
Хэрэглэх заавар
ИНДОМОН 10% - 20 г ТОСОН ТҮРХЭЦ
Эмийн худалдааны нэр: Индомон 10% -20 г тосон түрхэц
Олон улсын нэр: Индометацин 10%-20г тосон түрхэц
Эмийн хэлбэр: Гадуур хэрэглэх тосон түрхэц
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг грамм тосон түрхэц нь
Үндсэн үйлчлэгч бодис: 100мг индометацин
Туслах бодисууд: Вазелин, ланолин, ментол.
Харагдах байдал: Цагаан шаргал өнгийн, гааны үнэртэй тосон түрхэц.
Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах бэлдмэл.
Эм судлалын үйлдэл: Индол цууны хүчлийн уламжлалын, стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдана. Индометацин нь эмгэгтэй үе болон эдийн үрэвслийн процессыг дарангуйлах, өвдөлт намдаах, хаван багасгах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл арьсаар сайн шимэгдэж арьсан доорх эдийн гүнд болон үений эргэн тойрны эдэд нэвчинэ. Индометацин нь гэмтсэн үений хөдөлгөөний чадварыг сайжруулна.
Хэрэглэх заалт:
ü Үений цочмог ба архаг өвчнүүд (хэрхийн гаралтай олон үений үрэвсэл, хөдөлгөөн нь хязгаарлагдсан нугалам нурууны үрэвсэл, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл)
ü Зөөлөн эдийн хэрх (шөрмөсний синоваль бүрхүүлийн үрэвсэл, үений синоваль уутны үрэвсэл, холбогч эдийн үрэвсэл, үе орчмын эдийн үрэвсэл)
ü Идэвхжсэн артроз, нугалам нурууны хоорондын дискийн эмгэг, мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн сүлжээ цочрох, нугасны ёзоорын үрэвсэл.
ü Хаван, няцрал, мултрал зэрэг бэртэл гэмтлийн үед хийсэн мэс заслын дараа тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Арьсанд түрхэж хэрэглэхээр зориулсан бэлдмэл.
Насанд хүрэгсдэд: Тосон түрхэцийг эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр зөөлөн түрхэнэ. Нэг удаагийн эмчилгээнд хүрэлцэхүйц хэмжээгээр буюу ойролцоогоор 4-5 см тарааж түрхэж хэрэглэнэ. Эмчилгээг 10 хоног үргэлжлүүлнэ.
14–өөс дээш насны хүүхдэд:насанд хүрэгсдийн тунгийн хагасаар хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нэг удаагийн эмчилгээнд ойролцоогоор 2-2.5см тосон түрхлэг хэрэглэнэ.
Индомон 10%-ийн тосон түрхэцийг индометацины шахмал эмийн хэлбэртэй хавсарч хэрэглэж болно.
Анхааруулга!
ü Индомон 10%-ийн тосон түрхэцийг гэмтэлгүй, бүрэн бүтэн арьсанд түрхэж хэрэглэнэ.
ü Бэлдмэлийг удаан хугацаагаар, ялангуяа том талбай хамарсан арьсны хэсэгт болон элэг ба бөөрний хүнд явцтай өвчтэй хүмүүст хэрэглэхгүй.
ü Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй тул 14-өөс доош насны хүүхэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Тосон түрхэцийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмчилгээ хийлгэж буй арьсны хэсэгт түлэгдэж буй мэдрэмж төрөх, арьсаар тууралт гарах, улайх загатнах зэрэг хэсэг газрын гаж нөлөө ажиглагдана.
Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг яаралтай зогсоож эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.
Хориглох заалт:
ü Тосон түрхэцийн найрлага дахь ямар нэг бодист хэт мэдрэг хүмүүс.
ü Бэлдмэлийг нээлттэй шарх, салст бүрхүүл, амны хөндий ба нүдэнд хүргэж болохгүй.
ü Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм (аспирин, ибупрофен, фелоран)-д хэт мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй.
ü Ходоод ба 12 хуруу гэдэсний цочмог шархлаа
ü Цусны цагаан эс (лейкоцит) ба ялтаст эсийн (тромбоцит) тоо цөөрөх, цусны бүлэгнэлт өөрчлөгдөх зэрэгт тус тус хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болох эсэхийг эмчлэгч эмч зөвлөнө.
Тун хэтэрсний улмаас илрэх гаж нөлөө: Индомон 10%-ийн тосон түрхэцийг 10 хоногоос дээш хугацаагаар хэрэглэх тохиолдолд эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах шаардлагатай.
Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх зэрэг таны үндсэн өвчний шинж тэмдгээс ялгаатай өөр шинж илэрвэл эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.
Тосон түрхэцийг (санаандгүй) залгисан тохиолдолд амны хөндий түлэгдэж буй мэт мэдрэмж төрөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрнэ.
Эмчилгээ нь амны хөндий, ходоодыг угаана, шаардлагатай бол эмчлэгч эмчийн хяналтан дор шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Хэрэв бэлдмэл нүд, салст бүрхүүл болон нээлттэй шарханд орсон бол нулмис гоожих, түлэгдэж буй мэдрэмж төрөх, өвдөх зэрэг хэсэг газрын цочролын шинжүүд илэрнэ. Эмчилгээ нь гэмтсэн хэсгийг хангалттай хэмжээний нэрмэл ус болон физиологийн уусмалаар шинж тэмдгийг арилтал угаана.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Гаж нөлөө хүчтэй илрэх эрсдэл үүсэж болзошгүй тул бэлдмэлийг аспирин болон кортикостероид агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Индомон 10%-20г тосон түрхэцийг сэрүүн газар +8-аас +150С-н хэмд, нарны шууд тусгалаас хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Эмийн хэлбэр савлалт: Индомон 10%-20г тосон түрхэц хэлбэрээр үйлдвэрлэж хэвлэмэл зөөлөн бортгон сав-тюбикт савлана. 10-50 тюбикийг уутанд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
o Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
o Утас: 77173117, 77173127, 1800-1883
o E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт: 94041883






















































































