын зэрэгцээ мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад тустай.
- Ер нв В бүлгийн витаминууд нь бие мах бодын төрөл бүрийн бодисын солилцоог зохицуулахад оролцдог төрөл бүрийн ферментүүдийн үүсэлтэнд оролцдог.
- Фолийн хүчил нь эритропоэзийг идэвхжүүлдэг.
- Витамин Е нь байгалын антиокмидант юм. Тэрээр цусны бүлэгнэлт ихсэхээс сэргийлж захын цусны эргэлтэнд таатайгаар нөлөөлдөг. Уураг болон гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлийн үйл ажиллагаа, араг ясны булчин, зүрх ба судас, бэлгийн булчирхайн үйл ажиллаганд оролцдог.
- Витамин С нь биологийн идэвхит бүлэг бодисуудын исэлдэлт, холбох эд ба нүүрсусны солилцоо, цус бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтөнд оролцож, стероид гормонуудын үүсэлтийг дэмжин, хялгасан судасны нэвчимтгий чанарыг хэвийн болгодог. Витамин С нь мөн бие мах бодын халдвар тэсвэрлэх чадварыг дээшлүүлэн үрэвслийн урвалыг багасгадаг.
- Кальци нь ясны эдийн үүсэлт, цус бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжуулалт, араг ясны болон гилгэр булчингийн агшилт, зүрхний хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн түүнчлэн төмрийн шимэгдэлтэнд тустай.
- Магни нь булчингийн болон ясны эдийн үүсэлт хийгээд уургийн нийлэгжилтэнд оролцоно.
- Төмөр нь гемоглобины молекулын бүрдэл бөгөөд бие мах бодод хүчилтөрөгчийн зөөгдөлтөнд оролцож цус багадалтаас сэргийлдэг.
- Фосфор нь кальцийн хамтаар яс ба шүдний үүсэлт мөн түүнчлэн энергийн солилцоонд оролцдог.
- Марганец нь ясны эрдэсжилтэнд тустай.
- Зэс нь эритроцитийн болон төмрийн солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг.
- Цайр нь эдийн нөхөн төлжилтөнд зайлшгүй шаардлагатайн дээр инсулин тэргүүтэй хэд хэдэн гормоны найрлаганд оролцоно.
Хэрэглэх заалт:
- Бие мах бодын витамин ба эрдэсийн хэрэгцээ ихсэлтийг дагалдах дараах нөхцөлүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Үүнд:
- Биеийн ачаалал ихсэх, түүний дотор спортоор идэвхтэй хичээллэх үед,
- Жирэмсэн ба хөхүүл үед,
- Нэг төрлийн, тэжээллэг хомсдолттой, тогтмол бус хооллолттой үед тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн үед хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
- Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэж болно.
Хэрэглэх арга ба тун:
- Бэлдмэлийг хоолны дараа ууж хэрэглэнэ.
- Насанд хүрэгсэд ба 10-аас дээш настай хүүхдэд: улаан ба цэнхэр өнгийн драже-ийг хоногт тус бүрийг 1 ширхэгээр хэрэглэнэ.
- Драже-ийг бага зэрэг усаар даруулан бүхлээр нь залгиж ууна.
- Бэлдмэлийн ээлж хэрэглээ 20 хоног байдаг. Дараагийн ээлж хэрэглээг тодорхой хугацааны завсарлагатайгаар (1-3 сар) буюу эмчийн заалтаар давтан хэрэглэж болно.
Гаж нөлөө:
- Багтраа төст хэт мэдрэгшлийн урвал зэрэг харшлын урвалууд илэрч болзошгүй.
Тун хэтрэлт:
- Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэлт үүссэн тухай мэдээлэгдээгүй.
- Зөвлөсөн тунг илэрхий хэтрүүлсэн тохиолдолд гипервитаминоз А ба Д үүсч болох бөгөөд толгой өвдөх, ходоод-гэдэсний замын өөрчлөлтүүд (бөөлжих, суулгах г.м.) үүсч болзошгүй.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл:
- Бэлдмэл найрлагандаа төмөр болон кальци агуулдаг тул ууж хэрэглэсэн тетрациклиний блгийн болон фторхинолоны уламжлалын нянгийн эсрэг бэлмэлүүдийн шимэгдэлтийг саатуулдаг.
- Витамин С нь сульфаниламидын бүлгийн (ялангуяа шээсэнд давс үүсгэх нөлөөг) нянгийн эсрэг бэлдмэлүүдийн үйлдэл болон гаж нөлөөг ал алийг нь ихэсгэдэг.
- Хөнгөн цагаан, магни, кальци агуулсан хүчил саармагжуулах бэлдмэлүүд болон холистерамин нь төмрийн шимэгдэлтийг саатуулдаг. Тиймээс Дуовитийг хүчил саармагжуулах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх шаардлага гарвал өөр хооронд нь 3 цагаас багагүй зайтай хэрэглэнэ.
- Тиазидын бүлгийн шээс хөөх эмтэй хамт хэрэглэвэл гиперкальциеми үүсэр эрсдэл ихэснэ.
- Дуовитийг витамин ба эрдэс агуулсан бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
Тусгай анхааруулга:
- Шээс шар өнгөтэй гарч болох юм. Харин энэ нь хор аюулгүй бөгөөд рибофлавиний бэлдмэл агуулагддагаар тайлбарлагдана.
- Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ нэг шахмалд 0.8гр сахар, хоногийн тунд 1.6гр сахар агуулагдах болохыг санах хэрэгтэй.
- Улаан ба цэнхэр өнгөтэй Дуовитийн дражед 331мг лактоз, 1083мг сахароз, 270мг глюкоз, 237мг сорбитол агуулагддаг тул глюкоз ба фруктозд төрөлхийн тэсвэргүй өвчтөн, төрөлхийн глюкоз/галактозын мальабсорбцийн болон сахароз/изомальтозын дутмагшилтай хам шинжтэй өвчтөнд хэрэглэж болохгүй.
- Бэлдмэл глицерол агуулдаг тул тун хэтэрвэл толгой өвдөх ба ходоод-гэдэсний замаас өөрчлөлт (суулгах, бөөлжих) илэрч болох юм.
- Е124 ба Е110 зэрэг азо будагчдын улмаас багтраа төст хэт мэдрэгшилийн урвал үүсч болзошгүй.
- Ацетисалицилийн хүчилд хэт мэдрэгшилтэй өвчтөнд уг бэлдмэлд хэт мэдрэгшлийн урвал илэрч болзошгүй.
- Улаан өнгийн драже нь полиол (маннитол) агуулах тул тун хэтэрвэл суулгалт үүсгэж болзошгүй.
- Зөвлөсөн хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд тун хэтэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Савлалт:
- Драже
- Блистертээ 10 драже (1 блистерт витамины улаан өнгөтэй 5 драже ба цэнхэр өнгөтэй эрдэсийн 5 драже) байна.
- Картон хайрцагт 4 блистер хэрэглэх зааврын хамт савлагдана.
Хаддгалах нөхцөл:
- Хуурай газарт 25С-ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа:
- 3 жил
- Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгоно
Үйлдвэрлэгч: КРКА, д.д., Ново место, Шиарьешка цеста 6, 8501 Ново место


















































































