Хэрэглэх заавар
“АЦЦ-АM” 100мг, 200мг мөхлөг
эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: “АЦЦ-АM”100мг,200мг
Олон улсын нэршил: Àцетилцистеин
Эмийн хэлбэр: 3 граммаар савласан нунтаг бэлдмэл
Найрлага:
¹ |
Эмийн бодис
|
Хэмжих нэгж |
3г нунтгийн агууламж | |
100мг |
200мг | |||
1 |
Ацетилцистеин |
г |
0.1 |
0.2 |
2 |
Аскорбины хүчил |
г |
0.0125 |
0.025 |
3 |
Элсэн чихэр |
г |
0.5125 |
1.0 |
4 |
Глюкоз /усгүй / |
г |
2.37 |
1.77 |
5 |
Амт үнэр |
г |
0.005 |
0,005 |
|
Дүн |
г |
3.0 |
3.0 |
Фармакологийн үйлдэл:
- Ацетилцистеин нь цэрийг шингэрүүлэн зуурмаг чанарыг багасгаж, ялгаралтыг нэмэгдүүлэн, цэр ховхолно.
- Амьсгалын замын үрэвслийг намдаана.
- Мөн идээг шингэрүүлнэ.
Фармакокинетик:
- Дотуур хэрэглэх үед, ходоод гэдэсний замд бүрэн шимэгдэх бөгөөд 4 цагийн дараа цусны сийвэнгийн уурагтай 50% холбогдоно.
- Ерөнхий клиренсийн 30% нь бөөрний клиренс байна.
- Элэг болон гэдэсний хананд хувиралд орно.
Хэрэглэх заалт: Цэр өтгөрсөн ба идээт цэр үүссэн үед
- Цочмог ба архаг бронхит, уушигны үрэвсэл, багтраа зэргийн үед хэрэглэнэ.
- Дунд чихний үрэвсэл архаг ба хурц хэлбэрийн синуситын үед
- Мөн бэртэл ба хагалгааны дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэнэ.
Хэрэглэх аргà, тун:
- Бэлдмэлийн тунг өвчний байдал, насыг харгалзан тогтооно:
- Насанд хүрэгсэдэд 200мг-аар хоногт 2-3 удаа,
- Хүүдэд 6-14 настайд 100мг-аар 3 удаа, харин 2-6 настай хүүхдэд 100мг-аар хоногт 2 удаа тус тус хэрэглэнэ.
- Уутанд савласан 3г нунтгийг 50-60мл цэвэршүүлсэн бүлээн усанд буюу жимсний шүүс, цайнд хийж уустал хутгаад уулгана.
- Бэлдмэлийг хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 хоног
Гаж нөлөө:
- Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, хоол боловсруулах замын хямрал ажиглагдах, арьсанд чонын хөрвөс туурах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Цээрлэлт:
- Энэ бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс,
- Ходоод, дээрх гэдэсний шарх, цус алдалт,
- Жирэмсэн буюу хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
- Ацетилцистеиныг амоксициллин, доксициклин, эритромицин, триамфениколтой хамт хэрэглэж болно.
- Харин ханиад намдаах бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд, ханиалгах рефлексийг дарангуйлснаар цэр ялгаралтыг саатуулна.
- Ацетилцистеин нь парацетамолын элэг хордуулах үйлдлийг бууруулна.
Хүчинтэй хугацаа:
2 жил хүртэл хугацаагаар хадгална.
Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл:
“АЦЦ-АМ” 100мг, 200мг бэлдмэлийг нарны шууд тусгалаас хамгаалсан нөхцөлд, 20ОС-ээс доош хэмд хадгална.
Хүүхдэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл:
Жороор олгоно.
Эмийн савлалт:
“АЦЦ-АМ” 100мг, 200мг нунтаг эмийг 3г-аар хөнгөн цагаан фольган уутанд машинаар савлаж, 10-20 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.
Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг: “Ариун монгол” ХХК-ны “АРМОН” эмийн үйлдвэр, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com








































































