Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ланакелойд - Е
Худалдааны нэр
Англи
Центелла азиатикийн титрлэсэн хандтай тосон түрхлэг
Үйлдвэрлэгч
PT. Pertiwi Agung
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
10г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЛАНАКЕЛОЙД-Е

 

Найрлага:

 

Цэвэршүүлсэн ус, глицерин, глицерил моностеарат, олейны хүчил, эмульсжүүлэгч вакс, центелла азиатика эмийн ургамлын ханд, карбомер, витамин Е, метилпарафин, EDTA, пропилпарафин.

 

Эм судлалын үйлдэл:

 

Центелла азиатика нь холбогч эдийн шарх эдгэрэлтийн хөдөлгөөнд эмчилгээний болон зохицуулах нөлөө үзүүлж, кератинизацийг дэмжих ба байгалиараа эдгэрэх явцыг нэмэгдүүлж, залуужуулах нөлөө үзүүлдэг байна. Центелла азиатика нь бие махбодийн холбогч эд, эсийн бодисын солилцооны үе шатанд нөлөөлж холбогч эдийн хэвийн хөгжилд нөлөөлнө. Энэ үйлдэл нь бусад хиймлээр эсвэл шинээр арьс ургуулах шууд нөлөө бүхий эдгэрэлтийн буруу үйл явцад хүргэдэг бодисуудын үйлдлээс ялгаатай. Ингэснээр коллагены (холбогч эдийн нэгж) үүсэлтийг сааруулж  сорви тогтохоос сэргийлнэ.

 

Хэрэглэх заалт:

Келойд болон мэс засал, гэмтлийн шалтгаантай сорви үүсэлтээс хамгаална.

 

Хэрэглэх заавар:

Хангалттай хэмжээгээр өдөрт 1-с 2 удаа түрхэнэ.

 

Хадгалах нөхцөл:

300С-с доош хэмд сайн таглаж хадгална.

Зөвхөн гадуур хэрэглэнэ.

Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

 

Савлалт:

10 г-аар савлагдсан.