Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кланекси 1.2г
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Калийн клавуланат
Үйлдвэрлэгч
PT.Sanbe farma
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
1.2 г
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

КЛАНЕКСИ®

Амоксациллин, Клавулинат Кали тарилга

Тарилгын ариутгасан нунтаг

ТАНИЛЦУУЛГА

КЛАНЕКСИ® 1,2г: Хайрцагт 6 флакон ® 1,2г

                        Лиц. № DKL9622219244A1

                        Бүртгэлийн дугаар. №

КЛАНЕКСИ® 0,6г: Хайрцагт 6 флакон ® 0,6г

                        Лиц. № DKL9622219244В1

                        Бүртгэлийн дугаар. №

Флакон бүрд:

Амоксациллин 1ш/0,5г х.х. Амоксациллин натри

Клавулины хүчил 200мг/100мг х.х. Клавулинат Кали

Тодорхойлолт: ВР

ЭМ СУДЛАЛ

КЛАНЕКСИ® тарилга нь Амоксациллин, ß-лактамаза хориглогч Клавулинат Кали агуулсан бактерийн эсрэг нийлмэл бэлдмэл. Клавулины хүчил  нь ß-лактам, бүтцийн хувьд пенициллинтэй төстэй ба ихэвчлэн пенициллинд тэсвэртэй бичил биетэнд  ß-лактамаза ферментийг идэвхгүйжүүлэх чадвартай.

КЛАНЕКСИ® тарилга нь өргөн хүрээний антибиотик амоксациллин болон ß-лактамын антибиотикт тэсвэртэй ß-лактамазын омгууд болох H.Influenza, H.ducreyi, N.gonorrhoeae, S.aureus, Branhamella catarrhalis, E.coli, Klebsiella, Proteus, Citrobacter diversus, Bacteroides fragilis, Legionella Pneumophilia зэрэгт үйлчилнэ.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

КЛАНЕКСИ® тарилгыг бактерийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:

     Амьсгалын дээд замын халдварууд: тонзилит, синусит, дунд чихний отит.

     Амьсгалын доод замын халдварууд: цочмог архаг бронхит, уушигны дэлбэнгийн үрэвсэл болон бронхопневмони.

     Шээс бэлгийн замын халдварууд: цистит, уретрит, пиелонефрит, хүндэрсэн заг хүйтэн

     Арьс, зөөлөн эдийн халдварууд

     Яс, үений халдварууд: остеомиелит

     Бусад халдварууд: үр хөндөлтийн үжил, төрсний дараах үжил, хэвлийн хөндийн үжил, цусан үжил, перитонит, мэс заслын дараах халдварууд

КЛАНЕКСИ® тарилгыг ходоод гэдэс, аарцаг, толгой хүзүү, зүрх, бөөр, цөсний замын том хэмжээний мэс заслын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Пенициллинд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

     Суулгах, хуурамч бүрхүүлт колит, хордлого, дотор муухайрах, бөөлжих, мөөгөнцөрдөх шинж тэмдэгүүд үүснэ. Дотор муухайрах нь өндөр тунгаар ууж хэрэглэхэд цөөн илэрнэ.

     Тарьсан газарт флебит үүссэн талаар тэмдэглэгдсэн.

     Зарим тохиолдолд чонон хөрвөс, улайралт тууралт илэрч болно.

     Түр зуурын гепатит, цөс зогсонгшилийн шарлалт илэрсэн гэж тэмдэглэгдсэн.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

     Антикоагулянт эмчилгээт өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

     Бөөрний хөнгөн, хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга хийнэ.

     Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхийг хориглоно.

ТУН

·         Халдварын эмчилгээний тун

Насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд

КЛАНЕКСИ® тарилгыг 1,2г тунгаар 8 цагаар тарина. Ноцтой халдварын үед давтамжийг нэмэгдүүлэн 6 цагаар тарина.

3 сараас 12 нас хүртэлх хүүхдэд

КЛАНЕКСИ® тарилгыг биеийн жинд 25мг/кг тунгаар 8 цагаар тарина. Ноцтой халдварын эмчилгээнд давтамжийг нэмэгдүүлэн 6 цагаар тарина.

0-3 сартай хүүхдэд

Дутуу болон гүйцэд нярайд КЛАНЕКСИ® тарилгыг биеийн жинд 25мг/кг тунгаар 12 цагаар, ноцтой халдварын үед 8 цагаар тарина.

 

·         Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэлтэнд насанд хүрэгчидэд хэрэглэх тун

КЛАНЕКСИ® тарилгыг мэдээгүйжүүлгийн хамт 1,2г тунгаар тарина. Халдварын өндөр эрсдэлтэй бүдүүн шулуун гэдэсний мэс заслын үед 24 цагийн дотор КЛАНЕКСИ® тарилгыг 1,2г тунгаар 3-4 удаа тарина. Энэ тунг ихэвчлэн 0, 8, 16, 24 цагт тарина. Энэ дэглэмийг хэдэн өдөр давтана. Ажилбараас үүдэлтэй халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл КЛАНЕКСИ® эмчилгээг мэс заслын дараа үргэлжлүүлэн судсаар болон ууж хэрэглэж болно.

·         Бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэх тун

     Насанд хүрэгчидэд

Нөхцөл

Тун

Хөнгөн дутагдал (креатинины клиренс ˃30 мл/мин)

Тунгийн тохируулга байхгүй

Дунд зэргийн дутагдал (креатинины клиренс 10-30 мл/мин)

КЛАНЕКСИ® 1,2г тарилгаас 0,6г тунгаар 12 цагаар венийн судсанд тарина.

Хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс ˂10 мл/мин)

КЛАНЕКСИ® 1,2г тарилгаас 0,6г тунгаар 24 цагаар венийн судсанд тарина. Диализ нь КЛАНЕКСИ® 1,2г тарилгын сийвэнгийн концентрацийг бууруулах тул диализын үед болон дараа 0,6г венийн судсанд нэмэлтээр хийнэ.

 

     Хүүхдэд

Хүүхдэд тунг дээрхийг ижил бууруулж хэрэглэнэ.

Эмчилгээ хүүхэд болон насанд хүрэгчидэд 14 хоногоос хэтрүүлэхгүй байх ёстой.  

ХЭРЭГЛЭХ АРГА

КЛАНЕКСИ® тарилгыг венийн судсанд тарилгаар болон дуслаар хийнэ.  Булчинд тарихад тохиромжгүй.

КЛАНЕКСИ® 1,2г тарилга: 20 мл тарилгын усаар найруулна.

КЛАНЕКСИ® 0,6г тарилга: 10 мл тарилгын усаар найруулна.

КЛАНЕКСИ® тарилгыг венийн судсанд тарилгаар 3-4 минут,  шингэрүүлснийг 20 минутанд хийнэ. Өөрөөр хэлбэл КЛАНЕКСИ® тарилгыг дуслаар хийхдээ тарилгын ус эсвэл судсаар хийх натрийн хлоридын уусмалаар (0.9%) шингэлнэ.  КЛАНЕКСИ® 1,2г тарилгад 100мл шингэн, КЛАНЕКСИ® 0,6г тарилгад 50мл дуслын шингэн нэмнэ.  Дуслаар 30-40 минут ба дахин шингэрүүлэн 4 цаг дусаана.

 

КЛАНЕКСИ® тарилга нь глюкоз, декстран, бикарбонатын уусмалд тогтворгүй.

Иймээс дахин шингэрүүлэх уусмал нэмэлгүй дуслын системээр 3-4 минутанд тарина.

КЛАНЕКСИ® тарилгыг цусны бүтээгдэхүүн, бусад уураг агуулсан шингэн болох протейн гидролизат эсвэл судсаар хийх липидийн эмульстэй хольж болохгүй.

Хэрэв КЛАНЕКСИ® тарилгыг аминогликозидуудтай нэг дор хэрэглэх бол аминогликозидуудын идэвх буурч болох тул эдгээр антибиотикуудыг нэг тариур, дуслын системд хольж болохгүй.

ХАДГАЛАХ ХУГАЦАА

24 сар.

ХАДГАЛАЛТ

Гэрлийн тусгалаас хамгаалан 250С хэмээс ихгүй хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.

Найруулсан даруйд хэрэглэнэ.

Хөлдөөж болохгүй.

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЗААВРЫГ САЙТАР УНШИНА УУ.

Үйлдвэрлэгч: PT SANBE FARMA

                        JI. Taman Sari No.10

                        Banding, Indonesia

 

 

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142