
Хэрэглэх заавар
OPICEF / Cefadroxil / ОПИЦЕФ |
Бүртгэлийн дугаар №F080818JP01916
Найрлага :
Опицеф 500 капсул : Нэг капсулд агуулагдах хэмжээ
500 мг Цефадроксилтой эквалент Цефадроксил моногидрат
Фармакологийн үйлдэл :
Цефадроксил нь цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд грам эерэг болон грам сөрөг нянгийн эсийн ханын нийлэгжилийг дарангуйлж бактерицид үйлдэл үзүүлдэг. Цефадроксилийг ууж хэрэглэсний дараа маш хурдан шимэгддэг бөгөөд 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Цефадроксил нь ууснаас 24 цагийн дараа 70-80 дотор нь хувирахгүйгээр шээсээр ялгардаг.
Хэрэглэхзаалт :
- Амьсгалын дээд замын халдварууд (гүйлсэн булчирхайн архаг болон цочмог үрэвсэл, залгиурын үрэвсэл, дунд чихний үрэвсэл)
- Амьсгалын доод замын халдварууд (цочмог болон архаг бронхит, бронхопневмони, уушигны үрэвсэл)
- Шээс ялгаруулах замын халдварууд (пиелонефрит, цистит, өндгөвчний үрэвсэл, эндометрит)
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд (лимфангит, абсцесс, целлюлит, буйлны үрэвсэл, мастит, хатиг, түхий)
- Яс болон үений үрэвсэл
Цээрлэлт: Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Анхаарах зүйл ба Урьдчилан сэргийлэлт :
• Опицефийг пенициллинд мэдрэг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хэрвээ харшлын урвал илэрвэл эм хэрэглэхээ зогсоож эпинефрин эсвэл антигистамин, кортикостеройдоор эмчилнэ.
- Бөөрний үйл ажиллагаа муудсан ба бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Опицефийн тунг тохируулах шаардлагатай
- Опицефийг жирэмсэн эхэд зайлшгүй хэрэглэх шаардлагатай үед хэрэглэнэ. Хөхүүл эхэд опицефийг болгоомжтой зааврын дагуу хэрэглэнэ.
• Удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус нян хэт үржиж болзошгүй.
• Өвчтөнд Бенедикт ба Фихлиний уусмалыг хэрэглэх сорилд Coomb, Глюкозури тест хуурамчаар эерэг гарч болзошгүй.
Гажнөлөө :
- Ходоод гэдэсний хямрал: Дотор муухайрах, бөөлжих, суулгах ба хэвлий хөндүүрлэх. Мөн хоолны шимэгдэлт багасахгүй харин дотор муухайрсанаас хоолны дуршил багасдаг.
- Харшлын урвалууд: Загатнаа, прурит, уртикария ба ангиоэдема
- Питозис, анорекси, диспепси, толгой өвдөх, толгой эргэх, үтрээний үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл
- Ховор тохиолдолд: нейтропени, лейкопени, сийвэнгийн трансаминаза үл мэдэг ихдэх.
Тунхэмжээ :
• Насанд хүрэгсэд өдөрт 1 – 2 гр-ийг нэг удаа эсвэл тунг 2 тэнцүү (12 цагаар ) хувааж ууна.
• Хүүхдэд: Эмчийн зааврын дагуу 25 – 50 мг/кг-аар биеийн жинд нь бодож нэг удаа эсвэл тунг 2 хувааж (12 цаийн зайтай) өгнө.
• 5-12 настай хүүхдэд (20 – 40 кг): Опицеф 250мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 2 х 2 удаа ууна,
1-5 настай хүүхэд (10-20 кг жинтэй) Опицеф 250мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 1 х 2 удаа ууна,
2-12 сартай хүүхэд хэмжээт халбаганы ½ х 2 удаа эсвэл Опицеф 125мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 1 х 2 удаа
2 сараас доош сартай хүүхдэд (5кг жинтэй): Опицеф 125мг/5 мл сиропноос хэмжээт халбаганы ½ х 2 удаа тус тус өгнө.
• Бөөрний үйл ажиллагаа муудсан өвчтөнд креатинин клиренсийг харж тунг тохируулах хэрэгтэй ба ингэснээр эмийн хуримтлал үүсэхээс сэргийлнэ.
• Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-10 хоног ба ямар нэг шалтгааны улмаас эмчилгээг цааш үргэлжлүүлэхэд 2-3 хоногийн дараа хэсэг газрын хурц хордлого илэрч болзошгүй.
• Бета-гемолитик стрептококкийн халдварын эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 10 хоногоос доошгүй байна.
Эмийг бэлдэхдээ бэлдмэл дээр 48 мл ус нэмж нунтагийг уусаж нэгэн хэвийн болтол сэгсэрнэ. Бэлдсэн суспензээ хөргүүрт 7 хоног хадгална.
Хадгалалт: 30°С хэмээс ихгүй газар гэрлээс хамгаалан хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Зөвхөн эмчийн жорын дагуу олгоно.
Савлалт :
Опицеф 500 капсул : Хайрцагандаа 5 блистер х 10 капсул
Үйлдвэрлэгч :PT Otto Pharmaceutical Industries, Indonesia





































































































































































































































































































