
Хэрэглэх заавар
ЧИТАМОН ПЛЮС СИРОП ЭМИЙН
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Chitamon plus
Эмийн худалдааны нэр: Читамон плюс 100 мл
Олон улсын нэршил: Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis), Мөлхөө ганга (Thymus serpyllum), Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata)
Эмийн хэлбэр: Сироп
Эмийн найрлага, тун хэмжээ: Сироп эмийн орц найрлаганд Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis)- ний шингэн ханд 20мл , Мөлхөө ганга ( Thymus serpyllum)- ний шингэн ханд 25 мл, Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata)- ийн шингэн ханд 15 мл Сорбитол, глицерол натрийн бензоат, нимбэгний хүчил.
Эмийн эмчилгээний бүлэг: Цэр шингэлэх үйлдэлтэй
Эм судлалын үйлдэл:
- Читамон плюс сироп эм нь цэр ховхлох, цэр шингэлэх, гуурсан хоолойг өргөсгөх, нянгийн болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ цэрний зуурамтгай чанарыг багасгаж, ховхорч гадагшлахыг түргэсгэнэ.
- Чихэр өвсний ханданд агуулагдах глицириззины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, хор тайлах, харшил намдаах болон нянгийн эсрэг үйлдэлтэй
- Ганга өвсний ханданд агуулагдах эфирийн тос нь салст бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээж, өвчин үүсгэгч кокк, мөөгөнцрийн өсөлт хөгжлийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.
- Тарваган шийрийн ханданд агуулагдах цитизин нь уушгины гуурсан хоолойн салстын шүүрлийг нэмэгдүүлж, цэрийг ховхолж гадагшлуулна.
Хэрэглэх заалт:
- Цэр ховхлохгүй ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
- Цагаан мөгөөрсөн хоолой, уушгины гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл (хаталгаа) харшлын гаралтай ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ.
- Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Читамон плюс эмийн найрлаганд буй ургамлуудын шинж чанараас шалтгаалан сироп үелэж болох бөгөөд энэ нь эмийн чанарт нөлөөлөхгүй.
Хориглох заалт:
- Читамон плюс сироп эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс болон 2 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга, тун:
- 2 – 4 насны хүүхэд 2.5мл -ээр өдөрт 2-3 удаа, 4-8 насны хүүхэд 2.5-5мл-ээр өдөрт 2-3 удаа, 8 – 14 насны хүүхэд 10мл-ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж хэрэглэнэ.
- Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхэд 15мл-ээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ
- Өвчний явц, байдлаас хамаарч ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжлүүлэх, эсвэл эмчийн зөвөлгөөгөөр үргэлжлэх хугацааг тогтооно.
Гаж нөлөө:
- Тогтоогдоогүй.
Эмийн ба бусад харилцан нөлөөлөл:
- Ханиалга намдаах бусад бэлдмэлтэй нэг зэрэг хэрэглэж болохгүй. Энэ нь шингэрсэн цэр гадагшлахад хүндрэлтэй болгодог. Мөн цэр үүсэлтийг багасгадаг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг хориглоно.
Эмийн хэлбэр, савлалт: Читамон плюс сироп эмийг 100, 150 болон 200 мл -ээр бараан өнгийн шилэнд савлаж, 1 флаконыг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: : Бэлдмэлийг 250С-ээс дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
- 2 жил.
- Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг:
- Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
- Утас: 77173117, 77173127, 1800-1883
- E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn







































































