Хэрэглэх заавар
ЦЕФАТ®
Цефадроксил
Капсул, хуурай сироп
НАЙРЛАГА
Капсул: капсул бүрд 250/500 мг цефадроксилтэй тэнцэх цефадроксил моногидрат агуулдаг.
Хуурай сироп: Усанд уусган уухад 5 мл тутамд 125 мг/250 мг цефадроксилтэй тэнцэх цефадроксил моногидрат агуулагддаг.
ЭМ СУДЛАЛ
Цефадроксил моногидрат нь ууж хэрэглэхэд зориулагдсан хагас нийлэг цефалоспорины антибиотик.
Цефадроксил нь бүх цефалоспорины нэгэн адил бактерийн эсийн хананы нийлэгжилтийг дарангуйлдаг тул бактерцид нөлөөтэй байдаг.
Цефадроксил нь ходоодны хүчилд тогтвортой тул уусны дараа сайн шингэдэг.
500мг, 1г тунгаар уусны дараа сийвэн дэх тунгийн дээд хэмжээнд 1.5-2 цагийн дараа ойролцоогоор 16, 28 мкг/мл хүрнэ.
Цефадроксилын шимэгдэлтэнд хоол хүнс нөлөөлөхгүй.
Цефадроксил нь ихэнх эд, биеийн шингэнд нэвчдэг.
Тунгийн 90 гаруй хувь нь 24 цагийн дотор хувираагүй хэлбэрээр шээсээр ялгардаг.
ЦЕФАТ® сийвэн дэх хагас ялгаралын хугацаа ойролцоогоор 1.5 цаг байна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
ЦЕФАТ®-г түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах эмгэгүүдэд хэрэглэнэ:
- Амьсгалын замын халдварууд: тонзилит, фарингит, пневмони, бронхит бронхэктаз, уушгины буглаа, эмпием, плеврит, синусит, дунд чихний отит.
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: лимфангит, буглаа, целлюлит, декубитийн шарх, мастит, фурункулез, эрисипелас.
- Шээс бэлгийн замын халдварууд: пиелонефрит, цистит, аднексит, эндометрит.
- Бусад халдварууд: остеомиелит, артрит, цусан үжил, перитонит, төрөх үеийн үжил.
H. influenzae-ээс үүдэлтэй амьсгалын замын халдвар, дунд чихний урэвсэлийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Цефалоспорины эмэнд хэт мэдрэг өвчтөнүүдэд хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
ЦЕФАТ® нь ерөнхийдөө зохимж сайтай.
Ходоод-гэдэсний хямрал (ходоод хямрах, өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа ажиглагдаж болно.
Эмчилгээний явцад псевдомембраноз колит үүсэх магадлалтай.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
- Пенициллиний харшлын өгүүлэмжтэй өвчтөнүүдэд маш болгоомжтой хандах хэрэгтэй, учир нь зөрмөл урвал үүсч болзошгүй.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд.
- Бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд.
- Урт хугацааны эмчилгээний үед дахилтат халдвар авах магадлалыг хянах шаардлагатай. Хэрэв зөрмөл харшлын урвал эсвэл дахилтат халдвар илэрвэл эмчилгээг зогсоож, зохих арга хэмжээ авах шаардлагатай.
- Бенедикт эсвэл Фелингийн уусмалыг ашиглан Кумбын шинжилгээ болон шээс дэх глюкозын шинжилгээнд хуурамч эерэг хариу үйлдэл үзүүлж болно.
- ЦЕФАТ®-ийг удаан хугацаагаар хэрэглэх нь түүнд мэдрэг бус бичил биетний хэт өсөлтөд хүргэж болзошгүй.
- Жирэмсэн болон дутуу нярайд аюулгүй хэрэглээ тогтоогдоогүй байна.
ТУН
Халдварын шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ.
Насанд хүрэгчидэд: ердийн тунг өдөрт 1 – 2 г тунгаар дангаар болон тунг хоёр хуваан 12 цагийн зайтай эсвэл 24 цагт нэг удаа ууна.
- Шээс-бэлгийн замын халдварууд:
Шээс дамжуулах доод замын хүндрээгүй халдвар (цистит):
Өдөрт 1 - 2 г тунгаар хувааж эсвэл нэг дор ууна. Шээс дамжуулах замын бусад халдвар: өдөрт 2 г тунг хоёр хуваан ууна.
- Арьс, зөөлөн эдийн халдвар: өдөрт 1г тунг дангаар болон хоёр хуваан ууна.
- Амьсгалын дээд, доод замын халдварууд:
Хөнгөн халдварт 1 г тунг хоёр хуваан ууна.
Дунд, хүнд хэлбэрийн халдваруудад:
Хоногт 1 – 2 г тунга хоёр хуваан (12 цагаар 500 мг – 1 г).
А бүлгийн бета-гемолитик стрептококкийн улмаас үүссэн фарингит ба тонзиллитын эмчилгээнд өдөрт 1 г тунг хоёр хуваан нийт 10 хоног ууна.
Хүүхдэд: биеийн жинд өдөрт 25 – 50 мг/кг тунг хуваан ууна.
Хүүхдэд зориулсан хөвмөлийн тунгийн хүснэгт
Хүүхдийн биеийн жин (кг) | Хоногийн тун | |
ЦЕФАТ® хуурай сироп 125 мг/5 мл | ЦЕФАТ® форте DS 250 мг/5 мл | |
4.5 – 9.1 | 2.5 мл тунгаар өдөрт 2 удаа |
|
9.1 – 13.6 | 5 мл тунгаар өдөрт 2 удаа | 2.5 мл тунгаар өдөрт 2 удаа |
13.6 – 18.2 | 7.5 мл тунгаар өдөрт 2 удаа | 3.75 мл тунгаар өдөрт 2 удаа |
18.2 – 22.7 | 10 мл тунгаар өдөрт 2 удаа | 5 мл тунгаар өдөрт 2 удаа |
22.7 – 27.3 | 12.5 мл тунгаар өдөрт 2 удаа | 6.25 мл тунгаар өдөрт 2 удаа |
Бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэх тун ба давтамжийг креатинины түвшин, халдварын хүндрэлийн зэрэг, халдвар үүсгэгч бичил биетний мэдрэгээс хамааран тохируулна. Насанд хүрэгчдэд зориулсан анхны тун нь 1 г бөгөөд креатинины клиренсийн түвшинд үндэслэн барих тун нь доор дурдсан хугацааны интервалаар 500 мг байна:
Креатинины клиренс | Давтамж |
0 – 10 мл/минут | 36 цаг |
10 – 25 мл/минут | 24 цаг |
25 – 50 мл/минут | 12 цаг |
Креатинины клиренс 50 мл/минутаас дээш өвчтөнүүдийг бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнтэй адилаар эмчилж болно.
ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО
ДАХИН СЭРГЭЭХЭД
Тэмдэглэгээнээс бага зэрэг доор ус хийнэ. Лонхыг сайтар таглана. Лонхыг дээш, доош нь харуулж, сэгсэрч, бүрэн уусгахын тулд 5 минут байлгана. Хангалттай усыг (60 мл) хүртэл нэмээд сайтар сэгсэрнэ. Бэлтгэсний дараа хөвмөлийг 300С-с доош хэмд 7 хоног эсвэл хөргөгчинд 14 хоног хадгална.
Хэрэглэхийн өмнө сэгсэр.
Сайтар битүүмжилнэ.
САВЛАЛТ
Капсул: 10 капсул бүхий 10 стрипийг хайрцагт савлан гаргана.
Хуурай сироп: хуурай сироп агуулсан шилэнд 60мл ус нэмнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
30°C доош хэмд гэрлээс хамгаалан хадгална.
Manufactured by:
PT SANBE FARMA (Unit 2)
Jalan Mahar Martanegara No. 162 (Jl. Leuwigajah No.162) RT.01 RW.12, Kelurahan Baros, Kecamatan Cimahi Tengah, Kota Cimahi – Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142






































































































































































































































































































