Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амоксициллин
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

AMOXICILLIN CAPSULE, 500mg

Амоксициллин, капсул, 500мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F071112JP01717

 

Найрлага: Капсул бүрд 500мг амоксициллин тригидрат агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Амоксициллин бол пенициллиназад тэсвэртэй пенициллин юм. Амоксициллин нь “in vitro” судалгаагаар дараах Грам сөрөг болон Грам эерэг нянгийн эсрэг өргөн хүрээт бактерцид үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

  1. Түүнд мэдрэг пенициллиназ үүсгэдэггүй нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын үед хэрэглэнэ. Үүнд:
  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа,
  • Дунд чихний үрэвсэл,
  • Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл,
  • Арьсны идээт үрэвсэл, тариг, мундас, 
  • Заг хүйтэн,
  • Өвөрмөц бус үүсгэгчээр үүссэн шээсний сүвний үрэвсэл,
  • Гэдэсний халдварт хижгийн халууралт,
  • Ходоод-гэдэсний үрэвсэл зэрэг болно.

 

Хориглох заалт:
Пенициллинууд буюу цефалоспорины бүлгийн аль нэгэн бэлдмэлд харшилтай өвчтөн,

Халдварт мононуклеозтой амоксициллин хэрэглэхэд арьсанд тууралт гарсан өвчтөн, тунгалагийн булчирхайн лейкеми болон аллопуринол эмчилгээтэй гиперурикемитэй өвчтөнд арьсанд тууралт гарах эрсдэл ихэсдэг болно.

Тун ба хэрэглэх арга:
Амоксициллины насанд хүрэгчдийн хоногийн дундаж тун нь  750мг-1,5гр байдаг.  
Насанд хүрэгсдэд 250мг (1 x 250мг капсул буюу  250мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.

  • 100мл суспензэд 57мл ус нэмээд нунтагийг бүрэн уустал сэгсрээд хэрэглэнэ.
  • 2-10 насны хүүхдэд: 125мг (125мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
  • 6 сартайгаас 2 настай хүүхдэд: 125мг (125мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
  • 0-6 сартай хүүхдэд: 62,5мг (125мг/5мл суспензээс 2,5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

 

  • Суулгах, дотор муухайрах болон бөөлжих зэрэг ходоод-гэдэсний замын хямралууд олонтоо тохиолдоно.
  • Арьс загатнан тууралт гарах, арьс улайх болон чонон хөрвөс гарах зэрэг харшлын урвалууд илэрч болох юм. Энэ тохиолдолд амоксициллин хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
  • Хүнд хэлбэрийн анафилаксын урвал илэрвэл амоксициллин хэрэглэхээ зогсоон адреналин, кортикостероидууд болон гистамины эсрэг эмүүд хэрэглэх нь зүйтэй.
  • Амоксициллин эмчилгээний үед гүвдрүүт тууралт гарч болох бөгөөд тэр нь эмчилгээг зогсоосны дараа хэдэн өдрийн дотор арилдаг.
  • Бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсч байсан нь бүртгэгдсэн.

Хадгалах нөхцөл:
Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.

No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China