Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл
НООФЕН 250 мг хатуу бүрээст
Фенибут
Танд зориулсан чухал мэдээлэл агуулсан тул эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
- Зааврыг хадгал. Танд дахин унших хэрэг гарч болно.
- Хэрэв танд ямар нэг асуулт байвал эмч, эм зуйчээс лавлана уу.
- Энэ эмийг зөвхөн таньд зориулан жоронд бичсэн. Бусдад дамжуулж болохгүй. Хэдийгээр ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдад аюултай нөлөө үзүүлж болзошгүй.
- Хэрэв танд аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зуйчид мэдэгдэнэ. Үүнд зааварт тусгагдаагүй гаж нөлөө байж болно. 4 хэсгийг үзнэ үү.
Агуулга
- Ноофен гэж юу вэ, юунд хэрэглэх вэ
- Ноофен хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
З. Ноофен хэрхэн хэрэглэх вэ
4 .Боломжит гаж нөлөө
5, Ноофен хэрхэн хадгалах вэ
6, Бусад мэдээлэл
- Ноофен гэж юу вэ, юунд хэрэглэх вэ
Ноофен айдас тугшуур бууруулах; нойрсолтыг сайжруулах, нистагм (нудний хурдан, хэмнэлт хөдөлгөөн) далд үе, нистагмын үргэлжлэх хугацааг богиносгоно. Ноофен астениг мөн бууруулан (бие махбодын болон сэтгэцийн сулрал, ерөнхий сулрал), толгой өвдөх, толгой хунд оргих, нойрны эмгэг, цочрол, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (тогтворгүй байдал) зэргийг арилгана. Ноофен сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг. Анхаарал, санах ой, сэтгэхүйн хурд, нарийвчлал зэргийг эмчилгээний үр дунгээр сайжруулна. Астени, сэтгэлийн хөдөлгөөн буурсан өвчтөнд Ноофен нь хүний мэдрэмжийг сайжруулж, сонирхол, санаачлага, үйл ажиллагааны сэдэл сэргээх ба шаардлагагүй тайвшруулах нөлөө буюу сэтгэл хөдлөлийг бий болгодоггүй.
Ноофен эмийг:
- Астени болон сэтгэл түгшүүр нэмсэн мэдрэлийн эмгэгийн (сэтгэлийн түгшүүр айдас) эмчилгээнд; ендер настанд — нойргүйдэл болон шөнийн түгшүүрийн эмчилгээнд; мэс заслын өмнөх сэтгэл зовнилоос урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
- Хүүхдэд — ээрэх, хэл яриа гацах
- Миниере өвчин (дотор чихний эмгэг) өөр өөр гарал шалтгаант хажуугийн аппаратын алдагдалтай холбоотой толгой эргэх
- Кинетозоос урьдчилан сэргийлэх (өвдөлт, бөөлжилт, судасны эмгэг зэрэг тодорхой бус байдал жишээ нь усан онгоц, онгоцоор явахад).
- Архины эмчилгээнд тур зуурын хам шинж үүсэхээс урьдчилан сэргийлэх тусламж үзүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
- Ноофен хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зуйлс
Дараах нөхцөлд Ноофен хэрэглэхгүй
- Хэрэв та фенибут болон найрлага дах бусад нэгдэлд харшилтай бол (6-р хэсэгг жагсаасан);
- Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол хориглоно.
Анхааруулга, сэрэмжлүүлэг
Ноофен хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө:
- Хэрэв та ходоод, дээрх гэдэсний шархлаатай бол эмчид заавал мэдэгдэнэ. Энэ нөхцөлд эмч танд тунг бууруулан өгнө.
- Мөн удаан хугацааны эмчилгээний уед эмч танд цусны шинжилгээ, элэгний уйл ажиллагааны шинжийг байнга хянах болно.
Ноофен бусад эмийн харилцан нөлөө
Хэрэв та ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж буй бол уг эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид заавал мэдэгдэх ёстой.
Ноофен эмийг бусад сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх бол Ноофен эмийн тунг бууруулах шаардлагатай.
Ноофен гипнотик, наркозын, нейролептикүүд, паркинсоны эсрэг эмуудийн үйлчлэлийг удаашруулна.
Жирэмсэн, хөхүүл
Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол, эсвэл жирэмсэн байх магадлалтай болон жирэмслэхээр төлөвлөж буй бол эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
Ноофеныг жирэмсэний хугацаанд болон хөхүүл уед хэрэглэхийг хориглоно.
Жолоо барих, механизмтай ажиллах
Тев мэдрэлийн системийн эмгэгийн уеийн эмийн эмчилгээнд евчтенд нойрмоглох шинж уусэх тул болгоомжлох хэрэггэй.
Ноофен 180 мг лактоз агуулна
Хэрэв эмч танд зарим сахар үл тэвчилтэй гэж хэлсэн бол ноофен хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх ёстой.
З. Ноофенг хэрхэн хэрэглэх вэ
Ноофен эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв та итгэлгүй бол эмч, эм зүйчийн хамт шалгаж болно.
Бүрээсийг хоолны дараа хангалтгай усаар даруулж ууна. Бүрээсийг зажлалгуй залгина.
Астени, айдас түгшүүр бууруулах: насанд хурэгчидэд — 250-500 мг тунгаар өдөрт З удаа. Дангаар дээд тун 750 мг, 60-с дээш насны өвчтөнд -500 мг байна. Курс эмчилгээ 2-3 долоо хоног. Шаардлагатай бол 4-6 долоо хоног хуртэл үргэлжлүүлж болно.
Миниере өвчин (дотор чихний эмгэг) Өөр өөр гарал шалтгаант хажуугийн аппаратын алдагдал: Миниере өвчин (дотор чихний эмгэг) өөр өөр гарал шалтгаант хажуугийн аппаратын алдагдалтай холбоотой эмгэгт — 750 мг тунгаар өдөрт З удаа 5-7 өдөр, хажуугийн аппаратын эмгэгийн хүндрэл буурсан үед — 250-500 мг тунгаар өдөрт З удаа 5-7 хоног цааш 250мг тунгаар 5 өдөр хэрэглэнэ. Эмгэгийн хөнгөн хэлбэрийн үед — 250 мг тунгаар өдөрт хоёр удаа 5-7 хоног, цааш 250мг тунгаар өдөрт нэг удаа 7-10 хоног ууна. Гэмтлийн улмаас хажуугийн аппаратын алдагдалтай холбоотой толгой эргэхэд — 250 мг тунгаар өдөрт нэг удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозын урьдчилан сэргийлэлтэнд: 250-500 мг тунгаар хүлээгдэж буй нэг цагийн өмнө, эсвзл кинетозын (толгой эргэх) зхний шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Шинж тэмдэг илэрвэл (бөөлжилт) үр дүн багатай байдаг.
Архины тур зуурын хам шинжээс урьдчилан сэргийлэлтэнд: эмчилгээний эхний өдөр -250-500мг тунгаар өдөрт 3 удаа, 750 мг тунг унтахын өмнө; цааш тунг аажим бууруулна.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: Ноофен өндөр тунгаар хэрэглэх нь элэг хордуулах нөлөө үзүүлнэ. Энз бүлгийн өвтгөнд эмчилгээний үйлдэл үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэнэ.
Ноофены судалгааны үзуулэлтэнд бөөрний эмгэгтэй өвчтөнд эмийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд таагүй нөлөө үзүүлээгуй байна„
Эмэнд донтол, хараат, тэвчээргүй байдлын хам шинж үүсээгүй.
Хүүхэд, өсвөр насныханд хэрэглээ
Ээрэх уед: 8-14 насанд - 250мг тунгаар өдөрт З удаа. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.
Хэрэв эм танд хэтэрхий хүчтэй, эсвэл сул нөлөө үзүүлж буй мэт санагдвал эмчтэй зөвлөлдөнө.
Хэрэв та Ноофен эмийг хэтрүүлэн хэрэглэсэн бол
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд яаралтай эмч, эмнэлгийн тусламж дуудах ёстой Шинж тэмдэг: нойрмоглох, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх
Хэрэт та Ноофен эмийг хзрэглэхээ мартсан бол
Эмчийн дааврын дагуу цааш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Мартсан тунг давхарлан уухгүй.
Хэрэв та Ноофен эмийн хэрэглээг зогсоосон бол
Хэрэв танд эмийн талаар асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.
4. Боломжит гаж нөлөө
Бүх эмийн адил байнга биш ч гаж нөлөө илэрч болно.
Ховор (1000 хунд 1-с олон)
Харшлын урвалууд (тууралт, загатнаа).
Тодорхойгүй (илрэлийг тооцох боломжгүй)
Нойрмоглох, дотор муухайрах (эмчилгээний эхэнд);
Толгой өвдөх, толгой эргэх;
Элэг хордох (өндер тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд).
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зуйчид мэдэгдэнэ. Зааварт тусгагдаагуй гаж нөлөө байж болно.
5. Ноу to store Noofen
253С ихгүй хэмд хадгална. Гэрлийн тусгал, чийгнээс хамгаалан өөрийн саванд хадгална.
Эмийг хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Цаасан хайрцагг заасан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй
Үүнд дуусах хугацааны сар, өдрийг бичсэн байна.
Үлдсэн хэсгийг ахуйн хог хаягдал, бохир усанд бүү устга. Удаан хугацаанд хзрэглээгуй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуу. Ингэснээр байгаль орчноо хамгаалахад туслах болно
6. Бусад мэдээлэл
Ноофены найрлага
идэвхтэй нэгдэл нь фенибуг (Фенибут).
Ноофен хатуу бурээс бурд 250мг фенибут агуулна.
- бусад найрлагад 180 мг лактоз моногидрат, төмсний цардуул, кальцын стеарат.
Бүрээсийн найрлагад: желатин, титаны давхар исзл E171.
Дүрслэл, савлалт
Хатуу цагаан No.0 бүрээсд цагаанаас цагаан бага зэрэг өтгөн өнгөт нунтаг агуулна.
Блистерт 10 бүрээс, 2 блистерийг (20 бүрээс) зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч
JSC Olainfarm
- Хаяг: 5, Rupnicu St Olaine, LV-2114, Latvia.
Phone +371 67013701 • +37167013777
- e-maiI: olainfarm@olainfarm.lv