Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гастрогел хөвмөл
Худалдааны нэр
Англи
Оксетазин + Хөнгөн цагааны гидроксид+ Магнийн гидроксид
Үйлдвэрлэгч
Theragen Etex Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
20мг+582мг+196мг-10 мл
Эмийн хэлбэр
хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Гастрогел хөвмөл

Найрлага: 1 уутанд (10мл)

Идэвхтэй нэгдэл:

  • Оксетазаин ............. 20 мг,
  • Хөнгөн цагааны гидроксидын хатаасан гель ........582 мг (291 мг хөнгөн цагааны исэл)
  • Магнийн гидроксид ....................... 196 мг

Нөөшлөгч:

  • Метил п-гидроксибензоат ................... 0.7 мг
  • Пропил п-гидроксибензоат ..................0.3 мг

Бусад: Гадилын эссенс, цагаан сахар, этанол, цэвэршүүлсэн ус, гидроксиэтилцеллюлоз, D-сорбитол, уусмал

Харагдах байдал:  Хөнгөн цагаан уутанд цагаан өнгөтэй хөвмөл дүүргэсэн

Хэрэглэх заалт: Цочмог / архаг өвдөлт, гастрит, ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн үрэвсэл, туяа эмчилгээний явцад хоол боловсруулах эрхтний эмгэгээс үүдэлтэй ходоодны өвдөлт

Тун, хэрэглэх арга: Насанд хүрэгчидэд өдөрт 4 удаа, нэг удаад 1/2 - 1 уут (1 уут: 10 мл) ууна.

Анхааруулга:

1. Дараах өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно:

1) Энэ эмэнд хэт мэдрэгийн өгүүлэмжтэй өвчтөнүүдэд

2) Диализ эмчилгээт өвчтөнүүдэд  

2. Дараах өвчтөнүүдэд энэ эмийг болгоомжтой хэрэглэнэ:

Өөр эм хэрэглэж буй өвчтөнүүд

3. Гаж нөлөө (сөрөг урвал):

1) Хоол боловсруулах систем: Суулгалт, өтгөн хаталт, гэдэс дүүрэх (хэвлийн [ходоодны хэсэг] сунах)

2) Хэт мэдрэгшил: арьсны тууралт, мэдээ алдалт үүсч болно.  

3) Фосфатын дутагдал

4) Өндөр тунгийн улмаас гипермагниеми, бөөрний дутагдал үүсэх

5) Ам хатах (амны дотор хуурайшилт) эсвэл дисгези. Ховор тохиолдолд, хэт мэдрэгийн урвалын улмаас арьсны тууралт, мэдээ алдалт үүсч болно.

6) Хэрэв эдгээр шинж тэмдгүүд арилахгүй эсвэл хүндэрвэл эмчилгээг багасгах эсвэл зогсоох зэрэг зохих арга хэмжээг авна уу.

7) Ховор тохиолдолд толгой өвдөх, нойрмоглох, толгой эргэх, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

4. Хөхүүл – жирэмсэн эмэгтэйн хэрэглээ:

1) Жирэмсний эхний гурван сард хориглоно.

2) Энэ эм нь хөхний сүүгээр дамждаг эсэх нь тодорхойгүй байна.

5. Хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт:

1) Гипермагниеми эсвэл магнийн дутагдалтай өвчтөнүүд

2) Бүдүүн гэдэсний түгжрэл (нарийсалт), цочмог мухар олгойн үрэвсэл

3) Энэ эмийг хүүхдэд хэрэглэхгүй. Энэ эмийг зайлшгүй нөхцөл байдлаас бусад тохиолдолд 3 сараас доош насны хүүхдэд (нярайд) хэрэглэж болохгүй.

4) Бөөрний дутагдалтай өвчтөнд удаан хугацаагаар хэрэглэхийн тулд тунг тогтмол тохируулах шаардлагатай байдаг. Хэрэв магни агуулсан антацидийг бөөрний хөнгөн буюу дунд зэргийн дутагдалтай (бөөрний дутагдал) өвчтөнд хэрэглэвэл гипермагниеми үүсэх эрсдэлтэй тул нарийн ажиглалт хийх шаардлагатай. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гипералюминеми үүсч болно.

5) Эд, мэдрэлийн эдэд хөнгөн цагааны хуримтлал үүсэхээс болгоомжлох хэрэгтэй.

6) Тун, хэрэглэх аргыг дагаж мөрдөнө.  

7) Хэрэв хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа шинж тэмдгүүд сайжрахгүй бол эмчилгээг зогсоож, эм зүйч эсвэл эмчээс зөвлөгөө аваарай.

8) Хэрэглэсний дараа аманд мэдээ алдахгүйн тулд хурдан залгина.

9) Энэ эмийг уусны дараа хоол, шингэн зүйл шууд хэрэглэж болохгүй. Учир нь өвдөлт намдаах үр нөлөө нь хөвмөл гэмтсэн салст бүрхэвчийг хэр сайн бүрхэхээс хамаарна.

10) Энэ эмийг удаан хугацаагаар хэрэглэж болохгүй (тасралтгүй хэрэглэж).

11) Бөөрний өвчний өгүүлэмжтэй өвчтөнүүд эмийг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

6. Эмийн харилцан нөлөө:

1) Хэрэв хөнгөн цагаан агуулсан эмийг бусад эмтэй хамт хэрэглэвэл эмийн дахин шингээлтийн хурд эсвэл түвшин өөр байж болно.

2) Эдгээр эмүүдэд дигоксин, каптоприл, циметидин, ранитидин, фамотидин, теофиллин, пропранолол, атенолол, төмрийн сульфат, хлорпромазин орно. Эмийн дахин шингээлтийг нэмэгдүүлдэг эмүүдэд ацетилсалицилын хүчил, напроксен, метопролол, леводопа орно.

3) Эмийн дахин шингээлтэнд нөлөө үзүүлэхгүйн тулд хөнгөн цагаан агуулсан антацид ууснаас хойш 1-2 цагийн дотор бусад эм хэрэглэхээс зайлсхийнэ.  

4) Эмийн эмнэл зүйн харилцан нөлөө үүсэлт:

A. Тетрациклин: эмийн дахин шингээлтийг бууруулна.  

B. Ципрофлоксацин, Офлоксацин: эмийн дахин шингээлтийг бууруулна

C. Кетодиоксихолины хүчил: эмийн дахин шингээлтийг бууруулна

D. Натрийн флуорид: эмийн дахин шингээлтийг бууруулна

E. Ланиазид: эмийн эргэн шимэгдэлтийг өөрчилнө.

F. эноксацин, норфлоксацин, левофлоксацин, кумарины уламжлал: эмийн эргэн шимэгдэлтийг саатуулна.  

7. Хадгалалтанд тавих сэрэмжлүүлэг:  

1) Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.  

2) Нарны тусгалаас зайлсхийн хуурай, сэрүүн нөхцөлд хадгална (хайрцгийг нь сайтар хаасны дараа).

3) Буруу хэрэглэхээс сэргийлж, чанарыг нь хадгалахын тулд эмийг өөр саванд шилжүүлж болохгүй.

Савлалт: 10 мл/уут X 20

Хадгалах нөхцөл: Өрөөний хэмд (1-30°C), гэрэлгүй газар хадгална.

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 36 сар хадгална.

 

Хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй.

 

Үйлдвэрлэгчийн нэр: THERAGEN ETEX CO., LTD.

Үйлдвэрлэгчийн хаяг: Daegwan Bldg., 190 Gangnam-daero, Seocho-gu, Seoul

Утасны дугаар: +(02)3463-7111

Факсын дугаар: +(02)3468-0111

Вэб хаяг: www.theragenetex.com