Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Dai Han Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
5мг/мл-100мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МЕТРОНИДАЗОЛ  тарилга

 

[НАЙРЛАГА]

мл бүрд

Метронидазол ·····································5.0 мг

[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]

1.      Метронидазол нь дараах бактерийн эсрэг идэвхтэй болох нь батлагдсан; Aнаэроб бактерууд: метронидазолд мэдрэг Bacteroid (ялангуяа B. fragilis), Fusobacterium, Eubacterium, Clostridium, Peptostreptococcus

2.      Метронидазол тарилгыг дараах заалтуудад эм уух боломжгүй үед хэрэглэнэ;

1)      Анаэроб бактерийн халдварын эмчилгээнд: цусан үжил, бактереми, тархины буглаа, аарцагын буглаа, аарцагын целлюлит, перитонит, мэс заслын дараах шархны халдвар

2)      Анаэроб бактерийн улмаас мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа Bacteroides, aнаэроб Streptococcus халдварт.

[ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА]

Метронидазол тарилгыг судсанд дуслаар ойролцоогоор 5мл /мин байхаар дусаана. Аль болох хурдан уух хэлбэрт шилжүүлнэ.

1.   Анаэроб халдварын эмчилгээнд:

1)      Насанд хүрэгчид, 12-с дээш насныханд: метронидазол 500 мг (100 мл) тунгаар 8 цагийн зайтай судсанд дусаана. Хэрэв уухаар эмчилгээ хийх боломжтой бол метронидазол 500 мг-аар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Эмчилгээний тарилгын хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байх ёстой, гэхдээ эмнэлзүйн ба бактериологийн үнэлгээнээс хамаарч эмч эмчилгээгээ уртасгах шийдвэр гаргаж болно.

2)      Хүүхэд (< 12 нас): Өдөрт гурван удаа биеийн жинд 7.5 мг (1.5 мл)  тунгаар судсанд тарих ба 7.5 мг/кг тунгаар ууна.  8 долоо хоногоос доош насны хүүхдэд өдөрт хоёр удаа хэрэглэнэ.

2.   Мэс заслын дараах анаэроб бактерийн халдвараас урьдчилан сэргийлэхэд (24 цаг, гэхдээ 48 цагаас хэтрүүлэхгүй).

1)      Насанд хүрэгчид, 12-с дээш насныханд: Мэс заслын өмнө, мэс заслын үед эсвэл дараа нь 500 мг (100 мл) метронидазолыг 8 цагаар судсанд дусаана. Хэрэв уухаар эмчилгээг хийх боломжтой бол метронидазолыг 250 мг-аар өдөрт 3 удаа орлуулна.

2)      Хүүхдэд (< 12 нас): Өдөрт гурван удаа хэрэглэнэ. Мэс заслын өмнө 7.5 мг (1.5 мл)/кг, мэс заслын үед болон дараа 3.7мг/кг тунгаар хийнэ.

[ХОРИГЛОХ ЗААЛТ]

1)      Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисд эсвэл амидазолын уламжлалын нэгдэлд хэт мэдрэг өвчтөн

2)      Цусны өвчин, өгүүлэмжтэй  өвчтөн (лейкоцит цөөрөх, нейтрофил буурах)

3)      Мэдрэлийн системийн органик эмгэгтэй эсвэл өгүүлэмжтэй өвчтөнүүдэд  (гипотироидизм, гипоадренал хам шинж)

4)      Жирэмсний эхний гурван сар.

5)      Миколастин хэрэглээт өвчтөнд хориглоно.

[АНХААРУУЛГА]

1)      Мэрэгч амьтанд карциноген нөлөө ажиглагдсан тул шаардлагагүй үед хэрэглэхгүй.

2)      Элэгний хордлого / элэгний цочмог дутагдалтай үед Кокайн хам шинжтэй өвчтөнд эмчилгээг эхлүүлсний дараа маш хурдан нас баралт системийн хэрэглээнд метронидазол агуулсан бүтээгдэхүүнүүдэд бүртгэгдсэн болно. Энэ иргэдэд метронидазолыг үр дүн, эрсдлийг нарийвчлан үнэлсний дараа, өөр эмчилгээ хийх боломжгүй тохиолдолд л хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааны шинжилгээг эмчилгээг эхлэхээс өмнө, эмчилгээний турш болон дууссаны дараа элэгний үйл ажиллагаа хэвийн хэмжээнд байх хүртэл, эсвэл суурь түвшинд хүрэх хүртэл хийх ёстой. Хэрэв эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны шинжилгээ эрс нэмэгдсэн бол эмийг цуцлах хэрэгтэй. Кокайны хам шинжтэй өвчтөнүүдэд элэгний гэмтлийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэж, метронидазолын хэрэглээг зогсоохыг зөвлөж байна.

[УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ]

1)      Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд (элэгний үйл ажиллагааны алдагдал) (цусан дах концентраци ихсэлт)

2)      Жирэмсний хоёр дах болон гурав дах гурван саруудад

3)      Идээт менингит, тархины буглаатай өвчтөнд (төв мэдрэлийн системийн шинж тэмдэгүүд ажиглагдах)

4)      Натри хязгаарлалттай өвчтөнүүд (цусны эргэлтийн (зүрхний) эмгэгүүд, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүд)

 

[ЕРӨНХИЙ АНХААРУУЛГА]

1)      Элэгний хүнд эмгэгтэй өвчтөнүүдэд метронидазол ба түүний метаболитууд сийвэнд хуримтлагдах тул тунг багасган болгоомжтой хэрэглэнэ. Мөөгөнцөр үүсэх эсвэл муудаж болно.

2)      Эмчилгээний үр дүн нь эрсдлээс давсан нөхцөлд тунг 24 цагийн дотор 2 гр-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж, 10 хоногийн дотор тогтмол эмнэлзүйн ажиглалт явуулна.

3)      Метронидазолын хэрэглээнд шээс хар өнгөтэй гарч болохыг өвчтөнд мэдээлнэ  (метронидазолын метаболитын улмаас).

4)      Өвчтөнд нойрмоглох, толгой эргэх, төөрөлдөх, хий юм харах, таталт өгөх, харааны түр зуурын эмгэг үүсэх магадлалтайг анхааруулж, эдгээр шинж тэмдэг илэрвэл машин жолоодохгүй, механизмтай ажиллахгүй байхыг зөвлөж байна.

5)      Судсанд хийх зөвлөсөн тун цус, эдийн концентрацид B. Fragilis ба агааргүй бактерийн нян устгах хамгийн бага концентрациас хэд дахин их байлгах боломжтой.

[ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ АНХААРУУЛГА]

1)      Бусад антибиотикуудтай хамт хэрэглэх бол үүнийг хамт хольж, нэг дор тарьж болохгүй.

2)      Судсанд зөвхөн дуслаар хийнэ.

3)      Үлдсэн шингэнийг бүү хэрэглэ.

[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]

1)      Метронидазол нь варфарин болон бусад кумарины антикоагулянтын нөлөөг ихэсгэж улмаар протромбины хугацааг уртасгаж, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Метронидазолын эмчилгээний үед протромбины хугацааг (PT / INR) хэмжихдээ антикоагулянтын тунг эмчилгээ хийснээс хойш 8 хоногийн дараа тохируулна.

2)      Лити: Лити ба Метронидазол хамт хэрэглэсэн өвчтөнүүдэд бөөрний гэмтэл байж болзошгүй гэсэн нотолгооны хамт литийн хуримтлал тогтоогдсон байна.

3)      Согтууруулах ундаа: Дисульфирам төст нөлөө (халуун оргих, улайх, бөөлжих, тахикарди). Дисульфирам төст (Antabuse нөлөө) урвал (улайлт, бөөлжих, тахикарди) байгаа тул өвчтөнд метронидазол эмчилгээний үед болон дор хаяж 72 цагийн дотор архи уухгүй байхыг зөвлөнө.

4)      Фенитоин, барбитуратууд (фенобарбитал): фенитоин эсвэл фенобарбитал гэх мэт элэгний микросомын ферментийн идэвхжлийг өдөөх эмүүдийг хамт хэрэглэх нь метронидазолын элиминацийг хурдасгаж улмаар түүний үр нөлөөг бууруулж болзошгүй юм.

5)      5 фтор-урацил: 5 фтор-урацилын клиренс буурснаас болж хоруу чанар нэмэгдэх.

6)      Метронидазол нь циклоспорин ба такролимусын цусан дахь түвшинг нэмэгдүүлдэг гэсэн хэд хэдэн тохиолдол байдаг.

7)      Мизоластин: метронидазол ба мизоластиныг хамт хэрэглэх нь ховдолын ялангуяа Torsade de pointes-ийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Хамт хэрэглэж болохгүй.

8)      Бисулфан: метронидазолыг хамт эмчилгээнд хэрэглэхэд Бисулфаны плазм дахь  концентраци нэмэгдэж, улмаар Бисулфаны ноцтой хордлогод хүргэж болзошгүй юм.

9)      Векурон (ээнэгшилгүй кураремиметик): метронидазол нь векуроны үр нөлөөг бий болгодог.

[ГАЖ НӨЛӨӨ]

1)      Хоол боловсруулах систем: Ийлдэс дэх амилаза ихсэх, өрцөөр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, амны салстын үрэвсэл, амтны мэдрэхүй алдагдах, хоол дуршил буурах. Ховор тохиолдолд түр зуур нойр булчирхайн үрэвсэл үүснэ.

2)      Цус, тунгалагийн системийн эмгэгүүд: агранулоцитоз, нейтропени, тромбоцитопени, панцитопени, лейкопени

3)      Хэт мэдрэгшил: тууралт, загатнаа, улайлт, халуурах, судасны хаван, ховор тохиолдолд анафилаксийн шок үүсэх. Ховор тохиолдолд цэврүүт тууралт, түр зуур олон хэлбэрт улайлт ажиглагдана гэж тэмдэглэгдсэн.

4)      Төвийн болон захын мэдрэлийн систем: Үжлийн менингит, толгой өвдөх, таталдаа, толгой эргэх, атакси, ухаан алдаж болзошгүй. Таталдаа, захын мэдрэлийн эмгэгийн талаар мэдээлэгдсэн. Энэ тохиолдолд хэрэглээг даруй зогсооно. Маш ховор тохиолдолд энцефалопати (таталдаа), тархины цочмогдуу хам шинж (атакси, дисартри, явдал алдагдах нистагм, салганах) бүртгэгдсэн ба энэ нь эмийн хэрэглээг зогсоох шийдвэр гаргаж болзошгүй.

5)      Хэсэг газрын урвал: флеботромбит

6)      Сэтгэцийн эмгэгүүд: сэтгэцийн эмгэг, төөрөгдөл, хий юм харах, сэтгэлийн хямрал

7)      Нүдний эмгэгүүд: Диплопи ба миопи зэрэг харааны эмгэгүүд, ихэнх тохиолдолд түр зуурын, харааны мэдрэлийн үрэвсэл.

8)      Элэг үрэвслийн эмгэгүүд: элэгний фермент ихсэх (AсАТ, AлАТ, алкалин фосфатаз), цөс зогсонгиших, элэг цөсний шарлалт, нойр булчирхайн үрэвсэл

9)      Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд: Стевенс-Жонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил үүсвэл эмийн хэрэглээг зогсооно.

10)  Бусад: ховор тохиолдолд халуурах, нойрмоглох, глосит, уруулах хатах, маш ховор тохиолдолд шээс хар өнгөтэй болох, артралги ажиглагдаж болно.

[ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ]

1)      Жирэмсэн үеийн аюулгүй байдал тогтоогдоогүй (ихэсийн хориг нэвтэрдэг эсэх). Жирэмсний эхний гурван сард хэрэглэхгүй (умайд хорт хавдар үүсэх эрсдэл эсвэл генетикийн өөрчлөлт) ба жирэмсний дараах гурван саруудад зайлшгүй шаардлагатй үед үр дүн эрсдлээс давсан нөхцөлд хэрэглэнэ.

2)      Метронидазол хөхний сүүгээр ялгарна. Хөхүүл үед метронидазолыг хориглоно  (метронидазолыг зогсоосноос хойш 24 цагт хөхөөр хооллож болохгүй).

 

[ТУН ХЭТРҮҮЛЭЛТ]

Метронидазолын тунг хэтрүүлэн хэрэглэхэд өвөрмөц эмчилгээ байхгүй тул метронидазолын хэрэглээг зогсооно. Өвчтөнд шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ]

Битүүмжлэлтэй саванд, гэрлийн тусгалаас хамгаалан тасалгааны хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА]

Үйлдвэрлэснээс хойш 24 сар хадгална.

Үйлдвэрлэгч

DAIHAN PHARM. CO., LTD.

77, Sandan-ro, Danwon-gu, Ansan-si, Gyeonggi-do, Republic of Korea