
Хэрэглэх заавар
Ципро-Денк 500 (Cipro-Denk 500)
Ууж хэрэглэдэг нимгэн бүрхүүлтэй шахмал
Антибиотик - фторхинолон
Үйлчлэгч бодис: ципрофлоксацины гидрохлорид
Эм хэрэглэх заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө танд хэрэгтэй чухал мэдээлэл бүхий уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмзүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно.
Уг эм хэрэглэх зааварт:
- Ципро-Денк 500 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
- Ципро-Денк 500 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
- Ципро-Денк 500 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Ципро-Денк 500 бэлдмэлийн үйлчлэгч бодис нь ципрофлоксацин. Ципрофлоксацин нь фторхинолины бүлэгт хамаардаг антибиотик. Ципрофлоксацин нь халдвар үүсгэгч бактерийг үхүүлэх үйлчлэлтэй. Бэлдмэл зөвхөн зарим төрлийн бактерийн омогт нөлөөлнө.
Насанд хүрэгчдэд:
Ципро-Денк 500 бэлдмэлийг насанд хүрэгчдэд дараах бактерийн халдварын үед хэрэглэнэ.
- Амьсгалын замын зарим халдвар
- Чих ба хамрын дайвар хөндийн зарим үрэвсэл
- Шээс ялгаруулах замын халдвар
- Эр ба эм бэлэг эрхтний халдвар
- Хоол боловсруулах замын болон хэвлийн хөндийн халдвар
- Арьс ба зөөлөн эдийн зарим халдвар
- Яс ба үений халдвар
- Neisseria meningitides-ын шалтгаант халдвараас сэргийлэх зорилгоор
- Боомын эмгэг төрүүлэгчийн ингаляцийн дараах эмчилгээ
Ципрофлоксациныг бактерийн шалтгаант халдвар гэж сэжиглэж байгаа халууралт болон цусны зарим цагаан эсийн тоо цөөрсөн (нейтрофиль эсийн тоо цөөрөх) өвчтөнд мөн хэрэглэж болно.
Хэрэв та хүнд хэлбэрийн халдвартай, эсвэл хэд хэдэн төрлийн бактериар үүсгэгдсэн халдвартай бол Ципро-Денк 500 бэлдмэл дээр бусад антибиотик эмчилгээг нэмж хэрэглэнэ.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
Ципро-Денк 500 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд дараах бактерийн шалтгаант халдварын үед нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Хүүхдийн уушги, гуурсан хоолойн халдвар ба өсвөр насныхны уйланхайт хатуурал (фиброз)
- Хүндэрсэн шээс ялгаруулах замын халдвар (цочмог пиелонефритыг оролцуулаад)
- Боомын эмгэг төрүүлэгчийн ингаляцийн дараах эмчилгээ
- Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Ципрофлоксацин, бэлдмэлийн найрлага дахь бусад бодис (6-р хэсэгт жагсаасан) болон фторхинолины булгийн бусад бэлдмэлд харшилтай хүмүүс
- Тизанидин хэрэглэж байгаа хүмүүс (2-р хэсэг болох “бусад бэлдмэл ба Ципро-Денк 500” хэсгээс харна уу)
Анхааруулга ба болгоомжлол
Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.
Хэрэв танд:
- урьд нь бөөрний ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан бол таны эмчилгээг тохируулж болно.
- эпилепси эсвэл мэдрэлийн бусад эмгэгтэй
- Ципро-Денк 500 зэрэг өмнөх антибиотик эмчилгээний үед шөрмөсний эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй байсан бол
- хэрэв та чихрийн шижинтэй бөгөөд ципрофлоксацин хэрэглэснээр гипергликеми үүсэхээр бол
- хэрэв та булчин сульдал (myasthenia gravis) эмгэгтэй бол шинж тэмдгүүд тодорч болох тул
- хэрэв та зүрхний эмгэгтэй бол: Төрөлхийн QT интервал уртсах эмгэгтэй, эсвэл гэр бүлийн өгүүлэмжтэй (зүрхний цахилгаан бичлэгээр илэрсэн), цусан дахь давсны тэнцвэрийн алдагдал (ялангуяа цусан дахь магни, калийн хэмжээ бага байх), зүрхний хэт хэм удаашрах (брадикарди), зүрхний үйл ажиллагаа суларсан (зүрхний дутагдал), зүрхний өвчин хөдлөлийн өгүүлэмжтэй (зүрхний булчингийн шигдээс), эмэгтэй болон өндөр настай, эсвэл зүрхний цахилгаан бичлэгт эмгэг өөрчлөлт үзүүлдэг бусад эмийн бэлдмэл хэрэглэсэн.(Бусад бэлдмэл ба Ципро-Денк 500)
- хэрэв танд том цусны судас томорсон эсвэл “цүлхийсэн” гэж оношлогдсон (гол судасны аневризм эсвэл том захын судасны аневризм)
- хэрэв танд зүрхний хавхлаг дутуу хаагддаг гэж оношлогдсон бол (зүрхний булчингийн регургитаци)
- хэрэв танд өмнө гол судасны зүслэг хийж байсан бол (гол судасны хананы урагдал).
- хэрэв та гол судасны аневризм эсвэл гол судасны зүслэг, төрөлхийн зүрхний гажигтай, эсвэл урьдал байдал болон бусад эрсдэлт хүчин зүйлстэй бол (Марфаны хам шинж, эсвэл Эхлер-Данлос, Тюрнер, Шёгрений (аутоиммуны үрэвсэлт өвчин) хам шинж зэрэг холбогч эдийн эмгэгүүд, эсвэл Такаяшийн артерит, аварга том эсийн эсийн артерит, Бехцетийн эмгэг, артерийн өндөр даралт, атеросклероз, ревматоид артрит (үений өвчин) эсвэл эндокардит (халдварын гаралтай зүрхний эмгэг) зэрэг судасны эмгэгүүд.
- таны гэр бүлийн нэг гишүүн глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай байх, мөн та ципрофлоксацин уусны дараа цус багадалтад орж байсан бол
Хэрэв та өмнө нь Ципро-Денк зэрэг хинолон эсвэл фторхинолон хэрэглэх үед танд ноцтой гаж нөлөө илэрч байсан бол та фторхинолон/хинолоны бактерийн эсрэг бэлдмэл хэрэглэхгүй байх ёстой.
Зарим бэлгийн замын халдварын эмчилгээнд эмчлэгч эмч Ципро-Денк 500 бэлдмэл дээр нэмж өөр антибиотик хэрэглэхийг зөвлөж болно. Хэрэв эмчилгээ эхэлснээс хойш 3 хоногийн дараа шинж тэмдгийн сайжрал илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөөрэй.
Уг бэлдмэлийг хэрэглэх үед
Хэрэв Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэж байх үед дараах тохиолдлын аль нэг нь илэрвэл нэн даруй эмчид мэдэгдээрэй. Эмчлэгч эмч уг бэлдмэлийн эмчилгээг зогсоох шаардлагатай эсэхийг шийднэ.
- Хүнд явцтай, гэнэтийн хэт мэдрэгшлийн урвал (анафилаксийн урвал/шок, судасны гаралтай хаван). Эхний тунг хэрэглэсний дараа ч хүнд явцтай харшлын урвал илрэх бага зэргийн эрсдэл байдаг. Энэ үед дараах шинж илэрч болно. үүнд: цээж давчдах, толгой эргэх, дотор муухайрах эсвэл ухаан алдах гэж байгаа мэдрэмж төрөх, босоход толгой эргэх. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, нэн даруй эмчид мэдэгдэнэ.
- Ховор тохиолдолд үе өвдөх, хавдах болон шөрмөсний үрэвсэл эсвэл урагдал Таны эрсдэл өндөр настай (60-аас дээш насны), бөөрний эмгэгтэй эсвэл кортикостеройд эмчилгээ хийлгэж байгаа бол) ихэсдэг. Шөрмөс үрэвсэх ба тасрах шинж бэлдмэлийн эмчилгээг эхэлснээс хойш эхний 48 цагийн дотор болон эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараа хүртэл хугацаанд илэрч болдог. Өвдөлт ба үрэвслийн эхний шинж тэмдэг илрэхэд (таны шагай, бугуй, тохой, мөр эсвэл өвдөгт) Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, биеийн өвдөлттэй хэсгийг амраана. Шаардлагагүй үед ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх бөгөөд дасгал хөдөлгөөн нь шөрмөс тасрах эрсдэлийг ихэсгэдэг.
- Хэрэв танд гол судасны аневризм болон хуулралын шинж тэмдэг болох хэвлий, цээж эсвэл нуруугаар хүчтэй өвдвөл нэн даруй яаралтай тусламжид хандана уу. Ерөнхий үйлчлэлтэй кортикостероид эмчилгээ хийх үед таны эрсдэл ихсэж болно.
- Хэрэв танд ялангуяа оронд хэвтэх үед амьсгаадах шинж огцом илрэх эсвэл таны шагай, хөл эсвэл хэвлийгээр хавагнах, эсвэл зүрх дэлсэх шинж тэмдэг шинээр илэрвэл (хурдан эсвэл тогтворгүй зүрх дэлсэлтийн илрэл) өөрийн эмчдээ нэн даруй мэдэгдэнэ үү.
- Заримдаа үе өвдөх, хавдах болон шөрмөсний үрэвсэл (ялангуяа өндөр настан эсвэл кортикостеройд эмчилгээ хийлгэж байгаа бол) тохиолддог. Шөрмөс үрэвсэх ба тасрах шинж бэлдмэлийн эмчилгээг эхэлснээс хойш эхний 48 цагийн дотор болон эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараа хүртэл хугацаанд илэрч болдог. Өвдөлт ба үрэвслийн эхний шинж тэмдэг илрэхэд Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, биеийн өвдөлттэй хэсгийг амраана. Шаардлагагүй үед ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх бөгөөд дасгал хөдөлгөөн нь шөрмөс тасрах эрсдэлийг ихэсгэдэг.
- Хэрэв та тархины цус хомсрол ба цус харвалт зэрэг мэдрэлийн бусад эмгэгтэй эсвэл эпилепситэй бол төв мэдрэлийн системтэй холбоотой гаж нөлөө илэрч болно. Хэрэв таталт илэрвэл Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба нэн даруй эмчид хандана.
- Өвдөлт, хорсох, чичрэх эсвэл ялангуяа хөл болон гар сулрах зэрэг мэдрэлийн гэмтлийн (нейропати) шинж тэмдгүүд ховор тохиолдолд үүсч болно. Энэ байдал илэрвэл Ципро-Денк 500 хэрэглэхээ зогсоож болзошгүй буцалтгүй сөрөг нөлөө үүсэхээс сэргийлэх зорилгоор нэн даруй өөрийн эмчдээ мэдэгдэнэ.
- Ципрофлоксацин бэлдмэлийн эхний тунг хэрэглэсний дараа сэтгэцийн урвал илэрч болзошгүй. Хэрэв та сэтгэл гутрал эсвэл солиоролтой бол Ципро-Денк 500 бэлдмэлийн эмчилгээний үед уг эмгэгийн шинж тэмдгүүд улам дордож болзошгүй. Ховор тохиолдолд сэтгэл гутрал ба солиорол нь амиа хорлох бодол төрүүлэх, амиа хорлох оролдлого хийх болон амиа хорлоход хүргэдэг. Ийм байдал илэрвэл нэн даруй эмчид мэдэгдэнэ.
- Хинолоны антибиотикууд таны цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнээс өндөр (гипергликеми), эсвэл цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнээс бууруулснаар ноцтой тохиолдолд (4-ээр хэсгийг харна уу) ухаан алдах (гипогликемийн ком) шалтгаан болж болно. Энэ нь чихрийн шижинтэй өвчтөнүүдэд чухал. Хэрэв та чихрийн шижинтэй бол таны цусан дахь сахарыг нарийн хянах шаардлагатай.
- Антибиотик эмчилгээний (Ципро-Денк 500-г оролцуулаад) үед эсвэл эмчилгээг дууссанаас хойш хэдэн долоо хоногийн дараа суулгалт илэрч болно. Хэрэв суулгалт нь хүнд, ужиг явцтай эсвэл өтгөнд цус, салс ажиглагдвал энэ нь амь насанд аюултай байж болох тул Ципро-Денк 500 бэлдмэлийн эмчилгээг нэн даруй зогсоож эмчтэй нэн даруй хандана. Гэдэсний хөдөлгөөнийг зогсоодог болон удаашруулдаг ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй.
- Хэрэв таны нүдний хараа муудах эсвэл таны нүд ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл нүдний эмчид нэн даруй хандана.
- Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэх үед таны арьс нарны гэрэл болон хэт ягаан туяанд хэт мэдрэг болж болно. Иймээс наран шарлагын ор зэрэг зохиомол хэт ягаан туяаны гэрэл болон нарны хурц гэрэлд ил гарахаас зайлсхийх хэрэгтэй.
- Хэрэв цус ба шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй тохиолдолд Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэж байгаагаа эмч болон лабораторийн ажилтанд хэлээрэй.
- Хэрэв бөөрний эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ хэлж бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй.
- Ципро-Денк 500 бэлдмэл элэг гэмтээж болно. Хэрэв танд дараах шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоож эмчтэйгээ зөвлөөрэй. Үүнд: хоолны дуршил багасах, шарлах (арьс шар өнгөтэй болох), шээс бараан болох, загатнах ба ходоод цэрийх шинж хамаарна.
Ципро-Денк 500 бэлдмэл цусны цагаан эсийн тоог цөөрүүлэх бөгөөд бие махбодийн халдвар тэсвэрлэх чанарыг бууруулж болдог. Хэрэв халуурах, биеийн ерөнхий байдал ноцтой муудах эсвэл халуурах шинж нь хэсэг газрын шинжтэй (хоолой, амны халдвар болон ус уух үед өвдөх) хамт илэрвэл нэн даруй эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Цусны шинжилгээнд цусны цагаан эсийн тоо цөөрч (мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох) болно. Хэрэглэж байгаа бүх эмийнхээ талаар эмчдээ хэлэх нь чухал.
Урт хугацааны хөгжлийн бэрхшээлд хүргэх ба эргэж хэвийн байдалд орох магадлалгүй ноцтой гаж нөлөө
Ципро-Денк 500 зэрэг флторхинолон/хинолоны бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлүүд маш ховор боловч зарим нь урт хугацааны (сар эсвэл жил үргэлжлэх) хөгжлийг бэрхшээлд хүргэх ба эргэж хэвийн байдалд орох магадлалгүй ноцтой гаж нөлөөтэй холбоотой байдаг. Үүнд дээд доод мөчний шөрмөс, булчин болон үений өвдөлт, алхах үеийн хүндрэл, эмгэг мэдрэхүйн мэдрэмж сэтгэл хөөрөх, чимчигнэх, хорсох (параэстези), эмгэг мэдрэхүйн өөрчлөлт болох хараа, амт үнэр ба сонсголын өөрчлөлт, сэтгэл гутрал, ой санамж буурах, хүнд хэлбэрийн ядрал болон нойрны эмгэг багтдаг. Хэрэв танд Ципро-Денк 500 хэрэглэснээс хойш дээрх гаж нөлөө тохиолдвол эмчилгээг үргэлжлүүлэхийн өмнө өөрийн эмчдээ яаралтай хандана уу. Та өөрийн эмчийн хамт эмчилгээг үргэлжлүүлэх эсвэл өөр бүлгийн антибиотик хэрэглэх эсэхийг шийднэ.
Эмийн харилцан үйлчлэл
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглээд удаагүй болон хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.
Ципро-Денк 500 бэлдмэлийг тизанидинтэй хамт хэрэглэхгүй. Учир нь цусны даралт багасах, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй (2-р хэсэг болох “Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно” хэсгээс харна уу).
Дараах бэлдмэл нь бие махбодид ципрофлоксацин бэлдмэлтэй харилцан үйлчилдэг нь тогтоогдсон. Хэрэв Ципро-Денк 500 бэлдмэлийг дараах бэлдмэлтэй хамт хэрэглэвэл эдгээр бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөж болно. Үүсэх гаж нөлөөний магадлал мөн ихэсч болзошгүй.
Хэрэв та дараах бэлдмэлийн аль нэгийг хэрэглэж байгаа бол эмчид мэдэгдээрэй.
- К витамины антагонист (варфарин, аценокумарол, фенпрокоумон, флюиндион гэх мэт) ба бусад ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл (цус шингэрүүлэх)
- Пробенецид (тулай өвчний үед хэрэглэдэг)
- Метотрексат (зарим төрлийн хавдар, хайрст үлд, хэрлэг төст үений үрэвсэл)
- Теофиллин (амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг эм)
- Тизанидин (тархмал хатуурлын үед араг ясны булчинг сулруулах эм)
- Оланзапин (солиорлын эсрэг бэлдмэл)
- Клозапин (солиорлын эсрэг бэлдмэл)
- Ропинирол (Паркинсоны өвчний үед хэрэглэдэг эм)
- Фенитоин (эпилепси өвчний үед хэрэглэдэг эм)
- Метоклопрамид (дотор муухайрах, бөөлжих үед хэрэглэдэг эм)
- Циклоспорин (арьсны өвчин, хэрлэг төст үений үрэвсэл, эрхтэн шилжүүлэн суулгах үед хэрэглэдэг эм)
- Зүрхний хэмнэлийг өөрчилдөг бусад бэлдмэл: зүрхний хэмнэл алдагдлын эсрэг бэлдмэл (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон, соталол, дофетилид, ибутилид), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг бэлдмэл, зарим бактерийн эсрэг бэлдмэл (макролидын бүлэг), зарим солиорлын эсрэг бэлдмэл.
- Золпидем (Нойрны эмгэгийн үед хэрэглэх эм)
Ципро-Денк 500 нь дараах бэлдмэлийн цусан дахь концентрацыг ихэсгэнэ.
- Пентоксифиллин (цусны эргэлтийн алдагдлын үед хэрэглэдэг эм)
- Кофеин
- Дулоксетин (сэтгэл унал, чихрийн шижингийн шалтгаант мэдрэлийн гэмтэл буюу шээс задгайрах)
- Лидокайн (зүрхний эмгэг ба хэсгийг мэдээгүйжүүлэхэд хэрэглэдэг эм)
- Силденафил (эр бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагааны алдагдалд хэрэглэдэг бэлдмэл)
- Агомелатин (сэтгэл гутралын эсрэг хэрэглэх эм)
Зарим бэлдмэл Ципро-Денк 500 бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг бууруулдаг. Хэрэв та дараах бэлдмэлээс хэрэглэх гэж байгаа болон хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.
- Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл (ходоодны хүчил ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг эм)
- Омепразол
- Эрдсийн нэмэлт бэлдмэл
- Сукральфат
- Полимери фосфатын холбогч (севеламер болон лантаны карбонат гэх мэт)
- Кальци, магни, хөнгөн цагаан, төмөр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба эмийн бэлдмэл
Хэрэв эдгээр бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эдгээр бэлдмэлийг хэрэглэхээс хамгийн багадаа 2 цагийн өмнө болон 4 цагийн дараа Ципро-Денк 500-г ууж хэрэглэнэ.
Ципро-Денк 500 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хэрэглэх
Идэвхтэй бодисын шимэгдэлтэд нөлөөлж болох тул Ципро-Денк 500 бэлдмэлийг уухаас өмнө хооллох үед кальци агуулсан ундаа болон сүүн бүтээгдэхүүн (сүү, тараг зэрэг) хамт хэрэглэж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн ба хөхүүл, эсвэл жирэмсэн болсон гэж бодож байгаа буюу жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Жирэмсэн үед Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Ципрофлоксацин хөхний сүүгээр ялгарах бөгөөд хүүхдэд хортой нөлөө үзүүлж болох тул хэрэв та хөхүүл бол Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах
Ципро-Денк 500 бэлдмэл сонор сэрэмж болон анхаарал сулруулж болзошгүй. Зарим гаж нөлөө нь мэдрэлийн системийн зүгээс илэрдэг. Тиймээс жолоо барих болон машин механизмтай ажиллахын өмнө Ципро-Денк 500 бэлдмэл танд ямар нөлөө үзүүлэхийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал эмчээс асуугаарай.
Ципро-Денк 500 натри агуулдаг
Бүрхүүлтэй шахмал тутамдаа уг бэлдмэл 1ммоль-оос бага хэмжээний натри (23 мг) агуулах тул үндсэндээ “натри агуулаагүй” гэж хэлж болно.
- Ципро-Денк 500бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг үргэлж эмч болон эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.
Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмч ба эм зүйчтэйгээ хамт шалгаарай.
Эмч танд Ципро-Денк 500 бэлдмэлийг ямар тунгаар, хэдэн удаа, хэр удаан хугацаагаар хэрэглэхийг тодорхой тайлбарлаж хэлж өгнө. Энэ нь халдварын төрөл болон явцаас хамаарна.
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ хэлж бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй.
Эмчилгээг ихэвчлэн 5-21 хоног үргэлжлүүлэх боловч хүнд явцтай халдварын үед хугацааг уртасгаж болно. Уг бэлдмэлийг үргэлж эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.
Нимгэн бүрхүүлтэй шахмалыг бүтнээр нь (зажлахгүй) хангалттай усаар даруулж ууна. Нимгэн бүрхүүлтэй шахмал тааламжгүй амттай тул зажлах хэрэггүй. Шахмалыг тэнцүү хэсэгт хувааж болно.
Хаана ч байсан гэсэн боломжтой бол Ципро-Денк 500 бэлдмэлийг өдөр бүрийн ижил цагт уухыг хичээх хэрэгтэй.
Ципро-Денк 500 бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хамт болон хоол хүнснээс хамааралгүй хэрэглэж болно. Үйлчлэгч бодисын шимэгдэлтэд зөвхөн кальци агуулсан хоол хүнс бага зэрэг нөлөөлдөг. Хэдий тийм боловч Ципро-Денк 500 бэлдмэлийг сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн, эрдсээр баяжуулсан ундаатай (кальциар баяжуулсан жүржийн шүүс гэх мэт) хамт хэрэглэж болохгүй.
Ципро-Денк 500 бэлдмэлийн эмчилгээний үед шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Хэрэв зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн тусламж авна. Хэрэв боломжтой бол нимгэн бүрхүүлтэй шахмалаа юмуу эсвэл савыг нь авч эмчдээ харуулаарай.
Хэрэв Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Аль болох түргэн ердийн тунгаар хэрэглэх ба цаашид эмчийн зөвлөсний дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ. Хэрэв дараагийн тунг хэрэглэх цаг нь бараг болчихсон байвал мартаж өнгөрөөсөн тунг хэрэглэхгүй бөгөөд эмчилгээг цаашид ердийнөөр үргэлжлүүлнэ. Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй. Ээлж эмчилгээг гарцаагүй бүрэн дуусгана.
Ципро-Денк 500-ын эмчилгээг зогсоох:
Хэдэн өдрийн дараа таны биеийн байдал сайжирсан ч гэсэн ээлж эмчилгээг бүрэн дуусгах нь маш чухал. Хэрэв бэлдмэлийг хэтэрхий эрт зогсоовол таны халдвар бүрэн эмчлэгдэхгүй бөгөөд халдварын шинж тэмдэг дахих ба биеийн ерөнхий байдал улам дордож болзошгүй. Мөн энэхүү бэлдмэлд тэсвэртэй болж болно.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт тулгарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс асуугаарай.
- Илэрч болох гаж нөлөө
Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.
Энэ бүлэгт та өөрөө илрүүлж болох ноцтой гаж нөлөөний талаар мэдээлэл агуулна. Дараах ноцтой гаж нөлөө танд ажиглагдвал Ципро-Денк 500 бэлдмэлийн хэрэглээг зогсоон өөр бүлгийн антибиотик сонгох талаар өөрийн эмчид нэн даруй хандана уу.
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- таталт (“Анхааруулга ба болгоомжлол” 2-аар хэсгийг үзнэ үү)
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- цээжээр давчдах, толгой эргэх, бие өвдөх эсвэл сулрах, эсвэл босоо зогсох үед толгой эргэх (анафилаксийн урвал/шок) зэрэг шинж тэмдгээр илрэх хүнд хэлбэрийн харшлын урвал (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- булчингийн сулрал, шөрмөсний үрэвсэл, шөрмөс урагдах-ялангуяа шагайн арын том шөрмөс (Ахиллын шөрмөс). (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- цэврүү эсвэл шархлаат ам, залгиур, хамар, нүд болон бусад салст бүрхүүл болох бэлэг эрхтнээс тархаж цэврүүтэх эсвэл гуужих ноцтой амь насанд аюултай арьсны тууралт (Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил)
Давтамж тодорхойгүй илрэх (Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй):
- сэтгэл хөөрөл, хорсох, хатгах, үе мөчөөр булчин сулрах (Нейропати) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- улайлт, халууралт, дотор эрхтний үрэвсэл, гематологийн өөрчлөлт болон системийн өвчлөлийн (Dress Dбуюу Эозинофили ба системийн шинж тэмдэгтэй эмийн урвал, AGEP буюу цочмог тархмал экзентемтозт пустулоз) шалтгаан болдог. Ципрофлоксацин эмчилгээний үед ажиглагдах дор дурдагдсан бусад гаж нөлөөнүүд.
Нийтлэг илрэх (10 хүнд 1-с олон тохиолдол илэрч болзошгүй):
- дотор муухайрах, суулгах
- хүүхдэд үеэр өвдөх болон үе үрэвсэх
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- насанд хүрэгчдэд үеэр өвдөх
- мөөгөнцрийн давтан халдвар
- зарим төрлийн цусны цагаан эсийн (эозинофиль, мөхлөгт цагаан эс) концентрац ихсэх
- хоолны дуршил буурах
- тайван бус хэт цочромтгой болох
- толгой өвдөх, олон дахин толгой эргэх мэдрэмж төрөх, нойрны болон амтлах мэдрэхүйн эмгэг өөрчлөлт
- бөөлжих, ходоод өвдөх, ходоод хямрах зэрэг хоол боловсруулах замын эмгэг (цатгалан мэдрэмж төрөх/цээж хорсох)
- цусан дахь зарим бодисын хэмжээ ихсэх (трансаминазууд, билирубин)
- тууралт гарах, загатнах, бэлцрүүт тууралт
- бөөрний үйл ажиллагаа алдагдах
- булчин ба яс өвдөх (мөч, нуруу ба цээжээр өвдөх гэх мэт), ерөнхийдөө таагүй мэдрэмж (ядарч сульдах) үүсэх, халуурах
- цусан дах шүлтлэг фосфатаз ихсэх (цусан дах тодорхой фермент)
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- булчин өвдөх, үе үрэвсэх, булчингийн хүчдэл ба агшилт ихсэх
- антибиотикийн нөлөөгөөр бүдүүн гэдэсний салст үрэвсэх (бүдүүн гэдэсний үрэвсэл), маш ховор тохиолдолд нас баралтаар төгсдөг (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- цусны тоон үзүүлэлт өөрчлөгдөх (цагаан эсийн тоо цөөрөх ба олшрох, нейтрофиль эсийн тоо цөөрөх, цус багадалт үүсэх), цус бүлэгнэлтийн зарим хүчин зүйл (ялтсан эс) ихсэх ба багасах
- харшлын урвал, хаван үүсэх (хаван), арьс ба салстын мембран түргэн хугацаанд хавагнах (судасны гаралтай хаван)
- цусан дах сахарын хэмжээ ихсэх (гипергликеми)
- цусан дахь сахарын хэмжээ буурах (гипогликеми) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- ухаан балартах, орон зайн баримжаа алдагдах, сэтгэл түгших, хар дарах, сэтгэл гутрах (амиа хорлох талаар бодох, оролдлого хийх, амиа хорлоход хүргэхүйц), хий юм үзэгдэх (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- бадайрах, мэдрэхүйг цочроосноор гаж мэдрэхүй үүсгэх, арьсны мэдрэхүй буурах, салганах, эпилепсийн уналт (эпилепсийн статусыг оролцуулаад (ухаан балартах болон сэтгэл хөөрлийн байдал удаан үргэлжлэх)), толгой эргэх (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- нүдний хараа өөрчлөгдөх (үүнд юм хоёр харагдах) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- чихэнд чимээ хангинах (чих шуугих), дүлийрэх ба сонсгол буурах
- зүрхний цохилт түргэсэх (тахикарди)
- цусны судас өргөсөх (судас тэлэх), цусны даралт буурах ба муужрах
- амьсгаадах (гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгийг оролцуулаад)
- элэгний үйл ажиллагаа алдагдах, шарлах (цөс хуримтлагдах), элэг үрэвсэх
- гэрэлд мэдрэгших (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- бөөрний үйл ажиллагааны дутагдал, шээсэнд цус ба талст илрэх, бөөр, шээс ялгаруулах зам үрэвсэх
- биед шингэх хуримтлагдах, хэт хөлрөх
- амилаза ферментийн түвшин ихсэх
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- тусгай хэлбэрийн улаан эсийн тоо цөөрөх (цус задралын цус багадалт), цусны цагаан эсийн тоо ноцтой багасах (мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу), зарим улаан эс, цагаан эс, тромбоцитын тоо амь насанд аюултай хэмжээгээр багасах (цусны бүх эсийн тоо цөөрөх), ясны чөмгөний үйл ажиллагаа багасаж амь насанд аюул учруулж болно
- ийлдсийн өвчинтэй төст гэж нэрлэх хүнд хэлбэрийн харшлын урвал (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- сэтгэцийн эмгэг өөрчлөлт (амиа хорлох талаар бодох, оролдлого хийх, амиа хорлоход хүргэхүйц солиорлын урвал илрэх) (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- мигрень, зохицуулга алдагдах, гуйвж алхах (алхалт өөрчлөгдөх), үнэрлэх мэдрэхүй алдагдах (үнэрлэхүйн эмгэг өөрчлөлт), тархины даралт (гавлын дотоод даралт болон тархины хуурамч хавдар)
- өнгөт хараа өөрчлөгдөх
- цусны судасны ханын үрэвсэл (васкулит)
- нойр булчирхайн үрэвсэл (панкреатит)
- элэгний эс үхжих (элэгний некроз), маш ховор тохиолдолд амь насанд аюултай элэгний дутагдалд хүргэх (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
- арьсны жижиг, цэгчилсэн цус харвалт, арьсны янз бүрийн өөрчлөлт ба тууралтын хэлбэр
- булчин сульдлын шинж тэмдэг дордох (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс харна уу)
Давтамж тодорхойгүй илрэх (Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй):.
- хэт хөөрөх (донтох) эсвэл хэт өөдрөг мэдрэмж төрөх болон хэт идэвх (гипомани)
- зүрхний хэмнэл хэвийн бусаар түргэсэх, амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх, зүрхний хэмнэл өөрчлөгдөх (зүрхний цахилгаан идэвхжил, зүрхний цахилгаан бичлэгт QT интервал уртсах)
- идээт тууралт гарах
- цусны бүлэгнэлт өөрчлөгдөх (К витамины антагонист хэрэглэсэн өвчтөнд)
- усны ялгарлын эмгэг ба натрийн төвшин бууралт бүхий хам шинж (SIADH)
- цусан дах сахарын хэмжээ буурснаас хамааралтай ухаан алдах (гипогликемийн ком).
Маш ховор тохиолдолд урт хугацаанд үргэлжлэх (сар эсвэл жил хүртэл үргэлжлэх) эсвэл түр зуурын эмийн гаж нөлөө болох шөрмөсний үрэвсэл, шөрмөсний урагдал, үений өвдөлт, үе мөчний өвдөлт, алхах үеийн хүндрэл болон сэтгэл хөөрөх, хорсох, чичрэх, ирвэгнэх, чинэрэх эсвэл өвдөлт зэрэг мэдрэхүй (нейропати), сэтгэл гутрал, ядрал, нойрны эмгэг, ой муудах болон сонсгол, хараа, амт үнэрийн согог зэрэг урьдал эрсдэлт хүчин зүйлтэй зарим тохиолдолд хамааралгүйгээр хинолон болон фторхинолоны хэрэглээтэй тохиолддог.
Фторхинолонууд хэрэглэж буй өвчтөнүүдэд урагдал болон амь насанд аюултай гол судасны нимгэрэл, зузаарал эсвэл аортын хананы урагдал (аневризм болон хуулрал) болон зүрхний хавхлагийн дутагдлын тохиолдлууд бүртгэгдсэн байна. 2-р бүлгийг үзнэ үү.
Хэрэв танд гаж нөлөө илэрвэл та гаж нөлөөний талаар мэдэгдэж өөрийн эмч эм зүйчид хэлнэ үү.
Гаж нөлөөг мэдээлэх нь
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч ба эм зүйчид хэлээрэй. Үүнд энэхүү эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй боловч илрэх боломжтой гаж нөлөө орно. Гаж нөлөөг мэдээлснээр та энэхүү бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
- Ципро-Денк 500 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Цаасан хайрцаг болон блистер дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.
Хүчинтэй хугацаа: 3 жил
30°С-с доош хэмд хадгална.
Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын усанд хаяж болохгүй. Та цаашид хэрэглэхгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Фармакодинамик
Эмийн эмчилгээний бүлэг:
Фторхинолины бүлэг, АТХ- код: J01МА02
Үйлчлэлийн механизм
Фторхинолины бүлгийн антибиотикийн адилаар ципрофлоксацин нь топоизомераза II (ДНХ-гираза) болон топоизомераза IV ферментийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Эдгээр хоёр фермент нь бактерийн ДНХ-ийн репликаци, транскрипци, рекомбинаци болон засварлагдахад нь шаардлагатай байдаг.
Бактерийн эсрэг үйлчлэх хүрээ
Олдмол тэсвэрт чанарын тархалт нь газарзүйн болон цаг хугацааны байдалтай холбоотойгоор зарим зүйлийн хувьд янз бүр байж болно. Бус нутгийн тэсвэрт чанарын хэв маягийн талаарх мэдлэг маш чухал байдаг (ялангуяа хүнд явцтай халдварын эмчилгээнд).
Хэрэв бүс нутгийн тэсвэрт чанарын байдлын улмаас ципрофлоксацины хэрэглээ хамгийн багадаа халдварын зарим хэлбэрт эргэлзээтэй байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Фармакокинетик шинж:
Шимэгдэлт
Ципрофлоксациныг 250мг, 500мг болон 750мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа голдуу нарийн гэдсэнд түргэн эрчимтэй шимэгдэх бөгөөд хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа түүний цусны сийвэн дэх концентрац дээд хэмжээндээ хүрдэг.
Ципрофлоксациныг 100-750мг тунгаар хэрэглэхэд тун хамааралт сийвэнгийн дээд концентрац (Cmax) нь 0.56 ба 3.7 мг/л-ын хооронд байдаг. Бэлдмэлийг 1000мг хүртэл тунгаар хэрэглэхэд түүний сийвэнгийн концентрац нь тунгаас хамааралтайгаар нэмэгддэг.
Туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 70-80% байна. Зураглалд концентрацын муруйн доод талбайд (AUC) хүрэх хугацаа нь бэлдмэлийг 500мг тунгаар 12 цагийн зайтай ууж хэрэглэх ба 400мг тунгаар 12 цагийн зайтай 60 минутын турш судсанд тарьж хэрэглэсэнтэй адил байдаг нь ажиглагдсан.
Тархалт
Ципрофлоксацины уурагтай холбогдол нь бага (20-30%) байдаг. Ципрофлоксацин цусны сийвэнд үндсэндээ ионжоогүй хэлбэрээр илэрсэн ба тогтвортой байдал дахь тархалтын эзлэхүүн нь 2-3 л/кг байдаг.
Ципрофлоксацин нь биеийн тодорхой шингэнд болон уушигны эдтэй төстэй эдэд (хучуур эдийн шингэн, цулцангийн макрофаг, эдийн дээж), хамрын ойролцоох дайвар хөндий, үрэвссэн шарх (цэврүүний шингэн) болон шээс бэлгийн зам (шээс, түрүү булчирхай, эндометр) зэрэгт дээд концентрациар хүрдэг бөгөөд нийт концентрац нь сийвэнгийн концентрациас илүү хэмжээтэй байдаг.
Биохувирахуй
Дезетилен ципрофлоксацин (М1), сульфоципрофлоксацин (М2), оксоципрофлоксацин (М3) болон формилципрофлоксацин (М4) зэрэг 4 төрлийн метаболит бага хэмжээгээр тодорхойлогдсон байдаг. In vitro орчинд метаболитууд нь бактерийн эсрэг нөлөө үзүүлдэг боловч эх бодисоо бодвол сул байдаг.
Ципрофлоксацин нь СҮР 450 1А2 изо-ферментийг дунд зэрэг саатуулдаг нь тогтоогдсон.
Элиминаци
Ципрофлоксацин өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр их хэмжээгээр, бага хэмжээгээр өтгөнтэй хамт тус тус ялгардаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 47 цаг байдаг.
Ципро-Денк 500 бэлдмэлийн найрлага
- Үйлчлэгч бодис нь ципрофлоксацин. Нимгэн бүрхүүлтэй шахмал тутамд 500мг ципрофлоксацинтай тэнцүү 555 мг ципрофлоксацины гидрохлорид агуулагдана.
- Бусад найрлага: цардуул натрийн гликолят (А хэлбэр), бага орлуулагч бүхий гидроксипропил целлюлоза, магнийн стеарат [ургамлын], гипромеллоза, макрогол 400, титанийн хоёрч исэл, тальк.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгодог эмийн бэлдмэл.
Ципро-Денк 500 бэлдмэлийн дүрслэл ба савлалт
2 талдаа хэрчлээстэй, 1 талдаа “Cipro 500” гэсэн хэвтэй, цагаан өнгийн, урт гонзгой хэлбэртэй нимгэн бүрхүүлтэй шахмал.
Ципро-Денк 500 PVC/PVDC/-хөнгөн цагаан блистерт савлана.
Савлалт: 10 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал.
Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч
ДENK Pharma GmbH & Co.KG
Prinzregentenstr.79,
81675 München,
Germany
Бөөний үйлдвэрлэгч, савлагч, багцаар ханган нийлүүлэгч
ДENK Pharma GmbH & Co.KG
Göllstr.1,
84529 Tittmoning,
Germany
Зааврыг шинэчилсэн огноо 2020 оны 12 сар
Vers.7163/002





































































































































































































































































































