
Хэрэглэх заавар
НоваминТМ (8.5%, 11.4%)
Амин хүчлийн нийлмэл найрлагатай
тарилгын уусмал (18-н амин хүчил)
Эмийн заавартай сайтар уншиж танилцаад эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.
Бүтээгдэхүүний нэршил:
Худалдааны нэр: НоваминТМ
Ерөнхий нэр: Амин хүчлийн нийлмэл найрлагатай
тарилгын уусмал (18-н амин хүчил)
Найрлага:
1000 мл уусмалд |
Новамин 8.5% |
Новамин 11.4% |
Л-аланин |
12.2 гр |
16.3 гр |
Л-аргинин |
8.4 гр |
11.2 гр |
Л-аспартатын хүчил |
2.5 гр |
3.3 гр |
Л-цистин |
0.2 гр |
0.2 гр |
Л-глютамины хүчил |
4.2 гр |
5.7 гр |
Глицин |
5.9 гр |
7.9 гр |
Л-гистидин |
5.0 гр |
6.8 гр |
Л-изолейцин |
4.2 гр |
5.7 гр |
Л-лейцин |
5.9 гр |
7.9 гр |
Л-лизин ацетат |
9.5 гр |
12.7 гр |
Л-метионин |
4.2 гр |
5.7 гр |
Л-фенилаланин |
5.9 гр |
7.9 гр |
Л-пролин |
5.0 гр |
6.8 гр |
Л-серин |
3.4 гр |
4.5 гр |
Л-треонин |
4.2 гр |
5.7 гр |
Л-триптофан |
1.4 гр |
1.9 гр |
Л-тирозин |
0.2 гр |
0.3 гр |
Л-валин |
5.5 гр |
7.3 гр |
Натрийн метабисульфат |
0.3 гр |
0.3 гр |
Мөсөн цууны хүчил |
oйролцоогоор 2.5 мл |
ойролцоогоор 2.75 мл |
Тарилгын ус |
1000 мл хүртэл |
1000 мл хүртэл |
Тэнцүүлбэл: | ||
Амин хүчил |
85 гр |
114 гр |
Нитроген |
14 гр |
18 гр |
Илчлэг |
1.46 МЖ (350 kкал) |
1.92 МЖ (460 kкal) |
Хүчил шүлт тэнцвэр pH |
ойролцоогоор 5.6 |
ойролцоогоор 5.6 |
Осмос чанар |
ойролцоогоор 810 мосм/кг H2O |
ойролцоогоор 1130 мосм/кг H2O |
Шинж чанар:
Новамин 8.5% ба 11.4% бэлдмэл нь цэвэр тунгалаг эсвэл үл мэдэг шаргал туяатай шингэн.
Эм судлалын үйлдэл:
Новамин нь орлогдох болон үл орлогдох 18 амин хүчлийн сайтар тэнцвэржүүлсэн холимгоос тогтсон, тирозин болон цистин агуулсан бэлдмэл бөгөөд өвчтөнд шаардлагатай уургийн нийлэгжилтийг хангах болон азотын тэнцвэртэй байдлыг сайжруулах үйлдэлтэй.
Хэрэглэх заалт:
Новаминыг бие даан хооллох боломжгүй болон хангалттай хооллож чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэнэ.
Хэрэглэх тун ба аргачлал:
Насанд хүрэгсдэд: өвчтөний хэрэгцээ шаардлагаас хамааруулан 24 цаг тутамд 500-1000 мл-ийг хэрэглэхийг зөвлөдөг. 8.5%-ийн Новамины хамгийн дээд тун нь хоногт 29 мл/кг байна. 11.4%-ийн Новамины хамгийн дээд тун нь хоногт 23 мл/кг байна. Энэ нь 0.4 гр (нитроген)/кг-тай тэнцэнэ.
Нярай болон дутуу нярайд: эмчийн зааварчилгааг дагана.
8.5%-ийн Новамины уусмалыг төвийн болон захын венийн судсаар тарьж хэрэглэнэ. 11.4%-ийн Новамины уусмалыг дангаар нь хэрэглэх тохиолдолд төвийн венийн судсанд тарьдаг. Хэрвээ бусад тэжээлийн уусмалтай (жишээ нь ИнтралипидТМ г.м.) нэгэн зэрэг дусаан хэрэглэх тохиолдолд захын судсаар хэрэглэж болно. Дуслын хурд нь удаан байх шаардлагатай. 8.5% буюу 11.4%-ийн Новамины уусмал 1000 мл дуслаар хэрэглэх тохиолдолд минутад 30-40 дусал судсанд орж байхаар тохируулахад дуслын үргэлжлэх хугацаа 8 цаг орчим байна.
Новамины уусмалыг Интралипидтэй нэгэн зэрэг Y хэлбэрийн холигч ашиглан дуслаар хэрэглэх тохиолдолд хоёр шингэн холилдож нэг дуслын системээр өвчтөнд орно. Ингэснээр Новамины осмос чанар буурдаг тул Новаминыг захын судсаар тарьж хэрэглэх үед тромбофлебит үүсэх эрсдэл багасдаг. Шаардлагатай тохиолдолд уусмал бүрийн хурдыг тохируулж өгнө.
Уургийн нийлэгжилтэд зориулагдсан амин хүчлийн хэвийн хэрэгцээг хангахын тулд хангалттай энерги агуулах уусмалууд (жишээ нь Интралипид, глюкозын уусмал), түүнчлэн электролитууд, микроэлементүүд болон витаминыг хамт хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө уургийн бус энергийг азотод харьцуулсан харьцаа 150:1 байхаар тооцно.
Гаж нөлөө:
Ховор тохиолдолд дотор муухайрах, минчийж улайх болон хөлрөх шинж илэрнэ. Захын судсаар хэрэглэсэн тохиолдолд бүх гипертоник уусмалууд (ялангуяа Новамины 11.4%-ийн уусмал) тромбофлебит үүсгэж болзошгүй. Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн болон хэтэрхий хурдан дусаах тохиолдолд цусан дахь аммоний хэмжээ ихсэх буюу сийвэн дэх мочевины хэмжээ нэмэгдэх магадалтай.
Найрлагандаа метабисульфат агуулдагтай холбоотойгоор харшлын урвал илэрч болно (ялангуяа гуурсан хоолойн багтраатай өвчтөнд).
Хориглох заалт:
8.5% буюу 11.4%-ийн Новамины уусмалыг элэгний коматой өвчтөн, гемодиализ хийх боломжгүй уреми үүссэн болон тухайн уусмалд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй.
Анхааруулга:
Энэхүү уусмалыг элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Битүүмжлэл нь алдагдсан уусмал хэрэглэхийг хориглоно. Үлдэгдэл уусмалыг заавал устгана.
Савлалт:
Новамин 8.5%: 250 мл ба 500 мл-ээр савласан бортгонд,
Новамин 11.4%: 250 мл ба 500 мл-ээр савласан бортгонд
Хадгалах нөхцөл:
5-25°С-ийн хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Хадгалах хугацаа:
2 жил