
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эмийн заавар
ПАНАНГИН хальсан бүрхүүлтэй шахмал
PANANGIN®
Калийн аспарагинат
Магнийн аспарагинат
Эмийн эмчилгээг эхлэхийн өмнө эмийн заавартай анхааралтай танилцана уу!
Уг бэлдмэлийг эмийн сангаар жоргүй олгодог. Иймд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө болгоомжлох үүднээс эмийн зааврыг танилцуулж байна.
- Эмийн тухай мэдээлэл танд цаашид хэрэг болох тул эмийн зааврыг хадгалаарай
· Танд эмийн талаарх лавлах зүйл гарвал эмчлэгч эмч, эм зүйч болон сувилагчид хандана уу
· Бэлдмэлийг хэрэглэснээс 3 хоногийн дотор өвчний шинж тэмдэг арилахгүй, нэмэгдэх шинж илэрвэл эмчлэгч эмчид хандана уу
· Илэрсэн гаж нөлөө нь ноцтой болох, эсвэл эмийн зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл өөрийнхөө эмчлэгч эмч болон эм зүйчид хандана уу?
Эмийн зааварт дараах мэдээллийг тусгасан болно:
- Панангин хальсан бүрхүүлтэй шахмал нь аль бүлгийн бэлдмэл вэ? Түүнийг ямар өвчний үед хэрэглэдэг вэ?
- Панангин бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхийн өмнө юуг мэдэх нь зохистой вэ?
- Панангин бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
- Гарч болзошгүй гаж нөлөө
- Бүрхүүлтэй шахмалыг хадгалах нөхцөл, хугацаа
- Олгох нөхцөл
- Нэмэгдэл мэдээлэл
1. ПАНАНГИН БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛ НЬ АЛЬ БҮЛГИЙН БЭЛДМЭЛ ВЭ? ТҮҮНИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
Панангины найрлаганд агуулагдаж байгаа үйлчлэгч бодис нь бие махбодид олон төрлийн бодисын солилцооны урвал, мэдрэлийн үйл ажиллагаа, булчингийн агших үйл ажиллагаа, зүрх судасны системд чухал нөлөөтэй.
Бэлдмэлийг зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал болон инфарктын дараах үеийн нэмэлт эмчилгээ), зүрхний хэм алдалтын үед хэрэглэнэ.
Магни болон калийг бие махбодид нөхөх хэлбэрээр хэрэглэнэ.
2. ПАНАНГИН БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛЫГ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУГ МЭДЭХ НЬ ЗОХИСТОЙ ВЭ?
Панангиныг дараах эмгэгийн үед хэрэглэхгүй. Үүнд:
- Бөөрний архаг болон цочмог дутагдал
- Аддисоны өвчин (бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын дутагдал)
- Зүрхний дамжуудалт илэрхий өөрчлөлттэй үед
- Илэрхий цусны даралт буурах, зүрхний агших чадварын дутагдал (зүрхний шок)
- Эмийн бэлдмэлийн найрлагад орсон үйлчлэгч болон туслах бодисын аль нэгэнд мэдрэг байх.
Панангин шахмалыг болгоомжтой хэрэглэх тохиолдол
Цусны калийн хэмжээ ихсэх магадлалтай өвчин эмгэгийн үед эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Панангин бэлдмэлийн эмчилгээний үед бусад эмийн хэрэглээ
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө саяхан эсвэл одоо ямар төрлийн эм бэлдмэл (ялангуяа, жоргүй олгодог бэлдмэл) хэрэглэсэн талаарх мэдээллийг эмчлэгч эмч болон эм зүйчид хэлэх шаардлагатай.
Дотуур ууж хэрэглэдэг тетрациклины бэлдмэл, төмрийн давс болон натрийн фторид зэрэг нь хоол боловсруулах замд панангины шимэгдэлтийг саатуулдаг. Иймд дээрх бэлдмэл болон панангины уух хоорондох зай нь 3-с доошгүй цаг байхыг анхаарна уу.
Панангиныг калийг хадгалагч шээс хөөх бэлдмэл болон ангиотензин хувиргагч ферментийн хориглогчтой хавсарч хэрэглэхэд гиперкалиеми үүсч болно.
Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх
Ямар нэгэн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс заавал зөвөлгөө авах шаардлагатай.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.
Авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Панангин нь авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллахад тааламжгүй нөлөө бүртгэгдээгүй.
3. ПАНАНГИН БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Хэрэв эмчлэгч эмч яаж хэрэглэх талаар тодорхой мэдээлэл хэлж өгөөгүй тохиолдолд дараах зарчмаар хэрэглэнэ.
1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Шаарлагатай бол нэг удаа 3 шахмалаар өдөрт 3 удаа болгож тунг ихэсгэж хэрэглэнэ.
Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь панангины үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.
Хэрэв та эмчийн зааж өгсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмчлэгч эмч болон эм зүйчид хандана уу.
Тун хэтрүүлэлт
Тун хэтрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тун хэтрүүлбэл цусны кали, магнийн хэмжээ ихсэн гаж нөлөө үүснэ. Тун хэтрүүлсэн тохиолдолд эмийн хэрэглээг зогсооно.
4. ИЛРЭХ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бусад бэлдмэлийн нэгэн адил Панангин шахмалыг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно. Гэхдээ өвчтөнд гаж нөлөө илрэх албагүй.
Их тунгаар хэрэглэсэн үед суулгалт үүсдэг.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэх явцад ноцтой гаж нөлөө илрэх эсвэл дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл яаралтай эмчлэгч эмч болон эм зүйчид хандана уу.
5. БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛЫГ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА
Хүчинтэй хугацаа – 5 жил.
Хайрцаганд заагдсан хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл
+15 - +300С хэмд хадгална.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
6. ОЛГОХ НӨХЦӨЛ
Жоргүй олгоно.
- НЭМЭГДЭЛ МЭДЭЭЛЭЛ
Панангин бэлдмэлийн найрлаганд юу агуулдаг вэ?
Үйлчлэгч бодис:
Нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд калийн аспарагинат 158мг (калийн аспарагинат · ½ Н2О хэлбэрээр) болон магнийн аспарагинат 140мг (магнийн аспарагинат · 4Н2О хэлбэрээр)-ийг агуулна.
Туслах бодис:
Шахмалын бөөм: усгүйжүүлсэн коллоид кремнийн диоксид, повидон, төмсний цардуул, тальк, магнийн стеарат болон эрдэнэ шишийн цардуул.
Бүрхүүл:
Макрогол 6000, титаны диоксид (Е171), эудрагит Е100 болон тальк.
Бэлдмэлийн дүрслэл ба савлалт
Хальсан бүрхүүлтэй шахмал.
Цагаан эсвэл бараг цагаан өнгийн бүрхүүлтэй шахмал, диск хэлбэрийн, 2 талын гадарга нь гүдгэр, шаазан маягийн жигд бус гадаргуутай, бараг үнэргүй.
Савлалт
50 ширхэг хальсан бүрхүүлт шахмалын дотор талдаа мушгирсан полиэтилен зөөлөвчтэй баталгаат хаагддаг таглаа бүхий полипропилен флаконд савлана.
Нэг ширхэг флаконыг эм хэрэглэх зааврын хамт картон хайрцаг савлагдсан байдаг.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
<<Гедеон Рихтер>> НХН
1103 Будапешт, Демреи гудамж 19-21
БНУнгар Улс