Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цебей 100
Худалдааны нэр
Англи
Цефиксим
Үйлдвэрлэгч
Leben laboratories Pvt.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
100мг/5мл-60мл
Эмийн хэлбэр
Хуурай сироп
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗААВАР

Цебей (Cebay)®

Цефиксим ууж хэрэглэх хөвмөл. USP 25мг/50мг/100мг

Цефиксим  задарч уусдаг шахмал 100мг/200мг ба Цефиксим USP 400мг шахмал

 

БҮТЭЭГДХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ:

Leben эм үйлдвэрлэгчээс энэ бэлдмэлд өгсөн худалдааны нэр нь Цебей бөгөөд түүний идэвхтэй үйлчлэгч бодис нь цефалоспорины бүлгийн антибиотик болох Цефиксим юм. Тэрбээр өргөн хүрээний үйлдэлтэй- Enterobacteriaceae, H. influenzae, Strep. pyogenes зэрэг олон төрлийн (түүний дотор антибиотикт тэсвэрт) бактерийн эсрэг өндөр идэвхтэй үйлдэл үзүүлдэг, мөн антибиотикт тэсвэрт бактерийн ялгаруулан гаргадаг β-лактамаза ферментэд тэсвэр сайтай, 3-р үеийн цефалоспорин. Цефиксим нь ууж хэрэглэхэд өндөр идэвхтэй байдаг.

 

НАЙРЛАГА:

ЦЕБЕЙ хүүхдэд дусааж уулгах:

1 мл сэргээн бэлтгэсэн хөвмөлд:

25 мг  хуурай цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: ургаж буй нарны улбар шар өнгөтэй.

 

ЦЕБЕЙ - 50 хуурай сироп:

5 мл сэргээн бэлтгэсэн хөвмөлд:

50 мг  хуурай цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: ургаж буй нарны улбар шар өнгөтэй.

 

ЦЕБЕЙ - 100 хуурай сироп:

5 мл сэргээн бэлтгэсэн хөвмөлд:

100 мг  хуурай цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: ургаж буй нарны улбар шар өнгөтэй.

 

ЦЕБЕЙ - 100 DT (задарч уусах):

Бүрхүүлгүй шахмал бүрт:

100 мг  хуурай цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: ургаж буй нарны улбар шар өнгөтэй.

 

ЦЕБЕЙ - 200 DT (задарч уусах):

Бүрхүүлгүй шахмал бүрт:

100 мг  хуурай цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: амтат гуаны улаан өнгөтэй.

ЦЕБЕЙ - 400 шахмалд:

Нэг шахмал бүрт:

100 мг  Цефиксимтэй тэнцэх Цефиксимийн Тригидрат USP   агуулагдана.

Өнгө: Тиамины диоксид ВР

 

ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛЫН ШИНЖ ЧАНАР: Цефалоспорины бүлгийн антибиотикууд нь өргөн хүрээний үйлдэлтэй. Цефиксим нь бусад бета-лактамын антибиотикуудын нэгэн адил бактерийн эсийн хананд байрлах тусгай пенициллин холбогч уураг (PBP) -тай холбогдож, бактерийн эсийн хананы синтезийн гурав дахь болон сүүлчийн үе шатыг дарангуйлдаг. Үүний дараа эс задрах үйл явцыг автолизин гэх мэт бактерийн эсийн ханан дахь өөрийгөө задлагч ферментүүд гүйцэтгэдэг; цефиксим нь мөн автолизийн дарангуйлагчийг саатуулдаг байж болзошгүй.

 

ФАРМАКОКИНЕТИКИЙН ОНЦЛОГ: Цефиксимийн үнэмлэхүй биохүрэхүй нь ууж хэрэглэх үед 22-54%. Эмийн шимэгдэлтийн хэмжээ хооллолтоос хамааралгүй. Ууж хэрэглэсэн эмийн ихэнх хэсэг нь шээстэй хамт өөрчлөлтгүй хэлбэрээр гадагшилдаг. Бөөрний түүдгэнцрээр шүүгдэн гарах нь түүний гадагшлах үндсэн арга зам юм. Цефиксимийн  сийвэнгийн уурагтай холбогдолт нь эмийн концентрациас хамаарах бөгөөд альбуминтай их хэмжээгээр холбогдоно. Бүх эмийн 30 орчим хувь нь уурагтай холбогдоогүй чөлөөт хэлбэрээр байдаг.   

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ БА ТУН:

Энэ эмэнд мэдрэг Грам эерэг ба Грам сөрөг бактериудаар үүсгэгдсэн цочмог халдварын үед.

 6–11 сартай хүүхдэд:        хоногт 75 мг.

1–4 настай хүүхдэд:          хоногт 100 мг.

5–9 настай хүүхдэд:           хоногт 200 мг

10–17 настай хүүхдэд:   хоногт 200–400 мг эсвэл 100–200 мг тунгаар өдөрт 2 удаа.

Насанд хүрэгчдэд:             хоногт 200–400 мг тунг 1-2 хувааж ууна.

ХОРИГЛОХ ЗААЛТ: Цефиксим эсвэл цефалоспорины бүлгийн бусад эмүүдэд харшилтай өвчтөнүүдэд цефиксим хэрэглэхийг хориглодог. Цефиксимтэй эмчилгээг эхлэх бүрийн өмнө өвчтөн урьд нь цефалоспорин, пенициллин болон бусад ямар нэг эмэнд хэт мэдрэмтгий байдлын урвал үзүүлж байсан эсэхийг сайтар шалгаж байх (асуумж ба сорил тавих) хэрэгтэй.

 

ХӨВМӨЛИЙГ ШИНГЭН ТӨЛӨВТ ОРУУЛАХ ЗААВАР:

Мөхлөгүүдийг хөвсийлгөж, ус нэвчихэд хялбар болгохын тулд савтай бэлдмэлийг эхлээд сайтар сэгсрэх хэрэгтэй. Дээр нь тарилгын зориулалттай ариутгасан усыг лонхон дээрх тэмдэглэгээ хүртэл аажмаар нэмж хийнэ. Дараа нь нэг төрлийн хөвмөл байдалд орох хүртэл сайтар сэгсэрнэ. Шаардлагатай бол тарилгын ариутгасан уснаас тэмдэглэгээг хүртэл нэмж болно. Ингэж бэлтгэсэн хөвмөлийг хөргөгчинд хадгалж, 7 хоногийн дотор хэрэглэнэ. 

 

 

ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛГА

Бараг бүх бактерийн эсрэг эм, түүний дотор цефиксимийг хэрэглэх үед Clostridium difficile-тэй холбоотой суулгалт (CDAD) бүртгэгдсэн бөгөөд энэ нь бага зэргийн суулгалтаас үхэлд хүргэдэг колит хүртэл хүндийн янз бүрийн зэрэгтэй байж болно. Бета-лактамууд, түүний дотор цефиксим нь зарим өвчтөнд энцефалопати (үүнд таталт, ухаан самуурах, ухамсарт ухааны сулрал, хөдөлгөөний эмгэг орно) үүсгэх эрсдэлтэй.

 

БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДУТАГДАЛТАЙ ӨВЧТӨНД: Тунгийн тохируулга: бөөрний дутагдалтай (клиренс 20мл/минут/1.73м2-с доош орсон) хүмүүст хоногийн тунг хамгийн ихдээ 200 мг хүртэл багасгаж өгөх хэрэгтэй. Хүүхдэд мөн тунг бууруулна.

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕД:

Жирэмсэн эхэд

Жирэмсний категори В. Энэ эм жирэмсэн эх ба хүүхдэд хор учруулдаг эсэх нь одоогоор бүрэн тодорхойгүй. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдсэн хангалттай, сайн хяналттай судалгаа байдаггүй. Тиймээс энэ эмийг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ.

Хөхүүл хүүхэдтэй эхэд

Цефиксим хөхний сүүгээр гадагшилдаг эсэх нь тодорхойгүй байна. Гэвч энэ эмийг эх хэрэглэж байх явцад хүүхдээ хөхүүлэхийг түр зогсоохыг анхаарч үзэх хэрэгтэй.

 

ГАЖ НӨЛӨӨ:

Цефиксим хэрэглэсэнтэй холбоотой - бөөрний цочмог гэмтэл, үе мөчний өвдөлт, эмийн шалтгаант халууралт, эозинофилийн тоо ихсэхтэй хамт илрэх бүх биеийн эмийн хариу урвалын шинжүүд, биж хам шинж, амьсгаадалт, нүүрээр хавагнах, гэдэс дүүрэх, бэлэг эрхтний орчмоор загатнах, гранулоцит эсүүдийн тоо буурах, эозинофиль ихсэх, шарлалт, сийвэнгийн өвчин төст урвал (SSLR), тромбоцитийн тоо олшрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

 

БУСАД ЭМҮҮДТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ: Цефиксимтэй хамт хэрэглэх үед сийвэн дэх карбамазепины концентрацийн хэмжээ нэмэгдэж болно. Үүний улмаас протромбины хугацаа (цус алдалтын эмнэлзүйн илрэлтэй болон илрэлгүй) нэмэгдсэн тухай мэдээлсэн. Нитропруссид ашиглан (Нитроферрицианидыг хэрэглэхэд биш) хийдэг шээсэн дэх кетоныг илрүүлэх шинжилгээнд хуурамч эерэг урвал илэрч болно.

 

ТУН ХЭТРҮҮЛЭЛТ БА ЭМЧИЛГЭЭ: Сайн дураар оролцсон, цөөн тооны, насанд хүрсэн эрүүл хүмүүст цефиксимийг нэг удаад 2 г хүртэл тунгаар уулгаж туршихад ажиглагдсан гаж нөлөө нь ердийн тунгаар эмчилсэн өвчтөнүүдэд ажиглагдсан гаж нөлөөнөөс ялгаатай байгаагүй. Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх ёстой.

 

ХАДГАЛАЛТ:

Шахмал хэлбэрт бүтээгдхүүнийг:

300С -с ихгүй хэмд, нарны гэрлийн шууд тусгал ба  чийгнээс хамгаалж, өөрийн нь саванд, сайтар   таглаж хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.

Хөвмөл хэлбэрт бүтээгдхүүнийг:

Хөргөгчийн хөлдөөхөөргүй хэсэгт, өөрийн нь саванд сайтар   таглаж хадгална. Задалж онгойлгосны дараа 5-7 хоног хадгалах боломжтой.

ХАДГАЛАЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:

30 cap

САВЛАЛТ:

Хүүхдэд дусааж уулгахад зорилсан Цебей:

Өндөр хатуулагтай полиэтилен (HDPE) саванд 10 мл хэмжээгээр савлаад, хатуу цаасан хайрцагт  туншилтэй нэрмэл ус ба дусаагуурын хамт хийж битүүмжилсэн.  

Цебей -50 хуурай сироп:

Өндөр хатуулагтай полиэтилен (HDPE) саванд 30мл/60мл хэмжээгээр савлаад,   хатуу цаасан хайрцагт туншилтэй нэрмэл усны хамт хийж битүүмжилсэн.  

100 ml in a HDPE bottle having a mark, in an inner carton.

Цебей - 100 хуурай сироп:

Өндөр хатуулагтай полиэтилен (HDPE) саванд 30мл хэмжээгээр савлаад,   хатуу цаасан хайрцагт туншилтэй нэрмэл усны хамт хийж битүүмжилсэн.  

Өндөр хатуулагтай полиэтилен (HDPE) саванд 60мл хэмжээгээр савлаад,   хатуу цаасан хайрцагт туншилтэй нэрмэл усны хамт хийж битүүмжилсэн.  

Цебей -100 DT:

Хөнгөн цагаанаар хийгдсэн блистерт 10 ширхгээр багцлаад, 10 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт хийж битүүмжилсэн.  

Цебей -200 DT:

Хөнгөн цагаанаар хийгдсэн блистерт 10 ширхгээр багцлаад, 1 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт хийж битүүмжилсэн.

Хөнгөн цагаанаар хийгдсэн блистерт 10 ширхгээр багцлаад, 10 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт хийж битүүмжилсэн

Цебей -400 Tablet: Хөнгөн цагаанаар хийгдсэн блистерт 10 ширхгээр багцлаад, 1 ширхэг блистертэй бэлдмэлийг хатуу цаасан хайрцагт хийж битүүмжилсэн.

 

 

Үйлдвэрлэгч

  Энэтхэг улсын

Оффис: 11, Mahavir Mansion, 70 Trinity Street, MUMBAI-400002 INDIA

Ажлын газар: Plot No. L-4 & L-15, Phase-III, M.I.D.C., AKOLA-444104 (M.S.) INDIA

E-mail : info@lebenlab.com                                      Website: www.lebenlab.com

Үйлдвэрлүүлэхээр захиалсан:

RP International,

404, Laxmi Mall, Laxmi Ind. Estate,Bldg. No. 5,

Andheri-W, Mumbai - 4000 53, India.

 

Монгол дахь албан ёсны ханган нийлүүлэгч

Moнгол Эм Импекс Концерн ХХК

Сүхбаатар дүүрэг, Монгол улс.