Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синекод
Худалдааны нэр
Англи
Бутамиратын цитрат
Үйлдвэрлэгч
Haleon CH SARL
Гарал үүслийн улс
Швейцари
Тун хэмжээ
200мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

Синекод®

 

 

Худалдааны нэршил: Синекод®

Патентын бус олон улсын нэршил: бутамират

Химийн бүтэц: 2-[2-(диэтиламино)-этокси]этил-2-фенилбутиратын цитрат

Эмийн хэлбэр: сироп

Найрлага:

Үйлчлэгч: бутамиратын цитрат 1,5 мг/мл.

Туслах бодис: сорбитол, глицерин, сахарин натри, бензойны хүчил  (E210), ванилин, этанол,  гидроксид натри, цэвэршүүлсэн ус.

Дүрслэл: Tунгалаг,  өнгөгүйгээс цайвар боровтор-шар өнгөтэй шингэн

Эмэн эмчилгээний бүлэг

Ханиалгын эсрэг бэлдмэл.

АТХ код: R05DB1

Эм  судлалын шинж чанар

Синекод®  үйлчлэгч бодис бутамират нь химийн бүтэц, фармакологийн шинжээр опийн алкалоидод хамаардаггүй ханиалгын эсрэг нөлөөт бэлдмэл.

Синекод® - ханиалгын эсрэг төвийн үйлдэл үзүүлнэ. Ханиалгын эсрэг үйлдлээс гадна амьсгалын замын эсэргүүцлийг бууруулах ба спирометрийн үзүүлэлт бага зэрэг нэмэгддэг.

 

Фармакокинетик

Бутамиратын цитрат уусны дараа хурдан шимэгдэн хэрэглэснээс хойш 5-10 минутын дараа тунгийн цусан дахь концентрацийн түвшин 22,5 мг -90 мг болно. Сийвэн дэх тунгийн дээд хэмжээнд 1 цагт хүрнэ. Шимэгдэлтэнд хоол хүнсний үзүүлэх нөлөө судлагдаагүй.

Бутамират гидролизжин 2-фенил тосны хүчил, диэтиламиноэтоксиэтанол болно. Бутамиратын эдгээр метаболитууд ханиалгын эсрэг идэвхи үзүүлнэ.

2-фенил тосны хүчил цааш хувиралд орно. Бүх метаболитууд ерөнхийдөө бөөрөөр ялгарна.

 

Хэрэглэх заалт

Өөр өөр гаралтай хуурай ханиалгын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дахь нэгдэлд хэт мэдрэг, 3 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

 

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон  хөхүүл үед эмийг хэрэглэхийг зөвлөдөггүй.

 

Тун, хэрэглэх арга

 

Дотуур хэрэглэнэ. Хоолны өмнө ууна. Насанд хүрэгчид, 3-с дээш насны хүүхдэд хэрэглэнэ.

3-6 нас – өдөрт 5 мл-р 3 удаа. 6-12 нас – өдөрт 10 мл-р 3 удаа; 12 түүнээс дээш насны 15 мл-р өдөрт 3 удаа, насанд хүрэгчдэд 15 мл-р өдөрт 4 удаа.

Хэмжээт аягаар ууна. Хэмжээт аягыг хэрэглэсний дараа сайтар угааж хатаана.

Эмчийн жоргүй эмчилгээний дээд үргэлжлэх хүгацаа 7 хоног (“Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” үзнэ үү). Хэрэв ханиалга 7-с дээш хоног үргэлжилбэл эмчид хандана. Эмчилгээний бүтээгдэхүүний цаашдын хэрэглээг эмчийн зүгээс өвчин эмгэгийн шинж чанар, эмийг хүлцэл, үр дүнг харгалзан үзэх шаардлагатай.

 

Гаж нөлөө

Эмийг хэрэглэхэд үед дараах гаж нөлөө үүсч болно.

Мэдрэлийн системийн зүгээс

Цөөн (0,1 – 1,0%) толгой эргэх, нойрмоглох

Ходоод гэдэсний замд

Цөөн (0,1 – 1,0%) дотор муухайрах, суулгах

Арьсны зүгээс

Ховор  (0,01 – 0,1%) тууралт, чонон хөрвөс.

Эмийн бэлдмэл хэрэглэх үед дээр тусгасан болон тусгаагүй гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг зогсоон эмчид мэдэгдэнэ.

 

Тун хэтрэлт

Тун хэтрэлтийн үед дараах шинж тэмдэг илрэнэ: нойрмоглох, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих, суулгах, даралт буурах.

Эмчилгээ: идэвхжүүлсэн нүүрс, давсан туулга, шаардлагатай бол зүрх судас, амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ.

 

Эмийн харилцан нөлөө

Төв мэдрэлийн системд нөлөөт механизмаас хамааран ТМС дарангуйлах эмийн үйлдэл ялангуяа этанол агуулсан бэлдмэлд хучжинэ. Этилийн спирт агуулсан эмийн бэлдмэл агуулсан эмийн бэлдмэл хамт хэрэглэхгүй. Цэр ховхлох бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй (“Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” үзнэ үү).

 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 Бутамиратын ханиалгын рефлекс саатуулах нөлөөнөөс үүдэн амьсгалын замын салстыг зогсонги болгон бронхын агчил, амьсгалын замын халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх тул цэр ховхлох эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

Сироп сахарин, сорбитол агуулах тул чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж болно

Найрлагад сорбитол агуулах тул удмын ховор эмгэг болох фруктоз үл тэвчилтэй бол хэрэглэхгүй. Эмчийн жоргүй эмчилгээний дээд үргэлжлэх хугацаа 7 хоног. Хэрэв ханиалга 7-с дээш хоног үргэлжилбэл эсвэл биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандана. Эмийн бэлдмэл этанол бага хэмжээгээр агуулна (11.73 мг/мл).

Бөөр болон/эсвэл элэгний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөн хэрэглэх

 

Тусгайлсан судалгаа хийгдээгүй. Бөөр болон/эсвэл элэгний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнд бутамират болон түүний метаболитууд хуримтлагдаж гаж нөлөө үүсгэх өндөр эрсдэлтэй.

 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Эмийн бэлдмэлд толгой эргэх, нойрмоглох (“Гаж нөлөө” үзнэ үү), үйл ажиллагаа явуулах чадвар буурч болох тул анхаарал, сэтгэхүйн хурд шаардсан ажил эрхлэхээс татгалзана.

 

Савлалт

Хүүхэд санамсаргүй онгойлгохоос сэргийлсэн хамгаалалтын системээр тоноглогдсон тагтай хар шилэн флаконд 200 мл савласан. Флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалах хугацаа

3 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Хадгалалт:

30°С ихгүй болон өндөр хэмээс хамгаалан хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Эмийн сангийн олгох нөхцөл:

Эмчийн жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч:

Новартис Консьюмер Хелс СА, Швейцария

Рю де Летраз, 1260 Нион, Швейцария.

Novartis Consumer Health SA, Switzerland

Route de l’ Etraz, 1260 Nion, Switzerland

 

Орос дахь төлөөлөгч

123104 Москва, Пресненская наб., 10, тел. (495) 969-21-65, факс (495) 969-21-66

е-mail: consumerhealth@novartis.ru