
Хэрэглэх заавар
Хэрэглэгчид зориулсан заавар
Хэрэглэхийн өмнө бэлдмэлийн тухай чухал мэдээллийг агуулсан энэхүү зааврыг анхааралтай уншина уу.
Уг бэлдмэлийг энэхүү зааварт зааснаар буюу эмч болон эм зүйчийн зөвлөснийг ягштал баримтлан хэрэглэнэ.
- Энэ зааврыг хадгална уу. Танд дахин унших шаардлага гарч болзошгүй.
- Нэмэлт мэдээлэл шаардагдвал эм зүйчээс лавлана уу.
- Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрсэн бол эмч болон эмзүйчид хандана уу. Үүнд энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөө ч хамаарагдана. 4 хэсгээс уншина уу.
- Хэд хоног хэрэглэсний дараа танд ямар нэг сайжрал мэдэгдэхгүй бол эмчлэгч эмчдээ хандана уу.
ВИТАМИН Е
(инт-рак-альфа-Токоферолын ацетат)
100 мг, капсул, зөөлөн
Найрлага:
1 зөөлөн капсулд:
Идэвхтэй бодис: Интрак-альфа-токоферолын ацетат(витамин Е) 100 мг
Туслах бодис:
Арахисийн тос, цэвэршүүлсэн, желатин, глицерол, кочинеалын улаан(Е 124)
Савлалт:
Хайрцагтаа 30 ширхэг зөөлөн капсултай савлагдана.
Үйлдвэрлэгч:
PPF HASCO-LEK S.A.
ul.Zmigrodzka 242E
51-131 Wroclaw, Poland
Уг эмийн зааварт:
- Витамин Е гэж юу болох ба түүнийг ямар зорилгоор хэрэглэх вэ?
- Витамин Е-г хэрэглэхийн өмнө та юу мэдэх хэрэгтэй вэ?
- Витамин Е-г хэрхэн хэрэглэх вэ?
- Илэрч болзошгүй гаж нөлөө
- Витамин Е-г хэрхэн хадгалах вэ?
- Витамин Е-тэй холбоо бүхий бусад мэдээлэл
1. Витамин Е гэж юу вэ, түүнийг ямар зорилгоор хэрэглэх вэ?
Витамин Е нь амин чухал тэжээлийн нэг бөгөөд харин түүний үүрэг одоо болтол бүрэн тайлбарлагдаагүй байна. Каталаза, супероксид дисмутаза, глютатион пероксидаза болон селений хамтаар эсийг хүчилтөрөгчийн чөлөөт язгуурын нөлөөнөөс хамгаалах тогтолцооны нэгэн хэсэг болдог. Тэрээр мембраны ба эсийн бусад бүтцүүд дэх ханаагүй олон тосны хүчлүүдээс хамгаалж, эсийн мембранууд болон эсийн органеллуудыг тогтворжуулахын зэрэгцээ цусны улаан эсийн гемолизээс урьдчилан сэргийлдэг. Хүчилтөрөгчийн чөлөөт язгуурын гэмтээх нөлөөнөөс хамгаалдаг нь мэдрэлийн үйл ажиллагааны болон булчингийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй.
Витамин Е нь мөн зарим ферментийн системүүдэд кофактор болдог. Мөн тэрээр глюкозын исэлдэлт ба гликогенолизд оролцдог. Тэрээр липидийн метаболизмд оролцоно: простагландинууд ба холестерол.
Эпидемиологийн судалгаагаар витамин Е-ийн хоногийн хэрэгцээ болон зүрхний ишемийн өвчин, судас хатуурал хийгээд исэлдэлтийн стрессд хүргэдэг эмгэг жамын хооронд харилцан хамааралтай болохыг тогтоосон байдаг.
Витамин Е нь цусны ялтаст эсийн агрегацийн идэвхийг бууруулдаг.
Хэрэглэх заалт: Витамин Е-г капсул хэлбэрээр насанд хүрэгсдийн болон өсвөр үеийнхний Витамин Е-ийн дутмагшлаас сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэдэг.
2. Витамин Е-г хэрэглэхийн өмнө та юу мэдэх хэрэгтэй вэ?
Витамин Е-г уг эмийн үйлчлэгч бодис болон аль нэгэн туслах бодист харшилтай мөн витамин К-ийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Анхааруулга ба болгоомжлол:
Хэрэв та ууж хэрэглэдэг антикоагулянтууд эсвэл эстрогенүүд буюу ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж байгаа бол ихээхэн болгоомжлох хэрэгтэй.
Витамин Е бусад эмийн бэлдмэлийн харилцан нөлөөлөл
Сүүлийн үед хэрэглэсэн, хэрэглэж байгаа болоод хэрэглэх магадлалтай бусад эмийнхээ талаар эмч болон эмзүйч нарт мэдээлэх хэрэгтэй. Витамин Е нь ялангуяа антикоагулянтууд буюу эстрогенүүдийг ууж буй өвчтөнд витамин К-ийн нөлөөг бууруулж болзошгүй. Хэт исэлдэлтийг саатуулах бусад эмүүдийг(витамин С, селен, юбхинон, хүхэр агуулсан аминхүчлүүд) хэрэглэхэд витамин Е-ийн дутмагшлын шинж зарим талаар намждаг. Витамин Е-тэй төмрийн нэмэлтийг хамт хэрэглэвэл витамин Е-ийн идэвх буурах тул тэдгээрийг хооронд нь хэдэн цагийн зайтайгаар хэрэглэх ёстой.
Витамин Е нь витамин А-ийн шимэгдэлт, хангалт, хуримтлагдалтыг сайжруулах ба харин инсулин болон хуруувчин цэцгийн гаралтай зүрхний гликозидын(дигоксин) хэрэгцээг бууруулдаг.
Жирэмсэн ба хөхүүл үед:
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн байж болзошгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдлуудад эмч, эмзүйч нараас зөвлөгөө авах хэрэгтэй.
Уг эмийг жирэмсэн ба хөхүүл үед зөвхөн эмчийн зөвлөмжөөр л хэрэглэнэ.
Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
Уг эм нь жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.
Витамин Е арахисийн тос(газрын самраас гарган авдаг) агуулдаг. Газрын самар болон шар буурцагт харшилтай өвчтөнд уг эмийг хэрэглэхгүй. Найрлаган дахь кочинеалын улаан харшлын урвал үүсгэж болзошгүй байдаг болно.
3. Витамин Е-г хэрхэн хэрэглэх вэ?
Уг бэлдмэлийг зөвхөн эмийн зааврын дагуу эсвэл эмч буюу эмзүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал эмч буюу эмзүйчээс асууж тодруулна.
Уг бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
Эмч өөрөөр заагаагүй бол насанд хүрэгсэд болон өсвөр үеийнхэнд өдөрт 1-2 капсулыг хэрэглэнэ. Хэрэв танд Витамин Е-г хэрэглэхэд үйлдэл нь хэт хүчтэй эсвэл сул санагдвал эмчдээ хандаарай.
Олгох нөхцөл: Жоргүй
Витамин Е-г хэрэглэх ёстойгоосоо өндөр тунгаар хэрэглэсэн бол:
Хэрэв та витамин Е-г хэрэглэх ёстойгоосоо өндөр тунгаар хэрэглэсэн бол эмч буюу эмзүйчид хандаарай.
Витамин Е-г өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед суулгах, ходоод өвдөх болон ходоод гэдэсний системийн бусад өөрчлөлтүүд мөн түүнчлэн бие ядарч сулрах, хараа бүүдийх, толгой өвдөх, бэлгийн булчирхайн үйл ажиллагаа доройтох, сийвэнд бамбай булчирхайн дааврын концентраци багасах зэрэг өөрчлөлтүүд илэрч болно.
Витамин Е-г хэрэглэхээ мартсан тохиолдолд:
Уг эмийг уухаа мартсан үед тунг ихэсгэн давхарлан ууж болохгүй.
Хэрэв танд уг эмийг хэрэглэх талаар өөр асуулт байвал эмч буюу эмзүйчид хандаарай.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө:
Бусад бүх эмийн нэгэн адилаар витамин Е ч бас гаж нөлөө үүсгэж болно.
Уг эм нь харьцангуй зохимж сайтай.
Витамин Е-г өндөр тунгаар(хоногт 800 мг-аас дээш) хэрэглэх үед бие ядарч сулрах, толгой өвдөх, ходоод гэдэсний системийн өөрчлөлтүүд мөн арьсанд тууралт гарах зэрэг өөрчлөлтүүд илэрч болно.
Зарим өвчтөнд витамин Е-г хэрэглэх явцад дээр дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч болох юм.
Хэрэв танд энэхүү зааварт дурьдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандан мэдээлэх хэрэгтэй.
Гаж нөлөөг мэдээлэх:
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эмзүйчид мэдэгдэх хэрэгтэй. Зарим тохиолдолд зааварт дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч болох юм. Эдгээрийг тухайн улсын гаж нөлөөний мэдээний санд шууд мэдээлэх хэрэгтэй.
Та гаж нөлөөг мэдээлснээр уг эмийн аюулгүй байдлын тухай санг бүрдүүлэхэд туслана.
5. Витамин Е-г хэрхэн хадгалах вэ?
25ºC-аас доош хэмд хадгална.
Өөрийн савалгаанд нь гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй буюу харахааргүй газарт хадгална.
Хадгалах хугацаа: 3 жил
Савлалтанд заагдсан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Тухайн сарын сүүлийн өдрөөр хүчинтэй байх хугацаа нь тооцогдох болно.
Уг бэлдмэлийг гэр ахуйн хог хаягдалд хаяж болохгүй. Хаягдлыг хаях зааврыг эмч буюу эмзүйчээс асууж тодруулах хэрэгтэй. Энэ нь байгаль орчныг бохирдохоос хамгаалана.
6. Савлалт болон бусад мэдээлэл
Витамин Е
Нэг ширхэг зөөлөн капсулд агуулагдах витамин Е үйлчлэх бодис:
Интрак-альфа-токоферолын ацетат(витамин Е) 100 мг
Туслах бодис:
Арахисийн тос, цэвэршүүлсэн, желатин, глицерол, кочинеалын улаан(Е 124)
Витамин Е харагдах байдал
Витамин Е нь тунгалаг, зууван бөөрөнхий, цайвар улаан, гялгар зөөлөн капсултай.
Нэг хайрцаганд 30 ширхэг зөөлөн капсултай савлагдана.
Үйлдвэрлэгч ба эрх эзэмшигч:
“PPF HASCO-LEK” S.A.
ul.Zmigrodzka 242E,
51-131 Wroclaw, Poland
tel: +48 (071) 352 95 22
Мэдээллийг шинэчилсэн огноо: 2023 оны 1 сарын 25


















































































