
Хэрэглэх заавар
Зөвхөн бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлэг, лабораторид хэрэглэнэ.
АЦЕКЛО
AЦЕКЛОФЕНАК ШАХМАЛ 100 мг
НАЙРЛАГА:
Хальсан бүрхүүлт шахмал бүрт:
Ацеклофенак BP 100мг
ДҮРСЛЭЛ:
Ацеклофенак үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах нөлөө үзүүлэх стероид бус бодис. Энэ нь фенил ацетоксиацитын хүчил, [[[2- [ (2,6-дихлорфенил) амино] фенил] ацетил] окси] цууны хүчил. Молекул бүтэц C16H13Cl2NO4. Молекул жин 354.2. Бүтцийн томьёо:
Ацеклофенакын бүтэц
ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ
Ацеклофенак нь диклофенактай холбоотой стероид бус фенилцууны хүчлийн уламжлал. Бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн (СБҮЭБ) адил Ацеклофенак нь простогландины нийлэгжилтийг саатуулан простогландин, лейкотриен үүсэлтийг бууруулснаар үрэвслийн процессийг саатуулна. Ацеклофенак үрэвслин эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах шинж чанартай. Өвдөгний хүнд хэлбэрийн остеоартрит бүхий өвчтөнүүдэд простогландин PGE2-ийн суурь ба түлхэцийн аль аль нь Ацеклофенак эмчилгээний дараа илэрдэг.
ФАРМАКОКИНЕТИК
Шимэгдэлт: уусны дараа Ацеклофенак хурдан шимэгдэн биохүртэхүй бараг 100% байдаг. Сийвэн дэх тунгийн дээд төвшрүүлэг (Cmax) хэрэглэснээс 2 цагийн дотор ойролцоогоор 8.25 мкг/мл байна.
Тархалт: Ацеклофенак уурагтай холбогдолт өндөр (>99.7%). Ацеклофенак нугасны шингэнд нэвтрэн сийвэн дэх төвлөрөл ойролцоогоор 60%. Тархалтын эзлэхүүн 30л.
Хувирал & Элиминаци: Ацеклофенак цусан дахь концентрацийн ойролцоогоор 60% нь гепатоцит болон микросомын нөлөөнд идэвхтэй метаболит болж хувирдаг. Хагас задралын хугацаа 4-4.3 цаг. Ацеклофенак цусны эргэлтэнд хувиралд орохгүй. Ацеклофенакын гол метаболит нь 4’- гидроксиацеклофенак юм. Мөн түүнчлэн 5’- гидроксиацекофенак бусад метаболит диклофенак, 4’- гидроксидиклофенак, 5’ – гидроксидиклофенак болно. Ихэнхи тохиолдолд эмийн тунгийн гуравны хоёр нь шээсээр голдуу гидроксиметилеолитууд хэлбэрээр ялгардаг. Өндөр настанд Aцеклофенакийн фармакокинетикт өөрчлөлт ороогүй байна. Бөөрний дутагдлын хөнгөн, дунд зэргийн үед өвчтөнүүдэд фармакокинетикт эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт нэг тунгийн дараа ажиглагдаагүй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Ацеклофенакыг дараах нөхцөлд хориглоно: өвчтөн ацеклофенак түүний найрлага дах бусад нэгдэл, ижил төстэй эмүүдэд (аспирин, бусад СБҮЭБ) мэдрэгийн улмаас багтрааны сэдрэл үүсэх, гуурсан хоолой агчил, цочмог ринит, чонон хөрвөс үүсэх, ходоод, дээрх гэдэсний шархлаа эсвэл ходоод дээрх гэдэсний дахилтат шархлааны идэвхтэй үе, ходоод гэдэснээс цус гоожих, цус алдах, цус алдах эмгэгүүд, бөөрний дунд, хүнд хэлбэрийн эмгэг, жирэмсэн үед онц шаардлагатай биш бол хэрэглэхийг хориглоно. Үр дүнтэй хамгийн бага тунгаар хэрэглэнэ.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Лити, дигоксин: Ацеклофенак ихэнх СБҮЭБ-д сийвэн дэх Лити, Дигоксины төвшрүүлэг ихсэнэ.
Шээс хөөх эмүүд: Ацеклофенак ихэнх СБҮЭБ-д шээс хөөх идэвхийг саатуулна. Кали баригч шээс хөөх эмүүд хамт хэрэглэх үед сийвэн дэх кали хэмжээг хянана.
Антикоагулянтууд: бусад СБҮЭБ, Ацеклофенак нь антикоагулянтуудын үйл ажиллагааг сайжруулж болно. Антикоагулянтууд, Ацеклофенакын хослолын эмчилгээт өвчтөнг сайтар хянана.
Чихрийн шижингийн эсрэг эмүүд: СБҮЭБ хэрэглээнд инсулин, ууж хэрэглэх гипогликемиын эмүүдийн үр нөлөөний өөрчлөлтийг маркетингийн туршлагаас мэдэж болно. Ийм харилцан үйлчлэл нь магадгүй хамгийн түгээмэл СБҮЭБ-тэй харьцуулахад бага байж болох боловч богино хугацаанд глюкозын хяналтыг нэмэгдүүлсэн байна.
Метотрексат: СБҮЭБ нь метотрексатын сийвэнгийн түвшинг нэмэгдүүлж хордлого ихэсгэдэг тул СБҮЭБ-н хослолыг 24 цагийн зайтай хэрэглэх нь зүйтэй.
Бусад СБҮЭБ, стероидууд: Аспирин, бусад СБҮЭБ, стероидуудыг эмчилгээнд хамт хэрэглэснээр гаж нөлөөний давтамжийг нэмэгдүүлнэ.
Циклоспорин: бөөрний простогландинд СБҮЭБ-д циклоспорины бөөр хордуулалтыг ихэсгэнэ.
Хинолоны антибиотикууд: Хинолонууд болон СБҮЭБ хоорондын харилцан үйлчлэлээс болж таталт үүсч болно. Иймээс СБҮЭБ хэрэглээт өвчтөнд хинолонуудыг болгоомжтой хэрэглэнэ.
АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Ацеклофенакыг ходоодны шархлаа, тархины судасны цус алдалт, шархлаат колит, Кроны өвчин, порфири, цус төлжилт, цус шингэрүүлэлт алдагдсан, ходоод гэдэсний өвчинд нэрвэгдсэн өвчтөнүүдэд эрүүл мэндийн тандалт судалгаа хийн болгоомжтой хэрэглэнэ.
Элэг, бөөр, зүрхний үйл ажиллагаа хөнгөн, дунд зэргийн сулрал бүхий өвчтөнүүдэд шингэний тогтвортой байдлыг хадгалах бусад нөхцлүүдтэй болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр өвчтөнүүдэд СБҮЭБ хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаа болон шингэнийг тогтворжуулахад хүргэж болзошгүй юм. Шээс хөөх эмтэй эсвэл гиповолемийн эрсдэлтэй өвчтөнд болгоомжтой байх шаардлагатай. Өндөр настай өвчтөнүүдийн эмчилгээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Үр дагавар, ж.нь. ходоод гэдэсний цус алдалт ба цооролт нь ихэвчлэн ноцтой бөгөөд эмчилгээний явцад ямар ч анхааруулга шинж тэмдэг эсвэл өмнөх түүхгүйгээр тохиолдож болно. Өндөр настай өвчтөнүүд бөөр, зүрх судасны болон элэгний үйл ажиллагаа алдагдах магадлалтай байдаг.
Эмчилгээний явцад өмнөх шинж тэмдэгийн түүхийг анхаарна.
Өндөр настай өвчтөнүүд бөөр, зүрх судасны болон элэгний үйл ажиллагаа алдагдах магадлалтай байдаг.
СБҮЭБ-г удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа бүх өвчтөнүүдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон хянаж байх ёстой (элэг, бөөрний үйл ажиллагаа, цусны эсүүдийн тоо).
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсний хугацаанд СБҮЭБ хэрэглээний мэдээлэл байхгүй. Жирэмсний сүүлийн гурван сард СБҮЭБ хэрэглэвэл умайн тонус, чангаралыг ихэсгэнэ. СБҮЭБ нь умайд ургийн артериолын цорго эрт битүүрэх нөхцөл үүсгэснээр шинэ төрсөн нярайд уушигны даралт үүсгэх, төрөлт эхлэх хугацааг нэмэгдүүлэх магадлалтай. Ацеклофенак хүний хөхний сүүгээр ялгарах нь тодорхойгүй. Иймээс Ацеклофенак эхэд боломжит үр дүн үүсэхгүй бол жирэмсэн, хөхүүл үед хориглоно.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
СБҮЭБ хэрэглээнд төв мэдрэлийн системийн хямрал, толгой эргэх шинжүүд өвчтөнд үүсч болох тул жолоо барих, механизмтай ажиллахаас зайлсхийнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Ихэнх гаж нөлөө ходоод гэдсэнд үүснэ (диспепси, хэвлийн өвдөлт, дотор муухайрах, суулгах). Маш элбэг диспепси (7.5%), хэвлийн өвдөлт (6.2%).
Элэг, цөс: элэгний энзимүүд ихсэнэ.
Цөөн
Ерөнхий: толгой эргэх
Ходоод гэдэсний системийн эмгэг: гэдэс дүүрэх, гастрит, өтгөн хатах, бөөлжих, амны хөндийн шархлаат үрэвсэл.
Арьс, түүний дайврууд: загатнаа, тууралт, дерматит.
Бодисын солилцоо, тэжээл: мочевин ихсэх, сийвэнгийн креатинин ихсэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Остеоартрит, хэрлэгийн артрит, анкилозт спондилитын өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
ТУН & ХЭРЭГЛЭХ АРГА
АЦЕКЛОФЕНАК шахмалыг хангалттай шингэнээр даруулж зажлахгүй бүтнээр нь хооллох үед ууна.
Насанд хүрэгчидэд: тохирсон хамгийн дээд тун өдөрт 200мг, үүнийг 100мг тунгаар хуваан тусад нь өглөө, орой нэг шахмал ууна.
Өндөр настан: ерөнхийдөө тунг багасгах шаардлагагүй, гэхдээ өмнө дурьдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч үзнэ.
Хүүхэд: ацеклофенакыг хүүхдэд хэрэглэсэн эмнэл зүйн үзүүлэлт байхгүй.
Элэгний дутагдал: ацеклофенакыг элэгний дутагдалтай өвчтөнд тунг бууруулна. Бөөрний дутагдал: Бөөрний дутагдалтай өвчтөнд Ацеклофенакийн тунг өөрчлөх шаардлагатайг нотолсон баримт байхгүй бөгөөд бусад СБҮЭБ-тэй адил болгоомжтой хэрэглэнэ.
ТУН ХЭТРЭЛТ
Ацеклофенакийн тун хэтрэлтийн талаарх үзүүлэлт хүн дээр байхгүй.
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, нойрмоглох, толгой өвдөх.
Эмчилгээ: хэрэв шаардлагатай бол ходоод угаах, давтан тунгаар идэвхжүүлсэн нүүрс уулгана. Гипотензи, бөөрний эмгэг, таталдаа, ходоод гэдэс цочрох, амьсгал дарангуйлагдах шинжүүдэд шинж тэмдэгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
30°C ихгүй хэмд хадгална.
Гэрэл, чийгнээс хамгаална.
ЖОРООР ОЛГОНО
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.
САВЛАЛТ
Блистерт 10 шахмалаар савлана. Хайрцагт 3x10 /10 x 10. 100 /500 /1000.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу:
ARISTO Pharmaceuticals Pvt. Ltd.
23-A, Shah Industrial Estate,
Off Veera Desai Road, Andheri (W)
Mumbai – 400 053, INDIA
Email: export@aristopharma.org






















































































