
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл
Клавомид 250 мг /125 мг хальсан бүрхүүлт шахмал
Амоксациллин, Клавуланы хүчил
Энэ эмийг уухын өмнө хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу, учир нь таньд шаардлагатай чухал мэдээлэл агуулсан.
- Зааврыг хадгал. Танд дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл эмч, эм зүйчээс лавлана уу.
- Энэ эмийг зөвхөн танд зориулж жоронд бичсэн. Бусдад дамжуулахыг хориглоно. Хэдийгээр тэдний өвчний шинж тэмдэг таныхтай ижил байсан ч энэ нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй юм.
- Хэрэв танд аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгд. Үүнд энэхүү заавар тусгаагүй гаж нөлөө байж болно. 4-р хэсгийг үзнэ үү.
Зааврын агуулга
1. Клавомид гэж юу болох, юунд хэрэглэх
2. Клавомид хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс.
3. Клавомидыг хэрхэн хэрэглэх
4. Илэрч болох гаж нөлөө
5. Клавомидыг хэрхэн хадгалах
6. Бусад мэдээлэл
1. Клавомид гэж юу болох, юунд хэрэглэх
Клавомид нь антибиотик бөгөөд халдвар үүсгэдэг бактерийг устгадаг. Энэ нь амоксициллин, клавуланы хүчил гэсэн хоёр өөр нэгдлийг агуулдаг. Амоксициллин нь "пенициллин" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг бөгөөд бактерийн өсөлт үржлийг зогсоодог (идэвхгүй болгох). Өөр нэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг (клавуланикацид) нь мөн бактерийн өсөлт үржлийг зогсооно.
Клавомидыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд дараах халдварыг эмчлэхэд хэрэглэдэг:
· Синусын халдварууд.
· Шүдний халдварууд
· Шээсний замын халдварууд.
· Арьсны халдварууд
2. Клавомид хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Клавимод хэрэглэхгүй:
· Хэрэв та амоксациллин, клавуланы хүчил, пенициллинд эсвэл эмийн найрлага дах бусад нэгдэлд (6-р хэсгийг үзнэ үү) харшилтай.
· Хэрэв танд бусад антибиотикийн хэрэглээнд хүнд хэлбэрийн харшлын урвал (хэт мэдрэгшил) илэрсэн. Үүнд арьсны тууралт, нүүр, хүзүү хавагнах зэрэг орно.
· Хэрэв та антибиотикийн хэрэглээнд шарлалт (арьс салст шарлах) үүссэн эсвэл элэгний эмгэгтэй.
Дээр дурдсан зүйлсийн аль нэг нь таньд хамааралтай бол Клавомидыг бүү уу. Хэрэв та итгэлгүй байгаа бол Клавомид хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай.
Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Дараах нөхцөлд та Клавомид уухын өмнө эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү:
· Булчирхайн халууралт
· Элэг, бөөрний өвчлөлийн улмаас эмчлүүлж байсан.
· Шээсний гарц буурсан.
Хэрэв та дээрх зүйлсийн аль нэг нь таньд хамааралтай эсэхэд эргэлзэж байвал Клавомид хэрэглэхээсээ өмнө эм зүйч, эмчтэйгээ ярилцаарай.
Зарим тохиолдолд эмч таньд халдвар үүсгэгч бактерийн төрлөөс болон үр дүнгээс хамааран өөр тунтай Клавомид эсвэл өөр төрлийн эм өгч болно.
Таны анхаарах ёстой нөхцөлүүд
Клавомид нь одоо байгаа нөхцөл байдлыг улам дордуулж, эсвэл ноцтой гаж нөлөө үүсгэдэг. Үүнд харшлын урвал, таталт (татах) болон бүдүүн гэдэсний үрэвсэл орно. Аливаа асуудал үүсэх эрсдлийг бууруулахын тулд та Клавомидыг хэрэглэж байхдаа тодорхой шинж тэмдгүүдийг анхаарч үзэх хэрэгтэй. 4-р хэсэг дэх "Таны анхаарах ёстой нөхцөлүүд"-ийг үзнэ үү.
Хэрэв та цусны шинжилгээ (цусны улаан эсийн төлөв байдал, элэгний үйл ажиллагааны шинжилгээ гэх мэт) эсвэл шээсний шинжилгээ (глюкозын шинжилгээ) өгч байгаа тохиолдолд эмч, сувилагчдаа Клавомид хэрэглэж байгаагаа мэдэгдээрэй. Учир нь Клавомид нь эдгээр шинжилгээний үр дүнд нөлөөлдөг.
Бусад эмүүд, Клавомид
Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж байсан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй.
· Хэрэв та аллопуринолыг (тулайд хэрэглэдэг) Клавомидтой хамт ууж байгаа бол арьсны харшлын урвал үүсэх магадлал өндөр байна.
· Хэрэв та пробенецид (тулай өвчний үед хэрэглэдэг) ууж байгаа бол таны эмч Клавомидын тунг тохируулах шийдвэр гаргаж болно.
· Хэрэв цус шингэрүүлэх (варфарин гэх мэт) эмийг Клавомидтой хамт уувал цусны нэмэлт шинжилгээ шаардлагатай болно.
· Клавомид нь метотрексат (хорт хавдар эсвэл хэрх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эм) үйлдэлд нөлөөлдөг.
· Клавомид нь микофенолат мофетилын (дахрлаа дарангуйлах эм) үйлдэлд нөлөөлж болзошгүй.
Клавомид, хоол хүнс, ундаа, согтууруулах ундаа
Амоксициллин ба клавуланы хүчил нь хоол хүнс, ундаатай харилцан үйлчилдэггүй.
Жирэмсэн, хөхүүл үе, үр тогтоох чадвар
Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Клавомид нь гаж нөлөө үзүүлдэг бөгөөд шинж тэмдгүүд нь таныг жолоо барих чадваргүй болгож болзошгүй. Хэрэв танд гаж нөлөө илэрч байвал жолоо барих, машин механизм ажилахгүй байх нь зүйтэй.
3. Клавомидыг хэрхэн хэрэглэх
Энэ эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээс дэлгэрэнгүй лавлана уу.
Насанд хүрэгчид, 40кг-с дээш жинтэй хүүхдэд
Ердийн тун:
· 1 шахмалаар өдөрт гурван удаа ууна.
40кг-с бага жинтэй хүүхдэд
Клавомид шахмалыг зөвлөхгүй.
Элэг, бөөрний эмгэгтэй өвчтөнд
· Хэрэв та бөөрний өвчтэй бол тунг өөрчилнө. Таны эмч өөр тунгаар эсвэл өөр эмийг сонгож болно.
· Хэрэв танд элэгний асуудал байгаа бол элэгний үйл ажиллагааг хянахын тулд илүү олон удаа цусны шинжилгээ хийлгэнэ.
Клавомидыг хэрхэн хэрэглэх
· Шаахмалыг хоолны өмнө аяга усаар даруулж зажлахгүй залгина.
· Тунг өдөрт 4 цагийн зайтай ууна. 1 цагт 2 тунгаар ууж болохгүй.
· Клавомидыг 2 долоо хоногоос дээш хугацаагаар ууж болохгүй. Хэрэв таны биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандана уу.
Хэрэв та Клавомидын тунг хэтрүүлсэн бол
Хэрэв та Клавомидын тунг хэтрүүлсэн бол ходоодны хямрал (өвчлөх, өвдөх, суулгах), таталтааны шинж тэмдэг илэрч болно. Эмчид аль болох хурдан хандана. Эмчид үзүүлэхдээ эмийн хайрцагыг авч очно.
Хэрэв та Клавомидын тунг мартсан бол
· Хэрэв та эм уухаа мартсан бол санасан даруйд ууна.
· Та дараагийн тунг хэт ойрхон ууж болохгүй, харин дараагийн тунг уухаасаа өмнө 4 цаг орчим хүлээх хэрэгтэй. Мартагдсан шахмалыг нөхөхийн тулд тунг давхарлаж болохгүй.
Хэрэв та Клавомидын хэрэглээг зогсоох бол
Хэдийгээр таны бие сайжирсан ч эмчилгээний хугацаа дуусах хүртэл Клавомидыг үргэлжлүүлнэ. Халдвартай тэмцэхийн тулд таньд тун бүр хэрэгтэй. Хэрэв зарим бактери амьд үлдсэн тохиолдолд халдвар дахин сэдэрч болно.
Хэрэв таньд энэ эмийг хэрэглээний талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Бусад эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрт тохиолддоггүй.
Таны анхаарах ёстой нөхцөл байдал
Харшлын урвал
· Арьсны тууралт
· цусны судасны үрэвсэл (васкулит) нь арьсан дээр улаан эсвэл нил ягаан өнгөтэй толбо хэлбэрээр харагдах боловч биеийн бусад хэсэгт нөлөөлж болно.
· халуурах, үе мөч өвдөх, хүзүү, суга, цавины булчирхай хавдах
· Заримдаа нүүр, ам хавагнах (ангиоэдема), амьсгалахад хүндрэл үүсэх
· Коллапс
Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь таньд илэрвэл даруй эмчид хандаарай. Клавомидын хэрэглээг зогсоо.
Бүдүүн гэдэсний үрэвсэл
Бүдүүн гэдэсний үрэвсэл нь ихэвчлэн цус, салст, ходоодны өвдөлт ба/эсвэл халууралт бүхий усархаг суулгалт үүсгэдэг.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчтэйгээ аль болох түргэн холбоо барина уу.
Маш элбэг гаж нөлөө
10 хүн тутмын 1
· Суулгалт (насанд хүрэгчид).
Элбэг гаж нөлөө
10 хүн тутамд 1-с их
· Хөхөнцөр (candida - үтрээ, ам, арьсны нугалам мөөгөнцрийн халдвар).
· Бие эвгүйрхэх (дотор муухайрах), ялангуяа өндөр тунгаар хэрэглэх үед.
- Хэрэв энэ шинж илэрдэг бол клавомидыг хоолны өмнө ууна.
· Бөөлжих
· Суулгах (хүүхдэд).
Цөөн илрэх гаж нөлөө
100 хүн тутамд 1
· Арьсны тууралт, загатнаа.
· Загатнаа, тууралт ихсэх.
· Ходоод хямрах.
· Толгой эргэх
· Толгой өвдөх
Цусны шинжилгээнд илэрч болох ховор гаж нөлөө
· Элэгний зарим ферментийн үзүүлэлт ихсэх
Ховор гаж нөлөө
1000 хүн тутамд 1
· арьсны тууралт нь цэврүүтэх боломжтой, жижиг бай шиг харагддаг (төв нь хар толбо, цайвар хэсэгээр хүрээлэгдсэн, ирмэг нь бараан цагирагтай – олон хэлбэрт улайлт).
Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг анзаарагдсан бол эмчид яаралтай хандаарай.
Цусны шинжилгээнд илэрч болох ховор гаж нөлөө
· цусны бүлэгнэлтэнд оролцдог эсийн тоо цөөрөх
· цагаан эсийн тоо цөөрөх
Давтамж тодорхойгүй
Илрэлийн давтамжийг тооцох боломжгүй
· харшлын урвал (дээрээс харна уу).
· Бүдүүн гэдэсний үрэвсэл (дээрээс үзнэ үү).
· Тархины хамгаалалтын мембраны үрэвсэл (асептик менингит)
· Арьсны ноцтой халдвар:
- ам, хамар, нүд, бэлэг эрхтний эргэн тойронд цэврүүтэх, халцралт өргөн тархсан тууралт (Стивенс-Жонсоны хам шинж), арьсны их хэмжээний гуужилтыг үүсгэдэг (биеийн гадаргуугийн 30 гаруй хувь нь эпидермисийн хорт хавдар) үхжил).
- Жижиг идээд цэврүү бүхий арьсны жижиг тууралт (цэврүүд дерматит).
- Арьс цэврүүтэн өнгөн хэсэг овойсон тууралт (exanthemous pustulosis).
- тууралт, халууралт, булчирхай хавдсан, цусны шинжилгээний хэвийн бус үр дүн (цусны цагаан эс (эозинофили) болон элэгний ферментийн хэмжээ ихсэх) зэрэг томуу төст шинж тэмдэг (Эозинофили болон системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал (DRESS)).
Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрвэл даруй эмчид хандаарай.
· Элэгний үрэвсэл (гепатит).
· Цусан дахь билирубин (элгэнд ялгардаг бодис) ихэссэний улмаас арьс болон нүдний цагаан хэсэг шар өнгөтэй харагдуулдаг шарлалт.
· Бөөрний сувганцрын үрэвсэл.
· Цус бүлэгнэх хугацаа уртасна.
· Хэт идэхжил.
· Таталдаа (Клавомидыг өндөр тунгаар ууж байгаа эсвэл бөөрний өвчтэй хүмүүст).
· Хэл харлах.
Таны цус, шээсний шинжилгээнд илэрч болох гаж нөлөө
· Цагаан эсийн тоо эрс багасна.
· Улаан эсийн тоо буурна (гемолитик анеми).
· Шээсэнд талст илрэх.
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ зааварт дурдаагүй аливаа гаж нөлөө орно. Мөн та үндэсний тайлангийн системээр дамжуулан гаж нөлөөний талаар мэдээлэх боломжтой. Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжтой.
Cyprus Pharmaceutical Services Ministry of Health CY-1475 Nicosia Fax: +357 22608649 Website: www.moh.gov.cy/phs |
|
5. Клавомидыг хэрхэн хадгалах
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хайрцаг дээрх <EXP> хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь дуусах сарын сүүлийн өдрийг заана.
25oC ихгүй хэмд хадгална. Гэрэл, чийгнээс хамгаална.
6. Бусад мэдээлэл
- Идэвхтэй нэгдэл нь амоксациллин, клавуланы хүчил юм. Хальсан бүрхүүл шахмал бүрд амоксацциллин тригидрат нь 250мг амоксациллинтэй, калийн клавуланат 125мг клавуланы хүчилтэй тэнцэх хэмжээгээр агуулна.
- Бусад: бичил талст целлюлоз, натрийн лаурил сульфат, натрийн цардуул гликоллат, коллоид цайрын давхар исэл, магнийн стеарат, гипромеллоз, пропилен гликол, титаны давхар исэл Ε171, тальк.
Клавомидын харагдах байдал, савлалт
Клавомид шахмал нь цагаан өнгөтэй, зууван, хальсан бүрхүүлт шахмал юм.
Савлалт
Хөнгөн цагаан / хөнгөн цагаан блистер. 20 ширхэг хальсан бүрхүүлт шахмал савлан гаргана.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч
Remedica Ltd
Aharnon Str., Limassol Industrial Estate,
3056 Limassol, Cyprus
Шинэчилсэн огноо 08/2017.
Албан ёсны борлуулагч: “Монголфарм” ХХК
Утас: 70122142; 70162142





































































































































































































































































































