
Хэрэглэх заавар
ПИРАЦИТОН 400 мг КАПСУЛТАЙ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ЭМИЙН ХУДАЛДААНЫ НЭР: Пирацитон 400 мг капсултай эм
ЭМИЙН ОЛОН УЛСЫН НЭР: Пирацетам
ЭМИЙН ХЭЛБЭР: Капсултай эм
Найрлага, тун хэмжээ:
Үндсэн үйлчлэгч бодис: Нэг капсулд 400 мг пирацетам агуулагдана.
Туслах бодис: лактоз, магнийн стеарат, силикон диоксид тус тус агуулагдана.
Эмийн эмчилгээний бүлэг: Ноотроп бэлдмэл.
Эм судлалын үйлдэл: Бэлдмэл нь тархины бодисын солилцоог уураг ба энергийн солилцоог ихэсгэх замаар идэвхжүүлэх ба эсэд глюкоз ашиглагдах явцыг түргэсгэх, тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх, ТМС-ийн нейрон хоорондын сэрэл дамжилтыг сайжруулах, цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусны урсгалыг сайжруулах зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ
Фармакокинетик: Ууж хэрэглэсний дараа бүрэн шимэгдэнэ. Биохүртэхүй ойролцоогоор 100% Цусны плазмын концентраци 2 г. Бэлдмэлийг ууснаас хойш 30 минутын дараа дээд хэмжээндээ хүрэх ба энэ нь 40-60 кг/л байна. Нугасны шингэн дэх хамгийн дээд концентраци 2-8 цагийн дараа илэрнэ. Пирацитон цусны плазмын уурагтай холбогддоггүй. Цус тархины ба эхэсийн хоригийг сайн нэвтэрнэ. Тархины гадаргын эдэд сонгомлоор хуримтлагдана. Бие махбодиос хувиралгүй хэвээрээ гадагшилна. Хагас ялгаралтын үе плазмаас 4-5 цаг, нугасны шингэнээс 6-8 цаг ба бэлдмэлийн 95% нь 30 цагийн дараа гадагшилна.
Хэрэглэх заалт: Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрүүлэлт буурсан, сэтгэл санаа дундуур, тархины цусны эргэлт өөрчлөгдсөн хүмүүс архаг архидалт, тархины гэмтэл хүүхдийн ухаан санааны хомсдол зэрэгт хэрэглэнэ. Мөн хадуур хэлбэрийн эст цус багадалтын үед туслах чанарын зорилгоор, мөн зүрхний шигдээсийн хам эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (кератинины клиренс 20мл/мин-аас бага) хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Хааяа цочромтгой тайван биш болох, хөөрөлд орох, нойргүйтэх, хоол боловсруулах ажиллагаа хямрах, толгой эргэх өвдөх ээрэг гаж нөлөө илэрч болно.
Анхааруулга: Элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана. Пирацитоныг хэрэглэж байхад нойр өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд бэлдмэлийг үдэш оройн цагаар хэрэглэхгүй.
Эмийн харилцан үйлчлэл: Бэлдмэлийг ноотроп бүлгийн бусад эмүүд ба ТМС-ийг сэргээх үйлдэлтэй бусад эмүүдтэй хамт хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө нь бага зэрэг хүчжих ба мөн бамбай булчирхайн дааврын бэлдмэл, ууж хэрэглэдэг антикоагулянт эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээр эмүүдийн үйлдлийг ихэсгэнэ.
Хэрэглэх арга, тун: Пирацитоныг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Архаг өвчний үед 1,2 г-аас (0,4 г-аар өдөрт 3 удаа) эхлэн тунг аажим нэмэгдүүлэн 2,4 г хүртэл, заримдаа хоногт 3,2 г ба түүнээс дээш тунгаар хэрэглэдэг. Энэ үед эмчилгээний үр нөлөө эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Дараа нъ тунг 1,2- 1,6 г хүртэл (0,4-аар хоногт 3-4) бууруулна.
Хүүхдэд ерөнхийдөө хоногт 30-50 мг/кг тунгаар уулгах ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
5 хүртэлх насны хүүхэд 0,2 г-аар өдөрт 3 удаа (хоногт 0,6 г хүртэл), 5-16 настайд 0,4 г-аар хоногт 3 удаа тус тус уулгана. Хоногийн дээд тун 1,8 г.
Пирацитоны эмчилгээ 2-3 долоо хоногоос 2-6 сар хүртэл үргэлжилнэ. Шаардлагатай үед эмчилгээг 6-7 хоногийн дараа давтан хийнэ.
Пирацитоны эмчилгээг сэтгэц нөлөөт, зүрх судасны болон бусад эмийн зүйлтэй хавсран хэрэглэж болно.
Тархины цочмог эмгэгийн үед бусад хор тайлах болон эргүүлэн сэргээх эмтэй, сэтгэцийн эмгэгийн үед сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй температурт, гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Савлалт: Пирацитон 400 мг капсултай эмийг тус бүр 10 ширхэгээр PVC блистрт савлаж, 1-10 блистрийг хэвлэмэл хаяг бүхий цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883












































