
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн худалдааны нэр : ПАРАТУСИН , PARATUSIN .
Найрлага
1 шахмалд :
Парацетамол…………………………………………………………………………...500 мг
Фенилпропаноламин……………………………………………………………...……15 мг
Носкапин………………………………………………………………………………… 10 мг
Хлорфенамин малеат……………………………………………………………………2 мг
Гвайфенезин …………………………………………………………………………….50 мг агуулагдана. .
Хэрэглэх заалт :
Паратусин нь амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний нийтлэг шинж тэмдгийн эмчилгээний цогц нийлмэл найрлагатай бэлдмэл .
Ханиад томууны нийтлэг шинж тэмдгийн эмчилгээнд хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найталгах,хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе булчин өвдөх, жихүүцэх үед хэрэглэнэ. Бэлдмэлийг өвчин намдаах, халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох амьсгалын замын болон хамрын салстын харшил үрэвсэл тогтонгошлын эсрэг, амьсгалын замын халдварын шалтгаант цэртэй ханиадны эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх тун :
Хүүхэд 6-12 настай: ½ шахмалаар өдөрт 3 удаа
Насанд хүрэгсэд: 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.
Гаж нөлөө:
Нойрмог байдал, толгой эргэх, ходоод гэдэсний замын эмгэг, чичрэх , тахикарди, зүрхний хэм алдалт, ам хуурайших, зүрх дэлсэх болон шээс хаагдах зэрэг илэрч болно.
Өндөр тунгаар удаан хугацааны турш хэрэглэх нь элэгний эмгэгт хүргэнэ.
Хориглох заалт:
- Элэгний эмгэгтэй байх
- Бэлдмэлийннайрлага дахь аль нэг бодистхэт мэдрэг байх
- Бэлдмэлийг жирэмсэн эмэгтэй хэрэглэхгүй.
- Зүрхний эмгэгтэй болон чихрийн шижинтэй өвчтөн хэрэглэхгүй.
Анхааруулга :
- Элэг болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, нүдний даралт, түрүү булчирхайн хэт томролт, бамбайн хордлого, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай болон чихрийн шижинтэй өвчтөн эмчийн зааваргүйхэрэглэхгүй.
- 6-с доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, болон хөхүүл эмэгтэй эмчийн зааваргүй хэрэглэхгүй.
- Бэлдмэлийг төв мэдрэлийн системийг тайвшруулах эмтэй болон эфедрин, псевдоэфедрин , фенилэфрин хамт хэрэглэхгүй.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөнийэлэг гэмтэх эрсдэлтэй .
- Цусны даралт өндөр, харвасан өвчтөн хэрэглэхгүй.
- Эмийг хэрэглэсний дараа жолоо барихгүй байх.Өндөр настай эсвэл жин ихтэй хүмүүс эмчээс зөвлөгөө авах.
- 3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг үргэлжилвэл эмчээс зөвлөгөө авах.
- Нойргүйдэх, сэтгэл түгших эсвэл толгой эргэвэл эмийн хэрэглээг зогсоох.
Эмийн харилцан үйлчлэл:
Паратусин-ыг төв мэдрэлийн системийг тайвшруулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед цусны даралт ихсэх, зүрх судасны хямралд хүргэж болно.
Савлалтын хэлбэр :
№10x20 шахмал.
60мл шилтэй сироп.
Хадгалах нөхцөл :
30 C доош хэмд хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл :
Жоргүй олгоно .
Үйлдвэрлэгч:
PT Darya Varia Lab. Indonesia.












































