
Хэрэглэх заавар
Үйлдвэрлэгчийн нэр: “Нахиа” эмийн үйлдвэр
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт Ухаа хороолол, 20090 байр
Утас: 70285510
Е-mail: nakhia@live.com
ЦЕФТРИАКСОНЫ НАТРИЙН ДАВС
CEFTRIAXONE SODIUM
Эмийн худалдааны нэр, тун хэмжээ : Цефтриаксон- Нахиа 1 г
Эмийн олон улсын нэр: Цефтриаксоны натри
Эмийн хэлбэр: Флаконтой тарилгын нунтаг
Эмийн найрлага:
Нэг флаконд 1 г цефриаксонтой шүтэлцэх хэмжээний цефтриаксоны натрийн давс агуулагдана.
Гадаад байдал: Цагаан өнгийн нунтаг
Эмийн эмчилгээний бүлэг: Антибиотик
Эм судлалын үйлдэл:
- Цефалоспорины 3 дүгээр үеийн антибиотик, өргөн хүрээт үйлдэлтэй. Бетта-лактамаза-д тэсвэртэй. Хөх-идээлүүлэгч савханцар, эмнэлгийн дотоод халдварт хүчтэй нөлөөлдөг онцлогтой.
- Микробын эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлан бактерцид нөлөө үзүүлнэ.
Хэрэглэх заалт :
Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн амьсгалын ба шээс, бэлгийн замын хүндэрсэн халдвар, үжил, менингит, перитонит, остеомиелит зэрэг халдварын шалтгаант олон өвчний үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Цефтриаксоны бүлгийн аль нэг бэлдмэлд харшилтай бол хэрэглэхгүй.
- Пенициллинд харшилтай, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомтой хэрэглэнэ.
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд тунг багасган хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Арьсны харшил, тууралт, анафилакси, венийн судсаар тарих үед флебит, тромбофлебит, огих, бөөлжих, дисбактериоз, лейкопени, кандидоз, парестензи, судсаар тарих үед флебит үүсэх гаж нөлөө илэрч болзошгүй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
- АЛКОХОЛ: дисульфирам төст урвал үүснэ.
- АНТАЦИДУУД: шимэгдэлт нь саатна.
- ВАРФАРИН: антикоагулянт нөлөө нь ихэсдэг
- Аминогликозидуудтай хамт хэрэглэхэд грамм сөрөг нянгийн эсрэг үйлдэл нь сайжирна, харин бөөр гэмтээх нөлөө нь ихэсдэг.
- Гогцооны шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд бөөр гэмтээх эрсдэл нь нэмэгдэнэ.
Хэрэглэх арга:
- Насанд хүрэгчид ба 12-оос дээш настай хүүхдэд: 1 г-аар булчинд ба венийн судсаар 8-12 цагаар тарьж хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногт 6 г хүртэл тунгаар хэрэглэж болно.
- 1 сараас 12 хүртэл настай хүүхдэд: 30-50 мг/кг-аар 8 цагаар венийн судсаар тарьж хэрэглэнэ.
- Нярай буюу 1 сар хүртэлх насанд: 30 мг/кг-аар 12 цагаар венийн судсаар тарьж хэрэглэнэ.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 2.5 жил хүртэл хадгалж болно.
- Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
- Нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хуурай сэрүүн газарт хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Олгох нөхцөл:
- Жороор олгоно.





































































































































































































































































































