Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Левофлокс-Денк 5мг/мл
Худалдааны нэр
Англи
Левофлоксацины гемигидрат
Үйлдвэрлэгч
Solupharm Pharmazeutische Erzeugnisse GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Левофлокс-Денк 5мг/мл (Levoflox - Denk 5mg/ml)

 

Судсанд дуслаар тарихад зориулсан уусмал

Хинолины бүлгийн антибиотик.

Үйлчлэгч бодис: Левофлоксацин

 

Савлалтанд хавсаргасан заавар:

Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулагдана.

  • Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, сувилагч болон эм зүйчээс асуугаарай.
  • Уг бэлдмэл таньд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
  • Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, сувилагч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно. 4 хэсгийг үз

 

Уг эм хэрэглэх зааварт юу агуулагдах вэ?:

  1. Левофлокс-Денк 5мг/мл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах шаардлагатай вэ?
  3. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

  1. Левофлокс-Денк 5мг/мл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Бэлдмэлийн нэр Левофлокс-Денк 5мг/мл. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл нь үйлчлэгч бодис левофлоксацин агуулдаг бөгөөд энэ нь антбиотикын бүлэгт хамаарагддаг. Левофлоксацин нь хинолины бүлгийн антибиотик юм.

Левофлоксацин нь  бие махбодын халдварын шалтгаан болох бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

  • Уушгины халдвар, уушгины хатгаатай хүмүүс
  • Шээсний замын халдвар (бөөр, давсагны халдвар)
  • Удаан хугацааны халдвар бүхий түрүү булчирхайн үрэвсэл
  • Арьс, арьсан доорх зөөлөн эд, булчингийн (үүнийг зарим тохиолдолд зөөлөн эд гэж нэрлэдэг.) халдвар.

Зарим өвөрмөц тохиолдолд Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг боом (antrhrax) гэдэг уушгины эмгэгээр өвдөх эрсдэл болон уг эмгэгийг үүсгэгч бактерийн халдварын дараа өвчин хүндрэхийг багасгах зорилгоор хэрэглэж болно.

 

  1. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах шаардлагатай вэ?

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй ба эмчтэйгээ зөвлөнө.

  • Левофлоксацин болон хинолины бүлгийн бусад бэлдмэл (моксифлоксацин, ципрофлоксацин, офлоксацин), бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист(6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг (харшил) хүмүүс. Харшлын шинжид тууралт гарах, залгих буюу эсвэл амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах зэрэг шинж орно.
  • Хэрэв таунаж татдаг бол(эпилепси)
  • Хэрэв та хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотойгоор шөрмөсний үрэвсэл илэрч байсан зэрэг шөрмөсний эмгэгтэй бол. Шөрмөс нь булчинг араг ястай холбодог холбоос юм.
  • Хүүхэд ба өсвөр насныхан
  • Жирэмсэн үе, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа буюу эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд
  • Хөхүүл үе

Хэрэв таньд дээрх байдлын аль нэг нь байвал бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хэрэв таньд ойлгомжгүй зүйл гарвал Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч, сувилагч ба эм зүйчдээ хандаж зөвлөгөө аваарай.

 

Анхааруулга ба болгоомжлол!

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч, сувилагч ба эм зүйчтэйгээ ярилцана.

  • 60 нас ба түүнээс дээш насны хүмүүс
  • Зарим үед стероид гэж нэрлэгддэг кортикостероид хэрэглэж байгаа хүмүүс (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз)
  • Уналт таталт
  • Цус харвалт ба тархины бусад гэмтлийн улмаас үүссэн тархины эмгэг
  • Бөөрний эмгэг
  • Глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал. Уг эмгэгтэй өвчтөнд Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэвэл хүнд явцтай цусны эмгэг үүснэ.
  • Сэтгэцийн эмгэг
  • Зүрхний эмгэг: төрөлхийн QT-ын интервалын уртсал,QT интервал уртассан гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс (зүрхний цахилгаан идэвхжил, зүрхний цахилгаан бичлэгт илэрсэн), цусан дахь электролитийн тэнцвэрийн алдагдал (ялангуяа цусан дахь кали ба магнийн хэмжээ багасах), зүрхний хэм хэт удаашрах (брадикарди), зүрхний дутагдалтай болонзүрхний булчингийн шигдээсээр өвдөж байсан хүмүүс, эмэгтэйчүүд ба настангууд, зүрхний цахилгаан бичлэгийн эмгэг өөрчлөлт үүсгэдэг эм хэрэглэж байгаа үе (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз) зэрэгт тус тус левофлоксациныг болгоомжтой хэрэглэнэ.
  • Чихрийн шижин
  • Элэгний эмгэг
  • Булчин сульдал

Хэрэв та итгэлгүй байгаа буюу таньд дээр дурьдсан байдлын аль нэг байвал бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч, сувилагч ба эм зүйчтэйгээ зөвлөөрэй.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй байгаа болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Учир нь Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл өөр бусад бэлдмэлийн үйлдэлд нөлөөлж болно. Түүнчлэн зарим эмийн бэлдмэл Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийн үйлдэлд нөлөөлдөг.

Ялангуяа дараах бэлдмэлийн аль нэгийг хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч ба эм зүйчдээ мэдэгдэнэ. Учир нь Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэж байгаа үед гаж нөлөөний эрсдэл ихэсдэг. Үүнд:

Кортикостероид, зарим үед стероид гэж нэрлэгддэг үрэвслийн эсрэг эм. Шөрмөс тасрах ба үрэвсэх илүү магадлалтай.

Варфарин: цус шингэлэх зорилгоор хэрэглэдэг эм. Цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Эмчлэгч эмч цусны бүлэгнэлтийг хянахын тулд цусны шинжилгээ тогтмол хийх хэрэгтэй.

Теофиллин: амьсгалын эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм. Хэрэв левофлоксацинтай хамт хэрэглэвэл уналт таталт үүсэх эрсдэлтэй.

Стероид бус үрэвслийн эсрэг эм: аспирин, ибупрофен, фенбуфен, кетопрофен, индометацин зэрэг өвдөлт ба үрэвслийн эсрэг хэрэглэдэг эм. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлтэй хамт хэрэглэх үед уналт таталт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Циклоспорин: Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг эм. Циклоспорины гаж нөлөө илрэх эрсдэл ихсэнэ.

Зүрхний цохилтонд нөлөөлдөг эм: Үүнд: Зүрхний хэмнэл алдагдахад хэрэглэдэг эм (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон, соталол, дофетилид, ибутилид, амиодарон зэрэг зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм), сэтгэл уналын эсрэг эм (амитриптилин, имипрамин зэрэг 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм), сэтгэц нөлөөт эм (солиорлын эсрэг эм), бактерийн халдварын эсрэг эм (эритромицин, кларитромицин, азитромицин зэрэг макролидын бүлгийн антибиотик) хамаарна.

Пробенецид (тулай өвчний эсрэг хэрэглэдэг эм) ба циметидин (цээж хорсох ба шархлааны үед хэрэглэдэг эм). Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлтэй дээрх 2 бэлдмэлийн аль алиныг онцгой болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв та бөөрний эмгэгтэй бол эмч таньд бага тунгаар өгөхийг зөвлөнө.

 

Шээсэнд опиат тодорхойлох лабораторийн шинжилгээ:

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөний шээсэнд өвдөлт намдаах хүчтэй бэлдмэл опиат тодорхойлох лабораторийн шинжилгээний үр дүн хуурамчаар эерэг гарч болно. Хэрэв эмч таньд шээсний шинжилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн бол түүнд Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл хэрэглэж байгаагаа мэдэгдэнэ.

 

Сүрьеэгийн шинжилгээ:

Уг бэлдмэл нь сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийг тодорхойлох зарим шинжилгээний үр дүнг хуурамчаар сөрөг гаргаж болно.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Дараах байдлын үед бэлдмэлийг хэрэглэхгүй.

  • Жирэмсэн үе буюу өөрийгөө жирэмсэн гэж бодож буй жирэмсэн байж болзошгүй эмэгтэй
  • Хөхүүл буюу хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж буй эмэгтэй

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх, нойрмоглох, хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно. Эдгээр гаж нөлөөний зарим нь анхаарал төвлөрүүлэх болон бусад урвалын хурдад нөлөөлж болзошгүй. Иймээс дээрх гаж нөлөө илэрвэл жолоо барихгүй ба анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай ажил хийж гүйцэтгэхгүй.

 

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл натри агуулдаг.

Дуслаар тарихад зориулсан 50мл уусмал бүхий 1 флаконд 7,7ммоль (177мг) натри агуулдаг.

Дуслаар тарихад зориулсан 100мл уусмал бүхий 1 флаконд 15,4 ммоль (354мг) натри агуулдаг. Иймээс натри хянадаг хоолны дэглэм барьж буй хүмүүст үүнийг анхаарна.

 

  1. Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  • Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг эмнэлэгт хэрэглэнэ.
  • Бэлдмэлийг эмч болон сувилагч тарина.
  • Тарилгыг венийн 1 судсанд дуслаар хийнэ.
  • 250мг левофлоксациныг тарих хугацаа 30 минут ба түүнээс удаан хугацаагаар үргэлжилнэ.
  • 500мг левофлоксациныг тарих хугацаа 60 минут ба түүнээс удаан хугацаагаар үргэлжилнэ.
  • Цусны даралт болон зүрхний цохилтын тоог сайтар хянана. Учир нь адил антибиотикыг судсанд дуслаар тарих үед цусны даралт түр зуур багасах болон зүрхний цохилт түргэсэх гаж нөлөө илэрч болно. Хэрэв дуслыг хийх үед цусны даралт унавал дуслыг шууд зогсооно.

 

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэр хэмжээгээр хийх вэ?

Хэрэв Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг яаж хэрэглэх буюу эсвэл хэр хэмжээгээр хийх нь ойлгомжгүй байгаа бол эмч, сувилагч болон эм зүйчтэйгээ зөвлөнө.

  • Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэр хэмжээгээр хэрэглэхийг эмчлэгч эмч шийднэ.
  • Бэлдмэлийн тун нь халдварын хэлбэр болон халдварын байрлалаас хамаарна.
  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын явцаас хамаарна.

 

Насанд хүрэгсэд ба настангууд

Уушгины үрэвсэл: 500мг левофлоксациныг хоногт 1 удаа буюу 2 удаа хэрэглэнэ.

Шээсний замын (бөөр, давсаг) халдвар: левофлоксациныг 500мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ.

Түрүү булчирхайн халдвар: левофлоксациныг 500мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ.

Арьс ба арьсан доорх эдийн (булчин орно) халдвар: левофлоксациныг 500мг тунгаар хоногт 1 удаа буюу эсвэл 2 удаа хэрэглэнэ.

 

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй насанд хүрэгсэд ба настангууд:

Бэлдмэлийг бага тунгаар хэрэглэж болно.

 

Хүүхэд, өсвөр насныхны хэрэглээ:

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй.

 

Нарны туяанаас арьсыг хамгаалах

Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед болон хэрэглэж дууссанаас хойш 2 өдөр нарны шууд туяаны үйлчлэлээс зайлсхийнэ. Учир нь таны арьс маш мэдрэг болох ба хэрэв дараах арга хэмжээг авалгүй хэрэглэвэл арьс түлэгдэж хорсох буюу эсвэл хүнд явцтай цэврүү үүсэж болно.

  • Нарнаас хамгаалах крем хэрэглэх
  • Хөл гараа хаах хувцас ба малгай өмсөх.
  • Зохиомол нарны туяанаас зайлсхийх

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Эмчлэгч эмч болон сувилагч таньд бэлдмэлийг хэт их хэмжээгээр хэрэглэх магадлал бага байдаг. Эмчлэгч эмч болон сувилагч таны биеийн байдлыг хянах ба хэрэглэж буй бэлдмэлийг шалгана. Хэрэв таны хэрэглэж байгаа бэлдмэлийн тун ойлгомжгүй байвал асууна.

Левофлокс-Денк 5мг/мл-ын тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд дараах шинж илэрнэ. Үүнд: татах, ухаан балартах мэдрэмж төрөх, толгой эргэх, ухаан муудах, салганах, зүрхний эмгэг - зүрхний хэмнэл алдагдал болон түүнчлэн дотор муухайралтанд хүргэж болно.

 

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:

Уг бэлдмэлийг х

эрэглэх зааврыг эмчлэгч эмч гаргана. Энэ нь бичигдсэн учир бэлдмэлийг хэрэглэхгүй байх магадлал бага байна. Гэвч бэлдмэлийн тунг мартаж өнгөрөөсөн гэж бодож байгаа бол эмчлэгч эмч болон сувилагчтайгаа зөвлөнө.

 

Левофлокс-Денк 5мг/мл-ын  эмчилгээг зогсоох:

Таны биеийн байдал сайжирсан ч эмчлэгч эмч болон сувилагч бэлдмэлийн эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Хэрэв эмчилгээг хэтэрхий эрт зогсоовол халдвар дахиж таны биеийн байдал дордож бактери уг бэлдмэлд тэсвэртэй болж болно. Судсанд дуслаар тарих тарилгын уусмал бүхий эмчилгээг эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа эмчлэгч эмч ээлж эмчилгээг бүрэн дуустал уг бэлдмэлийн шахмал хэлбэрт шилжүүлэхийг шийднэ.

Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.

 

  1. Илэрч болох гаж нөлөө

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрд тохиолдохгүй. Эдгээр гаж нөлөө нь ерөнхийдөө хөнгөн болон дунд зэргийн явцтай илрэх бөгөөд ихэнх тохиолдолд богино хугацааны дараа арилдаг.

 

Хэрэв таньд дараах гаж нөлөө ажиглагдвал бэлдмэлийн эмчилгээг зогсоох ба шууд эмч буюу эсвэл сувилагчид мэдэгдэнэ.

Маш ховор (10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох)

  1. Харшлын урвал илрэх. Үүнд залгих болон амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах.

Хэрэв дараах хүнд явцтай гаж нөлөөний аль нэг нь илэрвэл бэлдмэлийн эмчилгээг зогсоох ба шууд эмч буюу эсвэл сувилагчид хандана. Таньд эмнэлгийн яаралтай тусламж шаардагдаж болно.

Ховор (1000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох)

  1. Усан суулга илрэх ба энэ нь цустай байж болно, ходоод агчих, өндөр халуурах. Эдгээр ньгэдэсний хүндявцтай эмгэгийн шинж.
  2. Шөрмөс ба холбоосны өвдөлт, үрэвсэл илэрч улмаар тасарч болно. Ихэвчлэн Ахиллын шөрмөс гэмтэнэ.
  3. Уналт таталт

Маш ховор (10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох)

  1. Хорсох, хатгах, өвдөх, бадайрах зэрэг шинж илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн эмгэгийн шинж байж болно.

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тогтоох боломжгүй)

  1. Бэлэг эрхтэн, хамар,ам, нүд, уруул, орчмын арьс хууларч цэврүү үүсэх зэрэг хүнд явцтай арьсны тууралт.
  2. Хоолонд дургүй болох, нүд ба арьс шарлах, шээс бараан өнгөтэй гарах,загатнах,хэвлий цэрийх. Эдгээр шинж нь элэгний эмгэгийн шинж бөгөөд амь насанд аюултай элэгний дутагдалд хүргэж болно.

Хэрэв Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэх үед хараа муудах буюу эсвэл нүдний зүгээс ямар нэгэн өөрчлөлт илэрвэл яаралтай нүдний эмчид хандаж зөвлөгөө авна.

 

Хэрэв дараах гаж нөлөөний аль нэг нь хүндрэх буюу эсвэл хэдэн өдрөөс илүү удаан хугацаагаар үргэлжилвэл эмчдээ мэдэгдэнэ.

Олонтаа илрэх (10 өвчтөнд 1-с цөөн тохиолдох):

  • Нойрны эмгэг
  • Толгой өвдөх ба эргэх,
  • Дотор муухайрах, бөөлжих,суулгах,
  • Цусан дахь элэгний зарим ферментийн түвшин ихсэх
  • Судсанд дуслаар тарьсан хэсэгт урвал илрэх
  • Судасны үрэвсэл

Хааяа илрэх (100 өвчтөнд 1-с цөөн тохиолдох):

  • Эмчлэгдэх шаардлагатай байж болох Candida мөөгөнцрийн халдвар, эсвэл бусад бактерийн тоо ихсэх
  • Цусны зарим шинжилгээний дүнд цусны цагаан эсийн тоо өөрчлөгдөх (цагаан эсийн тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох)
  • Айх түгшүүрлэх, ухаан балартах, сэтгэл санаа тогтворгүй болох, нойрмоглох,салганах,толгой эргэх.
  • Амьсгаадах
  • Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хоолонд дургүй болох, ходоодны хямрал буюу хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах,ходоод орчим өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах.
  • Арьсны тууралт гарах,загатнах,хүнд явцтай загатнаа буюучонон хөрвөс, ихээр хөлрөх
  • Үе ба булчингийн өвдөлт
  • Цусны шинжилгээгээр элэг (билирубины хэмжээ ихсэх) ба бөөрний эмгэгийн (цусан дахь креатининий хэмжээ ихсэх) шинж илрэх.
  • Ерөнхий сульдал

 

Ховор илрэх (1000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох):

  • Тромбоцитын тоо цөөрөх (тромбоцитопени) ба улмаар хөхөрч няцрах, цус гоожимтгой болох шинж илрэх
  • Нейтрофилийн тоо цөөрөх.
  • Харшлын урвал
  • Цусан дахь сахарын хэмжээ хэт багасаж (гипогликеми) болно. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүст маш чухал.
  • Хий юм үзэгдэж сонсогдох, амиа хорлох бодол ба оролдлого бүхий солиорлын урвал
  • Сэтгэцийн эмгэг, сэтгэл унал, айж түгшүүрлэх, хэвийн бус мөрөөдөл, хар дарах
  • Хөл гар бадайрах, гаж мэдрэхүй
  • Чих шуугих, хараа бүрэлзэх
  • Зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт багасах.
  • Булчин сульдах. Энэ нь булчин сульдалтай (myasthenia gravis – ховор тохиолддог мэдрэлийн системийн өвчин) өвчтөнд чухал.
  • Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, бөөрний завсрын эдийн үрэвсэл гэж нэрлэгддэг харшлын гаралтай бөөрний эмгэгийн улмаас санамсаргүйгээр бөөрний дутагдал үүсэх.
  • Халуурах.

 

Давтамж тодорхойгүй гаж нөлөө (байгаа мэдээллээс давтамжийг тогтоох боломжгүй):

  • Цусны улаан эсийн тоо багасаж цус багадах, цусны улаан эс гэмтсэний улмаас арьс цонхигор шар болох, цусны бүх эсийн тоо цөөрөх (панцитопени).
  • Халуурах, хоолой өвдөх, бие эвгүйрхэх шинж илрэх нь цусны цагаан эсийн тоо цөөрсөнтэй (агранулоцитоз) холбоотой.
  • Анафилакс төст шок.
  • Цусан дахь сахарын хэмжээ ихсэх (гипергликеми) буюу эсвэл цусан дахь сахарын хэмжээ багасаж комд орох (гипогликемийн ком). Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст чухал.
  • Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, үнэр амт мэдрэхгүй болох.
  • Алхаа болон хөдөлгөөний өөрчлөлт (дискинези, экстрапирамид системийн эмгэг)
  • Түр зуур ухаан алдах буюу муужрах.
  • Түр зуур хараагүй болох
  • Сонсголгүй болох буюу сонсгол өөрчлөгдөх.
  • Зүрхний цохилт эмгэгээр түргэсэх, амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал (зүрх зогсох), зүрхний хэм өөрчлөгдөх (зүрхний цахилгаан бичлэгт QTинтервал уртсах, зүрхний цахилгаан идэвхийг харах).
  • Амьсгал хяхтнах буюу амьсгалахад хүндрэлтэй болох (гуурсан хоолойн агчил)
  • Уушгины харшлын урвал
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Элэгний үрэвсэл
  • Арьс нарны туяа болон хэт ягаан туяандмэдрэг болох
  • Харшлын гаралтай судасны үрэвсэл
  • Амны салс бүрхүүлийн үрэвсэл
  • Булчин урагдах, булчин гэмтэх (рабдомиолиз)
  • Үе улайж хавдах (үений үрэвсэл)
  • Нуруу, цээж, үе мөч өвдөх
  • Порфиритэй өвчтөний өвчин хөдлөл (маш ховор тохиолдох бодисын солилцооны эмгэг)
  • Нүд бүрэлзэх шинжтэй буюу шинжгүй толгойн ужиг өвдөлт (хоргүй явцтай тархины дотоод даралт ихсэх)

 

Гаж нөлөөг мэдээлэх:

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, сувилагч  буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт  тэмдэглэгдээгүй илэрч болох чмар нэгэн гаж нөлөө хамаарна. Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.

 

  1. Левофлокс-Денк 5мг/млбэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Флакон болон цаасан хайрцган дээрх хүчинтэй хугацаа нь дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

Хүчинтэй хугацаа:

Онгойлгоогүй флакон. 36 сар.

Гадна хайрцагнаас авсны дараа 3 хоног (тасалгааны гэрэлтүүлэгт).

Онгойлгосны дараа (резинэн бөглөөг цоорох) шууд хэрэглэнэ.

Шингэлсний дараа: “Дараах мэдээлэл эмнэлгийн мэргэжилтэнд зориулагдсан” гэсэн хэсгийг үз.

25°С-с доош хэмд хадгална. Хөлдөөж болохгүй.

Гэрлээс хамгаалахын тулд үйлдвэрийн савлагаанд нь хадгална.

Хэрэв уусмал нь тунгалаг биш, ногоовтор шаргал биш, жижиг хэсгүүдтэй байвал бэлдмэлийг хэрэглэхгүй.

Нэг удаа хэрэглэхэд зоиулсан бөгөөд үлдсэн бэлдмэлийг хаяж устгана.

Ямар нэгэн бэлдмэлийг гэрийн бохирын усанд хийж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

 

  1. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

Фармакодинамикын шинж:

Эмийн эмчилгээний бүлэг: хинолоны бүлгийн бактерийн эсрэг эм, фторхинолонууд.

АТХ код: J01MA12

Левофлоксацин нь фторхинолины бүлгийн бактерийн эсрэг нийлэг бэлдмэл бөгөөд офлоксацины рацемик эмийн бодисын S энантиомер.

Үйлдлийн механизм:

Фторхинолины бүлгийн бактерийн эсрэг эмийн адилаар левофлоксацин нь ДНХ-ДНХ-гираза бүрдэл ба топоизомераза IY ферментэд үйлчилдэг.

PK/PD харилцан хамаарал:

Левофлоксацины бактерийг үхүүлэх үйлдлийн идэвх нь цусны сийвэн дэх дээд концентраци (Cmax) буюу эсвэл зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) болон  бактерийг дарангуйлах хамгийн бага концентрацийн (MIC) харьцаанаас хамаардаг.

Дасал үүсэх механизм

Левофлоксацинд дасал үүсэх нь топоизомераза II, ДНХ-гираза болон топоизомераза IY ферментийн аль алиных нь бай хэсэг мутаци болдог шаталсан процесс юм.

Дасал үүсэх өөр механизмд нэвтрэхийг хориглох (Pseudomonas aeruginosa-д нийтлэг) орох ба эсээс гадагшлуулах механизм нь левофлоксацинд мэдрэг байхад нөлөөлж болно.

Левофлоксацин болон фторхинолины бүлгийн бусад бэлдмэлийн хооронд солбицсон дасал үүсдэг. Левофлоксацин ба бусад бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлийн хооронд үйлдлийн механизмын улмаас үүссэн солбицсон дасал ерөнхийдөө байдаггүй.

 

Фармакокинетик:

Шимэгдэлт:

Левофлоксациныг ууж хэрэглэхэд түргэн бүрэн шимэгдэх бөгөөд 1-2 цагийн дотор түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 100%.

Хооллолт нь бэлдмэлийн шимэгдэлтэнд бага зэрэг нөлөөлнө.

Левофлоксациныг 500мг тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэж байгаа үед 48 цагийн дотор  тэнцвэрт байдалд хүрдэг.

Тархалт:

Левофлоксацины ойролцоогоор 30-40% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог.

Бэлдмэлийг 500мг тунгаар 1 удаа болон давтан хэрэглэх үед левофлоксацины тархалтын дундаж эзлэхүүн ойролцоогоор 100л байдаг. Энэ нь бие махбодын эдэд өргөн хүрээгээр тархдагийг харуулдаг.

Бронхын салст бүрхүүл, хучуур эдийн шүүрэл,  уушгины цулцангийн макрофаг, уушгины эд, арьс (цэврүүний шингэн), түрүү булчирхайн эд, шээсэнд нэвтэрдэг нь левофлоксацины бие махбодын шингэн болон эдийн дотор нэвтэрдгийг  үзүүлдэг. Гэвч левофлоксацин нь тархи нугасны шингэнд муу нэвтэрдэг.

Химийн хувирал:

Левофлоксацин маш бага хэмжээгээр метаболизмд ордог бөгөөд десметил-левофлоксацин  ба левофлоксацин N-оксид  гэсэн метаболит үүсгэнэ.

Эдгээр метаболит нь шээстэй ялгарч буй бодисын 5%-с бага хувийг эзэлнэ.

Левофлоксацин стереохимийн хувьд тогтвортой бөгөөд хираль өөрчлөлтөнд ордоггүй.

Ялгаралт:

Левофлоксациныг ууж болон судсанд тарьж хэрэглэсний дараа цусны сийвэнгээс харьцангуй удаан  (t1/2 6-8) цаг ялгардаг. Үндсэндээ бөөрөөр хэрэглэсэн тунгийн 85%-с их хэсэг нь ялгарна.

Левофлоксациныг 500мг тунгаар 1 удаа хэрэглэсний дараа бие махбодын ерөнхий клиренс нь 175+/-29,2 мл/мин.

Левофлоксацины фармакокинетик ууж болон судсанд тарьж хэрэглэх үед илэрхий ялгаагүй байдаг бөгөөд энэ нь ууж болон судсанд тарих зам нь нэг нэгнийгээ харилцан сольж болохуйц болохыг баталдаг.

Шугаман шинж:

Левофлоксацин нь 50-1000мг тунгаараа шугаман шинжтэй байдаг байна.

 

Левофлокс-Денк 5мг/мл-ын найрлага:

Үйлчлэгч бодис: левофлоксацин (гемигидрат хэлбэрээр).

50мл уусмал бүхий флаконд 250мг левофлоксацин (левофлоксацины гемигидрат) агуулагдана.

100мл уусмал бүхий флаконд 500мг левофлоксацин (левофлоксацины гемигидрат) агуулагдана.

Туслах бодис: натрийн хлорид, давсны хүчил, тарианы ус.

 

Эмээр хангах ангилал:

Жороор олгодог эмийн бэлдмэл.

 

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийн дүрслэл ба савлалт:

Левофлокс-Денк 5мг/мл нь судсанд дуслаар тарихад зориулсан тунгалаг, ногоовтор шаргал өнгийн уусмал.

Левофлокс-Денк 5мг/мл-ыг өнгөгүй шилэн флаконтой гаргана.

 

Савлалтын хэмжээ: 1 флаконд 50мл ба 100мл уусмал агуулагдана.

 

Дараах мэдээлэл нь эмнэлгийн мэргэжилтэнд зориулагдсан болно.

 

Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэлийг хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийг бэлтгэхээс өмнө зааврыг анхааралтай уншина уу.

Үл нийцэл:

Уг бэлдмэлийг гепарин болон шүлтлэг уусмалтай (натрийн бикарбонат гэх мэт) хольж болохгүй.

Уг бэлдмэлийг доор дурьдсан бэлдмэлээс өөр бусад бэлдмэлтэй хольж болохгүй.

Левофлокс-Денк 5мг/мл нь дараах судсанд дуслаар тарихад зориулсан уусмалтай нийцдэг.

  • 0,9% натрийн хлоридын уусмал
  • 5% декстрозын уусмал
  • Рингерийн уусмал дахь 2,5% декстрозын уусмал

 

Шингэрүүлсний дараах хүчинтэй хугацаа:

Дээрх уусмалаар шингэрүүлсний дараа Левофлокс-Денк 5мг/мл бэлдмэл нь  25°С-ын хэмд  72 цагаас дээш хугацаагаар, 5°С-т 14 өдрөөс дээш хугацаагаар химийн болон физикийн хувьд тогтвортой байна.

Бичил амь судлалын зүгээс үзэхэд бэлдмэлийг онгойлгосны дараа шууд хэрэглэх хэрэгтэй. Хэрэв шууд хэрэглээгүй тохиолдолд хэрэглэхээс өмнөх хадгалах хугацаа болон нөхцөл нь хэрэглэгчийн хариуцлага бөгөөд шингэрүүлэлтийг найдвартай ариун нөхцөлд хяналттай хийгээгүй тохиолдолд 2-8°С-д 24 цагаас удаан хугацаагаар хадгалахгүй.

 

Хадгалалт:

Гэрлээс хамгаалахын тулд флаконыг гандах хайрцагт нь хадгална. Хэрэглэхээсээ өмнө харж шалгана. Зөвхөн жижиг хэсгүүдгүй тунгалаг уусмалыг хэрэглэнэ.

 

Онгойлгосны дараа:

Ямар нэгэн бактерийн халдараас сэргийлэхийн тулд резинэн бөглөөг цоолсны дараа бэлдмэлийг шууд хэрэглэнэ. Хэрэв уусмалыг шууд хэрэглэхгүй бол хадгалах нөхцөл болон хугацаа нь хэрэглэгчийн хариуцлага болно.

 

Бэлдмэлийг хаяж устгах, харьцахтай холбоотой тусгай анхааруулга!

Уг бэлдмэл нь зөвхөн 1 удаа хэрэглэхэд зориулагдсан болно.

Хэрэглэхийн өмнө уусмалыг харж шалгана. Зөвхөн тунгалаг, жижиг хэсгүүдгүй, ногоовтор шаргал уусмалыг хэрэглэнэ.

Хэрэглээгүй үлдсэн бэлдмэлийн үндэсний шаардлагын дагуу устгах хэрэгтэй.

 

 

Vers.6419-12.2015