
Хэрэглэх заавар
ФАМОЦИД
Фамотидин шахмал
Хальсан бүрхүүлт шахмал
Хальсан бүрхүүлт шахмал бүрд
Фамотидин 20 мг
ЭМ СУДЛАЛ
ФАМОЦИД® тиазолоос гаралтай гистамины H2-рецепторын антагонист, ходоодны ёроол хэсэгт байрлах париетал эсийн мембран дээрх гистамины H2-рецептор дарангуйлснаар ходоодны шүүрэл ялгаралтыг саатуулна.
ФАМОЦИД® нь хоол хүнс болон пентагастринаар өдөөгдсөн шүүрлийн ялгаралыг саатуулна. Ууж хэрэглэхэд биохүртэхүй 40-45% байх ба шүүрэл ялгаралтын эсрэг үйлдэл ууснаас нэг цагийн дараа илэрнэ.
Уусны дараа эмийн үйлдэл 1-3 цагт эхлэн шүүрлийн ялгаралт саатуулах нөлөө нь 10-12 цаг үргэлжилнэ.
Фамотидины 65 – 70% бөөрөөр ялгарах ба 30-35% элгэнд хувиралд орон 25 – 30% хувираагүй хэлбэрээр гадагшилна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Дээрх гэдэсний идэвхит шархлааны богино хугацааны эмчилгээнд
- Идэвхтэй шархлааны эдгэрэлийн дараах дээрх гэдэсний шархлаат өвчтөний барих эмчилгээнд
- Эмгэгээр шүүрэл ихсэх нөхцөл, ялангуяа Золлингер-Эллисоны хам шинж, олон дотоод шүүрлийн булчирхайн аденом зэрэгт хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Фамотидинд хэт мэдрэг бол хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
Халуурах, хэт мэдрэгшлийн урвал, зовхи хавдах, цээж хатгуулах, цус алдах, зүрх дэлсэх, астени илрэнэ. Толгой өвдөх, толгой эргэх, өтгөн хатах, суулгах, тромбоцитопени, артралги илэрсэн талаар бүртгэгдсэн.
АНХААРУУЛГА, УРЬЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Хэдийгээр туршилтын амьтны урагт хорт нөлөө үзүүлээгүй хэдий ч ФАМОЦИД® бэлдмэлийг зөвхөн шаардлагтай тохиолдолд жирэмсэн үед хэрэглэнэ.
- Бэлдмэл нь хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхэд эрсдэл, үр дүнгийн эрсдлийн харьцааг сайтар тооцсоны дүнд ФАМОЦИД® бэлдмэлийг хэрэглэнэ.
- ФАМОЦИД® бэлдмэлийн тунг бөөрний дутагдалтай өвчтөнд бууруулан хэрэглэнэ.
- Бага насны хүүхдэд аюулгүй хэрэглээний судалгаа хараахан хийгдээгүй.
ТУН
Дээрх гэдэсний шархлаа
- Ачааллах эмчилгээнд: өдөрт нэг удаа унтахын өмнө 40 мг эсвэл 20мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Өвчтөнүүдэд ихэвчлэн 4 долоо хоног хэрэглэнэ; 6-8 долоо хоногоос илүү хугацаанд хэрэглэх шаардлага байхгүй.
- Барих эмчилгээ: өдөрт нэг удаа унтахын өмнө 20 мг тунгаар ууна.
Шүүрэл эмгэгээр ихэссэн нөхцөлд (Золлингер-Эллисоны хам шинж, олон дотоод шүүрлийн булчирхайн аденома) 20 мг тунгаар 6 цагийн зайтай ууна.
Тунг өвчтөний онцлогт тохируулах хэрэгтэй.
САВЛАЛТ
ФАМОЦИД® 20: хайрцагт 5 стрип @ 6 шахмал савласан.
ХАДГАЛАЛТ
Гэрлээс хамгаалан хуурай, 25°C ихгүй хэмд хадгална.
ХҮҮХДЭЭС ХОЛ ХАДГАЛ.
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70162142, 70122142






















































